Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/394

 

 

 

 

 

 

 

 

 

   2020             09               24                                                  2020/ШЦТ/394                                         

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Дондовням, 

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн,

хохирогч Л.О, түүний өмгөөлөгч С.Сувдмаа,

гэрч Д.Мөнхтуяа, М.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Н.Бд холбогдох эрүүгийн 1934003820420 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

  

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б Н.Б.

 

                                      Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Яллагдагч Н.Б нь Төв аймгийн Баянжаргалан сум Эрдэнэ 3 дугаар багийн нутагт 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Л.Отай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                 

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

шүүгдэгч Н.Б:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

хохирогч Л.О:

...... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934003820420 дугаартай хэрэгт хохирогч Л.О /хх-ийн 16-17, 18 дугаар хуудас/, гэрч Л.О /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, гэрч Б.Батжаргал /хх-ийн 22-25, 33 дугаар хуудас/, гэрч Н.Б /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Б.Батбаатар /хх-ийн 28-30, 35 дугаар хуудас/, гэрч Д.Нэргүй /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч М.Баяржавхлан /хх-ийн 34, 2-р хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Д.Мөнхтуяа /2-р хх-ийн 10 дугаар хуудас/, яллагдагч Н.Б /хх-ийн 47-48 дугаар хуудас/, шинжээч Б.Батчимэг /хх-ийн 194 дүгээр хуудас/, шинжээч Э.Эрхэмбаяр /хх-ийн 195 дугаар хуудас/, нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №306 дугаартай дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №562 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №900 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 15-17 дугаар хуудас/ болон хохирогч Л.Оын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 7-8 дугаар хуудас/, хохирогч Л.Оын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 7-8 дугаар хуудас/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 132-133 дугаар хуудас/, хохирогч Л.Оаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 50-52, 99, 103, 124-125 дугаар хуудас/, Сонгодо эмнэлгийн MRI зураг зэрэг холбогдох баримт бичгүүд /хх-ийн 203-208 дугаар хуудас/, зураг /хх-ийн 204-208 дугаар хуудас/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 209 дүгээр хуудас/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн баримт /хх-ийн 202-203 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Бгийн  хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 54-55, 66-73 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:      

Шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт Л.Отай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохисон үйл баримтын талаараа маргадаггүй бөгөөд ...Л.Оыг танайхан цусанд дуртайдаа гэж хэлэхээр нь нэг удаа нүүр хэсэг рүү цохисон... гэж цохисон үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Л.Оын ...шууд үгийн зөрөөгүй миний нүүр лүү гараараа, гэдэс рүү хөлөөрөө 4-5 удаа цохисон. Тэгтэл миний араас түүний эхнэр нь болох Нэргүй гэх эмэгтэй шанагаар 4-5 удаа миний толгойн ар хэсэг рүү цохисон... ...тэгтэл Бгийн хоёр эрэгтэй хүүхэд нь араас зэрэг татаад намайг газар унагасан... ...би мотоцикл дээрээ суугаад явах гэтэл Б гүйж ирээд миний нармайн дундуур нэг удаа гараараа цохисон тэгээд миний ам хамраас цус гарсан байсан...8

гэрч Б.Батжаргалын ...О  ах аавыг та нар цусанд дуртай гэхэд аав уурлаад нүүр лүү  нь цохиход аавыг заамдаж авахад дахиад цохь дахиад цохь гээд дайраад байсан ээж шанага бариад дундуур нь орж салгаад хэрэлдэж байснаа О яваад бид нар хоноглосон... ...Аав Оыг нэг удаа гараараа цохисон... ...О, Баяржавхлан ах, ээж дүү бид хэд байсан...,

гэрч Б.Батбаатарын ...аав тухайн мотоциклын хажууд Баяржавхлан гэх хүнтэй сууж байсан аав уурлаад түрүүлж цохисон О ах л зөрүүлээд цохих шиг болсон нэг нэгнийгээ түлхээд л байсан аавыг цохих гээд байхаар нь Оыг ар бүснээс нь татахад арагшаа унаж босож ирээд гэр бүлээрээ нийлж зодлоо гээд дайраад байхаар... ...ар урдаас нь татаж чангааснаас өөр зүйл болоогүй...,

гэрч Д.Нэргүйгийн ...О мотоциклтойгоо ирсэн. Мотоциклоосоо бууж ирээд данхраадаж тогтоогоод бид нар руу “Та нар миний хаваржаан дээр ирж албаар буулаа” гээд элдвээр хараагаад хөөгөөд байхаар нь би согтуу хүн байна даа гэж бодсон. Тэгсэн О манай нөхөр рүү үсчиж дайраад байхаар нь би ингэж байгаад явна гэж бодоод тоолгүй орхисон. Намайг ойртож очиход О “танай гэрийнхэн цусанд дуртай хүмүүс” гэж хэлэхэд манай нөхөр уурлаад нэг удаа гараараа цохих шиг болсон. Тэгсэн О манай нөхрийг заамдаж аваад нүүрээрээ манай нөхрийн нүүр рүү тулж ирээд “цохь, цохь” гэж дайраад байсан.

гэрч М.Баяржавхлангийн ...Би 2019 оны 05 дугаар сарын үед байх Төв аймаг Баянжаргалан сумын шинэ ус ард гэх газар хонио хариулаад явж байтал айл нүүж байсан тухайн нүүж байгаа айлд очиход Б гэх айлынх байсан ба төд удалгүй нутгийн иргэн О гэх хүн ирсэн. Ирээд Б, О хоёр мэнд усаа мэдээд О нь Бдаа та жоохон цаагуур нүүхгүй яасан юм бэ? гээд хэлтэл Б ах Оад хандан би энэ нутаг дэвсгэрээр явахад чам шиг пиздагаар заалгахгүй чам шиг бацааныг алаад өгий гэж хэлэхэд О танайх цусанд дуртайдаа гэж хэлсэн тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаж муудалцаж зодолдсон тэр үед О Б гэх хүнийг зодоочгүй цохиогүй би салгах гэтэл миний нуруу татчихаад салгаж дийлээгүй. Тэгээд хоорондоо зодолдож байгаад хэрэлдээд л салцгаасан юм... ...Б нь Оыг хоёр гараараа цохиж байгаа л харагдсан харин ямар гэмтэл яаж учирсан талаар би яаж мэдэх үү дээ харин О ах сүүлд шүд хугарчихлаа гээд шүлсээ хаяж байсан...,

гэрч Д.Мөнхтуяагийн ...Би 2019 онд тухайн хүнд үзлэг хийж байсан юм... ...Тухайн үед үзлэг хийхэд артерийн дээд даралт нь 140 доод даралт 100 байсан даралт жоохон ихтэй. Шанаа руу цохисон гээд жоохон хавантай байсан байх сайн санахгүй байна. Босохоор толгой өвдөөд огих гээд байна гэж бас хэлж байсан... ...Ил харагдах гэмтэл шарх их байгаагүй шанааны хэсэг хавдсан байсан санагдаж байна... ...Хамар, нүүр нүдний хэсэг ил хавдаж гэмтсэн юм ажиглагдаагүй... ...Би тухайн үзсэн өдрөө эмчийн үзлэгийн тодорхойлолтыг Оад өгч байсан...,

шинжээч Б.Батчимэгийн ...Дүгнэлт гаргах хугацаа 3-5 хоног байдаг. Иймд дүгнэлт гаргах хугацаа дуусаж байсан учраас Э.Эрхэмбаяр эмчийн гар дээр үзлэг шинжилгээний дүгнэлт тухайн өдөр их байсан тул эмнэлгийн бичиг баримтаар гаргах дүгнэлтүүдийг надад хуваарилж өгсөн ийм учраас би Л.Оын дүгнэлтийг эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн гаргасан... ...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн толгойн компьютер, томографын шинжилгээний хариуг үндэслэж дүгнэлт гаргасан. Тухайн баримт бичгийг 562 дугаартай дүгнэлтийн хамт мөрдөгчид хүлээлгэн өгөхөөр тоо бүртгэлд өгсөн...,

