Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1072

 

 

 

г                                                                                  п

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд
нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар яллах
дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн Нд холбогдох эрүүгийн
1808 0294 51343 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч,
2018 оны 12 дугаар сарын 11 -ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Б овогт А-ийн Н Монгол Улсын иргэн, 1997 оны
7 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд
боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эгч нарын хамт
хххх
тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй (РД:).

Прокуророос шуухэд шилжүүлсэн хэргийн агүүлга:

Шүүгдэгч А.Н нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан
дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 116 дугаар
цэцэрлэгийн гадна насанд хүрээгүй Э.Г-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар
бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын “Самсунг жи-5” маркийн гар утсыг
шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 
 

2

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Наас: Мөрдөн байцаалтад үнэн зөв
мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0294 51343 дугаартай хэргээс:

1. Насанд хүрээгүй хохирогч Э.Г-ы хэрэг бүртгэлтэд 2018 оны 6 дугаар
сарын 19-нд өгсөн:

“...Би 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед хичээлээ тараад гэр
рүүгээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
116 дугаар цэцэрлэгийн хажуугаар явж байтал нэг үл таних эмэгтэй хүн ирээд “би танай
эгчийн ангийнх нь охин байна, гар утсаа өгч байгаач би нэг хүн рүү залгачихаад өгье” гэж
хэлэхээр нь надад нэгж байхгүй гэж хэлтэл “тэгвэл ядаж мессэж бичье” гэхээр нь би “за
тэг тэг” гээд гар утсаа өгтөл миний гар утсаар мессэж бичиж байгаа нь мэдэгдэхгүй
оролдож байснаа миний гар утсыг халаасандаа хийгээд “би найзаасаа машиныхаа
түлхүүрийг авчихаад ирье” гэж хэлээд намайг дагуулаад алхаж байснаа халааснаасаа
төмөр гаргаж ирээд миний хүзүү орчимд нэг удаа цохичоод яваад өгсөн. 165-170 см
өндөртөй шар царайтай, саарал өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн 2 мөрөндөө үүрдэг
цүнхтэй хүн байсан. Би гар утасныхаа имей кодыг мэдэхгүй, хар өнгийн самсунг жи-5
маркийн гар утас байсан. Гар утасны 4 булан сэмэрсэн байсан. 2017 оны 9 дүгээр сард
Хархорин зах дээрээс хүний барьж байсан хуучин гар утсыг 270,000 төгрөгөөр худалдаж
авч байсан. Би одоо гар утсаа 250,000 төгрөгөөр үнэлж байна. Би одоо тухайн эмэгтэйг
харвал танина ...” гэх мэдүүлэг \

-2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн: “..Би өмнө нь ээжээс айгаад
мэдүүлгээ жоохон буруу өгсөн. Одоо мэдүүлгээ үнэн зөвөөр өгнө. Би 2018 оны 6 дугаар
сарын 12-ны өдрийн 15 цагийн үед хичээлээ тараад гэр рүүгээ харих гээд
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 116 дугаар
цэцэрлэгийн хажуугаар явж байтал нэг үл таних эмэгтэй хүн ирээд “би танай эгчийн
ангийнх нь охин байна, гар утсаа өгч байгаач би нэг хүн рүү залгачихаад өгье” гэж хэлсэн.
“Надад нэгж байхгүй” гэтэл “тэгвэл ядаж мессэж биччихээд өгье” гэхээр нь би “за тэг тэг”
гээд гар утсаа өгсөн. Миний гар утсаар мессэж бичиж байгаа нь мэдэгдэхгүй оролдож
байснаа надтай юм яриад тэр хавиар 1 цаг орчим явж байхдаа миний гар утсыг надад
өгөлгүй оролдоод явж байгаад Хархорин зах руу ороод “чи миний найзаас очоод машины
түлхүүр аваад ир” гэж хэлээд тус захын 7 давхрын нэг лангууг зааж өгөөд “яваад ир”

 

1 хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

 

3

 

гэсэн. Би “за тэгье” гэж хэлээд тус зааж өгсөн лангуу руу нь очоод буцаад ирэхэд миний
гар утсыг авсан байсан үл таних эмэгтэй хүн байгаагүй. Би гар утасныхаа имей кодыг
мэдэхгүй, хар өнгийн самсунгжи-5 маркийн гар утас байсан. Миний гар утасны 4 булан нь
сэмэрсэн байсан. 2017 оны 9 дүгээр сард Хархорин зах дээрээс хүний барьж байсан
хуучин гар утсыг 330.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо гар утсаа 330.000
төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг2,

