| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0910/И |
| Дугаар | 900 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 900
| 2017 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 151/ШШ2017/00900 | Зуунмод сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Замт, илт 5 гудамж, 1а тоотод оршин суух Сайхан овогт Зандрагчаагийн Наранцэцэг /И66063001/-ийн
Ажиллаж байсан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төв аймгийн Баянцогт сангийн аж ахуйн 2-р тасгийн 5-р бригадад 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тоо бүртгэгчээр ажилласан 2 жил 9 хоног, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 08 дугаар сарын 01-нийн өдрийг хүртэл яслид багшаар ажилласан 1 жил 7 сар, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл “Ундраа” ХХК-д няраваар ажилласан 2 жил 7 сар 21 хоног, нийт 6 жил 8 сарын хугацааг тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Наранцэцэг ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хавтаст хэрэгт:
-иргэний үнэмлэхийн хуулбар,
-З.Наранцэцэгт Баянчандмань техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “1988.05.01 Сарлагын ясльд угаагч няраваар авч ажиллуулав”, “1990.01.01 Сарлагийн яслийн нярав угаагчаас чөлөөлж САА-н мэдэлд шилжүүлэв”, “1990.01.01 Баянцогтын сангийн аж ахуйд Сарлагийн ясьлд хүмүүжүүлэгч багшаар авч ажиллуулав”, “1991.08.01 Төв аймгийн АХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 58 тоот тогтоолоор САА татан буугдсан тул ажлаас нь чөлөөлөв”, 1991.08.01 Чандамь аж ахуйд Тоо бүртгэгчээр авч ажиллуулав”, “1991.12.31 Аж ахуйн З. Байгуулалт өөрчлөгдсөн тул уул ажлаас чөлөөлөв” гэх бичилт,
-Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйн даргын 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Сангийн аж ахуй татан буугдсантай холбогдуулан ажилчин албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хавсралтад “З.Наранцэцэг сарлаг яслид асрагч” гэх бичилт,
-Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг баримтууд авагджээ.
Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх бөгөөд уг баримтуудыг үндэслэн З.Наранцэцэгийг 1986 оны 04 сарын 20-ны өдрөөс эхлэн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Баянцогт сумын Сарлагийн яслид угаагч-нярав,
1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баянцогт сумын Сарлагийн яслид хүмүүжүүлэгч багшаар,
1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймаг, Баянцогт сумын Чандмань аж ахуйд тоо бүртгэгчээр,
1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баянцогт сумын “Ундраа” ХХК-нд няраваар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сайхан овгийн Зандрагчаагийн Наранцэцэг /РД:НИ66063001/-ийг 1986 оны 04 сарын 20-ны өдрөөс эхлэн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Баянцогт сумын Сарлагийн яслид угаагч-нярав,
1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баянцогт сумын Сарлагийн яслид хүмүүжүүлэгч багшаар,
1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймаг, Баянцогт сумын Чандмань аж ахуйд тоо бүртгэгчээр,
1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баянцогт сумын “Ундраа” ХХК-нд няраваар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР