Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 1938007110422 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Галт сумаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн 87-39 ХӨВ улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслээр 2.16 м.куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

2

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Галт сумаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн 87-39 ХӨВ улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслээр 2.16 м.куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Уг хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Миний хариуцдаг багийн иргэнтэй холбоотой хэрэг үүсгэсэн. Үүний дагуу төрийг төлөөлж уг хэрэгт намайг хохирогчоор томилсон байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Галт сумаас өөрийн ээж Жавзансүрэн, ах Билэгсайхан, дүү Тунгалаг нарын хамтаар Портер маркын машинд түлээ ачаад Мөрөн сум руу гарсан. Машин нь манай ах Билэгсайханых юм. Портер дээр ачсан хавар 4 дүгээр сард гоожинг нь авч Зүүн хөөнгө гэх газраас унаанга мод бэлдсэн. Тэгээд тэр модыг ачаад Мөрөн сум руу оруулж ээж түлшиндээ хэрэглэх гэж байсан...гэх мэдүүлэг /хх- ийн 20-р тал/

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Галт сумаас өөрийн хүү Билэгсайхан, Амарсайхан, охин Тунгалаг нарын хамтаар Мөрөн сум руу Портер машинаар гарсан. Машиндаа хавар бэлдсэн гоожинтой модоо ачиж явсан. Тэгээд Мөрөн сум руу ирж яваад цагдаад баригдсан. Уг моднуудыг Амарсайхан гоожин авч бэлдсэн...гэх мэдүүлэг /хх- ийн 24-р тал/

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эрүүлийн цагдаа дэд ахлагч Б.Эрхбаярын хамтаар Мөрөн сумын 13 дугаар багийн Дулааны станцын хажуу талд үүрэг гүйцэтгэж явахад Бонго маркын 87-39 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мод ачсан байдалтай явж байхаар нь зогсоож шалгасан. Шалгаж үзэхэд уг тээвэрлэж явсан мод эрхийн бичиг гоожингүй байсан. Тиймээс журмын хашаанд түр саатуулсан...гэх мэдүүлэг /хх- ийн 26-р тал/

Хөвсгөл аймгийн "Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/08 дугаартай: ...

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн журмын хашаанд байх модыг Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер Р.Отгонжаргал, Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн инженер ****************нарын журмын хашааны сахиул н.Баярсайханыг байцуулан хийсэн хэмжилтийн үр дүнгээр 2.016 метр куб хэмжээтэй хуурай шинэс мод байгаа нь тогтоогдов. Экологи эдийн засгийн үнэлгээ 120.960 төгрөгийн шинэс мод байна. Монгол улсын Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35 дугаар зүйлийн 4.1-т заасны дагуу хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ...гэх дүгнэлт, хавсралт /хх-ийн 30-31-р тал/

 

3

Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Мөрөн сум руу Галт сумаас хугацаа хэтэрсэн эрхийн бичигтэй модыг өөрийн эзэмшлийн 87-39 ХӨВ улсын дугаартай Бонго жи 2 маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэж Мөрөнд орж ирээд цагдаад баригдсан юм. Тээвэрлэсэн модны гоожин 2019 оны хавар 4 сард авсан байсан ба Хөөнгө гэдэг газраас бэлтгэж түлшний зориулалттай бөөрийнхий болгосон байсан тул түүнийг ачиж мөрөнд оруулж ирсэн юм/хх-ийн 46-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р

тал/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6- 10-р тал/

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5- р тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 9,60-р тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 37-р тал/

Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 61-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Галт сумаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн 87-39 ХӨВ улсын дугаартай бонго загварын тээврийн хэрэгслээр 2.16 м.куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлтүүд, болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч ****************гэмт үйлдэлд нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ****************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р тал/-аар тогтоогдож байна.

 

4

Шүүгдэгч ****************гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар .....................  нэгжтэй... тэнцэх      хэмжээний    буюу                      төгрөгөөр   торгох ял

оногдуулав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нь экологи эдийн засгийн хохиролд 120.960 төгрөгийг төлж барагдуулсан баримт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, мөн цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.016 метр куб хэмжээний 72 ширхэг хуурай шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгаж, битүүмжлэгдсэн ****************эзэмшлийн Бонго-Жи 2 маркын 87-39 ХӨВ улсын дугаартай автомашиныг ****************буцаан олгох нь зүйтэй байна..

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч ,,,,,,,,,,,,,,,, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч **************                                                            нэгжтэй    тэнцэх                                                                              хэмжээний буюу   

төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1.  Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.016 метр куб хэмжээний 72 ширхэг хуурай шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай
 

5

прокурорын тогтоолыг хүчингүй болгож, ****************эзэмшлийн Бонго-Жи 2 маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч ****************буцаан олгосугай.

  1.  Эрүүгийн 1938007110422 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  2.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

М.ЭРДЭНЭ-ОЧИР