Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  С.Төртулах

             Улсын яллагч                                Д.Шинэбал

   Шүүгдэгч                                       Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

         Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.*******д холбогдох эрүүгийн 2032001290119 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн Партизаны №71 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:*******, утас:99390931/ Боржигон овогт *******ын *******.

 

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 

            Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.*******г дүүгийнхээ найз залуутай хардан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

            Хохирогч Г.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд удалгүй 10-20 минутын дараа гэртээ харих гэж *******тай хамт котокны баруун талаар хөдлөөд гарахад урдаас *******ы найз охин ******* ирээд жолооч талын хаалгыг онгойлгож *******тай хэрэлдэж, маргалдаж байгаад *******ы урдуур гарч ирээд миний үснээс зулгааж, миний толгойн хэсэгт 2 удаа цохисон. Тэгэхэд ******* салгасан. Удалгүй *******гийн эгч ******* ирээд миний сууж байсан талын хаалгаар ирээд миний зүүн талын хацар хэсэгт 1 удаа алгадчихаад дүү *******гаа аваад явсан. ... Намайг *******гийн эгч гэх хүн ирээд миний зүүн талын хацар хэсэгт их хүчтэй алгадаж уг гэмтлийг үүсгэсэн. Түүнээс ******* намайг цохиход миний нүд болон толгойн хэсэг зүгээр байсан. ... Надад гомдол санал байхгүй ээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-14-р тал/

            Гэрч Э.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд машинаас буухгүй болохоор нь би эгч *******г дуудсан. Манай эгч ******* 20-30 минутын дараа нөхөр Зоригоогийн хамт ирээд *******г нэг алгадаад намайг дагуулаад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/

            Гэрч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... би боль буруу ойлгоод байна гэж хэлээд салгаад байж байтал цаанаас *******гийн эгч ******* ирээд *******г 1 удаа алгадчихаад ******* дүү *******г дагуулаад яваад өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэний 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн №171 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

            1. Г.*******гийн биед тархи доргилт, зүүн нүдний салстын улайлт, зүүн нүдний эвэрлэг, хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 57 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 67 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.*******г дүүгийнхээ найз залуутай хардан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Г.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг мэдүүлэг /ХХ-ийн 11-14-р тал/, Гэрч Э.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, Гэрч Б.*******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэний 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн №171 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Э.*******г иргэн Г.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Э.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаад

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Э.*******г 480 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Э.*******д даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.А