Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0246/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  “А”  танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Г.Урантуяа,

Улсын яллагч                                                 *******,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч             Д.Ж

Гэрч                                                            С.С

Хохирогч                                                    Ш.О

Хохирогч                                                    Г.Д,

Хохирогч                                                    Г.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Г.Б,

Шүүгдэгч                                                    Б.Д нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох 1739001610230 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 04 сарын 03-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Нийслэлийн Налайх дүүрэг 3 дугаар хороо Дэнж 7 дугаар гудамжны 323 тоотод оршин суух хаягтай, Боржигон овгийн Бямба-Эрдэнийн Дэлгэрмаа /РД: ЦА83040463/

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч******* нь 2014, 2015, 2016, 2017 онуудад Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгонд нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын санд шилжүүлэхээр иргэдээс итгэмжлэн хариуцуулсан мөнгийг завшиж Б.Мөнхбаясгаланд 642.000 төгрөг, Н.Оюунбаатарт 651.840 төгрөг, Л.Алтантуяад 420.000 төгрөг, Л.Гансүрэнд 242.000 төгрөг, Ш.Оюунсайханд 576080 төгрөг, Г.Дамдиндоржид 875520 төгрөг, Цэцэн зоригт ХХК-нд /Б.Нямсүрэн, Н.Бүжин нарын шимтгэл/ 709960 төгрөг, Д.Болормаад 151080 төгрөг, Н.Гэрэлцэцэгт 836640 төгрөг, Д.Отгончимэгт 322600 төгрөг, М.Чулуунбатад 276480 төгрөг, Н.Энхээд 345600 төгрөг, Э.Нандинцэцэгт 322560 төгрөг, Д.Гантулгад 774720 төгрөг, Т.Оюунд 120000 төгрөг, Ирмүүн-Эрдэнэ ХХК-нд /Л.Солонго, Л.Гансүх, Д.Болормаа, Н.Ууганзаяа нарын шимтгэл/ 647640 төгрөг, В.Жамсранд 659753 төгрөг, Д.Төмөрхуягт 574080 төгрөг, хохирогч Л.Мөнхгэрэлд 657960 төгрөг, Ю.Аюушд 644482 төгрөг, Д.Зоригтбаатарт 131280 төгрөг, П.Хатанбаатарт 131280 төгрөг, С.Болор-Эрдэнэд 57600 төгрөг, Л.Батбаярт 28800 төгрөг, П.Хэрлэнтуяад 276480 төгрөг, Ч.Ганбаатарт 184320, Д.Долгормаад 184320 төгрөг, Цагаантан-Эрдэнэ ХХК-ны ажилтан Ч.Баатарт 651000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 12.101.835 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Хохирогч Ш.Оюунсайханы өгсөн“...Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1-р баг Хэрлэнбаян-Улаан тосгоны иргэн миний бие Нийгмийн даатгалын шимтгэлийг 2014 оны 1 сараас 2017 оны 01 сар хүртэл, эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг 2014 оны 01 сараас 2017 оны 03 сар хүртэл төлсөн. Төлбөрийн мөнгийг тухайн үед Хэрлэнбаян-Улаан тосгоны нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан*******д бэлнээр хураан авч Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийн тамга дарж баталгаажуулдаг байсан. тухайн үед Нийгмийн даатгалын хэлтсээс шүүлгэхэд миний төлсөн шимтгэлийн мөнгө огт төлөгдөөгүй байсан. Нийгмийн даатгалын шимтгэлд 2014 онд 276480 төгрөг, 2015 онд 276480 төгрөг, 2016 онд 138240 төгрөг, 2017 онд 30000 төгрөг төлсөн. Нийт 721200 төгрөг төлсөн боловч нэг нь ч төлөгдөөгүй байна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2014, 2015, 2016, 2017 онуудад бүтэн жилээр 76560 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. нийт надад 797760 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх 16-18 тал/

Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 19-24 тал/

2. Хохирогч Г.Дамдиндоржийн өгсөн“...би нийгмийн даатгалын шимтгэлийг 2014 оны 01 сараас 2017 оны 01 сар хүртэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2014 оны 1 сараас 2017 оны 3 сар хүртэл төлсөн. Төлбөрийн мөнгийг тухайн үед Хэрлэнбаян-Улааны Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан******* нь бэлнээр хураан авч нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийн тамга дарж баталгаажуулж байсан. тухайн үед Нийгмийн даатгалын хэлтсээс шүүлгэхэд миний төлсөн шимтгэлийн мөнгө огт ороогүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлд 2014 онд 276480 төгрөг, 2015 онд 276480 төгрөг, 2016 онд 276480 төгрөг, 2017 онд 30000 төгрөг төлсөн. Нийт 859440 төгрөг төлсөн боловч нэг нь ч төлөгдөөгүй байсан. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2014, 2015, 2016, 2017  онуудад бүтэн жилээр 76560 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй байсан. Нийт надад 936000 төгрөгөөр хохирсон байна...” гэх мэдүүлэг /хх 27-29 тал/

Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 30-35 тал/

3. Хохирогч Н.Оюунтунгалагийн өгсөн: “...Манай Сэцэн Зоригт ХХК нь 1 ажилтантай. Ажилтныхаа шимтгэлийн мөнгийг аж ахуй нэгж дээрээ төлж явдаг юм. Тэгээд 2014, 2015, 2016, 2017 онуудад нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг бүрэн төлсөн төлөгдөөгүй сар гэж байхгүй. Тухайн сар бүрийн 25-ны дотор төлдөг байсан. 2014 онд нийт 483840 төгрөг төлсөн. Үүнээс 80640 төгрөг төлөгдөөгүй байсан. Тэгээд 2015 онд 205320 төгрөг гэж шимтгэлийн мөнгө төлсөн. Тэгтэл 436960 төгрөг төлөгдөөгүй байсан. 2017 онд 157500 төгрөг гэж шимтгэлийн мөнгө төлсөн. 102000 төгрөг нь төлөгдөөгүй байсан. нийт 788920 төгрөгөөр хохирсон байгаа юм. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, 2014 оноос хойш тухайн аж ахуйн нэгж нь өртэй яваад байхад нэг ч удаа манай ХХК-д мэдэгдэхгүй өдий хүрсэнд би гайхаж байна. Ажлын хариуцлага сул учраас дээрх байцаагчийг ийм байдалд хүргэсэн байна...” гэх мэдүүлэг /хх 39-40 тал/

Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тоот /хх 41-42 тал/

Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 43-46 тал/

4. Хохирогч Б.Мөнхбаясгалангийн өгсөн“...2014 онд ажилласан жилийн хувь тэнцүүлсэн мөнгө гэж 78000 төгрөг, 2015, 2016 оны нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө 564000 төгрөгийг Дэлгэрмаад бэлэн өгсөн. Нийт хохирол 642000 төгрөгөөр хохироод байна. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, Бас нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна ажилчиндаа тавих хариуцлага байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 50-51 тал/

5.Хохирогч Л.Гансүрэнгийн өгсөн“...2015 оны нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө 242000 төгрөгийг Дэлгэрмаад бэлнээр өгсөн. Нийт 242000 төгрөгөөр хохироод байна. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, бас нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна ажилчиндаа тавих хариуцлага байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 55-56 тал/

6.Хохирогч Д.Болормаагийн өгсөн“...2016 оны 1-3 сарын мөнгө болох 25000 төгрөг нийт 75000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад бэлэн өгсөн. 2016 оны Эрүүл мэндийн шимтгэлийн мөнгө 46080 төгрөг нийт 121080 төгрөгөөр хохироод байна. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, Бас нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна ажилчиндаа тавих хариуцлага байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 60-61 тал/

 Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 62-64 тал/

7. Хохирогч Н.Гэрэлцэцэгийн өгсөн“...2014 оны 04 сард даатгалын байцаагч*******д сайн дураараа даатгуулах хүсэлтээ гарган ороход та сайн дураар даатгуулж байснаас аж ахуй нэгж дээр даатгуулбал танд ашигтай би танд Хүннү хөдөө арал ХХК-ний захирал Жамъяндоржтой ярьж таныг ярьж даатгуулж өгье харин та байгууллагаас төлөх 11 хувь өөрийн төлөх 10 хувьтайгаа сар болгон төлөөд бай гэж нийгмийн даатгалын дэвтэр шинээр нээж өгсөн. 2014 оны 04 сар, 05 сард 80640 төгрөг төлсөн. Тэгээд 2014 оны 5 сараас 2015 оны 3 сар хүртэл 10 сар 945000 төгрөгийг бэлнээр болон зарим үед данс руу хийсэн нийт 1025640 төгрөгөөр хохироод байна. Нийгмийн даатгалын байцаагч******* нь албан тушаалаа  ашиглан намайг зохион байгуулалтайгаар хохироосон. Мөн энэ ажилчиндаа хяналт тавиагүй Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хариуцлага хүлээлгэж иргэн миний хохирлыг хүлээлгэж өгнө үү ..” гэх мэдүүлэг /хх 68-69 тал/

Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 70-71 тал/

8. Хохирогч Н.Оюунбаатарын өгсөн“...2016, 2017 оны 1-6 сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад бүрэн төлсөн, төлөгдөөгүй сар гэж байхгүй. 2016 оны нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад сарын 23040 төгрөг бүтэн жилээр нь 276480 төгрөг, 2017 оны 1-6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад сарын 28000 төгрөгөөр нэмэгдсэн гэж авч байсан, төлөгдөөгүй сар гэж байхгүй. 2015 оны 04 сараас анх нийгмийн даатгалыг төлж эхэлсэн. Сарын 23040 төгрөг нийт 207360 төгрөг нийт 651840 төгрөгөөр хохироод байна. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, Бас нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна ажилчиндаа тавих хариуцлага байхгүй байна. 2017 оны 06 дугаар сараас хойш нийгмийн даатгал төлөгдөөгүй, одоо би хохирч байна...” гэх мэдүүлэг /хх 75-76 тал/

9. Хохирогч Д.Отгончимэгийн өгсөн“...2013 оны 11, 12 сарын нийгмийн даатгалын мөнгийг С.Баясгаланд сарын 23040 төгрөг нийт 46080 төгрөг өөрт бэлэн өгөхөд төлөгдөөгүй байсан. 2014 оны 4 сарын 23040 төгрөг нийт 92160 төгрөг, 2015 оны 4 сар нь 23040 төгрөг төлөгдсөн бусад сарууд нь болох 253440 төгрөг төлөгдөөгүй байна. 2016 оны 4 сарын 23040 төгрөг нийт 92160 төгрөг нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад бүрэн төлсөн төлөгдөөгүй сар гэж байхгүй манай нөхөр Л.Батбаярын 2015 оны 3 сарын 69120 төгрөг, 2016 оны 12 сарын 276480 төгрөг, эрүүл мэндийн 2015 оны 8040 төгрөг, 2016 оны 46120 төгрөг Дэлгэрмаад бэлэн өгсөн. Нийт 561160 төгрөгөөр хохироод байна. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, Бас нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна ажилчиндаа тавих хариуцлага байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 81-82 тал/

Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 83-85 тал/

10.Хохирогч М.Чулуунбатын өгсөн“...Би сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2015 оны 7 сараас 12 сар хүртэл 138240 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2016 онд бүтэн жилээр нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө 276480 төгрөгийг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2017 оны 1 сараас 4 сар хүртэл нийгмийн даатгалын 132000 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. манай нөхөр болох Ю.Аюушийн нийгмийн даатгалын шимтгэлийн сайн дурын мөнгийг 2015 оны 7 сараас 12 сар хүртэл 138240 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2016 онд бүтэн жилээр нь нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө 276480 төгрөгийг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2017 онд 1 сараас 4 сар хүртэл нийгмийн даатгалын 132000 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гарч ирсэн. нийт бид 2-н хохирол 1093440 төгрөгийн хохирол учраад байна. Гомдолтой байна хохирлыг минь барагдуулж өгнө үү, Нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна. Тус байгууллага нь хяналт шалгалт сул учраас ийм явдал болж ард иргэдийг хохироож байна...” гэх мэдүүлэг /хх 89-90 тал/

11. Хохирогч Н.Энхээгийн өгсөн“...би нөхөр П.Хатанбаатарын хамт нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2014-2016 онуудад төлдөг байсан. 2014 онд бүтэн жилээр нь 276480 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2016 онд нөхрийн хамт нийт 414720 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2014-2016 онуудад манай нөхөр болох П.Хатанбаатар нь 62160 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. нийт манай гэр бүлд 761400 төгрөгийн хохирол учирсан. Гомдолтой байна, хамгийн гол нь албан байгууллага яагаад хяналт тавьдаггүй юм бэ, үнэхээр их гомдолтой байна.******* гэдэг хүнийг хянаж ажил байдлын шалгаж байх ёстой тэгтэл дээрх байцаагч нь шимтгэлийн мөнгийг маань үрэн таран хийж байна. Үнэхээр гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 94-95 тал/

Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 96-99 тал/

12. Хохирогч Э.Нандинцэцэгийн “...2016, 2017 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад төлсөн төлөгдөөгүй сар гэж байхгүй. 2016 оны нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад сарын 23040 төгрөг бүтэн жилээр 276480 төгрөг, эрүүл мэндийн 46080 төгрөг, 2017 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг 30000 төгрөг, 2014, 2015 оны эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөг нийт 368640 төгрөгөөр хохирсон. Манай нөхөр Д.Зоригтбаатар бас 2016, 2017 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад 1 сарын 23040 төгрөг бүтэн жилээр нь 276480 төгрөг, эрүүл мэндийн 46080 төгрөг, 2017 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг 30000 төгрөг 2014, 2015 оны Эрүүл мэндийн даатгалын 8040 нийт 1680 төгрөг нийт манай нөхөр Зоригтбаатар 368640 төгрөгөөр хохирсон. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, Бас нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна ажилчиндаа тавих хариуцлага байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 103-104 тал/

13. Хохирогч Д.Гантулгын өгсөн “...би 2015 оноос сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2017 он хүртэл төлдөг байсан. 1 сард 23040 төгрөг, 2015 онд бүтэн жилээр шимтгэлийн мөнгийг төлсөн. Тэгтэл 2015 оны 7 сараас 12 сар хүртэлх мөнгийг өгсөн боловч төлөгдөөгүй байна гэж гарч ирсэн. Дараа нь 2016 оны бүтэн жилээр 276480 төгрөг төлсөн боловч бичилт хийгдээгүй тамга тэмдэг дарагдаагүй******* нь надад данс өгөөд тэгэхээр нь би дансанд 2017 оны шимтгэлийн мөнгө гэж 417600 төгрөг хийсэн. Нийт хохирол 832320 төгрөг  гэх мэдүүлэг /хх 108-109 тал/

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулга /хх 10-11,  тал/

Дансны хуулга  /хх 112 тал/

14. Хохирогч Т.Оюуны өгсөн“...2017 оны 1-3 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад дансаар Багануур дүүргээс Наранбат гэх хүргэнээр 120000 төгрөг хийсэн байсан. тэгээд хийсэн талаараа 91241223 утсаараа хэлэхэд Дэлгэрмаа би хийчихнэ гэж хэлсэн. Нийт 120000 төгрөгөөр хохироод байна. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, Бас нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна ажилчиндаа тавих хариуцлага байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 116-117 тал/

Дансны хуулга /хх 119 тал/

15. Хохирогч Н.Ууганзаяагийн өгсөн“...Миний бие Ирмүүн-Эрдэнэ ХХК-д 2010 оноос хойш 2015 он хүртэл ажилласан. Тэгээд 2016 оны 04 сараас ороод  2017 оны 06 дугаар сар хүртэл ажилласан. Би сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2014 оноос төлж эхэлсэн. Нийгмийн даатгалын байцаагч Дэлгэрмаа нь сар бүрийн сүүлээр орж ирж шимтгэлийн мөнгийг авдаг байсан. 2015 оны 02 сар, 04 сарын шимтгэлийн мөнгө гэж 46080 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2016 онд 4,5,7  саруудад 75000 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2017 онд 1 дүгээр сар хүртэл сайн дурын шимтгэлийн мөнгийг 138480 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. нийт 604920 төгрөг, хохирлоо барагдуулмаар байна, нийгмийн даатгалын дэвтрээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх 123-124 тал/

16.Хохирогч Г.Бямбасүрэнгийн өгсөн“...Манай Ирмүүн Эрдэнэ ХХК нь 2005 онд худалдаа үйлчилгээ явуулсан. ...аж ахуй нэгжийн шимтгэлийн мөнгийг төлсөөр ирсэн. Тэгтэл 2014 онд нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө гэж 483840 төгрөг төлсөн. Үүнээс 40329 төгрөг төлөгдөөгүй гэж тус онд гарч ирсэн. 2015 онд 502320 төгрөгийг төлсөн боловч 416649 төгрөг төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2016 онд 283500 төгрөгийг төлсөн боловч 126500 төгрөг төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2017 оны эхний 3 сард 105000 төгрөг төлсөн боловч 105000 төгрөг төлөгдөөгүй гэж гарч ирсэн. Нийт 648149 хохиролтой гарсан. Миний охин болох Солонго-н нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2015 оноос 2017 оны 04 сарыг хүртэл төлдөг байсан. 2015 онд 376000 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2016 оноос 2017 оны 3 сарыг дуустал 330000 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй, нийт 726000 төгрөгийн хохиролтой. Миний бие нь ажилласан жил болон хохиролтой байгаа учраас би хохирлоо барагдуулмаар байна. Тэгээд миний бие нь*******гаас нийгмийн  даатгалын шимтгэл төлсөн баримтын нэг хувийг өгөөч гэтэл “ нэг хувь л гардаг юм би танд хуулбарлаад өгнө гэж удаа дараа хэлсэн”...” гэх мэдүүлэг /хх 127-129 тал/

Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тоот /хх 130-131 тал/

17. Хохирогч В.Жамсрангийн өгсөн“...Би эхнэр болох Болор-Эрдэнийн хамт нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг тус тосгоны Нийгмийн даатгалын байцаагч*******д 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 574921601 гэсэн Хаан банкны данс руу эхнэр бид хоёрын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө гэж 777600 төгрөг хийсэн. Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгал төлсөн улсаас 10 жил бөглөсөн шар наалт  зэргээ олж авч хохирлоо барагдуулмаар байна..” гэх мэдүүлэг /хх 139 тал/

Дансны хуулга /хх 140 тал/

18. Хохирогч Л.Алтантуяагийн өгсөн“...Миний бие 2015 оны 01 сард Нийгмийн даатгалын дэвтрээ*******д өгсөн. Тэгээд би 1-ээс 6 сар төлсөн. 2016 онд бүтэн жилээр нь төлсөн. Гэвч 2015 оны 5, 6 сарын мөнгийг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2016 онд 276487 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй байсан гэж гарч ирсэн. нийт хохирол 420000 төгрөгөөр хохироод байна, Нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна. Миний бие хохирлоо  барагдуулмаар байна. Эрүүл мэндийн шар наалт тус наалт нь 10 төлсөн хуудсын хамт*******д өгсөн наалтаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх 145-146 тал/

19. Хохирогч Д.Төмөрхуягийн “...2014 оны 07 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл нийт 27 сарын 107520 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 34 сарын 811200 төгрөгийг бэлнээр сумынхаа нийгмийн даатгалын байцаагч*******д өгсөн. Тухайн үед нийгмийн даатгалын байцаагч******* нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын бөглөж баталгаажуулж тэмдэг тамгаа дарж өгсөн. 2017 оны 02 дугаар сард миний бие өвдөж Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлтэл хүчингүй байсан. ...миний 821720 төгрөгийг төрийн санд оруулан өгч эрүүл мэнд нийгмийн даатгалын эрхийг нээж өгнө үү, Гэм буруутай этгээдээр хохирлыг барагдуул өгнө үү би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 151-152 тал/

20. Хохирогч Л.Мөнхгэрэлийн өгсөн “...2014 оны 07 сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл нийт 27 сарын 149760 төгрөг, нийгмийн даатгалын байцаагч******* нь миний эрүүл мэнд, нийгмийн даатгалын бөглөж баталгаажуулж тэмдэг тамга дарж өгсөн.  Нийгмийн даатгалын байцаагч*******д цувуулан 960960 төгрөг өгсөн. Гэм буруутай этгээдээр миний хохирлыг барагдуулж өгнө үү? Нийгмийн даатгалын байцаагч*******д цувуулан өгсөн миний 960960 төгрөгийг төрийн санд оруулан өгч эрүүл мэнд, нийгмийн даатгалын эрхийг нээж өгнө үү...” гэх мэдүүлэг

21. Хохирогч Ю.Аюушийн “...манай эхнэр Чулуунбат бид хоёр нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөө өөрсдөө сайн дураараа буюу хувиараа 2015 оны 7 дугаар сараас эхэлж 2016 оны 12 дугаар сар хүртэл төлж байсан юм. Тэгээд эхнэр бид хоёр өөрсдийн Мон Шүр Үр ХХК-нийг байгуулж аж ахуй нэгжээрээ бид хоёр 2017 оны 1 сараас эхэлж 2017 оны 4 сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. 2015 оны 07 сараас 2016 оны 12 сар хүртэл нийт 414720 төгрөгийг төлсөн байдаг, 2017 оны 1 сараас эхлэн 2017 оны 04 сар хүртэл нийт 414720 төгрөг төлсөн байдаг. 2017 оны 1 сараас эхэлж 2017 оны 4 сар хүртэл нийт 132000 төгрөг төлсөн байдаг. Ингээд нийгмийн даатгалын шимтгэлд зөвхөн миний төлсөн мөнгө 546720 төгрөг болж байгаа юм. Миний нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн мөнгө маань зохих дансандаа ороогүй тухайн үед нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан Дэлгэрмаагийн хувийн харилцах дансанд орсон байсан. Би гомдолтой хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх 158-159 тал/

Нийгмийн даатгалын дэврийн хуулга /хх 161-163 тал/

22. Хохирогч Д.Зоригтбаатарын өгсөн“...Би 2016 оны 01 дүгээр сараас хойш 12 дугаар сар хүртэл эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан юм. Нийтдээ 276480 төгрөг жилээр нь төлсөн байгаа юм. Мөн эрүүл мэндийн даатгалд 2016 оны 01 сараас 12 сар хүртэл сарын 3840 төгрөг төлсөн. Жилийн 460080 төгрөг төлсөн байсан. Дээрх мөнгийг манай эхнэр бэлнээр төлж байсан. нийтдээ 322560 төгрөг төлсөн байтал зохих дансандаа байршаагүй завшсан байсан. Би гомдолтой хохирлоо нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /хх 166-173 тал/

Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 166-173 тал/

23. Хохирогч П.Хатанбаатарын өгсөн“...би эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөө хувиараа төлөг байсан. 2016 оны 04 сараас 12 сар хүртэл нийт 9 сарын төлөлт 207360 төгрөгийн төлөлт хийгдээгүй байсан. Би сарын 23040 төгрөгөөр төлж байсан юм. Мөн эрүүл мэндийн даатгалын 2012 оноос 2015 он хүртэл сар бүр 270 төгрөг төлдөг байсан. жилд 8040 төгрөг 3 жилд нийтдээ 24120 төгрөгийн төлөлт хийсэн. 2016 оноос 384 төгрөгийг сар бүр 1 жилийн хугацаанд хийсэн нийт 46080 төгрөг төлөлт хийсэн. Нийтдээ эрүү мэндийн даатгалд 70200 төгрөг, нийгмийн даатгалд нийтдээ 207360 төгрөг нийт 277560 төгрөгийг зохих дансанд хийлгүй ашигласан байна. Би гомдолтой хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх 175 тал/

24. Хохирогч С.Болор-Эрдэнийн “...Би 2016 оны 5 сард миний нөхөр Жамсран Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны нийгмийн даатгалын байцаагч Дэлгэрмаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлбөрт 750000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Би гомдолтой байна хохирлоо нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх 178-179 тал/

25. Хохирогч Л.Солонгын “...Манай аав ээж болох Лхагваа Бямбасүрэн нар нь 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2015 оны 1,2,3-р сард тус бүр 42000 төгрөг, 4-12 саруудад тус бүр 30.0 төгрөг нийт 396000 төгрөг нийгмийн даатгалд төлсөн. 2016 оны 1 сараас 12 сар хүртэл сар бүр 30.0 төгрөг, нийт 360.0 төгрөг, 2017 онд 1-3-р сард 30.0 төгрөг нийт 90.0 төгрөг би ээжээрээ дамжуулж Дэлгэрмаа гэх эмэгтэйд банк байхгүй улмаас бэлнээр 846000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /хх 181-182 тал/ 

26. Хохирогч Л.Батбаярын “...Би 2015-2016 оны аль нэгэнд нийгмийн даатгалын шимтгэлийг Дэлгэрмаа гэх хүнд 2 жилээр бодож 720.0 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /хх 195-196 тал/

27.Гэрч Н.Гэрэлтуяагийн “...Би Н.Гэрэлцэцэгийн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг төлөхдөө нийгмийн даатгалын дэвтэр дээр баталгаажуулж тамга гарын үсэг зурж өгдөг байсан. Баримт өгдөггүй байсан...” гэх мэдүүлэг /хх 184 тал/

28.Гэрч Д.Зоригтбаатарын “...манай эхнэр Э.Нандинцэцэг бид хоёр 2016, 2017  оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад бүрэн төлсөн, төлөгдөөгүй сар гэж байхгүй. Дэлгэрмаад 23040 төгрөг бүтэн жилээр нь 276480 төгрөг, эрүүл мэндийн 46080 төгрөг, 2017 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг 30000 төгрөг, 2014, 2015 оны эрүүл мэндийн даатгалын 8040 нийт 368640 төгрөгөөр хохирсон...” гэх мэдүүлэг /хх 185-186 тал/

29.Гэрч Д.Цэцэгмаагийн “...Манай нөхөр Оюунбаатар нь 2016, 2017 оны 1-6 сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад бүрэн төлсөн төлөгдөөгүй сар гэж байхгүй. Нийт 651840 төгрөгөөр хохироод байна...” гэх мэдүүлэг /хх 187-188 тал/

30.Гэрч Ю.Аюушийн “...Манай эхнэр болох М.Чулуунбат 2015 оны 07 сараас 12 сар хүртэл 138240 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гарч ирсэн. 2016 онд бүтэн жилээр нь нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө 276480 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж орж ирсэн. 2017 оны 1-р сараас 4-н сар хүртэл нийгмийн даатгалын 132000 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн.  нийт бид хоёрт 1093440 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх 189-190 тал/

Шинжээчийн дүгнэлт 2018-05-08 №22/01 : Тухайн даатгуулагчаас шимтгэлийн мөнгийг бэлнээр аваад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, тэмдэг дарж баталгаажуулсан боловч холбогдох шимтгэлийн праграммд иргэний мэдээллийг шивж оруулаагүйгээс нийгмийн даатгалын баазад тухай иргэний шимтгэл төлөлтийн талаар бүртгэл мэдээлэл байхгүй тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд огт хамрагдаагүй байдалтай харагдаж байна. Тухайн иргэнээс авсан шимтгэлийн мөнгийг тухай бүрд нь нийгмийн даатгалын холбогдох дансанд шилжүүлээгүйн улмаас иргэний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тасарсан байна. /2 хав 8-12 тал/  

31.Шинжээч Э.Эрдэнэцэцэгийн “...Тухайн хэрэгт өгсөн хүмүүсийн мэдүүлгийг харахад мэдүүлэг өгсөн хүмүүсийн зарим нь мэдүүлгээрээ би Дэлгэрмаад шимтгэл төлдөг байсан гэж амаараа мэдүүлсэн байсан. Тэр хүмүүсийн шимтгэл төлдөг байсан баримт нь хавтаст хэрэгт байхгүй байсан учраас хүн бүрээр ялгаж нотлох боломжгүй иргэдийн жагсаалт гаргасан...” гэх мэдүүлэг /2 хх 41 тал/

32.Хэнтий аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б01 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилсон тушаал 2-р ХХ-ийн 55 хуудас/

33.*******гийн  Хаан банкны  депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2-р ХХ-ийн 60-64 хуудас/

34. Хохирогч В.Жамсрангийн дахин өгсөн”...Миний Нийгмийн даатгалын дэвтрийг Дэлгэрмаа тухайн үед надаас аваад эргүүлж өгөөгүй. Дэлгэрмаа хаана байгааг мэдэж байгаа байх...гэх мэдүүлэг,/3-р ХХ-ийн 3 хуудас ар тал/

35.Хохирогч Л.Алтантуяагийн дахин өгсөн ”...миний Нийгмийн даатгалын дэвтрийг Дэлгэрмаа тухайн үед надаас аваад эргүүлж өгөөгүй. Дэлгэрмаа хаана байгааг мэдэж байгаа байх...гэх мэдүүлэг,/3-р ХХ-ийн 4 хуудас ар тал/

36.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь П.Сарантуяагийн өгсөн ”... Манай төрсөн дүү Хэрлэнтуяа маань 2005 онд сэтгэцийн өвчнөөр өвчлөөд одоо 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан грүппэд байдаг, Би 2008 оноос 2014 оны хооронд дүүгийнхээ нийгмийн даатгалыг өөрөөсөө төлөөд явдаг байсан. 2014 онд 01 дүгээр сараас 12 сар хүртэл сард 23040 төгрөг нийгмийн даатгалд тушаасан, Анхандаа би*******г нийгмийн даатгалыг маань төлөөд яваад байгаа гэж бодоог байсан. Гэтэл манай сумын хүмүүс дэлгэрмааг өөрсдийнх нь мөнгийг нийгмийн даатгалд төлөхгүй хувьдаа завшсан талаар яриад байхаар нь ер нь шалгуулж үзье гэж бодоод шалгуулсан чинь гарч ирсэн. Надад нийт 225.216 төгрөгийн хохирол учирсан, би гомдолтой байна, 2012 оны нийгмийн даатгалын төлсөн мөнгө цахим лавлагаагаар гарч ирээгүй учраас шалгуулах гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /3-хх-ийн 24-25 хуудас/,

37.Хохирогч Ч.Ганбаатарын өгсөн”...Манай эхнэр Д.Долгормаа бид хоёр 2016 оны 07 дугаар сараас 12 сарыг дуустал нийгмийн даатгал төлж тухайн үеийн даатгалын байцаагч Дэлгэрмаад бэлнээр нь, 2015-2016 оны эрүүл мэндийн даатгалыг бүтэн жилээр нь бэлнээр өгч байсан. Тэгээд Дэлгэрмаа нь нийгмийн даатгалын мөнгийг банкинд төлөөгүй хувьдаа завшиж байсан талаар мэдсэн...надад эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нийт 192.360 төгрөгийн хохирол учирсан...гэх мэдүүлэг/ 3-р 42 хуудас/

38. Хохирогч Д.Долгормаагийн өгсөн”...ууль ёсны төлөөлөгч П.Сарантуяагийн өгсөн”... Манай нөхөр Ч.Ганбаатар бид хоёр 2016 оны 07 дугаар сараас 12 сарыг дуустал нийгмийн даатгал төлж тухайн үеийн даатгалын байцаагч Дэлгэрмаад бэлнээр нь, 2015-2016 оны эрүүл мэндийн даатгалыг бүтэн жилээр нь бэлнээр өгч байсан. Тэгээд Дэлгэрмаа нь нийгмийн даатгалын мөнгийг банкинд төлөөгүй хувьдаа завшиж байсан талаар мэдсэн...надад эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нийт 192.360 төгрөгийн хохирол учирсан...гэх мэдүүлэг/ 3-р хх 45 хуудас/

39.Хохирогч Ч.Баатарын өгсөн”...Манай эхнэр хувийн мал эмнэлэг болох “Цагаантан Эрдэнэ ХХК” ажиллуулдаг юм би болохоор жолоочоор нь ажилдаг болохоор Цагаан тан Эрдэнэ ХХК-аас манай эхнэр миний нэр дээр хувиараа нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг Хэрлэнбаян-Улаан тосгоны байцаагч Дэлгэрмаад төлдөг байсан...одоо миний зүгээс Дэлгэрмаагаас 457.804 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /3-р ХХ-ийн 55 хуудас/

40. “Өндөрхаан Итгэлт-Аудит” ХХК-ийн аудитор Б.Маналсүрэнгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2/01 дугаартай: “...Б.Д нь 2014, 2015, 2016, 2017 онуудад ажиллах хугацаандаа хохирогч Ш.Оюунсайханд 576080 төгрөг, Г.Дамдиндоржид 875520 төгрөг, Цэцэн зоригт ХХК-ний захирал Н.Оюунтунгалагт /Б.Нямсүрэн, Н.Бүжин нарын шимтгэл/ 709960 төгрөг, хохирогч Д.Болормаад 151080 төгрөг, хохирогч Н.Гэрэлцэцэгт 836640 төгрөг, хохирогч Д.Отгончимэгт 322600 төгрөг, хохирогч М.Чулуунбатад 276480 төгрөг, хохирогч Н.Энхээд 345600 төгрөг, хохирогч Э.Нандинцэцэгт 322560 төгрөг, хохирогч Д.Гантулгад 774720 төгрөг, хохирогч Т.Оюунд 120000 төгрөг, хохирогч Ирмүүн-Эрдэнэ ХХК-ний захирал Г.Бямбасүрэнд /Л.Солонго,   Л.Гансүх, Д.Болормаа, Н.Ууганзаяа нарын шимтгэл/ 647640 төгрөг, хохирогч В.Жамсранд 659753 төгрөг, хохирогч Д.Төмөрхуягт 574080 төгрөг, хохирогч Л.Мөнхгэрэлд 657960 төгрөг, хохирогч Ю.Аюушт 644482 төгрөг, хохирогч Д.Зоригтбаатарт 131280 төгрөг, П.Хатанбаатарт 131280 төгрөг, хохирогч С.Болор-Эрдэнэд 57600 төгрөг, хохирогч Л.Батбаярт 28800 төгрөг, хохирогч П.Хэрлэнтуяад 276480 төгрөг, хохирогч Ч.Ганбаатарт 184320, хохирогч Д.Долгормаад 184320 төгрөг, хохирогч Цагаантан-Эрдэнэ ХХК-ний ажилтан Ч.Баатарт 651000 төгрөгийн хохирол учирсан байна гэх дүгнэлт /8-р хх-н 134-137-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “албан  тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр илрэн гардаг.

 

Шүүгдэгч******* нь 2014, 2015, 2016, 2017 онуудад Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгонд нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын санд шилжүүлэхээр иргэдээс итгэмжлэн хариуцуулсан мөнгийг завшиж Б.Мөнхбаясгаланд 642.000 төгрөг, Н.Оюунбаатарт 651.840 төгрөг, Л.Алтантуяад 420.000 төгрөг, Л.Гансүрэнд 242.000 төгрөг, Ш.Оюунсайханд 576080 төгрөг, Г.Дамдиндоржид 875520 төгрөг, Цэцэн зоригт ХХК-нд /Б.Нямсүрэн, Н.Бүжин нарын шимтгэл/ 709960 төгрөг, Д.Болормаад 151080 төгрөг, Н.Гэрэлцэцэгт 836640 төгрөг, Д.Отгончимэгт 322600 төгрөг, М.Чулуунбатад 276480 төгрөг, Н.Энхээд 345600 төгрөг, Э.Нандинцэцэгт 322560 төгрөг, Д.Гантулгад 774720 төгрөг, Т.Оюунд 120000 төгрөг, Ирмүүн-Эрдэнэ ХХК-нд /Л.Солонго, Л.Гансүх, Д.Болормаа, Н.Ууганзаяа нарын шимтгэл/ 647640 төгрөг, В.Жамсранд 659753 төгрөг, Д.Төмөрхуягт 574080 төгрөг, хохирогч Л.Мөнхгэрэлд 657960 төгрөг, Ю.Аюушд 644482 төгрөг, Д.Зоригтбаатарт 131280 төгрөг, П.Хатанбаатарт 131280 төгрөг, С.Болор-Эрдэнэд 57600 төгрөг, Л.Батбаярт 28800 төгрөг, П.Хэрлэнтуяад 276480 төгрөг, Ч.Ганбаатарт 184320, Д.Долгормаад 184320 төгрөг, Цагаантан-Эрдэнэ ХХК-ны ажилтан Ч.Баатарт 651000 төгрөгийн хохирол, бусдад нийт 12.101.835 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь:

1.Хохирогч Ш.Оюунсайханы өгсөн“...Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1-р баг Хэрлэнбаян-Улаан тосгоны иргэн миний бие Нийгмийн даатгалын шимтгэлийг 2014 оны 1 сараас 2017 оны 01 сар хүртэл, эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг 2014 оны 01 сараас 2017 оны 03 сар хүртэл төлсөн. Төлбөрийн мөнгийг тухайн үед Хэрлэнбаян-Улаан тосгоны нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан*******д бэлнээр хураан авч Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийн тамга дарж баталгаажуулдаг байсан. тухайн үед Нийгмийн даатгалын хэлтсээс шүүлгэхэд миний төлсөн шимтгэлийн мөнгө огт төлөгдөөгүй байсан. Нийгмийн даатгалын шимтгэлд 2014 онд 276480 төгрөг, 2015 онд 276480 төгрөг, 2016 онд 138240 төгрөг, 2017 онд 30000 төгрөг төлсөн. Нийт 721200 төгрөг төлсөн боловч нэг нь ч төлөгдөөгүй байна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2014, 2015, 2016, 2017 онуудад бүтэн жилээр 76560 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. нийт надад 797760 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх 16-18 тал/

Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 19-24 тал/

2. Хохирогч Г.Дамдиндоржийн өгсөн“...би нийгмийн даатгалын шимтгэлийг 2014 оны 01 сараас 2017 оны 01 сар хүртэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2014 оны 1 сараас 2017 оны 3 сар хүртэл төлсөн. Төлбөрийн мөнгийг тухайн үед Хэрлэнбаян-Улааны Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан******* нь бэлнээр хураан авч нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийн тамга дарж баталгаажуулж байсан. тухайн үед Нийгмийн даатгалын хэлтсээс шүүлгэхэд миний төлсөн шимтгэлийн мөнгө огт ороогүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлд 2014 онд 276480 төгрөг, 2015 онд 276480 төгрөг, 2016 онд 276480 төгрөг, 2017 онд 30000 төгрөг төлсөн. Нийт 859440 төгрөг төлсөн боловч нэг нь ч төлөгдөөгүй байсан. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2014, 2015, 2016, 2017  онуудад бүтэн жилээр 76560 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй байсан. Нийт надад 936000 төгрөгөөр хохирсон байна...” гэх мэдүүлэг /хх 27-29 тал/

Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 30-35 тал/

3. Хохирогч Н.Оюунтунгалагийн өгсөн: “...Манай Сэцэн Зоригт ХХК нь 1 ажилтантай. Ажилтныхаа шимтгэлийн мөнгийг аж ахуй нэгж дээрээ төлж явдаг юм. Тэгээд 2014, 2015, 2016, 2017 онуудад нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг бүрэн төлсөн төлөгдөөгүй сар гэж байхгүй. Тухайн сар бүрийн 25-ны дотор төлдөг байсан. 2014 онд нийт 483840 төгрөг төлсөн. Үүнээс 80640 төгрөг төлөгдөөгүй байсан. Тэгээд 2015 онд 205320 төгрөг гэж шимтгэлийн мөнгө төлсөн. Тэгтэл 436960 төгрөг төлөгдөөгүй байсан. 2017 онд 157500 төгрөг гэж шимтгэлийн мөнгө төлсөн. 102000 төгрөг нь төлөгдөөгүй байсан. нийт 788920 төгрөгөөр хохирсон байгаа юм. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, 2014 оноос хойш тухайн аж ахуйн нэгж нь өртэй яваад байхад нэг ч удаа манай ХХК-д мэдэгдэхгүй өдий хүрсэнд би гайхаж байна. Ажлын хариуцлага сул учраас дээрх байцаагчийг ийм байдалд хүргэсэн байна...” гэх мэдүүлэг /хх 39-40 тал/

Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тоот /хх 41-42 тал/

Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 43-46 тал/

4. Хохирогч Б.Мөнхбаясгалангийн өгсөн“...2014 онд ажилласан жилийн хувь тэнцүүлсэн мөнгө гэж 78000 төгрөг, 2015, 2016 оны нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө 564000 төгрөгийг Дэлгэрмаад бэлэн өгсөн. Нийт хохирол 642000 төгрөгөөр хохироод байна. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, Бас нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна ажилчиндаа тавих хариуцлага байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 50-51 тал/

5.Хохирогч Л.Гансүрэнгийн өгсөн“...2015 оны нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө 242000 төгрөгийг Дэлгэрмаад бэлнээр өгсөн. Нийт 242000 төгрөгөөр хохироод байна. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, бас нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна ажилчиндаа тавих хариуцлага байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 55-56 тал/

6.Хохирогч Д.Болормаагийн өгсөн“...2016 оны 1-3 сарын мөнгө болох 25000 төгрөг нийт 75000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад бэлэн өгсөн. 2016 оны Эрүүл мэндийн шимтгэлийн мөнгө 46080 төгрөг нийт 121080 төгрөгөөр хохироод байна. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, Бас нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна ажилчиндаа тавих хариуцлага байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 60-61 тал/

 Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 62-64 тал/

7. Хохирогч Н.Гэрэлцэцэгийн өгсөн“...2014 оны 04 сард даатгалын байцаагч*******д сайн дураараа даатгуулах хүсэлтээ гарган ороход та сайн дураар даатгуулж байснаас аж ахуй нэгж дээр даатгуулбал танд ашигтай би танд Хүннү хөдөө арал ХХК-ний захирал Жамъяндоржтой ярьж таныг ярьж даатгуулж өгье харин та байгууллагаас төлөх 11 хувь өөрийн төлөх 10 хувьтайгаа сар болгон төлөөд бай гэж нийгмийн даатгалын дэвтэр шинээр нээж өгсөн. 2014 оны 04 сар, 05 сард 80640 төгрөг төлсөн. Тэгээд 2014 оны 5 сараас 2015 оны 3 сар хүртэл 10 сар 945000 төгрөгийг бэлнээр болон зарим үед данс руу хийсэн нийт 1025640 төгрөгөөр хохироод байна. Нийгмийн даатгалын байцаагч******* нь албан тушаалаа  ашиглан намайг зохион байгуулалтайгаар хохироосон. Мөн энэ ажилчиндаа хяналт тавиагүй Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хариуцлага хүлээлгэж иргэн миний хохирлыг хүлээлгэж өгнө үү ..” гэх мэдүүлэг /хх 68-69 тал/

Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 70-71 тал/

8. Хохирогч Н.Оюунбаатарын өгсөн“...2016, 2017 оны 1-6 сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад бүрэн төлсөн, төлөгдөөгүй сар гэж байхгүй. 2016 оны нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад сарын 23040 төгрөг бүтэн жилээр нь 276480 төгрөг, 2017 оны 1-6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад сарын 28000 төгрөгөөр нэмэгдсэн гэж авч байсан, төлөгдөөгүй сар гэж байхгүй. 2015 оны 04 сараас анх нийгмийн даатгалыг төлж эхэлсэн. Сарын 23040 төгрөг нийт 207360 төгрөг нийт 651840 төгрөгөөр хохироод байна. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, Бас нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна ажилчиндаа тавих хариуцлага байхгүй байна. 2017 оны 06 дугаар сараас хойш нийгмийн даатгал төлөгдөөгүй, одоо би хохирч байна...” гэх мэдүүлэг /хх 75-76 тал/

9. Хохирогч Д.Отгончимэгийн өгсөн“...2013 оны 11, 12 сарын нийгмийн даатгалын мөнгийг С.Баясгаланд сарын 23040 төгрөг нийт 46080 төгрөг өөрт бэлэн өгөхөд төлөгдөөгүй байсан. 2014 оны 4 сарын 23040 төгрөг нийт 92160 төгрөг, 2015 оны 4 сар нь 23040 төгрөг төлөгдсөн бусад сарууд нь болох 253440 төгрөг төлөгдөөгүй байна. 2016 оны 4 сарын 23040 төгрөг нийт 92160 төгрөг нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад бүрэн төлсөн төлөгдөөгүй сар гэж байхгүй манай нөхөр Л.Батбаярын 2015 оны 3 сарын 69120 төгрөг, 2016 оны 12 сарын 276480 төгрөг, эрүүл мэндийн 2015 оны 8040 төгрөг, 2016 оны 46120 төгрөг Дэлгэрмаад бэлэн өгсөн. Нийт 561160 төгрөгөөр хохироод байна. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, Бас нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна ажилчиндаа тавих хариуцлага байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 81-82 тал/

Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 83-85 тал/

10.Хохирогч М.Чулуунбатын өгсөн“...Би сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2015 оны 7 сараас 12 сар хүртэл 138240 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2016 онд бүтэн жилээр нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө 276480 төгрөгийг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2017 оны 1 сараас 4 сар хүртэл нийгмийн даатгалын 132000 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. манай нөхөр болох Ю.Аюушийн нийгмийн даатгалын шимтгэлийн сайн дурын мөнгийг 2015 оны 7 сараас 12 сар хүртэл 138240 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2016 онд бүтэн жилээр нь нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө 276480 төгрөгийг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2017 онд 1 сараас 4 сар хүртэл нийгмийн даатгалын 132000 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гарч ирсэн. нийт бид 2-н хохирол 1093440 төгрөгийн хохирол учраад байна. Гомдолтой байна хохирлыг минь барагдуулж өгнө үү, Нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна. Тус байгууллага нь хяналт шалгалт сул учраас ийм явдал болж ард иргэдийг хохироож байна...” гэх мэдүүлэг /хх 89-90 тал/

11. Хохирогч Н.Энхээгийн өгсөн“...би нөхөр П.Хатанбаатарын хамт нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2014-2016 онуудад төлдөг байсан. 2014 онд бүтэн жилээр нь 276480 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2016 онд нөхрийн хамт нийт 414720 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2014-2016 онуудад манай нөхөр болох П.Хатанбаатар нь 62160 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. нийт манай гэр бүлд 761400 төгрөгийн хохирол учирсан. Гомдолтой байна, хамгийн гол нь албан байгууллага яагаад хяналт тавьдаггүй юм бэ, үнэхээр их гомдолтой байна.******* гэдэг хүнийг хянаж ажил байдлын шалгаж байх ёстой тэгтэл дээрх байцаагч нь шимтгэлийн мөнгийг маань үрэн таран хийж байна. Үнэхээр гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 94-95 тал/

Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 96-99 тал/

12. Хохирогч Э.Нандинцэцэгийн “...2016, 2017 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад төлсөн төлөгдөөгүй сар гэж байхгүй. 2016 оны нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад сарын 23040 төгрөг бүтэн жилээр 276480 төгрөг, эрүүл мэндийн 46080 төгрөг, 2017 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг 30000 төгрөг, 2014, 2015 оны эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөг нийт 368640 төгрөгөөр хохирсон. Манай нөхөр Д.Зоригтбаатар бас 2016, 2017 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад 1 сарын 23040 төгрөг бүтэн жилээр нь 276480 төгрөг, эрүүл мэндийн 46080 төгрөг, 2017 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг 30000 төгрөг 2014, 2015 оны Эрүүл мэндийн даатгалын 8040 нийт 1680 төгрөг нийт манай нөхөр Зоригтбаатар 368640 төгрөгөөр хохирсон. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, Бас нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна ажилчиндаа тавих хариуцлага байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 103-104 тал/

13. Хохирогч Д.Гантулгын өгсөн “...би 2015 оноос сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2017 он хүртэл төлдөг байсан. 1 сард 23040 төгрөг, 2015 онд бүтэн жилээр шимтгэлийн мөнгийг төлсөн. Тэгтэл 2015 оны 7 сараас 12 сар хүртэлх мөнгийг өгсөн боловч төлөгдөөгүй байна гэж гарч ирсэн. Дараа нь 2016 оны бүтэн жилээр 276480 төгрөг төлсөн боловч бичилт хийгдээгүй тамга тэмдэг дарагдаагүй******* нь надад данс өгөөд тэгэхээр нь би дансанд 2017 оны шимтгэлийн мөнгө гэж 417600 төгрөг хийсэн. Нийт хохирол 832320 төгрөг  гэх мэдүүлэг /хх 108-109 тал/

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулга /хх 10-11,  тал/

Дансны хуулга  /хх 112 тал/

14. Хохирогч Т.Оюуны өгсөн“...2017 оны 1-3 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад дансаар Багануур дүүргээс Наранбат гэх хүргэнээр 120000 төгрөг хийсэн байсан. тэгээд хийсэн талаараа 91241223 утсаараа хэлэхэд Дэлгэрмаа би хийчихнэ гэж хэлсэн. Нийт 120000 төгрөгөөр хохироод байна. Нийгмийн даатгалыг төлүүлэх тамга тэмдгийг барьсан байцаагч нь бид бүгдийг хуураад мөнгөнөөс минь завшсан. Тухайн байгууллага нь өдий хүртэл шийдтэй хариу өгөөгүй болон арга хэмжээ авч өгөөгүй, Хувь хүний үүднээс бодоход тухайн байгууллага нь энэ хохирлыг барагдуулж өөрсдөө*******д хариуцлага тооцох ёстой, Бас нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна ажилчиндаа тавих хариуцлага байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 116-117 тал/

Дансны хуулга /хх 119 тал/

15. Хохирогч Н.Ууганзаяагийн өгсөн“...Миний бие Ирмүүн-Эрдэнэ ХХК-д 2010 оноос хойш 2015 он хүртэл ажилласан. Тэгээд 2016 оны 04 сараас ороод  2017 оны 06 дугаар сар хүртэл ажилласан. Би сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2014 оноос төлж эхэлсэн. Нийгмийн даатгалын байцаагч Дэлгэрмаа нь сар бүрийн сүүлээр орж ирж шимтгэлийн мөнгийг авдаг байсан. 2015 оны 02 сар, 04 сарын шимтгэлийн мөнгө гэж 46080 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2016 онд 4,5,7  саруудад 75000 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2017 онд 1 дүгээр сар хүртэл сайн дурын шимтгэлийн мөнгийг 138480 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. нийт 604920 төгрөг, хохирлоо барагдуулмаар байна, нийгмийн даатгалын дэвтрээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх 123-124 тал/

16.Хохирогч Г.Бямбасүрэнгийн өгсөн“...Манай Ирмүүн Эрдэнэ ХХК нь 2005 онд худалдаа үйлчилгээ явуулсан. ...аж ахуй нэгжийн шимтгэлийн мөнгийг төлсөөр ирсэн. Тэгтэл 2014 онд нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө гэж 483840 төгрөг төлсөн. Үүнээс 40329 төгрөг төлөгдөөгүй гэж тус онд гарч ирсэн. 2015 онд 502320 төгрөгийг төлсөн боловч 416649 төгрөг төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2016 онд 283500 төгрөгийг төлсөн боловч 126500 төгрөг төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2017 оны эхний 3 сард 105000 төгрөг төлсөн боловч 105000 төгрөг төлөгдөөгүй гэж гарч ирсэн. Нийт 648149 хохиролтой гарсан. Миний охин болох Солонго-н нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг 2015 оноос 2017 оны 04 сарыг хүртэл төлдөг байсан. 2015 онд 376000 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2016 оноос 2017 оны 3 сарыг дуустал 330000 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй, нийт 726000 төгрөгийн хохиролтой. Миний бие нь ажилласан жил болон хохиролтой байгаа учраас би хохирлоо барагдуулмаар байна. Тэгээд миний бие нь*******гаас нийгмийн  даатгалын шимтгэл төлсөн баримтын нэг хувийг өгөөч гэтэл “ нэг хувь л гардаг юм би танд хуулбарлаад өгнө гэж удаа дараа хэлсэн”...” гэх мэдүүлэг /хх 127-129 тал/

Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тоот /хх 130-131 тал/

17. Хохирогч В.Жамсрангийн өгсөн“...Би эхнэр болох Болор-Эрдэнийн хамт нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг тус тосгоны Нийгмийн даатгалын байцаагч*******д 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 574921601 гэсэн Хаан банкны данс руу эхнэр бид хоёрын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө гэж 777600 төгрөг хийсэн. Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгал төлсөн улсаас 10 жил бөглөсөн шар наалт  зэргээ олж авч хохирлоо барагдуулмаар байна..” гэх мэдүүлэг /хх 139 тал/

Дансны хуулга /хх 140 тал/

18. Хохирогч Л.Алтантуяагийн өгсөн“...Миний бие 2015 оны 01 сард Нийгмийн даатгалын дэвтрээ*******д өгсөн. Тэгээд би 1-ээс 6 сар төлсөн. 2016 онд бүтэн жилээр нь төлсөн. Гэвч 2015 оны 5, 6 сарын мөнгийг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн. 2016 онд 276487 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй байсан гэж гарч ирсэн. нийт хохирол 420000 төгрөгөөр хохироод байна, Нийгмийн даатгалын хэлтэст гомдолтой байна. Миний бие хохирлоо  барагдуулмаар байна. Эрүүл мэндийн шар наалт тус наалт нь 10 төлсөн хуудсын хамт*******д өгсөн наалтаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх 145-146 тал/

19. Хохирогч Д.Төмөрхуягийн “...2014 оны 07 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл нийт 27 сарын 107520 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 34 сарын 811200 төгрөгийг бэлнээр сумынхаа нийгмийн даатгалын байцаагч*******д өгсөн. Тухайн үед нийгмийн даатгалын байцаагч******* нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын бөглөж баталгаажуулж тэмдэг тамгаа дарж өгсөн. 2017 оны 02 дугаар сард миний бие өвдөж Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлтэл хүчингүй байсан. ...миний 821720 төгрөгийг төрийн санд оруулан өгч эрүүл мэнд нийгмийн даатгалын эрхийг нээж өгнө үү, Гэм буруутай этгээдээр хохирлыг барагдуул өгнө үү би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 151-152 тал/

20. Хохирогч Л.Мөнхгэрэлийн өгсөн “...2014 оны 07 сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл нийт 27 сарын 149760 төгрөг, нийгмийн даатгалын байцаагч******* нь миний эрүүл мэнд, нийгмийн даатгалын бөглөж баталгаажуулж тэмдэг тамга дарж өгсөн.  Нийгмийн даатгалын байцаагч*******д цувуулан 960960 төгрөг өгсөн. Гэм буруутай этгээдээр миний хохирлыг барагдуулж өгнө үү? Нийгмийн даатгалын байцаагч*******д цувуулан өгсөн миний 960960 төгрөгийг төрийн санд оруулан өгч эрүүл мэнд, нийгмийн даатгалын эрхийг нээж өгнө үү...” гэх мэдүүлэг

21. Хохирогч Ю.Аюушийн “...манай эхнэр Чулуунбат бид хоёр нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөө өөрсдөө сайн дураараа буюу хувиараа 2015 оны 7 дугаар сараас эхэлж 2016 оны 12 дугаар сар хүртэл төлж байсан юм. Тэгээд эхнэр бид хоёр өөрсдийн Мон Шүр Үр ХХК-нийг байгуулж аж ахуй нэгжээрээ бид хоёр 2017 оны 1 сараас эхэлж 2017 оны 4 сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. 2015 оны 07 сараас 2016 оны 12 сар хүртэл нийт 414720 төгрөгийг төлсөн байдаг, 2017 оны 1 сараас эхлэн 2017 оны 04 сар хүртэл нийт 414720 төгрөг төлсөн байдаг. 2017 оны 1 сараас эхэлж 2017 оны 4 сар хүртэл нийт 132000 төгрөг төлсөн байдаг. Ингээд нийгмийн даатгалын шимтгэлд зөвхөн миний төлсөн мөнгө 546720 төгрөг болж байгаа юм. Миний нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн мөнгө маань зохих дансандаа ороогүй тухайн үед нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан Дэлгэрмаагийн хувийн харилцах дансанд орсон байсан. Би гомдолтой хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх 158-159 тал/

Нийгмийн даатгалын дэврийн хуулга /хх 161-163 тал/

22. Хохирогч Д.Зоригтбаатарын өгсөн“...Би 2016 оны 01 дүгээр сараас хойш 12 дугаар сар хүртэл эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан юм. Нийтдээ 276480 төгрөг жилээр нь төлсөн байгаа юм. Мөн эрүүл мэндийн даатгалд 2016 оны 01 сараас 12 сар хүртэл сарын 3840 төгрөг төлсөн. Жилийн 460080 төгрөг төлсөн байсан. Дээрх мөнгийг манай эхнэр бэлнээр төлж байсан. нийтдээ 322560 төгрөг төлсөн байтал зохих дансандаа байршаагүй завшсан байсан. Би гомдолтой хохирлоо нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /хх 166-173 тал/

Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулга /хх 166-173 тал/

23. Хохирогч П.Хатанбаатарын өгсөн“...би эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөө хувиараа төлөг байсан. 2016 оны 04 сараас 12 сар хүртэл нийт 9 сарын төлөлт 207360 төгрөгийн төлөлт хийгдээгүй байсан. Би сарын 23040 төгрөгөөр төлж байсан юм. Мөн эрүүл мэндийн даатгалын 2012 оноос 2015 он хүртэл сар бүр 270 төгрөг төлдөг байсан. жилд 8040 төгрөг 3 жилд нийтдээ 24120 төгрөгийн төлөлт хийсэн. 2016 оноос 384 төгрөгийг сар бүр 1 жилийн хугацаанд хийсэн нийт 46080 төгрөг төлөлт хийсэн. Нийтдээ эрүү мэндийн даатгалд 70200 төгрөг, нийгмийн даатгалд нийтдээ 207360 төгрөг нийт 277560 төгрөгийг зохих дансанд хийлгүй ашигласан байна. Би гомдолтой хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх 175 тал/

