| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2018/0466/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/487 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.МӨНХТОГОО |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Д.Мөнхтогоо,
шүүгдэгч Н.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт .................. холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709010130425 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 02 дугаар сарын 03-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, бизнесийн менежер мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороолол 5-55 тоотод оршин суудаг,
2008 оны 12 дугаар сарын 22-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2009 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, ...........................
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Гнь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Золо” зочид буудалд Ц.Дамдин-Ядамтай маргалдан улмаар эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Г2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Золо” зочид буудалд Ц.Дамдин-Ядамтай маргалдан улмаар эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд нь “...зовхи, зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх, гарын долоовор хуруу, хөлийн эрхий хурууны хумсны хуулралт, цус хуралт…” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Н.Г холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь гэж үзэв.
Шүүгдэгч Н.Гнь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Золо” зочид буудалд Ц.Дамдин-Ядамтай маргалдан улмаар эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд нь “…зовхи, зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх, гарын долоовор хуруу, хөлийн эрхий хурууны хумсны хуулралт, цус хуралт…” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ц.Дамдин-Ядамын “…Тэгээд ресепшний дэргэд зогсож байхад шар царайтай залуу бууж ирээд гондомнууд минь гондом байна уу гэж бид хоёроос асуусан. Тэгэхээр нь би тэр залууд гондом шиг харагдаад байна уу гэж хэрүүл болсон. Тэгээд ресепшний хажууд байх шатны дэргэд тэр залуу намайг түлхэж унагаагаад дээшээ гүйгээд явсан. ...Тэгээд бид хоёр маргалдаж байхад хажуунаас Санчир ирээд намайг гараараа түлхэхэд би унасан.Санчир уурлаад нөгөө шар царайтай залуугаа буудлын өрөө рүү түлхэж оруулаад чамаас боллоо гээд загнаад байсан. Тэгэхэд нөгөө шар царайтай залуу босож ирээд орилоод ширээн дээр байсан стакан аваад намайг зүгээр зогсож байхад цохисон. Тэр үед бултахад нүдний доод зовхи зүсэгдсэн…” гэсэн мэдүүлэг /хх-22/,
гэрч Т.Санчирын “...Гүрээ тэр 2 ахтай зууралдаад дайраад байхаар нь
салгах гэж дундуур нь орж ноцолдож байхдаа баруун гарынхаа эрхий хурууг
жаахан гэмтээсэн...Гүрээ Дамдин-Ядам гэх ах руу ширээн дээр байсан аягыг аваад
шидсэн...” гэсэн мэдүүлэг /хх-25/,
Гэрч Г.Батхүүгийн “...Дамдин-Ядам бид хоёр “Золо” зочид буудлын
ресепшин дээр байж байтал өндөр шар залуу дээрээс бууж ирээд бид хоёроос
гондомоо өг гэхээр нь байхгүй чи яахаараа би хоёроос гондом асуудаг юм гээд
маргалдсан. Тэр залуу шатны тэнд манай найз Дамдин-Ядамыг цохиж унагаасан.
...Тэгээд Санчир дээрээс бууж ирээд салгасан. Тэгээд Санчир нь өрөөнд нөгөө
шар залуугаа боль гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө шар залуу нь аяга авч
Дамдин-Ядамыг цохисон...” /хх-26/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹10918 тоот актын “…Ц.Дамдин-Ядамын биед зовхи, зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх,гарын долоовор хуруу, хөлийн эрхий хурууны хумсны хуулралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч Н.Г мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Ресепшний хажууд танихгүй 2 хүнтэй үл ойлголцсоноос болоод маргалдсан. Энэ үед Санчир бууж ирээд тэр хоёроос салгаад намайг өрөөнд оруулсан. Тэгсэн чинь хаалга нүдээд байхаар нь онгойлгосон чинь Хугаа гэх ах өрөөнд орж дахиад зууралдаж муудалцаж байгаад би Хугаа гэх ах руу ширээн дээр байсан аяга авч шидсэн…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Н.Гнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Н.Гнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.Г танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Н.Г 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ................. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Г450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Гнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Н.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР