| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0073/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/73 |
| Огноо | 2022-08-17 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2032001770062 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, *******,******* тоотод оршин суух, урьд өмнө
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай, Хитай овогт Ядамжавын Цасчихэр/рд-*******/
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1972 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Долгорын Отгонбилэг/рд-МЗ72120678/
Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Төс суманд 1989 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-7, ээж, хүүхэд, ах дүү нарын хамт *******, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, эрхэлсэн ажилгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чоймболын Энэбиш/рд-/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тэсэрч дэлбэрэх бодис дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан бусдад шилжүүлсэн,
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Ноёд гэх газар бусадтай бүлэглэн тэсэрч дэлбэрэх бодис ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахаар завдсан гэх гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Ноёд гэх газар бусадтай бүлэглэн тэсэрч дэлбэрэх бодис ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахаар завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Тодорхойлох нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авч, бусдад шилжүүлсэн, шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Ноёд гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахаар завдсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь нотлох шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж байх тул уг гэмт хэрэгт шүүгдэгч *******ийг 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авч, бусдад шилжүүлсэн гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Ноёд гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахаар завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар эрүүгийн 2032001770062 тоот хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Отгонбилэгт тэсэрч дэлбэрэх бодис хүргэж өгсөн нь үнэн. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал Энэбиш над руу залгаад Отгонбилэг гэмтчихлээ гэж хэлэхээр нь очиход Отгонбилэгийн гарын хуруу гэмтсэн байсан.Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ноёд гэх газарт руу алтанд яваад би алт ухахаар нүхэд ороод тэсэлгээний бодис байрлуулаад байж байтал тэлэгч хонгио нь сугарчихаар нь буцаагаад хийх гэтэл хонгио тэсэрсэн. Тэгээд би Энэбишийг дуудаж намайг нүхнээс татаж гаргасан. Би хууль бусаар алт олборлох гэж байсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...гэх мэдүүлэг.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Цасчихэр ах намайг Ноёд руу явъя гэхээр нь за гээд Отгонбилэг ахынд очоод бид нар цуг явсан. Ингээд маргааш нь Отгонбилэг ах нүхэнд ороод тэсэлгээний бодис суурилуулаад байж байсан Тэгээд удалгүй Отгонбилэг ах намайг дуудахаар нь би нүхэнд ортол Отгонбилэг ахын хураа нь тасарсан байсан Тэгээд Отгонбилэг ахыг нүхнээс гаргаад юу болсон талаар асуухад хонгио тэсрээд гэж хэлсэн. Тэгээд би Цасчихэр ах руу залгаад ийм асуудал боллоо гэж хэлсэн Тэгээд Цасчихэр ах ирээд Отгонбилэг ахыг аваад Улаанбаатар хот явсан. Би хууль бусаар алт олборлох гэж байсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү. ...гэх мэдүүлэг.
Гэрч З.Мандах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Цасчихэр надтай 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баян-суудлын наад талд байдаг гудамжинд тааралдсан. Цасчихэр надад “та ажил хийгээгүй бол ноёд ууланд сахиул хийгээд өгөөч, хэрвээ явахаар бол би өнөөдөр Ноёд руу явна” гэж асуухаар нь би түүнд зөвшөөрөөд түүний унаж явсан цэнхэр өнгийн приус-30 загварын машинд суухад уг машинд нь хүн байгаагүй тэгээд бид хоёр замаараа Отгонбилэг, Шарка хоёрыг гэр гэрээс нь аваад 18 цагийн орчим Ноёд ууланд очсон. Тэгээд тэр ууланд барьсан байсан гэрт нь бид 4 хоносон. Тэгээд маргааш өдөр нь буюу 09 дүгээр сарын 13-ний өдрийн өглөө 10 цагийн үед боссон надаас бусад нь нүхэндээ орж уг нүхийг янзална гэж байсан. Би тэр гуравт хоол ундыг нь хийж өгөх үүрэгтэй явсан. Тэр өдөр тэр гурав ашигт малтмал олборлоогүй орой нь Цасчихэр яваад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө цай ундаа