| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0962/И |
| Дугаар | 972 |
| Огноо | 2017-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 972
| 2017 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 151/ШШ2017/00972 | Зуунмод сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, 3 дугаар баг, Хайлааст багт оршин суух Боржигон овогт Доржийн Цог /НР571107901/-ийн
Ажиллаж байсан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Цог, нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цог нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1975 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд хоньчин, санитарчаар 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд уурын зуухны галчаар,1981 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд уурын зуухны слесерээр, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын НААҮ-ний төвийн уурын зуухны слесерээр, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын “Уянга” ББХК-ны машинистаар тус тус ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цог нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1975 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоньчин, санитарчаар, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл уурын зуухны галчаар, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны слесерээр, Төв аймгийн Өндөрширээт сумын НААҮ-ний төвийн 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны слесерээр, Төв аймгийн Өндөрширээт сумын “Уянга” ББХК-нд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл машинистаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Боржигон овогт Доржийн Цогийн ажиллаж байсан байдал нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
-иргэний үнэмлэхний хуулбар,
-Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаар ажилд томилох тухай тушаалд “Доржийн Цогийг 1978 оны 10-р сарын 25-ны өдрөөс эхлэн уурын зуухны галчаар ажиллуулсугай” гэх бичилт,
-Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 91 дүгээр ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалд “...Д.Цогийг мөн өдрөөс эхлэн уурын зуухны слесерээр тус тус томилон ажиллуулсугай” гэх бичилт,
-Д.Цогийн 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 54 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалд “...Д.Цог ... нарыг 1988 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж аймгийн НААҮ-ний газрын мэдэлд шилжүүлсүгэй” гэх бичилт,
-Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 288 дугаар архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх бөгөөд уг баримтуудыг үндэслэн Д.Цогийг 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд уурын зуухны галчаар,
1981 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд уурын зуухны слесариар,
1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын НААҮ-ний төвийн уурын зуухны слесариар,
1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын “Уянга” ББХК-ийн машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Харин Д.Цогийг Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1973 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1975 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоньчин, санитарчаар ажиллаж байсныг тогтоох боломжгүй байна.
Дээрхи хугацааны нотлох баримтаа бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой тул нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Доржийн Цог /НР571107901/-ийг 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд уурын зуухны галчаар,
1981 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд уурын зуухны слесариар,
1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын НААҮ-ний төвийн уурын зуухны слесариар,
1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын “Уянга” ББХК-ийн машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР