Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                         Д.Соёлзул

             Улсын яллагч                                       Д.Шинэбал

                         Шүүгдэгч                                                А.Заяа-******* нарыг оролцуулан оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Заяа-*******т холбогдох 2132000560043 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Угтаал суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум """"""""" оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* Заяа-******* /РД:ДЮ65010113/

 

Холбогдсон хэргийн талаар: А.Заяа-******* нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19-20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Давхар хөтөл" гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Заяа-******* нь шүүх хуралдаан мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа  тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй... гэжээ.

 

Эрүүгийн  2032000560043 тоот хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Эрдэнэцогт гэрчээр мэдүүлэхдээ:...2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед Энхбат ах, Заяа ах, найз Гэрэлт-Од бид 4 архи, согтууруулах ундааны зүйл авч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг “53”-р точигт Заяа ахын таньдаг айлд очсон. Тухайн үед бид 4 айлын эзэн гэх ахын хамт 5 уулаа хараа нэртэй 0.75 литрийн шилтэй 3 шил архи уусан. Тэгээд би тасарсан байсан. Нэг сэрсэн Түнхэл тосгоны нэгдсэн эмнэлгийн эмч гэх эмэгтэй миний нүдний доод хэсэгт оёдол тавьж байхаар нь би сэрсэн. Миний хоёр нүд рүү цохисон байна. Хоёр нүд маш их хавдартай байна. Баруун нүдний доод зовхинд 2 оёо тавиулсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 15-16 тал/,

Мөрдөн байцаалтад хохирогчоор Г.Эрдэнэцогт мэдүүлэхдээ:...Би 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Болсон явдлын талаар сайн санахгүй байна. А.Заяа-*******ын гэрээс гараад Заяа ахын машинд сууж байсан талаар бага зэрэг санаж байна.Тэгээд “Давхар хөтөл”-ийн даваан дээр машин зогсож байсан. А.Заяа-******* “машинаас буу” гээд намайг буулгаж байсан. Өөр зүйл сайн санахгүй байна. ...А.Заяа-*******т зодуулаад миний биед баруун нүдний доор ухархай яс хугарсан гэмтэл авсан. 2 удаа Улаанбаатар хотод хагалгаанд орсон. Одоогоор биеийн байдал хэвийн байгаа. ...Надад эмчилгээний зардал өгөөгүй. ...Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн мөнгө, ирж очихын автобус унааны мөнгө, хоол ундны мөнгө гэж нийт 7.000.000 гаруй төгрөг надаас гарсан. Би А.Заяа-*******оос эмчилгээний зардал мөнгө гэж 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Бусад зардлын талаар нэхэмжлэхгүй. ...Данснаас хасагдсан мөнгөний баримт, эмчилгээний НӨАТ-ын баримт, бусад зардлын НӨАТ-ын баримт байгаа, бүгдийг нь гаргаж өгнө. ...Би бага зэрэг муудалцаад байх шиг байсан. ...А.Заяа-******* бид хоёр нэг нутгийн хөрш айл. Би А.Заяа-*******оос эмчилгээний 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний 5.000.000 төгрөг өгвөл надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

Мөрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлэхдээ:... 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Г.Эрдэнэцогт манай “Нарстай” гэх газарт байдаг зүс таних А.Заяа-*******, Гэрэлт-Од, Энхбат нар өдөр А.Заяа-*******ын машинтай 53-р точик руу явсан. Нөхөр Г.Эрдэнэцогт өдөр ямар нэг холбоо бариагүй байж байгаад уг өдрийн 19 цагийн орчим Гэрэлт-Одын ээж Алтмаа над руу утсаар ярьж “танай нөхөр Г.Эрдэнэцогт “Давхар хөтөл” гэх газар нүүр ам хэсэг нь цус болсон байдалтай газар хэвтэж байна лээ яаралтай очоорой” гэж хэлэхээр нь би гэрээсээ гарч 53-р точик явах замд байх “Давхар хөтөл” гэх газарт очиход А.Заяа-******* машинтайгаа явж байсан. Тэгэхээр нь би “Г.Эрдэнэцогт хаана байгаа вэ?” гэж асуухад манай нөхөр Г.Эрдэнэцогт машины арын суудал дээр доошоо харсан байдалтай, нүүр хэсэг нь цус болсон байдалтай байсан. Тэгээд гэртээ авчирч эмнэлэгт дуудлага өгсөн. Түнхэл тосгоноос эмч ирж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн “яаралтай хотод очиж эмчилгээ хийлгээрэй” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/

Мөрдөн байцаалтад гэрч З.Энхсаруул мэдүүлэхдээ:...2021 оны 03 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчим би Зүүнхараагийн төвөөс Алтансүх болон таксины жолооч бид 3 гэр гэртээ ирсэн. Тухайн үед гэрт нөхөр А.Заяа-******* ганцаараа согтуу байдалтай байсан. Нүүр хэсэг нь шалбарсан цус болсон, хувцас нь шороо болсон байдалтай байсан. Тэгэхээр нь би “чи яасан юм” гэж А.Заяа-*******оос асуухад “53-р точик ороод ирлээ, замдаа ******* муудалцаад зодолдчихлоо” гэж хэлсэн. Тэгээд гэрт ороод удаагүй байхад араас Г.Эрдэнэцогтын хамаатны залуу надтай Зүүнхараагаас цуг ирсэн Алтансүх орж ирээд “Заяа ах та Г.Эрдэнэцогт ахыг арай хэтрүүлсэн байна шүү” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

Мөрдөн байцаалтад гэрч З.Алтмаа мэдүүлэхдээ:...Мандал сум Түнхэл 5-р баг Нарстайд байдаг зүс таних Энхбат над руу утасдаад “эгчээ 53-р точик ороод буцах замд Заяа-*******ын машин эвдэрчихлээ, та хүрээд ирэх боломж байна уу” гэж надаас асуухаар нь 20 цагийн орчим гэрээсээ нөхөр Дашзэвэгийн хамтаар 53-р точик руу явах замд байдаг “Давхар хөтөл”-ийн ойролцоо А.Заяа-*******ын приус-11 загварын тээврийн хэрэгсэл байсан. Тэгэхээр нь буугаад машины хажууд очиход Эрдэнэцогт дээшээ харсан байдалтай, нүүр нь цус болсон, хувцас нь шороо болсон байдалтай хэвтэж байхаар нь эхнэр нь болох Шинэцэцэгт утасдаж хэлсэн “танай нөхөр ухаангүй байдалтай байна” гээд. ...А.Заяа-******* байхгүй байсан. Тэгээд авах ёстой байсан Энхбат руу залгаж ярихад “би ганцаараа алхаад явж байна” гэж хэлэхээр нь буцаж очоод Энхбатыг аваад гэрт нь хүргэж өгсөн. ...Энхбат бусадтай зодолдсон байдалтай байгаагүй. Ил харагдах гэмтэл шархгүй байсан, өөрийгөө хянах чадвартай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/,

 Мөрдөн байцаалтад А.Заяа-******* мэдүүлэхдээ:...2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зүс таних Нэргүйгийн гэрт Эрдэнэцогт, Гэрэлт-Од, Энхбат, Ганбаа бид нар очсон. Тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 18-19 цагийн орчим Нэргүйгийн гэрээс Эрдэнэцогт, Гэрэлт-Од, Энхбат бид 4 гарч 64 дүгээр точик руу явж байх замд миний машин эвдэрсэн. Тэгээд зогсож байхад Гэрэлт-Од, Энхбат хоёр “алхаад явлаа” гээд машинаас буугаад алхаад явсан. Г.Эрдэнэцогт бид хоёр хоёулаа машинд үлдсэн. Би тухайн машин эвдрээд жоохон уурлаад машины хойно сууж байсан Г.Эрдэнэцогт руу “чамтай явахаар машин байнга эвдрэх юм, муу энергитэй юм бэ” гэж хэлсэн чинь Г.Эрдэнэцогт надын нүүрэн тус газарт 2 удаа цохисон. Тэгээд бид машинд барьцалдаж байгаад гадаа гарч бие биеийнхээ дээр, доор гарч хэсэг ноцолдсон зүйл болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-р тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 91 дугаартай“ дүгнэлтэд 1.Г.Эрдэнэцогтын биед зүүн талын хацар ясны нум дайрсан хугарал, баруун талын нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн хугарал, хамрын хянга ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47 тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 60 дугаар хуудас/, Шүүгдэгч А.Заяа-*******ын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-66 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч А.Заяа-*******ыг гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч А.Заяа-******* нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19-20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Давхар хөтөл" гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч Г.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /ХХ-ийн 15-16 дугаар хуудас, хх-ийн 12 дугаар хуудас/, /Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/, Гэрч З.Энхсаруулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/, Гэрч З.Алтмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31-33 дугаар хуудас/, 2021 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн Шинжээчийн №91 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 46-47 дугаар хуудас/, Шүүгдэгч А.Заяа-*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 57 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.      

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Заяа-*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Заяа-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Г.Эрдэнэцогт нь хохирол, хор уршиг, эмчилгээний зардалд нийт 5000000 төгрөгийг нэхэмжилсэн /ХХ-н 91 дүгээр хуудас/ бөгөөд Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /ХХ-н 76-77 дугаар хуудас/, эмчилгээ болон замын зардлын баримтууд /ХХ-н 80-84 дүгээр хуудас/ зэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан ба дээрх хохирлоос шүүгдэгч А.Заяа-******* нь 2000000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулж /ХХ-н 94 дүгээр хуудас/, үлдэгдэл 3000000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна /ХХ-н 95-96 дугаар хуудас/.

 

  Гурав.Шүүгдэгч А.Заяа-*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.Заяа-******* нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19-20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Давхар хөтөл" гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Заяа-******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Иймд шүүгдэгч А.Заяа-*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч А.Заяа-******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт ******* Заяа-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Заяа-*******ыг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан А.Заяа-******* нь торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Заяа-*******оос уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний төлбөр 3000000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар баг, Нарстай 64 точикт оршин суух Боржигон овогт Ганболдын Эрдэнэцогтод олгосугай.

 6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Заяа-******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Заяа-*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.