Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Баярмаа |
Хэргийн индекс | 105/2016/0089/Э |
Дугаар | 117 |
Огноо | 2016-09-12 |
Зүйл хэсэг | 188.1., 192.1., |
Улсын яллагч | Б.Хурц |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Иргэдийн төлөөлөгч М.Цэнд-Аюуш,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Б.Хурц,
Шүүгдэгч Г.Бүрэндэлгэр, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,
Шүүгдэгч А.Гантулга, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг,
Шүүгдэгч В.Адъяасүрэн, түүний өмгөөлөгч М.Баасанбат нарыг оролцуулан,
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2, мөн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Тугч овогт Ганболдын Бүрэндэлгэр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Алтангэрэлийн Гантулга, Боржгон овогт Ванчинсүрэнгийн Адъяасүрэн нарт холбогдох 201601000047 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч нээлттэй хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамж, 453 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 311 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Тугч овогт Ганболдын Бүрэндэлгэр регистрийн дугаар УХ88061795,
2.Монгол улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Да хүрээ” ХХК-ийн техникийн зах дээр хувиараа хуучин автомашин борлуулдаг ажилтай, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж, 7 дугаар байр, 55 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Төв аймгийн сунд дундын шүүхийн 103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3, 112 дугаар зүйлийн 112.2, 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 63 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, Боржигон овогт Алтангэрэлийн Гантулга регистрийн дугаар НЧ79061212,
3.Монгол улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилга, график дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон, 1 дүгээр байр, 3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2007 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, Боржгон овогт Ванчинсүрэнгийн Адъяасүрэн, регистрийн дугаар ХЕ83120417,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
шүүгдэгч Г.Бүрэндэлгэр нь 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай бодис борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан,
-2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 28.6 гр жинтэй цайвар өнгийн талстлаг бодис, мөн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 13.8 гр жинтэй хүрэн өнгийн бодис буюу хар тамхи, мансууруулах бодисыг биедээ болон гар тээшиндээ нууж хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн,
-2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт А.Гантулга, В.Адъяасүрэн нартай бүлэглэн биедээ болон 49-00 УБГ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашинд НҮБ-ын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминий агууламжтай 28.6 гр бодис, мөн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 13.8 гр бодис, тус тус борлуулах зорилгогүйгээр хадгалсан,
-шүүгдэгч А.Гантулга нь Г.Бүрэндэлгэр, В.Адъяасүрэн нартай бүлэглэн 49-00 УБГ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашинд НҮБ-ын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминий агууламжтай0.6 гр бодис борлуулах зорилгогүйгээр хадгалсан,
-шүүгдэгч В.Адъяасүрэн нь Г.Бүрэндэлгэр, А.Гантулга нартай бүлэглэн 49-00 УБГ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашинд НҮБ-ын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминий агууламжтай0.6 гр бодис борлуулах зорилгогүйгээр хадгалсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах талын болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нараас мэдүүлэхдээ:
1.Г.Бүрэндэлгэрээс:- Би 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Адъяасүрэн ахтай тааралдахад Адъяасүрэн ах урагшаа явж барилгын материал буюу сангийн булан төмөр авчирах ажилтай гэж байсан. Би мөн урагшаа явж гар утасны сэлбэг авах ажилтай гэж хэлсэн. Маргааш нь Гантулга ахтай тааралдахад би бас Бээжин явж үзье гээд бид гурав хамт явсан. Замдаа Сайншандад хоноод маргааш өглөө нь Замын үүдийн боомтоор Эрээн гараад Эрээн орж тэндээсээ такси аваад жолоочтой нийлээд дөрвүүлээ Бээжин явсан. Бээжинд очоод буудалд ороод Адъяасүрэн, Гантулга хоёр нэг өрөөнд би Өвөр монгол жолоочтой хамт нэг өрөөнд орсон. Би шөнө гарч түргэн хоолны газраас хоол авчирч бид нар идсэн. Тэгээд бид гурав найт клаб ороод үүрээр буудалдаа ирсэн. Тэр өдрөө гар утасны сэлбэг авдаг дэлгүүр рүүгээ очиход Цагаан сар нь болсон гээд дэлгүүр нь хаасан байсан. Адъяа ахын бараа авдаг дэлгүүр мөн хаасан байсан. Адъяа ах тамхи авч татъя гэхэд нь би Олеян гэдэг дэлгүүрийн доор тамхи зардаг гэж хэлээд тэндээс тамхи авах гээд очиход урьд Хөх хотод танилцаж байсан Далай гэдэг залуутай тааралдсан. Гэтэл Далай надтай ойр зуур юм ярьж байгаад Далай надаас “чи наадаж байна уу” гэж асуухад нь би “үгүй” гэсэн тэгээд би Далайтай хамт буудалдаа ирээд бид хоёр “татсан”. Маргааш нь бид нар Эрээнээс жоохон юм цуглуулаад Замын үүдийн боомтоор гарсан. Тэгээд Тулгаа ах машинаа авчирна гэсэн. Би АТМ-ээс мөнгө авахаар явж байгаад Далайтай тааралдсан. Далай “би нөгөө юмаа авчирсан, чи яахын” гэхэд нь би “надад мөнгө байхгүй” гэхэд “би нээх үнэрхэхгүй” гэж Далай хэлсэн. Тэгээд би байсан мөнгөө өгөөд тэр зүйлийг авсан. Тэр зүйлийг авсан гэдгээ Гантулга, Адъяа хоёрт хэлээгүй. Замын үүдийн боомт өнгөрөөд цагаан хаалга өнгөрөөд явж байхдаа баригдсан гэв.
Г.Бүрэндэлгэрээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-…2016 оны 02 дугаар сарын 23-ны үед шиг санаж байна танил Адъяасүрэн ахтай тааралдсан ба Адъяасүрэн ах урагшаа Эрээн орж барилгын материал үзнэ гэж байсан. Миний хувьд Бээжин орж гар утасны сэлбэг үзэх хэрэгтэй байсан учир хамт явахаар болсон ба Адъяасүрэн ахын найз нь гэх Гантулга гэж залуу урагшаа Бээжин үзнэ гэж байсан. Ингээд Гантулгын 49-00 улсын дугаартай автомашинтай 2016.02.25-ны өдөр Замын-Үүд рүү явсан. …Бээжинд 02 дугаар сарын 26-ны 00 цагийн үед ирсэн. …Эрээнд очоод зүс таних Далай гээд Өвөрмонгол залуутай тааралдсан. Эхлээд үнэтэй чулуу байна уу гэх мэт зүйл асууж байгаад наадаж байгаа юу гэсэн. Тэгэхээр нь чамд байгаа юм уу гэсэн. Наадах гэдэг нь мөс татахыг наадах гэж ярьдаг юм билээ. Тэгээд нэг уут буюу 10 гр нь 2000 юань гэж тохирсон. Монгол мөнгөөр бол 650.000-700.000 төгрөг орчим байх. Тэгээд би байгаа мөнгөндөө нийт 6000 юань буюу 3 уутыг авахаар болсон. …Замын-Үүдын боомтоор гараад вокзалын тэнд Далайтай уулзаад нүдний шилний хайрцагт хийсэн зүйлийг аваад 6550 юань өгсөн. …Хот руу явж байхдаа надад мөс гээд хар тамхи байна гэсэн чинь нөгөө 2 хэрэглэж үзье гээд бид 3 хамтдаа Гантулгын машин дотор хэрэглэсэн. Хар өнгийн нүдний шилний хайрцагт байсан шилэн гаансанд мөснөөсөө хийгээд доороос нь асаагуураар халаагаад гарсан утааг нь сорж хэрэглэсэн. …2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Замын-Үүдийн хилээр гарах үед Далай өгсөн нүдний шилний гэрэн дотор шавар шиг зүйл хамт өгсөн байсан. Тэгээд хот руу явж байхдаа Гантулга, Адъяасүрэн нарт мөс гэх мансууруулах бодис байна гэж хэрэглэчихээд дараа нь шавар гэх мансууруулах бодисыг гаргаж ирээд хэрэглэсэн, Шавар гэх зүйлийг мөнгөлөг цаасан дээр тавьж байгаад доороос нь асаагуураар халаагаад гарсан утаагаа сорж хэрэглэсэн. Миний биед байсан 0.2 гр мөс гэх бодисыг Далайгаас авсан зүйлээс хэрэглээд үлдсэнийг нь халаасандаа хийчихсэн байсан юм гэжээ. /1-р хх-12-126/
2.А.Гантулгаас:-Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
А.Гантулгаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-…2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуурай дүү Бүрэндэлгэрийн хамт найз Гантулгын 49-00 улсын дугаартай машинаар Замын-Үүд рүү явсан. Тянжин орох гэж байгаад чадаагүй Бээжин ороод тэндээ буудалд хоносон. …02 дугаар сарын 28-ны өглөө цайгаа уучихаад 13 цагийн үед Замын-Үүд орохоор болсон. 16 цагийн үед Замын-Үүдэд орж ирээд Гантулгын машиныг буудлын хашаанаас аваад гараад явж байтал Бүрэндэлгэр цагаан хаалганы ойролцоо ирээд ийшээ зогсчих жоохон юм Замын-Үүдээс авлаа сорчихоё гэхээр нь Гантулга зогсоод тэгээд машин дотор мөс гэх бодисноос хэрэглэсэн, мөс хэрэглэж дуусахад Бүрэндэлгэр шавар гэх бодис гаргаж ирээд энийг хэрэглэж үзэх үү гэхээр нь нэг удаа шавар сорж үзсэн гэжээ. …орой 23 цаг өнгөрч байхад Бээжинд хотод буудалд орсон Гантулга бид 2 нэг өрөөнд Бүрэндэлгэр ганцаараа нэг өрөөнд орсон. Бүрэндэлгэр 01 цагийн үед гарч яваад удалгүй буцаад ирсэн….Тэгээд мөс гэх хар тамхи аваад ирлээ гэсэн. Тэгээд буудалдаа хэрэглэж үзэх үү гээд шилэн гаансанд цагаан мөс шиг зүйл хийгээд өөрөө эхэлж сороод дараа нь надад өгсөн….Замын-Үүдээр гараад цагаан хаалганы орчим Бүрэндэлгэр зогсч байгаарай нэг сорчихоё гээд хар өнгийн нүдний шилний савнаас гялгар ууттай мөс гэх зүйлийг гаргаж ирээд шилэн гаансанд хийж доороос нь асаагуураар халаагаад гарсан утааг нь сорж хэрэглэсэн, тэгээд бид 2-ыг сорчих гэхээр нь бид 2 нэг нэг сорсон. Бүрэндэлгэр Бээжинд буудалд байхдаа орой гараад орж ирэхдээ худалдаж аваад ирсэн. Буудалд байхдаа хэрэглэж үзэх үү гэхээр нь сонирхоод сорж үзсэн. Буудалд байхдаа Бүрэндэлгэр хар өнгийн нүдний шилнийхээ гэрэнд хийчихсэн байсан. Тэгээд хилээр гарахдаа чи өөр газраар гараарай гэж хэлж байсан. Ямар ч байсан хил гараад машинд гаргаж ирэхдээ хар өнгийн нүдний шилнээсээ гялгар ууттай мөс шиг зүйл гаргаж ирсэн. Дараа нь гадна талаар нь гялгар уутаар ороосон шавар шиг бөөрөнхий зүйл гаргаж ирсэн. Тэрийгээ тугалган цаасан дээр тавьж шатаагаад утааг нь сорж байсан гэжээ. /1-р хх-127-129, 145-146/
3.В.Адъяасүрэнгээс:-Гантулга бид хоёр урагшаа явах гэж байгаад Бүрэндэлгэртэй тааралдаад хамт явах болсон. Гантулгын мэдүүлэгт байгаагаар буудалд хар тамхи хэрэглэсэн зүйл байхгүй. Бид нар буудалд хоол идчихээд найт клаб ороод энэтхэг тамхи татсан. Хүн болгон хэрэглэдэг юм байна лээ. Үүнийг Гантулга хар тамхи гээд буруу ойлгосон юм байна лээ. Маргааш нь дэлгүүр орчихоод бид Замын үүд рүү явсан. Замын үүдээс гараад явж байхад Бүрэндэлгэр “ийм зүйл авчихлаа хэрэглэж үзэх үү” гэхэд нь Гантулга бид хоёр “тэгье” гээд үзсэн. Түүнээс биш хар тамхи хэрэглэж, хилээр оруулах зорилгоор яваагүй гэв.
