Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2019/0162

 

  

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 11 өдөр                     Дугаар                                 Улаанбаатар хот

                                                          128/ШШ2019/0162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Ц

Хариуцагч: У б е г д

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Албан хаагчдын ажилд томилох тухай” Б/89 тушаалын 6 дугаар хавсралтын 1 дүгээр баганад Л.Ц гэж өөрчлөлт оруулахыг даалгах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  нэхэмжлэл, тайлбартаа: “Би *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/49 дүгээр тушаалаар Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар улиран томилогдсон. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргад мэдэгдэн танилцуулж, орон нутгийн бүртгэлийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр Улаанбаатар хотын Налайх дүүргийн Тэрэлжийн амралтад амарч байх хугацаандаа бусадтай хувийн харилцааны улмаас маргалдаж, зөрчил үйлдэн Зөрчлийн тухай хуулиар зохих хариуцлагыг хүлээсээр байхад албаны чиг үүрэг гүйцэтгэж байсан мэтээр хамаатуулан тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.26.4 /Нийтээр зохион байгуулсан арга хэмжээний үеэр танхайрсан/, 4.26.9 /Хяналт, шалгалтаар *******ы өмч, улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдож, тухайн жилдээ удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн/, 4.26.13 /ажил тасалсан/-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Б/87 дүгээр тушаал бүхэлдээ, Б/89 дүгээр тушаалуудын 6 дугаар хавсралт нь тус тус илт хууль бус, эрх зүйн зөрчилтэй, үндэслэлгүй байна. Үүнд:

                 1.Л.Ц нь сахилгын шийтгэл хүлээж ажлаас халагдах хүртлээ *******ы өмч, Улсын бүртгэлийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/49 дугаар тушаалаар томилогдон ажиллаж, 2018 ны 2 сарын 26-ны өдөр *******ы өмч, У б е г дтай үр дүнгийн гэрээ байгуулан *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын өмнө үүрэг хариуцлага хүлээхээр баталгаажуулсан юм. Мөн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт байгууллагын нэр *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн байна. Хэдийгээр *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгах шийдвэр гарсан боловч У б е г д *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас чөлөөлөгдөөгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчаар томилогдоогүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрх үүсээгүй гэж үзэж байна.

                2.2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар Сахилгын шийтгэл ногдуулж халсан байтал, түүний дараагийн дугаар бүхий Б/88 дугаар тушаалаар Говьсүмбэр аймгийн Улсын
бүртгэлийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн илт үндэслэлгүй захиргааны акт болохыг харуулж байна.

                  3.Сахилгын шийтгэл ногдуулах Б/87 дугаар тушаалд байгууллагын
Хөдөлмөрийн дотоод журмын 4.26.4, 4.26.9-т заасныг баримталсан нь үндэслэлгүй байна. Учир нь:

а) Хөдөлмөрийн дотоод журмын 4.26.4-т заасан “Нийтээр зохион байгуулсан
арга хэмжээний үеэр танхайрсан” заалтын “Нийтээр зохион байгуулсан арга хэмжээ” гэдэг нь байгууллагаас буюу Улсын бүртгэлийн ерөнхий газраас өөрийн чиг үүргийн хүрээнд төлөвлөгөө, удирдамжийн дагуу хэрэгждэг үйл ажиллагаа гэж ойлгож байна. Гэтэл тухайн зөрчил гарсан гэх өдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн үйл явц нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсээс явуулж буй албан ёсны үйл ажиллагаанд хамаарахгүй юм.

б)   Хөдөлмөрийн дотоод журмын 4.26.9 –т “Хяналт, шалгалтаар *******ы өмч,
улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдож, тухайн жилдээ удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн” гэсэн заалт нь яригдаж буй зөрчлийн асуудалд огт хамааралгүй юм. Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2018 онд дээд байгууллагаас хяналт шалгалт хийгдээгүй болно. Түүнчлэн *******ы өмч улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх холбогдох шалгалтын дүнтэй өнөөдрийн байдлаар танилцуулаагүй билээ.

