Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2017/00064/и |
Дугаар | 364 |
Огноо | 2017-09-12 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг * тоотод оршин суух Г овогт Ц.Ц /РД: */-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн С цэцэрлэгт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 2,724,181 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн төлөөлөгч Х.Б, нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 136/ШШ2017/00154 дүгээр шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулахаар болсон. Гэтэл уг шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орсон тул шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилдаа эгүүлэн тогтоогдсон үе хүртэлх хугацааны цалин 2,724,181 төгрөгийг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Хүүхдийн цэцэрлэгээс гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цгийн нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,029,788 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эцэслэн хянан шийдвэрлэж миний бие тус шүүхийн 202/МА2017/00018 дугаартай магадлалыг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Манай байгууллага нь Ц.Цд шүүхийн магадлалаар тогтоосон 1,328,022 төгрөгийг олгосон ба 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс цэцэрлэг тарж багш нарын ээлжийн амралт эхэлсэн. Мөн Ц.Цгийн ажилд орсон Д.Б нь Дорноговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалаар Сайхандулаан сумын сонгуулийн хэсгийн хорооны иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнаар томилогдон ажиллаж 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлсэн ба амралт нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт зааснаар ээлжийн амралттай ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах ёстой тул Д.Ц ажлаас чөлөөлөх боломжгүй байсан. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар “Сонгуулийн хорооны ажилтан, албан тушаалтныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд нь үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэж зааснаар Д.Ц ажлаас чөлөөлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд Ц.Цг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажилд нь эгүүлэн томилсон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ц.Цг хэзээнээс ажилд эгүүлэн томилох талаар заагаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь Дорноговь аймгийн С цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 2,724,181 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ажилгүй байсан хугацааны цалин 2,422,400 төгрөг гаргуулна гэжээ.
Хариуцагч талаас Ц.Цг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин шаардах эрхтэй байна.
Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 136/ШШ2017/00154 дүгээр шийдвэрээр Ц.Цг өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байна. /хх-3-4 дүгээр тал/,
Хариуцагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 202/МА2017/00018 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн ажилд эгүүлэн тогтоосон заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-9-12 дугаар тал/,
Ажил олгогч Дорноговь аймгийн С цэцэрлэг нь Ц.Цг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс бүлгийн багшийн ажилд эгүүлэн ажиллуулах болсон нь зохигчийн тайлбар, даргын тушаал зэргээр нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан болох нь хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн авах хүртэлх хугацаанд цалин хөлсгүй байсан явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
Ц.Цгийн өмнө ажиллаж байхдаа авсан цалин хөлсний дунджийг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 202/МА2017/00018 дугаартай магадлалаар 1 өдрийн цалинг 24,593 төгрөг гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэлээр дахин нотлохгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор буюу 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 64 хоног ажилгүй байсан хугацаагаар тооцоход 24,593*64=1,573,952 төгрөг болж байх тул ажилгүй байсан хугацааны цалин 1,573,952 төгрөгийг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Хүүхдийн цэцэрлэгээс гаргуулан Ц.Цд олгож, 848,448 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус цэцэрлэгт даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн С цэцэрлэгээс 40,133 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон