Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1116

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Т.Отгонтөгс

шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд
нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж
ирүүлсэн Х овогт М-гийн Б-д холбогдох эрүүгийн 1808 0516 71435
дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар
сарын 18-ны өдөр энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Х овогт М-гийн Б- Монгол Улсын иргэн, 1974 оны 6
дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд
боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Хэнтий
аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Сариг цацал, 2 дугаар гудамжны 12 тоотод оршин
суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд
бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан
дүүргийн 22 дугаар хороо, Алтай худалдааны төвийн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг
“Ану-Үжин” ломбарданд хохирогч Н.Д-гийн халааснаас “Самсунг жи-7” маркийн
гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 750.000 төгрөгийн
буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

2

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- : Мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0516 71435 дугаартай хэргээс:

  1. Хохирогч Н.Д-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 16 цаг 40 минутын орчим
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Алтай худалдааны төвд “Ану-Үжин”
ломбарданд гар утсаа халааснаасаа алдсан юм. Ингээд би цагдаагийн байгууллагад
хандсан. 2018 онд үйлдвэрлэгдсэн Самсунг брэндийн жи-7 маркийн бор өнгийн
хамгаалалттай саарал өнгийн гар утас байсан. Би 2018 оны 5 дугаар сард машинаа

зараад зөрүүнд нь 1,000,000 төгрөгөөр авсан, авсан үнээрээ үнэлж байна...” гэх мэдүүлэг

1

  1. Иргэний нэхэмжлэгч Ж.Б-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн:

“...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим өөрийн ажлын
байрандаа байж байтал 40-45 орчим настай эрэгтэй Самсунг жи-7 маркийн, доогуураа
дэлгэцийн ногоон туяа суусан, Кипез нь зураг асчихсан саарал өнгөтэй, бор саарал өнгийн
гэртэй гар утас 20.000 төгрөгөөр зарна гэж ирэхээр нь 15.000 төгрөгөөр авна гэж хэлээд
авсан юм. Тухайн үедээ ажиллагаа муутай утас байна гэж бодоод авсан, хулгайн утас
гэдэг талаар мэдээгүй. 15.000 төгрөгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг1 2,

  1. Шүүгдэгч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн:
    “...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр

сарын 06-ны өдрийн 15 цагийн үед “Ану-Үжин” ломбардан дотор нэг хүүхэд тэвэрсэн
эмэгтэй зогсож байхаар нь би куртикний халааснаас нь саарал бор өнгийн “Самсунг жи-7”
маркийн гар утсыг нь хулгай хийж аваад шууд “Хархорин” зах ороод нэг танихгүй хүнд
15.000 төгрөгөөр зарсан. Гар утас зарж олсон мөнгөөрөө хоол авч идээд дуусгасан. Би
мөнгө байхгүй учраас гар утас хулгай хийсэн. Миний авсан хүний гар утасны урд дэлгэц нь
хагарсан байсан. Би тухай үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн үед
би ганцаараа байсан ба надаас өөр хүн байгаагүй....” гэх мэдүүлэг3

 

1 Хавтаст хэргийн 6-7 дугаар тал.

 

2 Хавтаст хэргийн 11 дүгээр тал.

 

3 Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.

 

3

 
  1. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн гаргасан “самсунг Жи-7” загварын гар утсыг үнэлсэн

хөрөнгийн үнэлгээний тайлан 4,         2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч

Н.Д-д гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл 5,

  1. Шүүгдэгч М.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа6, түүний урьд ял
    шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас 7, М.Б-гийн нэр дээр хөрөнгө бүртгэлгүй тухай
    дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг
    шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ
шүүгдэгч М.Б- нь хууль бусаар, нууцаар бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага
хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
хохирогчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, гар утас
хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул түүнийг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд
тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч М.Б- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн
оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар
маргахгүй гэж мэдүүлсэн.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч
М.Б-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн
хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн
хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх
нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан
дүүргийн 22 дугаар хороо, “Алтай” худалдааны төвийн нэг давхарт үйл ажиллагаа
явуулдаг “Ану-Үжин" ломбард дотор үйлчлүүлж байсан иргэн Н.Д-гийн
халааснаас “Самсунг жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар
хулгайлж нийт 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Н.Д-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр
сарын 06-ны өдөр 16 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо

 

4 Хавтаст хэргийн 21 дүгээр тал.

 

5 Хавтаст хэргийн 32 дугаартал.

 

в Хавтаст хэргийн 64 дүгээр тал.

 

7 Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

 

4

 

“Алтай” худалдааны төвд “Ану-Үжин” ломбарданд гар утсаа халааснаасаа алдсан. ...2018
онд үйлдвэрлэгдсэн “Самсунг брэндийн жи-7” загварын гар утас байсан. ...” гэх мэдүүлэг8,

  • Иргэний нэхэмжпэгч Ж.Б-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...2018 оны 11
    дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим өөрийн ажлын байрандаа байж байтал 40-45
    орчим настай эрэгтэй Самсунг жи-7 маркийн саарал өнгөтэй, бор саарал өнгийн гэртэй,
    доогуураа дэлгэцийн ногоон туяа суусан, йипез нь зураг асчихсан гар утас 20.000
    төгрөгөөр зарна гэж ирэхээр нь 15.000 төгрөгөөр авна гэж хэлээд авсан юм, ...хулгайн
    утас гэдэг талаар мэдээгүй. ...” гэх мэдүүлэг9,
  • Шүүгдэгч М.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн
    22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын Об-ны өдрийн 15 цагийн үед
    “Ану-Үжин” ломбардан дотор нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэй зогсож байхаар нь би куртикний
    халааснаас нь саарал бор өнгийн Самсунг жи-7 маркийн гар утсыг нь хулгай хийж аваад
    шууд Хархорин зах ороод нэг танихгүй хүнд 15.000 төгрөгөөр зарсан юм. ...Би мөнгө
    байхгүй учраас гар утас хулгай хийсэн....” гэх мэдүүлэг 10, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн
    гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан 11, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 12 зэрэг
    бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ
хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд
хангалттай, яллагдагч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд
зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв
баримтууд гэж үнэлэв.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө,
эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл
хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд
хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч М.Б- нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох
зорилгоор хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар халааснаас
нь хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 750.000 төгрөгийн хохирол учруулсан
нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах
дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг ™

 

8 Хавтаст хэргийн 6-7 дугаар тал.

 

9 Хавтаст хэргийн 11 дүгээр тал.

 

’°Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.

 

1,Хавтаст хэргийн 21 дүгээр тал.

 

12Хавтаст хэргийн 32 дугаартал.

 

5

 

хүлээн авч, шүүгдэгч М.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль
бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг
үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм
буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Н.Д-гийн “Самсунг жи-7" загварын гар утасны үнэлгээг тусгай
зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр эстимэйт” ХХК-иас 750.000 төгрөгөөр
үнэлсэн байх ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Б- нь
иргэн Ж.Б-д дээрх гар утсыг худалдсан байсныг буцаан авч, хохирогчид гар утсыг
биетнээр нь хүлээлгэн өгсөн13 байх тул хохирогчид хохирлыг барагдуулсан байна.

Харин тус хэрэгт гар утсыг 15.000 төгрөгөөр худалдан авсан байсныг хураалгасан
иргэн Ж.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр
тогтоогдсон байх ба, нэхэмжлэгч нь 15.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч М.Б- нь
төлж, иргэний нэхэмжлэгчид мөн төлөх төлбөргүй болсон, хэргийн материалтай
Ж.Б- танилцах явцдаа нэхэмжлэх зүйлгүй гэж тэмдэглэсэн байна. Иймд шүүгдэгч
М.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

З.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан
дүгнэлтдээ шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг
гаргасан ба шүүгдэгч М.Б-гаас “хийсэн гэмт хэрэгт гэмшиж байна, хөнгөн шийтгэл
оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль
ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн
байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь
харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч М.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн
ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын
улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн
төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал
тогтоогдоогүй болно.

 

13 хавтаст хэргийн 32 дугаар тал.

 

6

 

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,
шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, түүнд 240 цагийн нийтэд тустай ажил
хийлгэх ял оногдуулж, хуульд зааснаар түүний нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг
өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол дээрх ялыг
хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

4.Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж
ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
зардалгүй, М.Б-гийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон
хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6,
36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2,
4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

«

ТОГТООХ нь:

  1. Х овогт М-гийн Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,
    нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч М.Б-г 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял
    шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
    шүүгдэгч М.Б-гийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар
    хийлгэхээр тоггоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч М.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай
    ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг
    мэдэгдсүгэй.
  5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд
    мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
    М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж
    ирээгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдсугай.
 

7

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, М.Б-д урьд авсан
    хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан
    буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн
    хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг
    тайлбарласугай.
  3. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
    тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох
    хүртэлх хугацаанд М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
    хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Т.АЛТАНТУЯА

 

 

 

ДАР