  1. Гэрч А.Нямсүрэнгийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 10 дугаар сарын 07-нд өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр манай охин Гэрэлсайхан орой гэртээ

ирэхдээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 116 дугаар
цэцэрлэгийн хажууд нэг охинтой таараад дээрэмдүүлсэн гэж хэлсэн. Тэгээд хэсэг
хугацааны дараа цагдаагаас дуудаад нөгөө дээрэмдсэн хүн олдсон гээд манай охин бид
хоёроос дахиж мэдүүлэг авахад манай охин Гэрэлсайхан Сонгинохайрхан дүүргийн 16
дугаар хорооны нутаг дэвсгэрт 116 дугаар цэцэрлэгийн хажууд нэг охинтой таарахад
Номин-Эрдэнэ эгчийнх нь найз байна гээд дагуулаад Хархорин зах руу явсан гэж хэлж
байсан. Тэгээд Хархорин зах руу ороод 5 давхарт нь зогсож байгаад 7 давхраас хүн
дуудаад өг гэж хэлээд утсаар нь яриад үлдсэн, эргээд ирэхэд нь нөгөө охин нь гар утсыг
нь аваад явсан байсан гэж хэлж мэдүүлж байсан. Тэгээд би гараад “чи урд нь
дээрэмдүүлсэн гэсэн биздээ” гээд охиноосоо асуухад “би хүнд утсаа үлдээж яваад
алдчихсан гэвэл таныг загнах байх гэж бодоод айгаад хэлээгүй юм” гэж байсан. Тиймээс
миний охины өгсөн мэдүүлгээс сүүлд өгсөн гар утсаа залилуулсан гэсэн мэдүүлэг нь үнэн
зөв байгаа юм. ...” гэх мэдүүлэг3,

  1. А.Нын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 11 дүгээр
    сарын 07-нд өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны ард
талын саравчинд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед сууж байтал
хажуугаар 15 орчим настай үл таних эмэгтэй хүүхэд явж байхаар нь очиж тэр охинтой
танилцаж хоорондоо юм ярилцсан. Гар утсаар нь нэг ярьчихъя гэж хэлж аваад гартаа
барьж явангаа бид хоёр бараг нэг цаг юм ярьцгаасан. Тэгээд хоёулаа хамт манай найз
дээр очиж түлхүүр өгчихөөд ирье гэж хэлээд Хархорин худалдааны төв рүү дагуулж
орсон. “Эгч нь энэ шатан дээр зогсож байя, эгчдээ долоон давхраас Билгүүн гэдэг хүнээс
эгчийнхээ түлхүүрийг авчраад ир, эгч нь энд зогсоод хүлээж байя” гэж зохиож хэлээд
надад Гэрэлсайхан гэж нэрээ танилцуулж байсан охиныг дээшээ шатаар гарахаар нь би
гар утсыг нь авч үлдээд Хархорины автобусны буудал дээр очоод гар утас худалдаж
авдаг хүнд 80.000 төгрөгөөр миний гар утас гэж хэлж зарсан. Надад яаралтай мөнгөний

 

2 Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

 

3 Хавтаст хэргийн 27-28 дугаар тал.

 

4

 

хэрэг гарсан юм. Надад Гэрэлсайханы бие болон эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй.
Зүгээр л худал зүйл ярьж итгэлийг нь олж авч байгаад гар утсыг нь залилж авсан. Би гэм
буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх
мэдүүлэг4,

  1. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр арван найман насанд хүрээгүй хохирогч
    Э.Г-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нямсүрэн нарыг оролцуулж явуулсан
    таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “... 9:13 см хэмжээтэй 4 хүний зургийг баруунаас
    зүүн тийш эгнүүлсэн, 1-4 гэж дугаарласан бөгөөд 2 дугаар дээ танигдагч Амгалангийн
    Нандинтуулын зургийг байрлуулав.

Насанд хүрээгүй хохирогч Э.Г-д 9:13 см хэмжээтэй 4 хүний гэрэл зургийг
үзүүлж, зураг дээрх хүмүүс дунд “гар утсыг тань авч явсан” гэх этгээд байвал заана уу
гэхэд Э.Г- нь 2 дугаартай Нандинтуулын зургийг заав. Та ямар онцлог шинжээр
нь таньж байгааг асуухад би хараад шууд таньж байна, энэ эгч мөн байна гэв. ...” гэсэн
тэмдэглэл, гэрэл зураг 5,

  1. Насанд хүрээгүй хохирогч Э.Г-ы насыг тоолсон тэмдэглэл, түүний
    төрсний бүртгэлийн лавлагаа 6,
  2. Эд хөрөнгийн үнэлгээ 7, шүүгдэгч А.Н нь хохирогчийн хууль ёсны
    төлөөлөгч А.Нямсүрэнд гар утасны үнэ 230.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 16-ны
    өдөр төлөхөөр тохиролцсон тухай баримт8,
  3. Шүүгдэгч А.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа 9, түүний урьд ял
    шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас 10, цагдаагийн байгууллагын өргөдөл, гомдол,
    зөрчлийн талаарх лавлагаа, мэдээллийн сангаас түүний талаар авсан лавлагаа * 11,
    Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын “А.Н нь ам бүл 3 оршин
    суудаг тухай тодорхойлолт 12, А.Нын “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны
    хуулга 13, түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн газрын
    лавлагаа14 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас нотлох баримтын талаар хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй
байх талаар санал гараагүй болно.

 
  1. Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.
  2. Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.
  3. Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.
  4. Хавтаст хэргийн 30 дугаар тал.
  5. Хавтаст хэргийн 73 дугаар тал.
  6. Хавтаст хэргийн 48 дугаар тал.
  7. Хавтаст хэргийн 51 дүгээр тал.
 

11 Хавтаст хэргийн 53-57 дугаар тал.

  1. Хавтаст хэргийн 60 дугаар тал.
  2. Хавтаст хэргийн 63-69 дүгээр тал.
  3. Хавтаст хэргийн 59 дүгээр тал.
 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар шүүгдэгч А.Н
нь арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Г-ы “самсунг жи 5" загварыг гар
утсыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулж, залилан
мэхэлж авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийн
яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн
дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч А.Н нь өөрөө өөрийгөө
өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргахгүй гэсэн болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч
А.Нын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан
шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан
дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А.Н нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан
дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 116 дугаар
цэцэрлэгийн гадна арван найман насанд хүрээгүй буюу 14 нас 06 сар 2 хоногтой байсан
хохирогч Э.Г-ыг явж байхад нь “би танай эгчийн ангийн охин байна” гэж хуурч,
утсаар яриад, мессэж бичээд өгье гэж хэлж түүнээс 230.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг
жи-5” маркийн гар утсыг нь авч, хохирогчийг Хархорин зах руу дагуулж орсон, улмаар “7
давхарт гараад манай найзаас машины түлхүүр аваад ир” гэж явуулж, зохиомол байдлыг
зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж гар утсыг нь өөртөө шилжүүлэн
авч залилан, 230.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Г-ы хэрэг бүртгэлтэд өгсөн:
2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед хичээлээ тараад гэр рүүгээ харих
гээд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 116 дугаар
цэцэрлэгийн хажуугаар явж байтал нэг үл таних эмэгтэй хүн ирээд “би танай эгчийн
ангийн охин байна, гар утсаа өгч байгаач би нэг хүн рүү залгачихаад өгье” гэж хэлсэн.
“Надад нэгж байхгүй” гэтэл “тэгвэл ядаж мессэж бичээд өгье” гэхээр нь би “за тэг тэг” гээд
гар утсаа өгсөн. ...надтай юм яриад тэр хавиар 1 цаг орчим явж байхдаа миний гар утсыг
надад өгөлгүй оролдоод явж байгаад Хархорин зах руу ороод “чи миний найзаас очоод
машины түлхүүр аваад ир” гэж хэлээд тус захын 7 давхрын нэг лангууг зааж өгөөд “яваад
ир" гэсэн. Би “за тэгье” гэж хэлээд тус зааж өгсөн лангуу руу нь очоод буцаад ирэхэд
миний гар утсыг авсан байсан үл таних эмэгтэй хүн байгаагүй.... “гэх мэдүүлэг15,

15 Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

 
  • Гэрч А.Нямсүрэнгийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...манай охин Гэрэлсайхан
    Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 116 дугаар цэцэрлэгийн
    хажууд нэг охинтой таарахад Номин-Эрдэнэ эгчийнх нь найз байна гээд дагуулаад
    Хархорин зах руу явсан, ...зах руу ороод 5 давхарт нь зогсож байгаад 7 давхраас хүн
    дуудаад өг гэж хэлээд утсаар нь яриад үлдсэн, эргээд ирэхэд нь нөгөө охин нь гар утсыг
    нь аваад явсан байсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг16,
  • шүүгдэгч А.Нын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн “...2018 оны 6
    дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед сууж байтал хажуугаар 15 орчим настай үл таних
    эмэгтэй хүүхэд явж байхаар нь очиж тэр охинтой танилцаж хоорондоо юм ярилцаж
    байгаад гар утсаар нь нэг ярья гэж хэлж авсан, ...Тэгээд хоёулаа хамт манай найз дээр
    очиж түлхүүр өгчихөөд ирье гэж хэлээд Хархорин худалдааны төв рүү дагуулж ороод “эгч
    нь энэ шатан дээр зогсож байя, эгчдээ долоон давхраас Билгүүн гэдэг хүнээс эгчийнхээ
    түлхүүрийг авчраад ир, эгч нь энд зогсоод хүлээж байя” гэж зохиож хэлээд надад
    Гэрэлсайхан гэж нэрээ танилцуулж байсан охиныг дээшээ шатаар гарахаар нь би гар
    утсыг нь авч үлдээд Хархорины автобусны буудал дээр очоод гар утас худалдаж авдаг
    хүнд 80.000 төгрөгөөр миний гар утас гэж хэлж зарсан. ...Зүгээр л худал зүйл ярьж
    итгэлийг нь олж авч байгаад гар утсыг нь залилж авсан. ...” гэх мэдүүлэг17,
  • Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл 18, эд зүйлийн үнэлгээ 19 зэрэг бичгийн
    нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжпэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох
баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан
шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт
хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул
хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд
өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа
зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд
хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх
гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг
ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар
үйлдэгддэг.

 
  1. Хавтаст хэргийн 27-28 дугаар тал.
  2. Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.
  3. Хавтаст хэргийн 16 дугаар тал.
  4. Хавтаст хэргийн 30 дугаар тал.
 

7

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч А.Н нь тус гэмт хэргийг амар хялбар
аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийг чиний эгчийн ангийн хүүхэд байна гэж хуурч,
зохиомол байдлыг зориуд бий болгож, хохирогчийн гар утсыг шунахай сэдэлтээр, шууд
санаатай үйлдлээр залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч А.Ныг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож
хохирогчийг төөрөгдөлд оруулж гар утсыг нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан
гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч,
түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм
буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

  1. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

"Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар
санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм
хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй”
талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх
хэсэгт тус тус заасан.

Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Г-ы гар утасны үнийг 230.000
төгрөгөөр20 тогтоосон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Н нь насанд
хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нямсүрэнтэй 2018 оны 12 дугаар сарын 16-
ны өдрийн дотор 230.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар баримт хэрэгт авагдсан
байх бөгөөд шүүгдэгчээс 230.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид
олгох нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Ныг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн
нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч А.Нд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо торгох ял
оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль
ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн
байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь
харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

20 Хавтаст хэргийн 30 дугаар тал.

 

8

 

Шүүгдэгч А.Н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар
Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч А.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа
тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд
харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Н нь улсын яллагчийн санал болгосон ялыг торгох ял болгож
өгнө үү гэж мэтгэлцэх боловч шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа талаар шүүх
хуралдаанд өөрөө мэдүүлсэн, мөн түүний цалин хөлс, орлогыг тодорхойлсон баримт
хэрэгт байхгүй, мөн хохирогчид учирсан гэм хорын зардлыг арилгаагүй зэргээр түүнд
торгох ял оногдуулах боломжгүй тул, А.Ныг 360 цагийн нийтэд тустай ажил
хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж
ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
зардалгүй, А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт
шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6,
36.7, 36.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2,
4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт А-ийн Ныг хуурч, зохиомол байдлыг
    зориуд бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг
    шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч А.Ныг 360 (гурван зуун жар) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял

;              I.

шийтгэсүгэй.                                 1 ... . —V*'

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
    шүүгдэгч А.Нын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар
    хийлгэхээр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч А.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд
 

 

9

 

тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг
мэдэгдсүгэй.

 

  1. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд
    мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
    А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж
    ирээгүй болохыг дурдсугай.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт
    зааснаар шүүгдэгч А.Наас 230.000 (хоёр зуун гучин мянга) төгрөгийг гаргуулж,
    арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-д олгосугай.
  3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, А.Нд урьд
    авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  1. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй
    хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш
    14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах
    шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  2. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
    тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох
    хүртэлх хугацаанд А.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
    хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.