уусны дараа бид гурав нөгөө нүх рүү очиж Шарка, Отгонбилэг хоёр нүх рүү гар тайлаар доошоо орсон. Уг нүхэнд тэр хоёр ойролцоогоор 20-30 минутын дараа Шарка тайлны тороосыг хөдөлгөхөөр нь би Шаркааг татаж гаргасны дараа 1 минут орчмын дараа Отгонбилэг Шарка гээд орилоод байхаар нь Шарка тайлаар уг нүх рүү ахиад орсон. Тэгээд Шарка уг нүхэн дотор байж байхдаа намайг аажуухан татаарай гэж хэлэхээр нь би тайлаараа эхлээд Отгонбилэгийг татаж гаргасан чинь түүний нүүр нь цус болчихсон, зүүн гарынх нь эрхий, долоовор, дун хуруу гурав нь тасарчихсан цус болчихсон гарч ирсэн. Араас нь би Шаркааг татаж гаргасан. Би Отгонбилэгээс юу болсон талаар нь асуусан чинь хонгио дуугараад ийм болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Шарка Цасчихэрийг утсаар дуудсан чинь Цасчихэр ланд крузер-80 загварын машинтай нэг хүний хамт харанхуй болоогүй байхад ирсэн. Би тухайн үед цаг хэд болж байсан гэдгийг анзаараагүй. Отгонбилэгийг Цасчихэр болон түүнтэй хэмт ирсэн залуу хоёр аваад яваад өгсөн. Тэр гурвыг хаашаа явж байгааг мэдээгүй. Ноёд ууланд Шарка бид хоёр үлдээд тэр орой нь Зүүнхараад гэртээ ирсэн. ...Отгонбилэг надад хонгио дуугараад хуруугаа тасдуулчихлаа л гэж хэлсэн. Би тэр ууланд тэд нарын хоолыг бэлдэж, сахиул хийх гэж очсон. ...Надад тэд нар тэсэлгээний бодистой байсан талаараа хэлээгүй, мөн би хараагүй. ...Би Отгонбилэгийг гэрт оруулаад нүүр болон гараас нь гарч байсан цусыг тогтож байх хооронд Цасчихэр, Шарка хоёр нөгөө нүх рүү яваад буцаж ирсэн. Яах гэж явсныг нь мэдэхгүй. Харин Цасчихэр тэндээс Отгонбилэгийг аваад явахдаа надад “нүхний хажуу талд байгаа төмөр саванд шатаж байгаа юмыг сайн хараарай гал айлдчихав аа, мотор, молдок эд нараа сайн харж байгаарай” гэж хэлээд явсан. ...Намайг уг нүх рүү очиход цогшсон гал байхаар нь мотор хөргөдөг уснаас авч уг төмөр сав руу хийж дээрх нурмыг унтраасан. Тэнд юу шатаж байсан талаар мэдэхгүй. ...Өмнө ухсан байсан хуучин нүх рүү тэд нар алттай чулуу аваагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 29-31 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 8 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 10-12 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 105, 112, 125 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 104, 109, 111 дүгээр хуудас/
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа/Хх-ийн 102, 107, 123 дугаар хуудас/зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байгаа, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, гэрч нараас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нараас холбогдсон хэргээ үнэн зөв мэдүүлсэн болохыг давхар нотолсон ба шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч *******, Д.Отгонбаяр, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологи, газрын хэвлийд учирсан хохирол хор уршиггүй болно.
Гурав. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******, Д.Отгонбаяр, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг шүүгдэгч нар нь анх удаа үйлдсэн, холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиггүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна
Иймд шүүгдэгч *******, Д.Отгонбаяр, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөс 27000000 төгрөгөөр торгох,/зорчих эрх хязгаарлах/ 01 жилээс 05 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага буюу ял нь мөн таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөс 27000000 төгрөгөөр торгох,/зорчих эрх хязгаарлах/ 01 жилээс 05 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэн, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тус тус тэнсэх улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, Д.Отгонбаяр, ******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч *******, Д.Отгонбаяр, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 36.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Хитай овогт Ядамжавын Цасчихэрийг тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авч, бусдад шилжүүлсэн гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч Боржигон овогт Долгорын Отгонбилэг, Боржигон овогт Чоймболын Энэбиш нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/жилийн хугацаагаар тус тус тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч *******, *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Амараа, Ч.Эрдэнэ-Очир, Г.Ган-Эрдэнэ нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨН