Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1111

 

2020         10                 19                                  2020/ШЦТ/1111                                    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч Ж.А ,

шүүгдэгч Э.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1 ” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01288 дугаартай, нэг хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э.Э  нь Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ...............ХХК-д харуулын ажилтай, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр Булган аймгийн Гурванбулагсум, 5 дугаар баг, ...............гэх газар оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ............... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:............................).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

 
 

Э.Э  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 16- ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн задгай тоот хаягт байрлах иргэн Б.Ц ийн гэрт иргэн Ж.А тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж унаган, гэрээс гарч хашаанд тонгорч унагаах, нуруу орчимд өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан болон хоёр талын сэртэн дайрсан далд хугарал, бүсэлхий нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарыг өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч Э.Э аас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

Хохирогч Ж.А мэдүүлэхдээ: Э  надад архи авч өгсөн. Тухайн архийг манай баз хүргэн бид гурав хувааж уусан, дахиж нэг шил архи авч уусан. Архи ууснаас болоод би баз ахтайгаа маргалдсан. Базтайгаа маргалдаж байхад Э  хажуугаас орж ирж, намайг авч гараад нуруун дээр дэвссэн. Гэмтлийн улмаас хагалгаанд орж биедээ 6 хадаас тавиулсан. Шүүгдэгч Э Э  надад 2.300.000 төгрөг өгсөн. Гэмтлийн улмаас намайг нэг жил ажил хийж болохгүй гэсэн тул шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилмээр байна. Нэг сард 900.000 төгрөгийн цалин авдаг байсан гэв.

Хоёр. Эрүүгийн 2008 0000 01288 дугаартай хэргээс талуудын судалсан болон бусад нотлох баримтууд:

  1. Хохирогч Ж.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгэзр сарын 03- ны өдөр өгсөн:

“...Би 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн задгай тоотод байх хадам эгч Цэрэнчимэдийн гэрт баз хүргэн М тай хамт байсан. 10 цагийн үед хажуу айлын Э  ганцаараа орж ирээд "ахад ганц архи авч өгье" гээд баз хүргэн М д мөнгө өгөөд нэг архи аваад ир гээд явуулсан, М  дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн архи авч ирж, Э  бид гурав хувааж уусан. Архи дууссан чинь Э  дахиад архи аваад ир гээд М д мөнгө өгөөд, М  удалгүй архи авч ирсэн. Уугаад сууж байсан чинь М  газар унтсан. Э  бид хоёр үлдсэн архиа хувааж уугаад сууж байсан чинь Э  “өвгөн минь ална шүү” гээд байхаар нь би “чамд алуулчихгүй байхаа” гэсэн чинь Э

 

босоод ирэхээр нь би боссон чинь намайг түлхээд зүүн талын хана хэсэг рүү унагаачихаад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би араас нь дагаад гарсан чинь Э  намайг шууд барьж аваад тонгороод газар унагасан. Босоод ирсэн чинь дахиад намайг тонгорч унагаагаад миний нуруун дээр дэвсээд, би хөдөлж чадахаа больсон. Тэгээд Э  явсан. Миний биед учирсан гэмтлийг Э  гэх залуу намайг газар тонгорч унагаж, миний нуруун дээр нэг удаа өшиглөж учруулсан гэмтэл байна. Манай хадам эгч Цэрэнчимэд хажууд байсан. М  архи уугаад гэрт унтаж байсан. Эмчилгээний баримт байгаа. Эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар тал),

“хохирогчоор дахин 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн“...Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн талаарх төлбөрийн баримт байгаа. Миний эмчилгээнд Э  өөрийн сайн дураар 2.500.000 төгрөг өгч туслалцаа үзүүлсэн тул тухайн мөнгийг эмчилгээнд зарцуулсан. ...нэг жил ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон болохоор бага зэрэг хэцүү байна. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар тал),

  1. Гэрч А.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 17- ны өдөр өгсөн. “...Аав Ж.А “ажил дээр ирээд авчих, нуруу өвдөөд байна” гэж хэлэхээр нь би очиж авсан. Аав Ж.А надад хэлэхдээ Эмээлтийн тэр хавьд айлд мал зардаг гэх үл таних залуу Эмээлтэд байх гэрт нь архи барьж орж ирээд хамт архи уусан гэсэн. Тэр үл таних залуу аав Адъяаг авч шидээд нуруун дээр нь дэвссэн гэж хэлэхээр нь би шууд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд авчирч хэвтэн эмчлүүлж байна. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дүгээр тал),
  2. Гэрч Б.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 04- ний өдөр өгсөн“...2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Дэнжийн задгай гэх тоотод хүргэн Адъяа, М  нартай хамт байсан. Гаднаас хажуу айлын Э  гэх залуу орж ирээд М , Адъяа, Э  нар архи уугаад байсан. Би гэрийн үүдэнд гараад сууж байсан чинь Адъяа, Э  нар хоорондоо маргалдаад гэрээс гараад ирсэн. Тэгсэн Э  гэх залуу хүргэн Адъяаг тонгороод газар унагасан. Ж.А босоод ирсэн чинь Э  дахиад тонгорч унагаагаад, нуруун дээр нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),
  3. Шүүгдэгч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн амьд малын зах дээр дүү нарын хамт амьд мал худалдан борлуулдаг ажилтай байх үедээ хажуугийн ногооны сахиул ажилтай Ж.А гэх хүнтэй танилцсан, 2020 оны 8 дугаар сарын
  1. ны өглөө 10 цагийн үед Адъяагийн гэрт орсон. ...Ж.А ах “шартаж үхлээ” гээд орон дээрээ хэвтэж байхаар нь би шарыг нь тайлж өгөхөөр мөнгө өгсөн чинь М  гэх
 

хамт байсан эрэгтэй дэлгүүр яваад 0.75 литрийн архи авчраад Ж.А ах, М  бид гурав уусан, Дахин архи авчраад ...уугаад талдаа орж байхад Ж.А ах согтоод, агсам тавиад М  гэх ахтай маргалдсан. Би боль гэхэд “чи муу зүгээр байгаарай, би өшиглөдөг хүн шүү” гээд намайг газар сууж байхад цээж хэсэг рүү нүцгэн хөлөөрөө жийсэн. Би босч ирээд заамдаж аваад орон дээр түлхчихээд гэрээс нь гараад явсан. Тэгтэл хашаан дотор миний араас гарч ирээд хувцаснаас зуураад байхаар нь түүнтэй ноцолдоод газар унагасан. Ж.А ах нуруугаараа газар саваад эгц дээш хараад унасан. Ж.А ахын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардалд өөрийн сайн дураар 2.300.000 төгрөг бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-48 дугаар тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9527 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэг: Бүсэлхийн нурууны баруун талд 3.0x3.0 см хэмжээтэй талбайд тасархайтсан бор өнгийн зулгаралттай. ...Эмнэлгийн бичиг баримтад...Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж буй өвчний түүхээс...Өвчний түүхийн №27376. Эмнэлэгт хэвтсэн 2020.08.16, Хэвтэх үеийн зовиур нуруугаар өвдөнө, зүүн тал руу дамжина. 2 хөлийн шилбээр бадайрна. ...Хэсэг газрын үзлэгт: Бүсэлхийн нуруугаар өвчин эмзэглэлтэй, хаван хавдартай.

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн компьютерт томографикийн шинжилгээнд: Сээрний 9-р нугалмаас ууцны 1-р нугалмын түвшинд буюу бүсэлхийн түвшинд хийгдсэн томограммуудад сээрний 12-р нугалмын их бие шахагдсан, 2 талд ламина болон арын сэртэн дайрсан хугаралтай. Нугалмын арын хана бүрэн бүтэн байдлаа алдсан боловч нугасны сувгийг нарийсгаагүй. Нугасны сувгийн хэлбэр хэмжээ хэвийн. Бусад нугалмуудын их биеийн байрлал, хэлбэр, хэмжээ хэвийн, Нугалам хоорондох үе болон арын компонентүүд өөрчлөлтгүй. Нугалам орчмын булчин зөөлөн эдэд эмгэг өөрчлөлтгуй. Бүсэлхийн нугалмуудын их биеийн гадаргуугаар остеофит ургалттай. /Дүгнэлт бичсэн эмч С.Ундармаа/ гэжээ.

Клиникийн онош: Сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан далд хугарал гэжээ.

Дүгнэлт: “...Ж.А гийн биед сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан болон хоёр талын сэртэн дайрсан далд хугарал, бүсэлхийн нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч Т.Сэлэнгэ/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),

 
  1. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 27376 дугаартай Ж.А гийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хавтаст хэргийн 52-63 дугаар тал),

Шуугдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

  1. Шүүгдэгч Э.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дугаар тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 35-36 дугаар тал), ...............ХХК-ийн “...тус компанид харуул хамгаалалтын ажилтнаар 450.000 төгрөгийн цалинтай ажилладаг” тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 38 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Э  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Э т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Э.Э  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Ж.А гийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Э.Э  нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
 

6

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан "хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн "өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыгтэмдэглэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Э  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн задгай тоот хаягт байрлах иргэн Б.Ц ийн гэрт иргэн Ж.А тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж унаган, гэрээс гарч хашаанд тонгорч унагаах, нуруу орчимд өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан болон хоёр талын сэртэн дайрсан далд хугарал, бүсэлхий нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч Ж.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн‘‘..,Э  намайг шууд барьж аваад тонгороод газар унагасан. Босоод ирсэн чинь дахиад намайг тонгорч унагаагаад миний нуруун дээр дэвсээд, би хөдлөж чадахаа больсон. ...Миний биед учирсан гэмтлийг Э  гэх залуу намайг газар тонгорч унагаж, миний нуруун дээр нэг удаа өшиглөж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар тал), шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-гэрч А.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав Ж.А “ажил дээр ирээд авчих, нуруу өвдөөд байна” гэж хэлэхээр нь би очиж авсан юм. ...үл таних залуу аав Адъяаг авч шидээд нуруун дээр нь дэвссэн гэж хэлэхээр нь би шууд ГССҮТ-д авчирч хэвтэн эмчлүүлж байна. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дүгээр тал),

-гэрч Б.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Адъяа, Э  нар хоорондоо маргалдаад гэрээс гараад ирсэн. Тэгсэн Э  гэх залуу хүргэн Адъяаг тонгороод газар унагасан, Ж.А босоод ирсэн чинь Э  дахиад тонгорч унагаагаад, нуруун дээр нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-шүүгдэгч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "...Ж.А ах согтоод, агсам тавиад М  гэх ахтай маргалдаад байхаар нь би "одоо боль" гэж хэлсэн чинь "чи муу зүгээр байгаарай, би өшиглөдөг хүн шүү” гээд намайг газар

 

»

 

»

 

#

 

сууж байхад цээж хэсэг рүү нүцгэн хөлөөрөө жийхээр нь би босч ирээд заамдаж аваад орон дээр түлхчихээд гэрээс нь гарсан. Тэгтэл хашаан дотор миний араас гарч ирээд хувцаснаас зуураад байхаар нь түүнтэй ноцолдоод газар унагасан. Ж.А ах нуруугаараа газар саваад эгц дээш хараад унасан. ...Би Ж.А ахын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-48 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9527 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал), Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 27376 дугаартай Ж.А гийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хавтаст хэргийн 52-63 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Э.Э  нь хохирогч Ж.А гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Э ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Э  нь хохирогч Ж.А гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх ба хохирогч Ж.А нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э  нь хохирогч Ж.А д 2.300.000 төгрөг өгсөн /хх-68/ байх тул шүүгдэгч Э.Э  нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.А нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч нотлох баримтыг ирүүлээгүй тул баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав.

 
  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ "...шүүгдэгч Э.Э тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Э.Э  нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Э.Э  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Э.Э  нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаварыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Э.Э т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

  1. Бусад асуудлаар. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг

баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг,

  1. дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар
 

9

 

зүйлийн 4, 36.13 дугаар зуйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэпч Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
  1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ыг 340 (гурван зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил

хийлгэх ял шийтгэсүгэй,

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  3. Эрүүгийн 2008 0000 01288 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор хохирогч Ж.А д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.А нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны лрокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор
 

 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.АЛТАНТУЯА