| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2021/0015/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2021-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Я.Амарзаяа
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Я.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.*******д холбогдох 2132000000004 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлнэгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн №10 тоотод оршин суух хаягтай боловч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Хайластын №******* тоотод оршин суух. Ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт амьдардаг. Урьд нь Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 04 /дөрөв/ жилийн хорих ялыг биечлэн эдлэхийг тэнсэж, хянан харгалзсан. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:*******/ Боржигон овогт *******ийн *******.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Э.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ширхэнцэгийн №05 тоотод Х.*******тэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: ... 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Батаа гээд найзын төрсөн өдөр болоод Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Ширхэнцэгийн №5 тоотод тэмдэглэж байсан юм. Хажуу талын айлын залуугийн эхнэр Оюука орж ирээд хөзөр тоглоод байж байхад нэг хүн video call хийгээд байсан. Хэн залгасныг мэдээгүй. Манай дүүтэй хэрэлдээд байсан. Тэгээд би алив утсаа аваад ир гээд чи зүгээр бай гэхэд та нар том болчихсон байна. Уулзая гэхээр нь ирээд уулз гэхэд гадаа чинь ирчихсэн байна. Гараад ир гэхээр нь гартал манай дүүг түлхээд унгачихаар нь юүдэнтэй цамцнаас нь татаад нүүр лүү нь хэд цохичихсон. Тэгээд Батаа, Бямбаа хоёр биднийг салгаад гэр лүү оруулсан. Тэгээд цагдаа орж ирсэн. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Х.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байж байх үед эхнэр лүү Оюука гэдэг найз нь фэйсбүүкээр видео хийж ярьсан тэгсэн цаана нь байж байсан залуучууд нь хэнтэй ярих гээд байгаа юм гэх зэргээр шоолсон өнгө аясаар яриад байхаар нь би бухимдаж уур хүрээд гэрт нь очсон ... Нарка, Тулга гэдэг хоёр найзтайгаа хамт Ширхэнцэгийн 5 тоотод Оюукагийн гэрт харанхуй болсон байсан, цагийг нь санахгүй байна. Багцаагаар 20 цаг болж байсан байх. Хашааны хаалганы гадна талд Оюука руу чатаар залгаад дуудсан. Тэгэхэд Мөрөн, *******өө хоср хамт гарч ирсэн. Мөрөнг би гараараа нэг удаа шанаа орчимд нь цохисон. Тэгсэн чинь ах ******* нь намайг зөрүүлээд цохисон хэд хэдэн удаа нүүрний хэсэг болон нүд рүү цохисон. Ах ******* нь төрсөн дүүгээ өмөөрч намайг цохиж зодсон. ******* намайг цохих үед миний хамарнаас цус гарч баруун талын нүд хавдсан. Намайг 5-6 удаа цохисон байх яг хэдэн удаа цхисон гэдгийг мэдэхгүй байна. ... Тухайн үед урд талын үүдэн нэг шүд хугарч хөдөлсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 05-06 дугаар хуудас/
Гэрч Ш.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *******ийн гэрт 16 цагийн үед очсон. ... ******* эхнэрийнхээ утсаар ч юм уу, сайн мэдэхгүй байна. Наад новш чинь юу гээд байгаа юм гэх зэргээр манай найз эхнэртэйгээ яриад байх шиг байсан. Тэгж байснаа хоёулаа нэг очоод ирье хэдэн гарууд өдөөд байна гээд бид хоёр гарсан. Гараад явж байхад манай найз Нарка ирээд бид 3 хамт явсан. Тэгээд Ширхэнцэгийн гудамжинд нэг айлын гадаа очоод гараад ир гээд хүн дуудсан. Тэр хооронд Нарка бид хоёр тамхи татангаа холдож байгаад бие засаад юм яриад зогсож байсан. ... Тэгсэн гэнэт хэрэлдэж зодолдож эхэлсэн. Тэгэхээр нь бид хоёр гүйж очоод салгасан. ... *******өө Жавхаагийн цамцных нь малгайнаас доош нь дараад цохиод байхаар нь бид хоёр Жавхааг салгаад холдуулсан. ... Ширхэнцэгийн хойд үзүүрт очоод гудамжны гэрэлд зогсож байгаад харахад хамраас нь цус гарсан байхыг нь арчиж тогтоогоод харсан чинь зүүн нүд нь нэлээн эвгүй хавдаад нүд нь тагларчихсан байсан гэх мэдүүлэг /ХХ-15-16 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №21 дугаартай дүгнэлт: …
1. Х.*******ийн биед зүүн гарын сарвуунд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн шанаа, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/
Э.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Оюукагийн гар утас руу залгаж надтай яриад Жавхаа намайг гараад ир, хоёулаа уулзъя гэж ярьсан. ... Тэр үед дүү Энхмөрөнгийн хамт гэрээс гараад хашааны гадна талд очиход Жавхаа хоёр залуугийн хамт зогсож байсан. ... Жавхаа намайг түлхээд дүү Энхмөрөнгийн нүүрний шанааны орчим нэг удаа цохисон. Тэгээд би дүүгээ өмөөрч зодолдсон. Жавхаа малгайтай ноосон цамцтай зогсож байсан цамцнаас нь татаад доош нь дараад нүүрний хэсэгт нь гараараа өлгөөд 3-4 удаа цохисон, бид хоёр ноцолдож байх үед манай хоёр найз Бямба, Батаа бас Жавхаатай хамт явсан хоёр найз нь салгасан. ... ******* намайг цохиж чадаагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 28 дугаар хуудас/, Шүүгдэгч Э.*******ий ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /39 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 40-48 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ширхэнцэгийн №05 тоотод Х.*******тэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Х.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 05-06 дугаар хуудас/, Гэрч Ш.Мөнхтулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-15-16 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №21 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/, Э.*******ий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Э.*******ийг хохирогч Х.*******ийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд Э.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ширхэнцэгийн №05 тоотод Х.*******тэй маргалдан улмаар Х.*******ийн биед зүүн гарын сарвуунд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн шанаа, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.*******ий торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.А