Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2018/ ШЦТ/122

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

 

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

Улсын яллагч Н.Булганчимэг,

өсвөр насны шүүгдэгч Ц.Б, түүний хууль ёсны төлөөлөгч 5 Цогтжаргал,

өсвөр насны шүүгдэгч*******,

өсвөр насны шүүгдэгч Ш.С, хууль ёсны төлөөлөгч Б.Ганцэцэг, -эдгээрийн өмгөөлөгч Ш.Бадмаараг/№0752/,

нарийн бичгийн даргаар Т.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц.Б, Хотгойд овогт Б.Э, Сартуул овогт Д.С нарт холбогдох 1711010280339 тоот эрүүгийн хэргийг 2018 эны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 23- ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, 50 дугаар сургуулийн 96 ангийн сурагч, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Ц.Б

Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2003 оны 5 дугаар сарын 31- чий өдөр Улаанбаатар төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, 9 дүгээр сургуулийн 9е ангийн сурагч, ам бүл 2, эхийн хамт , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Хотгойд овогт Б.Э

Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 14 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, 50 дугаар сургуулийн 96 ангийн сурагч, ам бүл 6, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Сартуул овогт Ш.С

 

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Өсвөр насны шүүгдэгч Ц.Б, Б.Э, Ш.С нар нь Эрүүгийн хуулийн тусгай э-гийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Ц.Б, Б.Э, Ш.С нар нь бүлэглэн Й017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 уг.тээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан байрны 65-12 тоотод оршин суух :хирогч Б.Ичинхорлоогийн байшингийн цонхыг хагалж, нууцаар нэвтрэн орж, ДВД —глуулагч, чихэвч, микрофон зэргийг хууль бусаар авч, нийт 244.000 төгрөгийн жэхирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарын хэргээ хүлээн мЭДҮҮЛСЭН мэдүүлгүүд,

Өсвөр насны шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны оны 10 дугаар сарын 18-ны өдөр С, Э, О бид нар уулзаад -Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо цагаан байрны 65 дугаар байрны урд байх эвдэрхий машин дотор нилээн юм ярьж суусан. Тэгтэл Э хажууд байх 65 д.гаар байрны хаалга нь цоожтой байнаа 2. 3 хоног хүн байхгүй байна” гэж хэлсэн 5а байшингийн урд нь очиж зогстол Э нөгөө байшингийн цонхыг нь хагалснаа цонхоор нь Сийн хамтаар ороод гарахдаа Э миний цүнх рүү ДВД, чихэвч, микрафон зэргийг хийсэн. Тэгээд бид 3 тэр айлаас гараад Ганчимэгийнх рүү явж байтал Э буцаж очоод саяны айлаас зурагтыг нь авна гэсэн. Тэгэхээр нь би яах юм бэ гэсэн чинь миний үгийг тоогоогүй. Тэгээд бид 3 тэр айлын нөгөө хагалсан цонхон дээр очоод би жижиг хэсгээр нь цээжээ оруулж сайгаад том рам цонхныхон түгжээг нь тайлаад рамнаас нь мултлаад унагсан. тэгээд Э би хүн хараад байж байя та 2 тэр хананд байгаа зурагтыг салгаад авчих гэж хэлсэн ба Содхүү бид 2 цонхоор орж хананд байсан зурагтыг нь оалгаж аваад газар тавитал гаднаас гэрийн эзэн гэм хүмүүс ирсэн. Тэгээд тэр айлын хүмүүс нь С бид 2-ыг наанаа байж бай гэснээ цагдаа дуудсан. Энэ үед Э гадна байж байснаа зугтаачихсан” гэх мэдүүлэг/хх-ийн 68-69х/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...машинаасаа гараад 65 байрны 12 тоот айл хүнгүй байхаар нь цонхыг нь би хагалсан ба С айл руу орсон. Дараа нь би араас нь орсон. Араас Б орж ирсэн. Тэгээд бид 3 гэрт нь ороод би нэг хар өнгийн жижиг дөрвөлжин ДВД байхаар нь аваад Бын цүнхэнд нь хийсэн бас цагаан өнгийн чихэвч, микрафон зэргийг бас С аваад цүнхэнд хийгээд тэгээд гарцгаасан. Тэгээд тэр айлаасаа гараад доошлоод зогсож байгаад нөгөө Барсбаярын цүнхэнд хийсэн эд зүйлээ айлын хашааны хажуу руу нууц тавиад буцаад нөгөө айл руугаа орж зурагтыг нь авцгаая гэтэл Б, С 2 зөвшөөрөөд тэгээд гурвуулаа буцаж очиж нөгөө айлын цонхыг Б жижиг хагарсан хэсгээр нь цээжээ оруулаад түгжээг нь мултлаад цонхыг рамаар нь аваад газар тавьсан. Тэгээд би гадна хүн харж үлдсэн ба С Б 2 дотогшоо ороод зурагтыг нь хананаас буулгаж байсан ба би гадна зогсож байтал нэг эгч уг байшин руу явсан ба би хүн хүн гэж Б С нарт хэлсэн ч тэр 2 нээх тоогоогүй. С нэг гарч ирснээ худлаа яриад бай гээд буцаад орсон. Гэтэл тэр эгч эргэж явснаа удалгүй гэрэл асаагаад хүрээд ирэхээр нь би хүн хүн гэж хэлээд зугатаасан. Тэр айлд С, Б 2 үлдсэн. Тэгээд би зугатаагаад Отгончимэгийнд очиж дуудсан ба Отгончимэгт юу болсон талаараа бүгдийг хэлээд С Б цагдаад баригдаад би зугтаачихлаа гэсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 64-65х/,

Өсвөр насны шүүгдэгч Ш.С мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгснээ Энхтүвшин гараараа тэр байрны цонхыг нь цохиод хагалчихсан. Тэгээд Энхтүвшин

 

зугатайгаараа гэснээ болиод Барсбаярыг хагархай цонхоор гараа оруулаад ешигийг нь холдуулаач гэсэн. Тэгээд Э тэр хагалсан цонхоороо орсон са араас нь би ортол Э Бын цүнхийг аваад гэрээс хар өнгийн рЗД, чихэвч, микрафон зэрэг эд зүйлсийг цүнхэнд хийгээд гарсан. Энэ үед Б гадна зогсож байсан. Тэгээд тэр айлаас бид 3 яваад Отгончимэгийн поийн гадна очсон ба Э буцаж очоод саяны айлаас зурагтыг нь авна 1эсэн. Тэгэхээр нь би тийм том зурагтыг яаж цонхоор нь гаргах гээд байгаа юм лай гзж хэлтэл Э зүгээрээ гаргачихна. хагарсан цонхны нэг модон рамыг нь ггалаад авчихвал зурагтыг гаргаж болно гэж хэлсэн. Тэгээд тэр зурагтаар яах рэд байгаа юм бэ гэж асуутал Э зурагтыг ломбарданд тавина, доод тал Мз 450.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд хэнээр тавиулах юм бэ гэж асуутал тЕөөгөөр тавиулчихна гэсэн. Тэгээд Э Б бид 3 буцаж очоод нөгөө ийлын хагалсан цонхоор нь орохоор болоод Барсбаяр дээш гараад жижиг хэсгээр н= цээжээ оруулаад дээд том цонхны түгжээг нь буулгаад тэгээд цонхны том иодон рамыг буулгаад газар тавьсан. Тэгтэл Э, Б бид 2-ыг ороод зурагтыг аваад ир гэхээр нь би Бын хамт гэрт ороод зурагтыг нь хананаас галгах гэтэл дийлэхгүй байтал Энхтүвшин, татаад буулга гэхээр нь Б бид I зурагтыг татаад өргөөд буулгаж байтал нэг ах 1 эгчийн хамт ирсэн. Тэгээд тэр айлын хүмүүс нь Б бид 2-ыг наанаа байж бай гэснээ цагдаа дуудсан. Энэ чед Э гадна байж байснаа зугтаачихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67х/,

