Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 907

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2017/00907

       Төв аймаг

 

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, МТ байранд байрлах “МТ Маркет” ХХК /регистрийн дугаар 5111528/

 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Энхжавхлан, Б.Уранцэцэг

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1-р багт байрлах Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Баярмаа

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 995 893  төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 02/16 тоот гэрээ байгуулсан. Зээлээр авсан барааны тооцоог сар бүрийн 5-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор компанийн дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна.

Иймд үлдэгдэл төлбөр 7 997 262 төгрөг, алданги 3 998 631 төгрөг нийт 11 995 893 төгрөгийг Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “МТ Маркет” ХХК нь Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 995 893 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн болох нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Эвлэрлийн гэрээнд “Нэхэмжлэгч “МТ Маркет” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр 7 997 262  төгрөгийг Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хүлээн зөвшөөрч 1 000 000 төгрөгийн төлбөр төлсөн тул алдангиас 500 000 төгрөгийг хасч үлдэгдэл мөнгөнөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1 999 262 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1 999 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1 999 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3 498 631 төгрөг нийт 10 495 893 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна.” гэжээ.

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн 11 995 893 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 885 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдийн эвлэрсэн 10 495 893 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 182 884 төгрөгийн тал хувь 91 442 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас, тал хувь 91 442 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “МТ Маркет” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.”МТ Маркет” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 995 893 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдийн эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                                                                                                                                                                                                                        

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчдийн эвлэрсэн 10 495 893 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 182 884 төгрөгийн тал хувь болох 91 442 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас, тал хувь болох 91 442 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “МТ Маркет” ХХК-д буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

                                                ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР