Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 747

 

1

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

 

улсын яллагч Ж.Батхуяг,

 

шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.П-д холбогдох эрүүгийн 1702 0004 30010 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ОХУ-ын Улан-Үдэ хотын “ХХ” сургуульд онцгой байдлын албаны шинжээчээр суралцдаг, ам бүл 2, эхийн хамт Завхан аймгийн Цагаанчулуут сумын 4 дүгээр баг, Баянхайрхан туулайт 6 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 39 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн С-ын П.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч С.П нь 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Оросын Холбооны Улсын Улан-Үдэ хотод Э.Х-ийн толгойн тус газарт чулуугаар цохиж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөрдөн байцаалтад цугларсан эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-7/, эд зүйл, баримт бичиг хэрэгт тусгах тухай баримт /хх-8/, Эмнэлгийн ¹6037 дугаартай карт /хх-11-14/, хохирогч Э.Х-ийн мэдүүлэг /хх-17-19/, гэрч Д.Оюунсувдын мэдүүлэг /хх-20-22/, шүүгдэгч С.П-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35-39/, хохирогч Э.Х-ээс дахин авсан мэдүүлэг /хх-54-56/, гэрч Г.Цогтбаярын мэдүүлэг /хх-57-60/, гэрч Б.Золжаргалын /хх-61-64/, гэрч С.Дарханбаатарын мэдүүлэг /хх-65-67/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүгдэгч С.П нь 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Оросын Холбооны Улсын Улан-Үдэ хотод Э.Х-ийн толгойн тус газарт чулуугаар цохиж хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

2

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Х-ийн өгсөн: “Би 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ОХУ-ын Улаан-Үдэ хотын “Малина” нэртэй клубын гадаа Монгол улсын иргэн “Всгуту” их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан С.П-, БГУ-ын магистрд сурч байсан Оюука, Зулаа, БГСХА-ийн 1 дүгээр курсийн оюутан Сүхэнээ, “Всгуту” их сургуулийн оюутан Золоо, 4 дүгээр курсийн оюутан Эрдэнэцогт, Ангуураа болон өөр хоёр Монгол оюутан нэрийг нь сайн санахгүй байна бид хэд байж байхад С.П намайг ямар нэгэн шалтгаангүйгээр миний толгойн хэсэгт хоёр удаа цохиж авсан. Яагаад цохисон талаар асуухад дахин нэг удаа миний толгойн хэсэгт шалтгаангүйгээр цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалаад С.П-тай зодолдсон. Энэ үед бид хоёрыг БГУ-ын магистрд сурч байсан Оюука, Зулаа, Ангуураа гурав салгаж авсан. Үүний дараа “Малина” нэртэй клубын доор сууж байхад миний араас толгойн зулай хэсэг мөн баруун талын шанаанд С.П чулуугаар цохиж авсан. Энэ үед миний толгой нүүрэн хэсгээс их хэмжээний цус гарсан. Золоо түргэн дуудаад ОХУ-ын Улаан-Үдэ хотын БСМП нэртэй эмнэлэгт ирсэн. Ирээд толгой болон нүүрэн хэсэгтээ нийт 10 оёдол тавиулсан. Маргааш нь буюу 2017 оны 8-ны өдөр тархины томограф рентгенд үзүүлсэн чинь зулай хэсгийн тархины яс цуурсан гэж хэлсэн. Үүний дараа 5 дугаар сарын 11-ний өдөр тархиндаа хагалгаанд орж үүрсэн ясыг түүлгэсэн. Энэ үед миний хажууд Буриад найз Дашиймаагаас өөр хүн байгаагүй. Гэхдээ С.П эргэж ирж байсан. Намайг тархинд хүнд гэмтэл авсаныг мэдэж байсан. Гэхдээ С.П-ийн биед нь ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Эмнэлэгт 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлж гарсан. Эмчлүүлж гарсаны дараа гам барих шаардлагатай байсан учир Буриад найз Дашиймаагийн гэрт байсан. Дашиймаагийн гэрт байхад С.П ирж надад оросоор “расписк” буюу намайг зодсон талаараа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардал болон цаашид миний биед гэмтэл үүсвэл нөхөн төлбөр төлөхөөр бичиг хийж өгсөн. Үүний дараа бид хоёр 6 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсад хамт ирсэн. Маргааш нь би ГССҮТөвд ирж тархины мэдрэлийн тасгийн Энхтүвшин эмчид үзүүлсэн. Энхтүвшин эмч тархины томограф болон цахилгаан бичлэг хийлгэх талаар шинжилгээ бичиж өгсөн. Үүний дагуу үзүүлсэн. Үүний дараа сэргээн засах эмчилгээ БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт 2017 оны 6 дугаар сарын 23-наас 30-ны хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Энэ хугацаанд С.П миний хүргэн ах Пүрэвдоржийн дансанд 200.000 төгрөгийг шилжүүлсэнээс өөр ямар нэгэн нөхөн төлбөр өгөөгүй. С.П ОХУ-ын Улаан-Үдэ хотод байх үед чиний хагалгааны бүх зардлыг би хариуцаж нөхөн төлнө гэж хэлчихээд одоо 88892544 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй. …би 9 дүгээр сард тархины гавал нөхүүлэх хагалгаа хийлгэх гэж байгаа. Энэ хагалгаа хаана хийлгэх талаар одоогоор тохирсон эмнэлэг байхгүй. Гэхдээ ойролцоогоор 2.5 сая төгрөгөөр “Мөнгөн гүүр” эмнэлэг хийж өгье гэж байсан.” /хх-17-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунсувдын өгсөн: “…Ямар шалтгааны улмаас цохиж авсаныг би мэдэхгүй. С.П , Ховор-Эрдэнийг толгойн хэсэгт гараараа нэг удаа цохиж авсан. Энэ үед Сүхбат бид 2 Ховор-Эрдэнийг барьж байсан учир хариу үйлдэл үзүүлээгүй. Үүний дараа С.П , Ховор-Эрдэнийг толгойн хэсэгт гараараа дахин нэг удаа цохиж авсан. Үүний дараа Сүхбат бид 2 Ховор-Эрдэнийг барьж дийлээгүй учир С.П тай зодолдсон. Зодолдож байхаар нь би Ховор-Эрдэнийг тэвэрч салгаж авч явж байтал С.П  араас зодолдох гэж ирсэн боловч нөгөө хэдэн залуучууд аваад явсан. …Үүний дараа Ховор-Эрдэнийн нүүрэн хэсгээс нь цус дусаад байхаар нь харсан чинь баруун хацар нь язарсан цус гоожиж байсан. Ховор-Эрдэнийн хацарт нь ямар ч байсан С.П  гараараа цохиогүй чулуугаар цохисон байх гэж бодож байна. Ховор-Эрдэнийн хацрын цусыг арилгаж байсан чинь толгойн оройн хэсгээс цус гарч байсан. Тэнд байсан найз нар маань түргэн дуудаад Ховор-Эрдэнийг түргэн авч явсан.” /хх-20-22/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Цогтбаярын өгсөн: “…түрүүлээд алхаж байхад ард эмэгтэй хүний уйлах чимээ гарсан. Тэгэхээр нь юу болсон бэ гээд эргээд харахад Ховор-

 

3

 

 