24. Хохирогч С.Болор-Эрдэнийн “...Би 2016 оны 5 сард миний нөхөр Жамсран Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны нийгмийн даатгалын байцаагч Дэлгэрмаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлбөрт 750000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Би гомдолтой байна хохирлоо нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх 178-179 тал/

25. Хохирогч Л.Солонгын “...Манай аав ээж болох Лхагваа Бямбасүрэн нар нь 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2015 оны 1,2,3-р сард тус бүр 42000 төгрөг, 4-12 саруудад тус бүр 30.0 төгрөг нийт 396000 төгрөг нийгмийн даатгалд төлсөн. 2016 оны 1 сараас 12 сар хүртэл сар бүр 30.0 төгрөг, нийт 360.0 төгрөг, 2017 онд 1-3-р сард 30.0 төгрөг нийт 90.0 төгрөг би ээжээрээ дамжуулж Дэлгэрмаа гэх эмэгтэйд банк байхгүй улмаас бэлнээр 846000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /хх 181-182 тал/ 

26. Хохирогч Л.Батбаярын “...Би 2015-2016 оны аль нэгэнд нийгмийн даатгалын шимтгэлийг Дэлгэрмаа гэх хүнд 2 жилээр бодож 720.0 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /хх 195-196 тал/

27.Гэрч Н.Гэрэлтуяагийн “...Би Н.Гэрэлцэцэгийн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг төлөхдөө нийгмийн даатгалын дэвтэр дээр баталгаажуулж тамга гарын үсэг зурж өгдөг байсан. Баримт өгдөггүй байсан...” гэх мэдүүлэг /хх 184 тал/

28.Гэрч Д.Зоригтбаатарын “...манай эхнэр Э.Нандинцэцэг бид хоёр 2016, 2017  оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад бүрэн төлсөн, төлөгдөөгүй сар гэж байхгүй. Дэлгэрмаад 23040 төгрөг бүтэн жилээр нь 276480 төгрөг, эрүүл мэндийн 46080 төгрөг, 2017 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг 30000 төгрөг, 2014, 2015 оны эрүүл мэндийн даатгалын 8040 нийт 368640 төгрөгөөр хохирсон...” гэх мэдүүлэг /хх 185-186 тал/

29.Гэрч Д.Цэцэгмаагийн “...Манай нөхөр Оюунбаатар нь 2016, 2017 оны 1-6 сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Дэлгэрмаад бүрэн төлсөн төлөгдөөгүй сар гэж байхгүй. Нийт 651840 төгрөгөөр хохироод байна...” гэх мэдүүлэг /хх 187-188 тал/

30.Гэрч Ю.Аюушийн “...Манай эхнэр болох М.Чулуунбат 2015 оны 07 сараас 12 сар хүртэл 138240 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гарч ирсэн. 2016 онд бүтэн жилээр нь нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө 276480 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж орж ирсэн. 2017 оны 1-р сараас 4-н сар хүртэл нийгмийн даатгалын 132000 төгрөг төлсөн боловч төлөгдөөгүй гэж гарч ирсэн.  нийт бид хоёрт 1093440 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх 189-190 тал/

Шинжээчийн дүгнэлт 2018-05-08 №22/01 : Тухайн даатгуулагчаас шимтгэлийн мөнгийг бэлнээр аваад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, тэмдэг дарж баталгаажуулсан боловч холбогдох шимтгэлийн праграммд иргэний мэдээллийг шивж оруулаагүйгээс нийгмийн даатгалын баазад тухай иргэний шимтгэл төлөлтийн талаар бүртгэл мэдээлэл байхгүй тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд огт хамрагдаагүй байдалтай харагдаж байна. Тухайн иргэнээс авсан шимтгэлийн мөнгийг тухай бүрд нь нийгмийн даатгалын холбогдох дансанд шилжүүлээгүйн улмаас иргэний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тасарсан байна. /2 хав 8-12 тал/  

31.Шинжээч Э.Эрдэнэцэцэгийн “...Тухайн хэрэгт өгсөн хүмүүсийн мэдүүлгийг харахад мэдүүлэг өгсөн хүмүүсийн зарим нь мэдүүлгээрээ би Дэлгэрмаад шимтгэл төлдөг байсан гэж амаараа мэдүүлсэн байсан. Тэр хүмүүсийн шимтгэл төлдөг байсан баримт нь хавтаст хэрэгт байхгүй байсан учраас хүн бүрээр ялгаж нотлох боломжгүй иргэдийн жагсаалт гаргасан...” гэх мэдүүлэг /2 хх 41 тал/

32.Хэнтий аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б01 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилсон тушаал 2-р ХХ-ийн 55 хуудас/

33.*******гийн  Хаан банкны  депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2-р ХХ-ийн 60-64 хуудас/

34. Хохирогч В.Жамсрангийн дахин өгсөн”...Миний Нийгмийн даатгалын дэвтрийг Дэлгэрмаа тухайн үед надаас аваад эргүүлж өгөөгүй. Дэлгэрмаа хаана байгааг мэдэж байгаа байх...гэх мэдүүлэг,/3-р ХХ-ийн 3 хуудас ар тал/

35.Хохирогч Л.Алтантуяагийн дахин өгсөн ”...миний Нийгмийн даатгалын дэвтрийг Дэлгэрмаа тухайн үед надаас аваад эргүүлж өгөөгүй. Дэлгэрмаа хаана байгааг мэдэж байгаа байх...гэх мэдүүлэг,/3-р ХХ-ийн 4 хуудас ар тал/

36.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь П.Сарантуяагийн өгсөн ”... Манай төрсөн дүү Хэрлэнтуяа маань 2005 онд сэтгэцийн өвчнөөр өвчлөөд одоо 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан грүппэд байдаг, Би 2008 оноос 2014 оны хооронд дүүгийнхээ нийгмийн даатгалыг өөрөөсөө төлөөд явдаг байсан. 2014 онд 01 дүгээр сараас 12 сар хүртэл сард 23040 төгрөг нийгмийн даатгалд тушаасан, Анхандаа би*******г нийгмийн даатгалыг маань төлөөд яваад байгаа гэж бодоог байсан. Гэтэл манай сумын хүмүүс дэлгэрмааг өөрсдийнх нь мөнгийг нийгмийн даатгалд төлөхгүй хувьдаа завшсан талаар яриад байхаар нь ер нь шалгуулж үзье гэж бодоод шалгуулсан чинь гарч ирсэн. Надад нийт 225.216 төгрөгийн хохирол учирсан, би гомдолтой байна, 2012 оны нийгмийн даатгалын төлсөн мөнгө цахим лавлагаагаар гарч ирээгүй учраас шалгуулах гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /3-хх-ийн 24-25 хуудас/,

37.Хохирогч Ч.Ганбаатарын өгсөн”...Манай эхнэр Д.Долгормаа бид хоёр 2016 оны 07 дугаар сараас 12 сарыг дуустал нийгмийн даатгал төлж тухайн үеийн даатгалын байцаагч Дэлгэрмаад бэлнээр нь, 2015-2016 оны эрүүл мэндийн даатгалыг бүтэн жилээр нь бэлнээр өгч байсан. Тэгээд Дэлгэрмаа нь нийгмийн даатгалын мөнгийг банкинд төлөөгүй хувьдаа завшиж байсан талаар мэдсэн...надад эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нийт 192.360 төгрөгийн хохирол учирсан...гэх мэдүүлэг/ 3-р 42 хуудас/

38. Хохирогч Д.Долгормаагийн өгсөн”...ууль ёсны төлөөлөгч П.Сарантуяагийн өгсөн”... Манай нөхөр Ч.Ганбаатар бид хоёр 2016 оны 07 дугаар сараас 12 сарыг дуустал нийгмийн даатгал төлж тухайн үеийн даатгалын байцаагч Дэлгэрмаад бэлнээр нь, 2015-2016 оны эрүүл мэндийн даатгалыг бүтэн жилээр нь бэлнээр өгч байсан. Тэгээд Дэлгэрмаа нь нийгмийн даатгалын мөнгийг банкинд төлөөгүй хувьдаа завшиж байсан талаар мэдсэн...надад эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нийт 192.360 төгрөгийн хохирол учирсан...гэх мэдүүлэг/ 3-р хх 45 хуудас/

39.Хохирогч Ч.Баатарын өгсөн”...Манай эхнэр хувийн мал эмнэлэг болох “Цагаантан Эрдэнэ ХХК” ажиллуулдаг юм би болохоор жолоочоор нь ажилдаг болохоор Цагаан тан Эрдэнэ ХХК-аас манай эхнэр миний нэр дээр хувиараа нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг Хэрлэнбаян-Улаан тосгоны байцаагч Дэлгэрмаад төлдөг байсан...одоо миний зүгээс Дэлгэрмаагаас 457.804 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /3-р ХХ-ийн 55 хуудас/

40. “Өндөрхаан Итгэлт-Аудит” ХХК-ийн аудитор Б.Маналсүрэнгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2/01 дугаартай:  “...Б.Д нь 2014, 2015, 2016, 2017 онуудад ажиллах хугацаандаа хохирогч Ш.Оюунсайханд 576080 төгрөг, Г.Дамдиндоржид 875520 төгрөг, Цэцэн зоригт ХХК-ний захирал Н.Оюунтунгалагт /Б.Нямсүрэн, Н.Бүжин нарын шимтгэл/ 709960 төгрөг, хохирогч Д.Болормаад 151080 төгрөг, хохирогч Н.Гэрэлцэцэгт 836640 төгрөг, хохирогч Д.Отгончимэгт 322600 төгрөг, хохирогч М.Чулуунбатад 276480 төгрөг, хохирогч Н.Энхээд 345600 төгрөг, хохирогч Э.Нандинцэцэгт 322560 төгрөг, хохирогч Д.Гантулгад 774720 төгрөг, хохирогч Т.Оюунд 120000 төгрөг, хохирогч Ирмүүн-Эрдэнэ ХХК-ний захирал Г.Бямбасүрэнд /Л.Солонго,   Л.Гансүх, Д.Болормаа, Н.Ууганзаяа нарын шимтгэл/ 647640 төгрөг, хохирогч В.Жамсранд 659753 төгрөг, хохирогч Д.Төмөрхуягт 574080 төгрөг, хохирогч Л.Мөнхгэрэлд 657960 төгрөг, хохирогч Ю.Аюушт 644482 төгрөг, хохирогч Д.Зоригтбаатарт 131280 төгрөг, П.Хатанбаатарт 131280 төгрөг, хохирогч С.Болор-Эрдэнэд 57600 төгрөг, хохирогч Л.Батбаярт 28800 төгрөг, хохирогч П.Хэрлэнтуяад 276480 төгрөг, хохирогч Ч.Ганбаатарт 184320, хохирогч Д.Долгормаад 184320 төгрөг, хохирогч Цагаантан-Эрдэнэ ХХК-ний ажилтан Ч.Баатарт 651000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх дүгнэлт /8-р хх-н 134-137-р тал/