4. Улсын бүртгэлийн ерөнхий газар ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэхдээ
Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр
тушаалаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн
хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам” болон
*******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/348 дугаар тушаалаар батлагдсан “*******ы өмч, улсын бүртгэлийн байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм”-ийг тус тус зөрчсөн байна. Тухайлбал, Ёс зүйн хорооны албан ёсны дүгнэлт гараагүй байгууллагын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл нь зохих журмын дагуу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах саналаа зохих шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлээгүй, төрийн албан хаагч надад ёс зүйн хорооны дүгнэлт, төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг танилцуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэлгүй дээр дурдсан журмыг ноцтой зөрчсөн байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/87 дугаар тушаал илт хууль бус буюу ‘‘Төрийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл” үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг
илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн
бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэж заасан байна. Гомдол гаргагч
З.Баяндугар нь гомдлоо 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр У б е г дд танилцуулж өгсөн байна. Энэ өдрөөс зөрчил илэрсэн гэж үзээд шалгаж тогтоон хариуцлага тооцох үйл ажиллагаа хуульд заасны дагуу 1 сарын дотор явагдах байтал 2018 он 8 дугаар сарын 24-ний өдөр сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа нь хууль зөрчсөн байх тул илт хууль бус акт гэж үзэж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/87 дугаар тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захиргааны акт юм.

  1. Нэхэмжлэгч Л.Цнь Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байхдаа төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журам, төрийн албан хаагчийн нэр хүндийг зөрчсөн.

Нийслэлийн Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс шалган Зөрчлийн тухай хуулийн холбогдох хэсгээр зөрчилд тооцон 100.000 төгрөгөөр торгосон тухай албан бичгийг хүргүүлсэн.

Л.Ц*******ийн үйлдлийг эрх бүхий байгууллагаас танхайрсан гэдгийг нотолсон мөн ажлын цагаар төрийн албаны дэг журам, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэх хэм хэмжээг зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсгийг баримтлан сахилгын арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргад танилцуулаад ажлын цагаар үндэслэлгүйгээр ажил тасалж, албан хаагчдын аялал зугаалга зохион байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь шууд удирдлага болох Улсын бүртгэлийн ерөнхий газраас зөвшөөрөл аваагүй, танилцуулаагүй зэргийг нотолж байна.

Мөн Төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэж, ажлын болон ажлын бус цагаар олон нийт, байгууллага, хамт олны дунд зохисгүй авир, үг хэллэг, үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх албаны нэр хүндийг ямагт өргөж байх үүрэг хүлээсэн албан хаагч танхайрсан үйлдлээ зөрчил биш хэмээн зөвтгөж байна. Төрийн албан хаагч зөрчил үйлдэж, түүндээ 100.000 төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээсэн нь зөрчлийн арга хэмжээ авагдсан бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн хууль зүйн ойлголт төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд байхгүй.

  1.  Дээрх актыг үндэслэх хэсэгт байгууллагын дотоод журмын 4.25 дугаар зүйлд “Албан хаагч сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бол шууд ажлаас халах үндэслэл болно” ...”, 4.26 дугаар зүйлийн 4.26.4-т “нийтийн зохион байгуулсан арга хэмжээний үеэр танхайрсан”, 4.26.9-д “тухайн жилдээ удаа дараа ...сахилгын шийтгэл хүлээсэн”, 4.26.13-т “ажил тасалсан” гэж заасныг үндэслэл болгон тушаалыг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Засаг даргад танилцуулснаар 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр буюу ажлын өдрөөр дур мэдэн нийтийн арга хэмжээ зохион байгуулж, хамт олныг зохион байгуулалттайгаар ажил таслуулсан, тухайн цаг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шууд зөрчиж байгаа үйлдэл мөн.
  2. Сахилгын шийтгэлийг удаа дараа гаргасан үндэслэлийн хувьд нэхэмжлэгч нь *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/484 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т заасанчлан 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

  1. Нэхэмжлэгч төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаар Ёс зүйн хорооны дүгнэлтгүй сахилгын арга хэмжээ авсан гэж маргах бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.3-т “Төрийн захиргааны албан хаагч ёс зүйн зөрчил гаргасныг тогтоож, сахилгын шийтгэл ногдуулахаар гаргасан ёс зүйн хорооны үндэслэлтэй гэж үзвэл, шийдвэрээ томилох эрх бүхий албан тушаалтанд холбогдох баримт, материалын хамт хүргүүлнэ” гэж зохицуулсан байдаг. Гэтэл Л.Ц*******ийн гаргасан үйлдэл нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон зөрчил болох нь нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дахь хэсэгт зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн гэж нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна.

Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 7 дугаар зүйлд “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргаснаас хойш 6 сарын сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж өргөдөл, гомдол шийдвэрлэх 30 хоногийн хугацаанд шалган тодруулж, улмаар илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд сахилгын зөрчилд хариуцлага тооцсон.

Зөрчлийн хэргийн талаар Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 30/3033 тоот албан бичгээр Л.Ц нь бусадтай маргалдан улмаар З.Баяндугарыг алгадаж цохисон гэх асуудлыг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 5.3.1-д заасны дагуу зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгах саналтай материалыг дүүргийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэсэн гэсэн албан бичгийг ирүүлсэн байна.

Түүнчлэн, НийслэлийнНалайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус газарт 2018 оны 1329 тоотоор Л.Ц-гийн талаар албан бичгийг ирүүлсэн бөгөөд уг бичигт “Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М*******” амралтын газарт гарсан 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гарсан зөрчлийг торгож шийдвэрлэснийг үндэслэлгүй шийдвэрлэсэн байна.” гэж дүгнэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокурорын дүгнэлтээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа тухай албан бичигт дурдсан байна.

  1. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу эрх зөрчигдөж болзошгүй этгээд буюу Л.Ц-тэй холбоотой сонсох ажиллагаа зохион байгуулсан. Сонсох ажиллагааг явуулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагын дагуу сонсох ажиллагааг явуулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагын дагуу сонсох ажиллагаа явуулах мэдэгдэл хүргүүлж, Л.Ц-ийг оролцуулан саналыг сонсож, тэмдэглэл үйлдэн оролцогчийн эрхийг хангасан.

Хариуцагчийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Албан хаагчдын ажилд томилох тухай” Б/89 дүгээр тушаалыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь хэлтсийн төрийн захиргааны албан хаагчдыг томилсон бөгөөд Б/87 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан албан хаагчийг томилох үндэслэлгүй болно.

Иймд хариуцагчийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/87, Б/89 дүгээр тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.ЦУ б е г дд холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Албан хаагчдын ажилд томилох тухай” Б/89 тушаалын 6 дугаар хавсралтын 1 дүгээрт Л.Ц гэж өөрчлөлт оруулахыг даалгах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Ц*******ы өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/49 дүгээр тушаалаар Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар түүнд төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Хариуцагчаас Л.Ц-т сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлдээ “Байгууллагын удирдлагаас албан ёсоор чөлөө, зөвшөөрөл авалгүйгээр ажлын өдрүүдэд амралт зугаалга зохион байгуулсан, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг зөрчин архидан согтуурч бусдыг зодож, танхайрсан... сахилгын зөрчил гаргасан” гэж дурджээ.

Нэхэмжлэгч Л.Ц“...2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргад мэдэгдэж, өөрийн удирдаж буй хэлтэс болох Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнуудыг  амралт зугаалганд авч явсан, ... Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчаар томилогдоогүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрх үүсээгүй, ... нийтээр зохион байгуулсан арга хэмжээний үе ... гэдэгт хамаарахгүй, ...сонсох ажиллагаа явуулаагүй, ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан З.Б-ын гомдол, нэхэмжлэгч Л.Ц-ийн тайлбар зэргээс Говьсүмбэр аймгийн Бүртгэлийн хэлтсийн дарга Л.Ц хаагчдын хамт  ажлын өдөр амралт зугаалга зохион байгуулж, энэ тухайгаа дээд шатны байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “аймгийн Засаг даргад мэдэгдэж зөвшөөрөл авсан...” гэх тайлбарыг өгч байгаа боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймгийн Засаг даргаас тухайн аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаанд шууд хяналт тавих, бүрэн эрх олгогдоогүй.

Харин Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Улсын бүртгэлийн байгууллага нь нэгдмэл тогтолцоо, төвлөрсөн удирдлагатай байна” гэж, Засгийн газрын 2013 оны 173 дугаар тогтоолын хавсралтын Улсын бүртгэлийн ерөнхий газрын дүрмийн 4.3-д “Ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн газар, хэлтэс нь үйл ажиллагаагаа сар, улирал, жилээр төлөвлөж, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд хамт олны саналыг тусган Ерөнхий газрын даргаар батлуулна.” гэж тус тус заажээ.