Эрдэнэ баарны үүдэнд шатан дээр суучихсан Оюунсувд хажууд нь толгойноос нь гарсан цусыг арчаад толгой нь хагарчихлаа шүү дээ гээд сууж байсан. Ховор-Эрдэнээс юу болсон бэ гэж асуухад юу ч дуугараагүй. Тэгээд байж байтал түргэний эмч ирээд Ховор-Эрдэнэ, Золжаргал нар эмнэлэг рүү яваад би С.П , Ангирмаа нарын хамт манай гэр рүү явцгаасан.” /хх-57-60/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Золжаргалын өгсөн: “…Ховор-Эрдэнэ, С.П  хоёр юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй хоорондоо барилцаж аваад зодолдоод эхлэхээр нь бид нар салгаад юу болсон талаар асуухад бие биерүүгээ буруугаа чихээд байсан. Тэр үед баарны хамгаалагч гарч ирээд та нар яагаад зодолдоод байгаа юм хашаанаас гарцгаа гэж хэлээд бид нар баарны хашаанаас гарах гээд би Цогтбаярын хамт урд хэсэгт нь түрүүлээд явж байхад ард С.П , Ховор-Эрдэнэ нар дахиж зодолдсон. Намайг эргээд харахад Ховор-Эрдэний нүүр нь цус болчихсон хажууд нь Оюунсувд сууж байсан. …эмнэлэг дээр очоод С.П  намайг чулуугаар цохичихлоо гэж хэлж байсан. Ховор-Эрдэний толгой нь хагарсан цус гарч байсан.” /хх-61-64/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Дарханбаатарын өгсөн: “…С.П  надад хэлэхдээ тухайн хохирогч гэх залуутай харилцан зодолдсон гэж хэлсэн. Зодоон болох үед хажууд нь 2-3 хүн байсан гэж хэлж байсан. Хохирогчийн тархинд С.П  чулуугаар цохичихсон юм гэж надад хэлсэн.” /хх-65-67/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.П-ын яллагдагчаар өгсөн: “…Ховор-Эрдэнэ, Зулаа руу орилж хашгираад уурлаж яриад байхаар нь би Ховор-Эрдэнийн зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Ангирмаа надад хандаж “чи яагаад Ховор-Эрдэнэ ахыг цохиж байгаа юм бэ очиж уучлалт гуй” гэхээр нь Ховор-Эрдэнэ дээр очоод уучлалт гуйтал Ховор-Эрдэнэ миний хамар руу нэг удаа мөргөсөн. Тэгээд бид хоорондоо харилцан зодолдоход тэнд байсан хүмүүс салгасан. Би газраас чулуу аваад Ховор-Эрдэнэ рүү шидэхэд түүний толгойн зүүн талд нь оносон. Тэр үед Ангирмаа намайг авч яваад баарны гадна сууж байтал удалгүй түргэн тусламжийн машин ирээд Ховор-Эрдэнийг Золоогийн хамт авч явсан.” /хх-35-39/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 10299 дугаартай дүгнэлтэд:

 

  1. Э.Х-ийн биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, баруун хацарт шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

    1. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 

    1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-27/ гэх дүгнэлт,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69/,

 

Шүүгдэгч С.П-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-88-90/, Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-124/ зэрэг тухайн хэрэгт

 

хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

 

Шүүгдэгч С.П-ын үйлдэл нь 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр

 

4

 

 

болсон хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2017 оны 7

 

дугаар  сарын 1-ний  өдрөөс  эхлэн  мөрдөгдөж  эхэлсэн Эрүүгийн  хуулийн

 

ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт

 

хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэрэгт одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсэгт нийцүүлэн

 

зүйлчилж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэх нь хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.

 

Иймд шүүгдэгч С.П-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд

 

хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.П-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн

 

ерөнхий ангийн 6.5  дугаар зүйлийн 1.1  дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй

 

нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2 дахь хэсэгт “…учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал

 

тогтоогдсонгүй.

 

Хохирогч Э.Х нь “хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” /хх-124/ гэсэн байх тул С.П-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Шүүгдэгч С.П нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгуулийн ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан материалаас үзэхэд шүүгдэгч С.П нь ОХУ-ын Улан-Үдэ хотын “ВСГУТУ” сургуульд онцгой байдлын албаны шинжээчээр суралцдаг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг гэх хувийн байдал, ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад

 

5

 

 

орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялын хугацааг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овгийн С-ын П хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.П-ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.П оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

    1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, С.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

    1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, С.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                           Э.ЧИНГИС