Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 901

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2017/00901

                                     Зуунмод сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Төв аймаг, Жаргалант сум, 3-р баг, Баянбулаг, хөшигт 7 гудамж, 07 тоотод оршин суух Отгон тэнгэр овгийн Галдангийн Цэцэгмаа /РД:ИЙ65013103/

            Ажиллаж байсан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримт үрэгдсэнээс тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байгааг минь харгалзан үзэж 1981 оны 6-р сарын 20-ноос 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн Буянт бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү." гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Цэцэгмаа улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хавтаст хэрэгт:

            -Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний №268010 дугаар бат илэрхийлэх,

            -иргэний үнэмлэхийн хуулбар,

            -№ А 0893394 дүгээр нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар,

-Завхан аймгийн Архивын тасгийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/574 дүгээр архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх бөгөөд уг баримтуудыг үндэслэн Г.Цэцэгмааг 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Отгон сумын “Оргил” нэгдлийн “Буянт” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

 Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Отгон тэнгэр овогт Галдангийн Цэцэгмаа /ИЙ65013103/-г 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Отгон сумын “Оргил” нэгдлийн “Буянт” бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

              2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ЭНХТӨР