Хохирогч Б.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “манай гэрийн ионхыг хагалаад модон рамыг нь эвдэлчихсэн байсан. Тэгээд гэрт байсан зурагтыг «знанаас салгаж аваад буулгаад газар тавих үедээ гэмтээчихсэн байсан. Өөр хар гчгийн жижиг ДВД алга болсон байсан. Бас хүүхдийн цагаан өнгийн чихэвч иикрафон зэрэг эд зүйлс нь байхгүй байсан. Би цагдаагаас ДВД, цагаан өнгийн «үүхдийн чихэвч, микрафон зэрэг эд зүйлсээ бол хүлээн авсан,...чихэвч микрафон лнэлүүлэх шаардлагагүй” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32х,/

Гэрч Г.Бүжинлхамын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар :арын 18-ны өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээ цоожлоод хичээлдээ яваад орой 20 _агийн орчимд гэрийнхээ гадаа очтол манай гэрийн цонх хагарчихсан дотор нь 2 санди байсан байсан. Гэрээс хар өнгийн жижиг ДВД алга болсон байсан” гэх Мэдүүлэг /хх-ийн 33-34х/

Насанд хүрээгүй гэрч Б.Отгончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Энхтүвшин хашаа даваад ирлээ гээд таарсан. Энхтүвшин надад нөгөө машинтай <ашаанд байдаг 65 дугаар байрны цонхыг нь хагалчихлаа, С, Б хоёр баригдчихлаа гэсэн. Э бид 3 санаачилж хулгай хийсэн, би хүн хараад, Содхүү, Барсбаяр хоёр орсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 35-38х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-19/, “Дамно” ХХК-ны ЧД1-63 дугаартай үнэлгээний тайлан болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Б, Б.Э, Ш.С нар нь хулгайлах гэмт хэргийг санаатай нэгдэн бүлэглэж үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны шүүгдэгч нарт яллагдагчаар татаж, ял сонсгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй, үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой, өсвөр насны шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй тул тэдгээрт яллагдагчаар татаж, сонсогсон Эрүүгийн хуулийн тусгай

 

р-'ийн зүйл, хэсгийн өмнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 эх хэсгийг журамлахаар тусгаж өгөх өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Б, Б.Э, Ш.С нар нь бүлэглэн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүний байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан буюу Есүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 ь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Ичинхорлоо нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, “эд зүйлсээ буцаан авсан” гэдгээ илэрхийлсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх

зэв.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Б. Б.Э, Ш.С нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, нэг удаа хүнд ангиллын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээж, гэмшиж буй байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, тэмт хэрэг үйлдэхдээ адилхан үйлдэл, оролцоотой зэргийг нь харгалзан эрүүгийн [хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн

|

хуулийн ерөнхий ангид заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
журмын дагуу шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүй
л заалтуудыг тус тус удирдлага
болгон

ТОГТООХ нь:

  1.  Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Ц.Б, Хотгойд овогт Б.Э, Сартуул овогт Ш.С нарыг бүлэглэн нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Ц.Быг 2 /хоёр/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Хотгойд овогт Б.Э 2 /хоёр/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Сартуул овогт Ш.С 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 
  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Ц.Б, Б.Э, Ш.С нарт _үүхээс тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг - /рамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг 2 дахин багасгаж, тус :/р 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад илүүлсүгэй,
  2.  Өсвөр насны шүүгдэгч Ц.Б, Б.Э, Ш.С нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  3.  Өсвөр насны шүүгдэгч Ц.Б, Б.Э, Ш.С нарын урьд таслан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  4.  Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол -аргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг ДУРДсугай.
  5.  Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.БАТГЭРЭЛ