Шүүгдэгч*******гийн яллагдагчаар өгсөн: Би 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан тосгоны нийгмийн даатгалын байцаагчаар ажилд орсон юм. Тэгээд ажилд орсноос хойш Хэрлэн Баян-Улаан тосгонд банк байхгүй улмаас иргэдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгийг бэлнээр авч эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийдэг байсан нь үнэн. Би Оюунсайханы төлсөн гэх нийгмийн даатгалаас 2016 онд 138240 төгрөг, 2017 оны 30.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн эрүүл мэндийн шимтгэл 2016 онд төлсөн 46080 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр Оюунсайханы нэхэмжилсэн 797.760 төгрөгөөс 214.320 төгрөгийг төлнө. Би Дамдиндоржийн төлсөн гэх нийгмийн даатгалаас 2016 оны 276480 төгрөг, 2017 оны 30.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн эрүүл мэндийн шимтгэл 2016 онд төлсөн 46080 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Дамдиндоржид төлөх мөнгө маань 352.560 төгрөг болно. Болормаагийн 2016 оны 1,2,3 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл 75000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын шимтгэл 46080 төгрөг нийт 121.080 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Гэрэлцэцэгийн нийгмийн даатгалын шимтгэл 2014 онд 4,5 дугаар сарын 80.640 төгрөг, 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 03 дугаар сар хүртэл 10 сар 945.000 төгрөг нийт 1.025.640 төгрөг төлсөн гэсэн мэдүүлгийг зөвшөөрөхгүй. Надаар гуйж бөглүүлээд мөнгийг нь өгнө гэж явсаар байгаад өгөөгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэвтэрийг бөглөж өгсөн нь үнэн. Отгончимэгийн нэхэмжилсэн 651.840 төгрөгийг бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 1-с 6 сарын шимтгэл гэж 276.000 төгрөг төлсөн. Отгончимэгт би 276.000 төгрөг л төлнө. Бусдыг нь тосгоны захирагч Баясгалан намайг гуйж бөглүүлсэн.  Чулуунбатын 2016 оноос 2017 он хүртэл төлсөн 276.480 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Чулуунбатад 276.480 төгрөг төлнө. Аюушийн нийгмийн даатгалын шимтгэл 2015 оны 07 дугаар сараас 12 сар хүртэл 138.240 төгрөг төлсөн, 2016 онд бүтэн жилээр нь 276.480 төгрөг төлсөн. 2017 оны 11 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл 132.000 төгрөг төлсөн. Нийт 546.720 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энхээгийн 483.480 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нандинцэцэгийн нэхэмжилсэн 368.640 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Гантулгын 832.320 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Оюуны 120.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Ууганзаяагийн 604.920 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бямбасүрэнгийн 726.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Жамсрангийн 388.800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг хх-ийн тал 47-48

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******гийн өгсөн: Би хохирлыг бага багаар цалингаасаа төлнө, одоо ажил эрхэлж байгаа, сардаа 1.090.000 төгрөгийн цалин авдаг, хохирогч нарыг гомдолгүй болгоно...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн албан  тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч*******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ хөнгөрсөн, түүний эрх зүйн байдыг дээрдүүлэхээр байгаа тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж дээрх зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн

тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас Б.Мөнхбаясгаланд 642.000 төгрөг, Н.Оюунбаатарт 651.840 төгрөг, Л.Алтантуяад 420.000 төгрөг, Л.Гансүрэнд 242.000 төгрөг, Ш.Оюунсайханд 576080 төгрөг, Г.Дамдиндоржид 875520 төгрөг, Цэцэн зоригт ХХК-нд /Б.Нямсүрэн, Н.Бүжин нарын шимтгэл/ 709960 төгрөг, Д.Болормаад 151080 төгрөг, Н.Гэрэлцэцэгт 836640 төгрөг, Д.Отгончимэгт 322600 төгрөг, М.Чулуунбатад 276480 төгрөг, Н.Энхээд 345600 төгрөг, Э.Нандинцэцэгт 322560 төгрөг, Д.Гантулгад 774720 төгрөг, Т.Оюунд 120000 төгрөг, Ирмүүн-Эрдэнэ ХХК-нд /Л.Солонго, Л.Гансүх, Д.Болормаа, Н.Ууганзаяа нарын шимтгэл/ 647640 төгрөг, В.Жамсранд 659753 төгрөг, Д.Төмөрхуягт 574080 төгрөг, хохирогч Л.Мөнхгэрэлд 657960 төгрөг, Ю.Аюушд 644482 төгрөг, Д.Зоригтбаатарт 131280 төгрөг, П.Хатанбаатарт 131280 төгрөг, С.Болор-Эрдэнэд 57600 төгрөг, Л.Батбаярт 28800 төгрөг, П.Хэрлэнтуяад 276480 төгрөг, Ч.Ганбаатарт 184320, Д.Долгормаад 184320 төгрөг, Цагаантан-Эрдэнэ ХХК-ны ажилтан Ч.Баатарт 651000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хохирлыг бага багаар цалингаасаа төлнө, одоо ажил эрхэлж байгаа, сардаа 1.090.000 төгрөгийн цалин авдаг, хохирогч нарыг гомдолгүй болгоно...” гэсэн мэдүүлэг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хохирлын тал хувийг шүүгдэгчээр, тал хувийг иргэний хариуцагч Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”  нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /бага насны хүүхэдтэй/ зэргийг харгалзан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүхээс шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг  гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржгин овогт Бямба-Эрдэнийн Дэлгэрмааг албан  тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******г 18000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 /арван найман сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 500.000  төгрөг төлөхөөр буюу 3 жилийн дотор төлж  дуусгахыг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь  оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.  

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч*******гаас 288.040 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Оюунсайханд,  437.760 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дамдиндоржид, 354.980  төгрөгийг гаргуулж хохирогч Цэцэн Зоригт ХХК-д,  75540 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Болормаад, 418.320 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гэрэлцэцэгт, 161300 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Отгончимэгт, 138.240 төгрөгийг гаргуулж хохирогч М.Чулуунбатад, 172800 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Энхээд, 161.280 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Нандинцэцэгт, 387360 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гантулгад, 60.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Оюунд, 323.820 төгрөгийг гаргуулж Ирмүүн-Эрдэнэ ХХК-д, 329.876 төгрөгийг гаргуулж хохирогч В.Жамсранд, 287040 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Төмөрхуягт, 328.980  төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мөнхгэрэлд, 322.241 төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Аюушид, 65.640 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Зоригтбаатарт, 65.640 төгрөгийг гаргуулж хохирогч П.Хатанбаатарт, 28.800 төгрөгийг гаргуулж хохирогч С.Болор-Эрдэнэд, 14.400 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Батбаярын хууль ёсны төлөөлөгч Д.Отгончимэгт, 138.240 төгрөгийг гаргуулж хохирогч П.Хэрлэнтуяад, 92.160 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ганбаатарт, 92.160 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Долгормаад, 325.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Баатарт, 121.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Гансүрэнд, 210.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Алтантуяад, 325.920 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Оюунбаатарын хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаад, 321.000 төгрөгийг гаргуулж хохирогч  Б.Мөнхбаясгаланд,

            Иргэний хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсээс 288.040 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Оюунсайханд,  437.760 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дамдиндоржид, 354.980  төгрөгийг гаргуулж хохирогч Цэцэн Зоригт ХХК-д,  75540 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Болормаад, 418.320 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гэрэлцэцэгт, 161300 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Отгончимэгт, 138.240 төгрөгийг гаргуулж хохирогч М.Чулуунбатад, 172800 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Энхээд, 161.280 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Нандинцэцэгт, 387360 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гантулгад, 60.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Оюунд, 323.820 төгрөгийг гаргуулж Ирмүүн-Эрдэнэ ХХК-д, 329.876 төгрөгийг гаргуулж хохирогч В.Жамсранд, 287040 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Төмөрхуягт, 328.980  төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мөнхгэрэлд, 322.241 төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Аюушид, 65.640 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Зоригтбаатарт, 65.640 төгрөгийг гаргуулж хохирогч П.Хатанбаатарт, 28.800 төгрөгийг гаргуулж хохирогч С.Болор-Эрдэнэд, 14.400 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Батбаярын хууль ёсны төлөөлөгч Д.Отгончимэгт, 138.240 төгрөгийг гаргуулж хохирогч П.Хэрлэнтуяад, 92.160 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ганбаатарт, 92.160 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Долгормаад, 325.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Баатарт, 121.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Гансүрэнд, 210.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Алтантуяад, 325.920 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Оюунбаатарын хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаад, 321.000 төгрөгийг гаргуулж хохирогч  Б.Мөнхбаясгаланд тус тус олгосугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Давж заалдах гомдол гаргасан буюу  эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ГАНЗОРИГ