В.Адъяасүрэнгээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-…Би Адъяасүрэнтэй 2016.02.03-ны өдөр уулзсан. Адъяасүрэн барилгын материалын бараа үзнэ хамт урагшаа Бээжин явах уу гэсэн. Тэгээд бид 2 хамт явах болоод тухайн үед мөнгө бүтээгүй, маргааш нь Адъяасүрэн бид 2 дахин уулзсан чинь түүний таньдаг дүү Бүрэндэлгэр гэдэг залуу урдаас мөс гэдэг мансууруулах бодис сардаа нэг оруулж ирдэг бид 2-той хамт явъя гэнээ гээд тэгээд бид 3 хамт явсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр орой 23 цагийн үед манай дүү Сүхдоржийн нэр дээр байдаг миний унадаг 49-00 УБГ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашинтай Замын-Үүд рүү явсан. Замын-Үүдэд 2016 оны 02 сарын 26-ны өдөр 12 цагийн үед очсон. Замын-Үүд дээр “Эрхэс” гэх буудлын гадаа машинаа орхиод цаашаа урагшаа хил гарсан. Эрээн дээрээс Бээжин рүү машинаар яваад шөнө очоод буудалд орсон. Тэр шөнө 02 цагийн үед Бүрэндэлгэр, Адъяасүрэн бид хоёрыг буудалд оруулчихаад өөрөө гараад явсан. Хаашаа юунд явах гэж байгаагаа хэлээгүй найзтайгаа уулзана гэж байсан. Тэгээд шөнө 03 цагийн үед Бүрэндэлгэр ганцаараа ирээд Адъяасүрэн, Бүрэндэлгэр хоёр буудалд мөс гэх мансууруулах бодисыг хуванцар саванд хийж байгаад доороос нь асаагуураар халаагаад гарсан утааг нь гуурсаар сорж хэрэглэсэн. Тэгээд бид гурав 04 цагийн үед буудлын ойролцоох бааранд орсон. Эргэж ирээд буудалдаа хоночихоод маргааш нь 2016 оны 02 сарын 27-ны өдөр өглөө 12 цагийн үед буудлаасаа гарч Бээжингээс Эрээн рүү явсан. Эрээн дээр буудалд хоносон тэр буудалд мөн Бүрэндэлгэр, Адъяасүрэн нар хар тамхи хэрэглэсэн. Тэгээд 2016 оны 02 сарын 28-ны өглөө 15 цагийн үед хилээр Замын-Үүд рүү гарсан….Бүрэндэлгэр мөс гэх зүйлээ авна гэж явсан. Хаанаас яаж авна гэдгээ хэлээгүй. Би явахдаа тэр зүйлд чинь би орооцолдохгүй шүү хил, гаалиар хамт гарахгүй шүү тусдаа гараарай гэж хэлсэн. Бүрэндэлгэр Бээжинд бид хоёрыг буудалд оруулчихаад өөрөө ганцаараа явсан. Хаанаас олж авсан гэдгийг нь мэдэхгүй. Тэгээд Адъяасүрэнтэй хамт буудалд хэрэглээд Эрээн дээр буудалд ороход бас хэрэглээд байсан би буудалд огт хэрэглээгүй. Бээжинд буудалд Адъяасүрэн бид 2 нэг өрөөнд Бүрэндэлгэр тусдаа нэг өрөөнд орсон…Тэгтэл орой 01 цагийн үед Бүрэндэлгэр ганцаараа гарч явсан ба тэгээд буцаж ирэхдээ мөс гэх зүйлийг худалдаж аваад ирсэн байсан. Тэгээд Адъяасүрэн бид 2-ыг хэрэглэж үзэх үү гэхээр нь би татгалзсан. Адъяасүрэн нэг удаа сорсон. 2016.02.08-ны өдөр Замын-Үүдээр орж ирээд машинтайгаа хот руу явж байтал цагаан хаалга гараад Бүрэндэлгэр зогсч бай гэснээ үүргэвчнээсээ нүдний шилний хайрцаг гаргаж ирээд тэгээд мөс гэх зүйл гаргаж ирээд шилэн гаансанд хийгээд асаагуураар халаагаад гарсан утааг нь сорсон. Нойр хүрдэггүй машин барихад зүгээр гээд байхаар нь нэг сорж үзсэн….Миний машины жолооны хүрдний хажуу талын хайрцагт байсан гялгар ууттай зүйл нь Бүрэндэлгэрийн Бээжингээс авсан мөс гэх зүйл байсан. Бүрэндэлгэр үүргэвчнээсээ гаргаж ирээд голын хайрцаган дээр тавьсан байхаар нь би аваад жолооны хажуугийн хайрцагт хийсэн байсан гэжээ. /1-р хх-134-136, 141-143/
Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:
1.М.Наранцогтоос:-…би 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр “МБ” худалдааны төв дээр найзтайгаа хамтарч гар утасны засварын лангуу ажиллуулдаг болсон бөгөөд Бүрэндэлгэр хятадаас гар утасны сэлбэг мэдрэгч шил гэх мэт зүйлсийг хямд үнээр оруулж ирээд надаар заруулъя гэж ярьсан. 2016 оны 02 дугаар сарын сүүлээр шиг санаж байна манай ажил дээр ирээд урдаас гар утасны сэлбэг оруулж ирвэл яах гэж ярьж байгаад явсан. Тэрнээс хойш огт уулзаагүй таг болсон. Би Бүрэндэлгэрт мөнгө төгрөг өгч албан ёсоор гар утасны сэлбэг захиалаагүй, урьд өмнө нь надад гар утасны сэлбэ авчирч заруулж байсан удаа байхгүй гэжээ.
2.Т.Оюунтулгаас:-…В.Адъяасүрэн нь манай ломбардаар өмнө нь хэд хэдэн удаа үйлчлүүлж байсан ба надтай найз нөхдийн холбоо байхгүй, 2016.02.25-ны өдөр Адъяасүрэн нэг найзын хамт ирээд урагшаа Замын-Үүд явах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна гээд өөрийнхөө нийт 33.4гр монетан эдлэлүүдийг 4.000.000 төгрөгийн барьцаандд тавьсан. Дараа нь үдээс хойш 20 цагийн үед дахин орж ирээд нэмж барьцаанд тавина гээд 2 ширхэг монетан бөгжийг 1.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 1.000.000 төгрөгийг араас нь дансаар шилжүүлж байсан гэжээ.
3.Б.Золжаргалаас:-…Гаалийн байгууллагын дотоод /CAIS/ сүлжээгээр хувиарлагдсан хувиарын дагуу 07-77 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалтыг ганцаараа хийсэн. Тухайн үед жолоочоос өөр хүн байгаагүй ба зорчигч нар бүгд дотор хяналтын бүс рүү гар тээшийн хамт орсон байсан. Ингээд гаалийн хяналт шалгалтыг автобусны тээш хадгалах багажнаас эхэлж дотор заал хүртэл мэдрэхүйн эрхтнээр хяналт шалгалт хийхэд ямар нэг зөрчил илрээгүй тул хилээр гарах зөвшөөрлийг тээврийн хэрэгсэлд олгосон. Энэ нь тухайн автобусанд ямар нэг ачаа тээш байгаагүй гэсэн үг юм… гэх мэдүүлэг /2-р хх-124/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.03.16-ны ¹2098 тоот дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн Г.Бүрэндэлгэр, В.Адъяасүрэн, А.Гантулга нарын гэх шээснүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн Г.Бүрэндэлгэр, В.Адъяасүрэн, А.Гантулга нарын гэх шээснүүдэд метамфатамин /methampheamine/, ТНС илэрсэн.
3.Метамфатамин /methamphetamine/, ТНС 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтдаг болно гэжээ. /1-р хх-45/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.03.31-ний ¹2642 тоот дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн тугалган саарал цаас мэт зүйл, АМ1400826 гэсэн серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт, AJ9466050 гэсэн серийн дугаартай хуулсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.
2.Шинжилгээнд ирүүлсэн Бүрэндэлгэрийн биеэс хураан авсан гялгар ууттай мөс мэт зүйл, 1 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл нь 0.3537 гр, 2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл нь 0.2916 гр, “1-1” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл нь 0.7312 гр, “2-1” гэж хаягласан ууттай шавар мэт зүйл нь 2.3784 гр, “3-1” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл нь 0.5932 гр, “4-1” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл 0.4666 гр байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
3.Шинжилгээнд ирүүлсэн Бүрэндэлгийн биеэс хураан авсан гялгар ууттай мөс мэт зүйл, 1 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл, 2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл, “1-1” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, “3-1” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, “4-1” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйлд метамфатамин /methamphetamine/ илэрсэн.
4.Метамфатамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно.
5.Шинжилгээнд ирүүлсэн “2-1” гэж хаягласан ууттай шавар мэт зүйл дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.
6.Дельта 9 тетрагидроканнабинолнь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно гэжээ. /1-р хх-50-51/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.4.19-ний ¹364 тоот дүгнэлтэд:
1.Г.Бүрэндэлгэр нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвдөж байсан гэх мэдээлэл алга байна.
2.Г.Бүрэндэлгэр нь одоо сэтгэцийн эмгэггүй байна.
3.Г.Бүрэндэлгэр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
4.Г.Бүрэндэлгэр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
5.Г.Бүрэндэлгэр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадавртай.
6.7.Г.Бүрэндэлгэр нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинжүүд илрэхгүй байна гэжээ. /1-р хх-56-58/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.4.22-ны ¹362 тоот дүгнэлтэд:
1.А.Гантулга нь сэтгэцийн ямар 1 өвчнөөр урьд өмнө өвчилж байсан гэх баримт үгүй байна.
2.А.Гантулга нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3.А.Гантулга нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
4.А.Гантулга нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5.А.Гантулга нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6.7.А.Гантулга нь мансуурах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж илрэхгүй байна гэжээ.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.4.20-ны ¹367 тоот дүгнэлтэд:
1.В.Адъяасүрэн нь урьд өмнө нь сэтгэцийн ямар 1 өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
2.В.Адъяасүрэн нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3.В.Адъяасүрэн нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
4.В.Адъяасүрэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5.В.Адъяасүрэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6.7.В.Адъяасүрэн нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж илрэхгүй байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Бүрэндэлгэрийг 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай бодис борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хадгалсан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар,
Мөн 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 28.6 гр жинтэй цайвар өнгийн талстлаг бодис, мөн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 13.8 гр жинтэй хүрэн өнгийн бодис буюу хар тамхи, мансууруулах бодисыг биедээ болон гар тээшиндээ нууж хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагддаг ба шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Бүрэндэлгэрийн 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай бодис борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хадгалсан,
2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 28.6 гр жинтэй цайвар өнгийн талстлаг бодис, мөн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 13.8 гр жинтэй хүрэн өнгийн бодис буюу хар тамхи, мансууруулах бодисыг биедээ болон гар тээшиндээ нууж хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн гэх үйлдэл нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна.
