Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, холбогдох  эрүүгийн 1805054381249 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

П.А нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ /Тse/ ресторанд үйлчлүүлж байгаад иргэн Ц.Хгийн ОРРО А5 загварын гар утсыг ширээн дээр үлдээснийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт: Ц.Х бид хоёр өмнө нь үерхдэг байсан. Хоолонд хамт ороод санаандгүй байдлаас ийм асуудал болсон. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Х мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зүс таних Анхаа  гэх залуутай уулзаж Баянгол дүүргийн 17 дугаар хороо Tse нэртэй ресторанд орж хоол идсэн. Тэгээд идсэн хоолныхоо тооцоог  хийхээр явсан хойгуур П.Аширээн дээр үлдээсэн миний ОРРО маркийн гар утсыг хулгайлан аваад явсан байсан. Би тэр гар утсыг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 540.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утсыг хулгайлан авч явж хүндрэл учруулсанд маш их гомдож байна.  /хх-ийн 7/ гэх мэдүүлэг,

Хохирогч дахин байцаалтаар “Би алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Утсаа алдсантай холбоотой гарсан зардлаа Анхбаяраар төлүүлсэн. Одоо надад гомдол санал байхгүй” /хх-ийн 32/ гэх мэдүүлэг,

 

Ашидбилгүүн ХХК-ийн эд зүйлийн үнэлгээгээр ОРРО А5 маркийн гар утас 540.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний тайлан /хх-ийн 12/,

 

Сэжигтнээр П.А мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд өөрийн танил Ц.Хтай уулзаж Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Tse пабад орсон. Тус газар ороод бид 2 хоол авч идсэн. Хоолоо идэж дуусаад Ц.Х гар утсаа ширээн дээрээ үлдээгээд хоолны тооцоогоо хийхээр явсан. Тэр хойгуур нь ширээн дээр байсан Ц.Хгийн гар утсыг би аваад гарч явсан. Тэгээд өөрийн гэр рүүгээ очиж байгаад орой 21 цагийн орчим хамаатны ах Цэдэнбалын хамтаар кино үйлдвэр орж хамаатныдаа очиж хоносон. Тэгээд байж байтал манай ажлын  газрын Дорждэрэм миний гар утас руу залгаж цагдаагаас чамайг асууж байна гэж хэлсэн. Тухайн үед мөнгөгүй байсан болохоор ломбарданд тавьж мөнгө ольё гэж бодоод авсан. /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч П.Аын мэдээллийн анкет /хх-ийн 16/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 37, 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 40/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 41/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.А нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ /Тse/ ресторанд үйлчлүүлж байгаад иргэн Ц.Хгийн ОРРО А5 загварын гар утсыг ширээн дээр үлдээснийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Хгийн”...П.Аширээн дээр үлдээсэн миний ОРРО маркийн гар утсыг хулгайлан аваад явсан байсан...” /хх-ийн 32/ гэсэн түүний мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн П.Аын “...ширээн дээр байсан Ц.Хгийн гар утсыг аваад гарч явсан. ...мөнгөгүй байсан болохоор ломбарданд тавьж мөнгө ольё гэж бодоод авсан...” /хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Шүүгдэгч П.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “хохирлоо бүрэн барагдуулж бид сайн дураараа эвлэрсэн” гэх тэмдэглэл, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг П.Ат танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч П.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

  

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