шинжээч Э.Эрхэмбаярын ...Тухайн үед 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Л.Оын биед гэмтлийн зэрэг тогтоохоор мөрдөгч Г.Гантүшигийн тогтоолын дагуу эмнэлгийн бичиг баримтын хамтаар ирсэн тухайн үед миний гар дээр үзлэг болон шинжилгээний дүгнэлтийн ачаалал их, хүний биед хийх үзлэг их байсан тул эмнэлгийн бичиг баримтаар гаргах дүгнэлтүүдийг шинжээч эмч Б.Батчимэгт хуваарилан өгсөн. Тухайн үед шинжээч эмч Б.Батчимэг нь шинээр томилогдон ирсэн байсан тул гаргах дүгнэлт үзлэггүй байсан гэв... /хх-ийн 195 дугаар хуудас/,

яллагдагч Н.Бгийн ...О мотоциклоосоо бууж ирээд танай гэрийнхэн цусанд дуртай улсдаа гэж хэлэхээр нь миний уур хүрээд Оыг гараараа нэг удаа цохисон... гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.Бгийн хохирогч гэх Л.Оыг цохисон үйл баримт давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Н.Бгийн хохирогч Л.Оыг цохисон гэх цохисон талаараа хүлээн мэдүүлээд байгаа үйл баримт нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр болсон үйл баримт байна.

Энэ цаг хугацаанаас хойш хохирогч Л.О нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Отгонбаатарт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу үзүүлсэн байна.

Уг шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай дүгнэлтийн Зовиур хэсэгт: хэвлий, хамар өвдөнө гэж,

Хэсэг газрын үзлэгт: хамар өвчин эмзэглэлтэй, зүүн нүдний дээд, доод, зовхинд бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай гэж тус тус тэмдэглэгдсэн байна.

Харин дүгнэлт хэсэгт: гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн,

 

Улмаар дээрх шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай дүгнэлт гарснаас хойш хоёр сар орчмын дараа буюу шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай дүгнэлтэд

Эмнэлгийн бичиг баримтаас: 2019 оны 06 дугаар сарын 05-ны УБ Сонгдо эмнэлэг Толгойн КТГ-т тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Тархины урд falx шохойжилттой. Хажуугийн ховдол болон цистернүүд хэлбэр хэмжээ насандаа охирсон хэвийн. Баруун хоншоорын хөндийн синусит, архаг отит /баруун/. Гайморовын хөндийд агааржилт баруун талд буурсан склероз өөрчлөлттэй. Хамар ясны зүүн тал хугаралттай, хамрын таславч зүүн тийш мурийлттай. Эмч Орхон гэжээ. гэсэн,

 

Цаашилбал дээрх хоёр шинжээчийн 306, 562 дугаартай дүгнэлтүүдийн дараа гарсан 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 900 дугаартай дүгнэлтэд

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр хариултанд тусгагдсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн гавал тархины КТГ-р хуучин гэж тодорхойлогдсон байна.

Иймд дээрх гэмтлийг цаг хугацааны хувьд хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэсэн 3 удаагийн шинжээчийн дүгнэлт тус тус гарсан байна.

 

Энэ 3 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдийн хувьд:

шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай дүгнэлт нь үйл баримт болсон цаг хугацаанаас хойш 8 хоногийн дараа гарсан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан хамар өвчин эмзэглэлтэй, зүүн нүдний дээд, доод, зовхинд бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай боловч энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ.

Уг шинжээчийн 306 дугаартай дүгнэлт нь Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу 8 хоногийн дотор гарсан байх бөгөөд хэрэг учрал болсны маргааш буюу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Л.О нь Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн дуудлага өгсөн ба дуудлагын дагуу тус төвийн эмч Д.Мөнхтуяагийн хохирогчийн биед хийсэн хэсэг газрын үзлэгээр нүүр болон бусад газарт ил харагдах шарх шалбархай хавдсан хөхөрсөн зүйл байгаагүй гэж “Түргэн тусламжийн дуудлагын 35” гэсэн баримтын нэмэлт тэмдэглэгээ хэсэгт бичигдсэн байна.

 

Энэ талаараа гэрч Д.Мөнхтуяа нь 2 дугаар хавтас хэргийн 10 дугаар хуудсанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ...ил харагдах гэмтэл, шарх байгаагаагүй, шанааны хэсэг хавдсан байсан санагдаж байна. Хамар, нүүр, нүдний хэсэг ил хавдаж, гэмтсэн юм ажиглагдаагүй... гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Гэрч гэх Д.Мөнхтуяа нь хэрэг учрал болсны дараа хохирогчийн биед үзлэг хийсэн анхны хүн бөгөөд энэ нөхцөл байдал Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хэрэг учрал болсны маргааш болсон үзлэгийн үйл баримт болохыг анхаарах нь зүйтэй.

 

Гэтэл шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай дүгнэлт нь хэрэг учрал болсон үйл баримтаас 1 сар орчмын дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн УБ Сонгдо эмнэлгийн Толгойн КТГ-н дүгнэлтийг үндэслэж “Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргажээ.

 

Мөн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 900 дугаартай дүгнэлт нь шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ...тархи доргилт, цээжний хэнхэрцгийн дарагдал няцрал... гэсэн онош, УБ Сонгдо эмнэлгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн КТГ-ийн дүгнэлт зэргийг үндэслэн хэргийн материалаар “Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг мөн гаргасан байна.

 

Энэ бүгдээс дүгнэхэд дээрх шинжээчийн 562, 900 дугаартай дүгнэлт хөнгөн гэмтэл учирсан гэж, харин шинжээчийн 306 дугаартай дүгнэлт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж зөрүүтэй гарсан байх бөгөөд 562, 900 дугаартай дүгнэлтүүд нь хохирогч Л.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохдоо эмнэлгийн бичиг баримтад үндэслэн хэргийн материалаар гаргасан ба шинжээчийн 306 дугаартай дүгнэлт нь хохирогчийн биед үзлэг хийж гаргасан болохыг анхаарч үзлээ.

 

Хэрвээ 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн УБ Сонгдо эмнэлгийн КТГ-ийн дүгнэлт, шинжээчийн 562, 900 дугаартай дүгнэлтэд үүсээд байгаа хохирогч Л.Оад учирсан дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” гэмтэл нь дөрвөн долоон хоногоос дээш хугацаа өнгөрсөн байхад гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулаад байсан бол Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах боломжтой байна.

Иймд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ...тархи доргилт, цээжний хэнхэрцгийн дарагдал няцрал... гэсэн онош, 1 дүгээр хавтас хэргийн 132 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Л.О нь Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн дуудлага өгсөн ба дуудлагын дагуу тус төвийн эмч Д.Мөнхтуяагийн хохирогчийн биед хийсэн хэсэг газрын үзлэгээр нүүр болон бусад газарт ил харагдах шарх шалбархай хавдсан хөхөрсөн зүйл байгаагүй гэж “Түргэн тусламжийн дуудлагын 35” гэсэн баримт, энэ талаараа гэрч Д.Мөнхтуяа нь 2 дугаар хавтас хэргийн 10 дугаар хуудсанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ...ил харагдах гэмтэл, шарх байгаагаагүй, шанааны хэсэг хавдсан байсан санагдаж байна. Хамар, нүүр, нүдний хэсэг ил хавдаж, гэмтсэн юм ажиглагдаагүй... гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хохирогч Л.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй байх тул хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг баримтлан хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Бгийн иргэн Л.Оыг зодож, цохисон үйлдэл нь хохирол учруулсан эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Оын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн учир хөнгөн хохиролтой холбоотой эмчилгээний зардал болон түүнээс уялдаж гарах бусад зардлыг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 1934003820420 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Н.Бгаас нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-ийг хохирогч Л.Оад буцаан олгохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

  хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 36.1., 36.2.,

   36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

    зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

                                         болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934003820420 дугаартай хэргийг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгон, гэм буруугүйд тооцсугай.

 

2. Эрүүгийн 1934003820420 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ 14 хоног цагдан хоригдсон болохыг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

  

3. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.       

 

4. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ш.ГАНДАНСҮРЭН