Учир нь шүүгдэгч Г.Бүрэндэлгэр, А.Гантулга, В.Адъяасүрэн нар нь мөрдөн байцаалтын шатанд өөрсдөө БНХАУ-ын Бээжин хотод мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хэрэглэсэн, олж авсан гэж мэдүүлсэн хэдийч шүүгдэгчийн өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад бичгийн нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болох ба энэ нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль, болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан тул шүүгдэгчид ашигтайгаар нь шийдвэрлэж Нийслэлийн прокурорын газраас Г.Бүрэндэлгэрт холбогдуулан Эрүүгийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Харин шүүгдэгч Г.Бүрэндэлгэр нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминий агууламжтай 28.6 гр бодис, мөн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 13.8 гр бодис, тус тус борлуулах зорилгогүйгээр олж авсан, биедээ болон гар тээшиндээ хадгалсан, мөн А.Гантулга, В.Адъасүрэн нартай бүлэглэн 49-00 УБГ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашинд НҮБ-ын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминий агууламжтай 0.6 гр бодис борлуулах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан,
шүүгдэгч А.Гантулга нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Г.Бүрэндэлгэр, В.Адъяасүрэн нартай бүлэглэн 49-00 УБГ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашинд НҮБ-ын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминий агууламжтай 0.6 гр бодис борлуулах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан,
шүүгдэгч В.Адъяасүрэн нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Г.Бүрэндэлгэр, А.Гантулга нартай бүлэглэн 49-00 УБГ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашинд НҮБ-ын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминий агууламжтай 0.6 гр бодис борлуулах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-4-5/, шүүгдэгч Г.Бүрэндэлгэрийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-6-7/, шүүгдэгч В.Адъяасүрэнгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-8-9/, шүүгдэгч А.Гантулгын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-10-11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-12-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-16-17/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-19-24, 164/, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-25-27/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1-р хх-28/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-29-30/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.03.16-ны ¹2098 тоот дүгнэлт /1-р хх-45-46/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.03.31-ний ¹2642 тоот дүгнэлт /1-р хх-48-51/, шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2016.4-19-ний ¹364 тоот дүгнэлт /1-р хх- 56-58/, 2016.4.22-ны ¹362-ны тоот дүгнэлт /1-р хх-60-61/, 2016.4.20-ны ¹367 тоот дүгнэлт /1-р хх-64-65/, “ХААН” банкны дансны хуулгууд Г.Бүрэндэлгэрийн /1-р хх-177-180/, В.Адъяасүрэнгийн /1-р 181-184/, “Хас” банкны дансны хуулга Г.Бүрэндэлгэрийн /1-р хх-202-203/, В.Адъяасүрэнгийн /1-р хх-204-215/, шүүгдэгч нарын Зам-Үүд боомтоор хилээр орж гарсан лавлагаа /2-р хх-47-49/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-163/, Г.Бүрэндэлгэрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх- 165/, А.Гантулгын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-166/, В.Адъяасүрэнгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-167/, Г.Бүрэндэлгэр, В.Адъяасүрэн нарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-168-171/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-173-175/ зэрэг бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Г.Бүрэндэлгэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч В.Адъяасүрэн, А.Гантулга нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Ганболдын Бүрэндэлгэрийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бүлэглэж хадгалсан,
-шүүгдэгч Алтангэрэлийн Гантулга, Ванчинсүрэнгийн Адъяасүрэн нарыг бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Бүрэндэлгэр нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдлын хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Гантулга ньТөв аймгийн сум дундын 1-р шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 103 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2, 112 дугаар зүйлийн 2-т зааснаар нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 63 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.4-т зааснаар 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ялтай байдлын хугацаа дууссан тул 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч В.Адъяасүрэн нь Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул түүнийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хэлбэр, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан болно.
Шүүх шүүгдэгч Г.Бүрэндэлгэрт ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулав.
Харин шүүгдэгч А.Гантулга, В.Адъяасүрэн нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, тэдгээрийг нийгмээс тусгаарлаж баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн Тоёота Кроун маркийн 49-00 УБГ улсын дугаартай автомашин нь шүүгдэгч нарын эзэмшлийн автомашин биш учраас уг автомашины үнэ болох 10.000.000 (арван сая) төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 3.333.333 (гурван сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөг гаргуулж улсын орлого болгож, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28.6 гр талстлаг зүйл, 13.8 гр хүрэн бор өнгийн зүйл, шар өнгийн тагтай “Бонго” гэх хуванцар сав 1 ширхэг, шилэн гаанс 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, АМ1400826 серийн дугаартай 10 төгрөг, АJ9466050 серийн дугаартай 20 төгрөгүүдийг Монголбанкинд зохих журмын дагуу хүргүүлж шийдвэрлэлээ.