| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/00191/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/201 |
| Огноо | 2021-09-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0191/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шургуу хайлантай овогт Мөнхөөгийн Төмөр-Очирт холбогдох 2139001120243 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 30-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ах, бэр, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 1-2 тоотод түр оршин суух, урьд нь Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Шургуу хайлантай овогт Мөнхөөгийн Төмөр-Очир /РД: СД85123011/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Хохирогч Н.Отгонбаярын...Маргааш нь буюу 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Энхбаяр гэх залуугийн гэрээс гараагүй надтай хамт Энхбаяр, Болор-Эрдэнэ хоёр сууж байсан...19 цаг болж байхад гаднаас тус сумын Төмөр-Очир, Цолмонхүү нар ах нартайгаа ганц шил архи уучихъя гээд 0.75 литрийн савлагаатай ерөөл нэртэй нэг шил архи гаргаж ирээд тэрийгээ задлаад надад түрүүлж нэг рүнкээр хийж өгсөн...гэрэл унтарсны дараа хойноос хүн татахаар нь эргээд харахад нүүр лүү мөргөчихсөн тэгэхэд 21 цаг болж байсан байх цагийг нь санахгүй байна. Мөргүүлсний дараа хамраас цус гарахад нэг нь гэрэл асаахад Цолмонхүү, Бат-Эрдэнэ хоёрын нэг нь юу болоод байгаа юм бэ гэхэд Төмөр-Очир юм хэлээгүй, би ч хамраас цус гараад байсан болохоор цусаа угаачхаад баруун орон дээр сууж байхад Төмөр-Очир хажууд ирээд баруун нүд рүү маань цохисон. Аль гараараа цохисныг нь хараагүй удалгүй Төмөр-Очир, Цолмонхүү хоёр гараад явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/
2.Гэрч Ц.Энхбаярын... Тэгээд би ч зүүн орон дээрээ амарсан. Нэг сэрсэн чинь Отгонбаярыг хамрынхаа цусыг угаачхаад орон дээр сууж байхад нь Төмөр-Очир орных нь тийшээ алхаж очоод баруун нүд рүү нь цохисон. Би нар ч гайхаад юу болсон бэ гэхэд хэн ч дугараагүй тэгсэн Цолмонхүү гэх залуу найз Төмөр-Очрыгоо манай гэрээс дагуулаад гарсан бид нар ч амарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/
3.Гэрч Т.Бат-Эрдэнийн... Тухайн үед 21 цаг болж байсан тэгээд болъё гээд гэрлээ унтраахад удалгүй гэрлээ асаадаа гээд Отгонбаярыг хэлэхэд нь асаахад хамраас нь цус гарчихсан байсан юу болоод байгаа юм бэ гэхэд Очироо мөргөчихлөө гэсэн. Та хоёр одоо боль гээд би хэвтсэн Отгонбаяр ч хамрынхаа цусыг угаачхаад зүүн орон дээр суусан. Тэгэхэд нь Төмөр-Очир, Отгонбаяр руу алхахаар нь уучлалт гуйх гэж байгаа байх гээд эргэж хараад хэвтчихсэн. Тэгсэн Отгонбаяр чи нүд рүү цохичихлоо гэхээр нь бостол баруун талынх нь нүд хавдчихсан байсан санагдаж байна тэр үед архи уучихсан байсан болохоор заримыг нь санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/
4.Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 148 дугаартай....Н.Отгонбаярын биед баруун нүдний алимны салстын цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, доод үүдэн 2 шүдний булгарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун нүдний алимны салстын цус харвалт, доод үүдэн 2 шүдний булгарал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч******* нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг “задгай” гэх газар 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед согтуугаар Н.Отгонбаярыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэнд нь мөргөж, мөн гараараа баруун нүдэнд цохиж баруун нүдний алимны салстын цус харвалт, доод үүдэн 2 шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
1.Хохирогч Н.Отгонбаярын...Маргааш нь буюу 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Энхбаяр гэх залуугийн гэрээс гараагүй надтай хамт Энхбаяр, Болор-Эрдэнэ хоёр сууж байсан...19 цаг болж байхад гаднаас тус сумын Төмөр-Очир, Цолмонхүү нар ах нартайгаа ганц шил архи уучихъя гээд 0.75 литрийн савлагаатай ерөөл нэртэй нэг шил архи гаргаж ирээд тэрийгээ задлаад надад түрүүлж нэг рүүнкээр хийж өгсөн...гэрэл унтарсны дараа хойноос хүн татахаар нь эргээд харахад нүүр лүү мөргөчихсөн тэгэхэд 21 цаг болж байсан байх цагийг нь санахгүй байна. Мөргүүлсний дараа хамраас цус гарахад нэг нь гэрэл асаахад Цолмонхүү, Бат-Эрдэнэ хоёрын нэг нь юу болоод байгаа юм бэ гэхэд Төмөр-Очир юм хэлээгүй би ч хамраас цус гараад байсан болохоор цусаа угаачхаад баруун орон дээр сууж байхад Төмөр-Очир хажууд ирээд баруун нүд рүү маань цохисон. Аль гараараа цохисныг нь хараагүй удалгүй Төмөр-Очир, Цолмонхүү хоёр гараад явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/
2.Гэрч Ц.Энхбаярын... Тэгээд би ч зүүн орон дээрээ амарсан. Нэг сэрсэн чинь Отгонбаярыг хамрынхаа цусыг угаачхаад орон дээр сууж байхад нь Төмөр-Очир орных нь тийшээ алхаж очоод баруун нүд рүү нь цохисон. Би нар ч гайхаад юу болсон бэ гэхэд хэн ч дугараагүй тэгсэн Цолмонхүү гэх залуу найз Төмөр-Очрыгоо манай гэрээс дагуулаад гарсан бид нар ч амарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/
3.Гэрч Т.Бат-Эрдэнийн... Тухайн үед 21 цаг болж байсан тэгээд болъё гээд гэрлээ унтраахад удалгүй гэрлээ асаадаа гээд Отгонбаярыг хэлэхэд нь асаахад хамраас нь цус гарчихсан байсан юу болоод байгаа юм бэ гэхэд Очироо мөргөчихлөө гэсэн. Та хоёр одоо боль гээд би хэвтсэн Отгонбаяр ч хамрынхаа цусыг угаачхаад зүүн орон дээр суусан. Тэгэхэд нь Төмөр-Очир, Отгонбаяр руу алхахаар нь уучлалт гуйх гэж байгаа байх гээд эргэж хараад хэвтчихсэн. Тэгсэн Отгонбаяр чи нүд рүү цохичихлоо гэхээр нь бостол баруун талынх нь нүд хавдчихсан байсан санагдаж байна тэр үед архи уучихсан байсан болохоор заримыг нь санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/
4.Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 148 дугаартай....Н.Отгонбаярын биед баруун нүдний алимны салстын цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, доод үүдэн 2 шүдний булгарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун нүдний алимны салстын цус харвалт, доод үүдэн 2 шүдний булгарал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч*******өмөр-Очрыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Отгонбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь: “... надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” /хх-ийн 23 тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч*******т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул уг зүйл хэсэгт зааснаар оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шургуу хайлантай овогт Мөнхөөгийн Төмөр-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******өмөр-Очрыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төмөр-Очрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