Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000241 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар ******* /-тай. 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 07 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт голын зах дээр иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар 28-ны өдөр би найзууд болох *******, ******* нарын хамт захаас нэг шил архи аваад булаг орох гээд алхсан тухайн үед бид 3 архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд Булаг руу алхаж байхад 4 дүгээр багт голын тэр хавьд манай найз *******ын машин нь байсан тэгэхээр би ******* руу залгаад хаана байна гэхэд ажил дээрээ байна гэсэн тэгэхээр нь машин чинь голын энд байна гэхэд эхнэр авч явж байгаа гэсэн. Тэгээд би машин дээр нь яваад очиход манай найз *******ын эхнэр нь нэг танихгүй залуутай хамт газар хэвтэж байсан сэрээгээд юу хийж байгаа юм харь гэж хэлээд нөгөө залууг нь босгож ирээд яахаараа чи нөхөртэй хүнтэй хамт байдаг юм гээд бариад авахад манай найзууд салгах гээд надаас барьсан тэгээд зууралдаж байхад гэх залуу газарт унахаар нь би нүүр лүү нь нэг удаа өшиглөчхөөд 2 найзтайгаа хамт булаг руу алхсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.

1. Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 07 сарын 28-ны өдөр би гэх хүнтэй голын зах дээр ерөөл нэртэй 0.75 граммтай 1 шил архи хувааж ууж байгаад талд нь оруулаад бид хоёр түр зуур унтаж байхад ын нөхөр *******ын найзууд гээд 3 залуу ирээд “найзын эхнэртэй юу хийж байгаа юм” гэж маргалдаад би ******* гэх хүнтэй зууралдаад байж байхад ******* гэх залуу ******* бид хоёрыг салгаж дундуур орж ирсэн, ...******* бид 2 зууралдаад салахгүй тэгээд газар бүдрээд унахад ******* миний нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөсөн..., ******* гэдэг хүнийг сайн танихгүй, бид хоёрын дунд өш хонзон, өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 /,

1. Гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би гэх хүнтэй хамт голын зах дээр байж байхад манай нөхрийн найз *******, *******, ******* гэх хүмүүс ирж ыг “манай нөхрийн авгайтай юу хийж байгаа юм” гээд ыг зодсон. цагдаад дуудлага өгсөн... Би ыг хэн зодож цохисныг мэдэхгүй, , *******, ******* гурав хоорондоо ноцолдоод байсан... *******, *******, ******* гурав архи уугаагүй байсан, архи уух гээд бариад явж байсан. Тухайн өдөр бид хоёр 0.75 граммтай ерөөл нэртэй архи нь талд хүртэл уусан....”гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 /,

5. Гэрч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *******. ******* гэх хоёр найзын хамт гол руу явж байхад *******, *******ийн найз *******ын эхнэр гэх хүн нь гэх залуутай хамт байж байсан чинь *******, ******* хоёр уурлаж очоод гэх хүнтэй маргалдаад, ******* зууралдаад ******* салгах гэж очиход зууралдаад салахгүй байсан. Би голын захын сүүдрэвчинд сууж байхад ******* ******* хоёр хүрээд ирсэн. Тэгээд цаашаа голын зах руу явсан. гэх хүнийг яг хаана нь цохиж зодсон талаар би хараагүй, хол зогсож байсан”...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 /,

6. Гэрч Л.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *******, ******* гэх хоёр найзын хамт гол руу явж байхад *******ын эхнэр , гэх залуутай хамт байж байсан. Тэгээд ******* бид уурлаж очоод тай маргалдаад *******, хоёр хоорондоо зууралдаад авсан. Тэгээд би *******ыг “наад хүн чинь согтуу байна, хоёулаа эрүүл байгаа шүү, зодоон хийж болохгүй” гээд *******ыг аас салгах гээд зууралдаж байсан чинь газар бүдрээд унасан, тэгсэн ******* нүүрэн тус газар нь өшиглөсөн. гэж хүнийг би танихгүй, Бид гурав архи уугаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 /,

7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч С.Каделын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 352 дугаартай шинжээчийн:

1. *******ы биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн алдалтанд тогтонги нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 56-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

5. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.******* нь 2021 оны 07 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт голын зах дээр үл ялих зүйлээр шалтаглан иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч Э., Л.*******, Л.******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 352 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч Д.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж , уг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.*******ыг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн учир түүнд албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргахэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогтой *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогтой *******ын *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