Дээр дурдсан зохицуулалтаас харахад “Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, газар, хэлтэс нь ажилтнуудын амралт, зугаалга болон нийгмийн баталгаатай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах талаар тухайн жилийн төлөвлөгөөнд урьдчилан тусгаж, ерөнхий газрын даргаар батлуулж, зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолын 1 дэх заалтаар *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, мөн 2 дахь заалтаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг *******ы өмчийн газраас чиг үүргийг салгаж шинээр байгуулсан.

Иймээс У б е г д 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхтэй бөгөөд тус газрын 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн Б/88 дугаар тушаалаар тухайн байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулан өмнөх бүтэц орон тоогоор томилогдон ажиллаж байсан төрийн төрийн захиргааны албан хаагчдыг чөлөөлж, мөн өдрийн Б/89 дүгээр тушаалаар томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл дээрх тушаалууд нь байгууллагын бүтэц зохион байгуулалтыг баталсан тушаал бөгөөд Л.Ц*******т сахилгын шийтгэл хүлээлгэсэнтэй хамааралгүй байна.

*******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/349 дүгээр тушаалаар батлагдсан *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журам нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/87 дугаар тушаал гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд уг журмын 4.25 дугаар зүйлд “Албан хаагч сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бол шууд ажлаас халах үндэслэл болно” ...”, 4.26 дугаар зүйлийн 4.26.4-т “нийтийн зохион байгуулсан арга хэмжээний үеэр танхайрсан”, 4.26.9-д “тухайн жилдээ удаа дараа ...сахилгын шийтгэл хүлээсэн”, 4.26.13-т “ажил тасалсан” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэн Л.Ц*******т сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Харин Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс татан буулгасан тул Л.Ц*******т сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын салбар зөвлөлөөр хэлэлцээгүй байна.

  Мөн хариуцагчаас 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Л.Ц-т сонсох ажиллагааны мэдэгдлийг утсаар мэдэгдэж, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр сонсох ажиллагааг явуулсан бөгөөд нэхэмжлэгчээс “маргаан бүхий захиргааны акт гарсаны дараа сонсох ажиллагааг явуулсан” гэх үндэслэл нь маргаан бүхий актыг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй. 

  Түүнчлэн нэхэмжлэгчээс “Сахилгын шийтгэл ногдуулах хугацаа дууссан байхад сахилгын шийтгэл ногдуулсан” гэж маргаж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан бөгөөд хариуцагчаас Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч З.Баяндугарын 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр У б е г дд гаргасан гомдлын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 

 Л.Ц-ийн сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс, өөрөөр хэлбэл З.Б-ын хариуцагчид гомдол гаргасан үеэс  эхлэн тооцож, зөрчлийг хянан шалгасан хугацааг оруулж тооцолгүйгээр маргаан бүхий актаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 Хариуцагчаас зөрчлийг хянан шийдвэрлэх хугацаанд Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Л.Ц-т шийтгэлийн хуудсаар ногдуулсан шийтгэлийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дүгээр шийтгэврээр эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзсэн прокурорын дүгнэлтийн дагуу дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэжээ.

Ийнхүү Л.Ц-т холбогдох хэрэг, зөрчлийг эрх бүхий байгууллагуудаас шалгаж тогтоон шийдвэрлэсэн боловч хариуцагчаас түүнд төрийн албан хаагчийн хувьд байгууллагын дотоод журмыг зөрчсөн, түүнчлэн *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Б/484 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсанаас хойш сахилгын шийтгэлтэй байх  хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан гэж үзэж, Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь  үндэслэлтэй болсон байна.

Иймд нэхэмжлэгч Л.Ц У б е г дд холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Албан хаагчдын ажилд томилох тухай” Б/89 тушаалын 6 дугаар хавсралтын 1 дүгээрт Л.Цгэж өөрчлөлт оруулахыг даалгах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Ц-ээс У б е г дд холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Албан хаагчдын ажилд томилох тухай” Б/89 тушаалын 6 дугаар хавсралтын 1 дүгээр баганад Л.Ц гэж өөрчлөлт оруулахыг даалгах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй

 

 

                              ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН