| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0256/Э |
| Дугаар | 377/ШЦТ/2020 |
| Огноо | 2020-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 377/ШЦТ/2020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням
-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан
-шүүгдэгч М.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Анд холбогдох эрүүгийн 2034000000341 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч М.А нь Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн 1-19 тоотод хамтран амьдрагч Ө.Эрдэнэцэцэгийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоолойг нь боож, ам, хамрыг нь дарж амьсгалыг нь боогдуулсан, мөн шөнөө хувцсыг нь тайлж, шалдан 4 цагийн туршид газар хэвтүүлж, гар утсаараа бичлэг хийж, хөдлөх юм бол ална, фейсбүүкээр зургийг чинь ах дүү нарт чинь үзүүлнэ гэж айлган сүрдүүлсэн, эсэргүүцэхэд нь гуя, бөгс, хацар луу нь алгадаж зодсон, 2020 оны цагаан сарын шинийн нэгний өглөө буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үл ялих зүйлээр шалтаглан баруун талын гуя хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн, 2020 оны 03 дугаар сард архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилж, хувцсыг нь тайлуулж нүцгэн хэвтүүлж хонуулсан, мөн удалгүй хэл амаар доромжилж, ташуураар баруун талын гуя хэсэгт нь ороолгосон, 2020 оны 03 дугаар сарын 22- ны өдөр зүүн талын гуя руу нь өшиглөсөн, 2020 оны 04 дүгээр сарын дундуур хоолойг нь боомилж, ухаан алдуулсан, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гуя руу нь өшиглөж, хуванцар саваар толгойн тус газарт нь цохисон, ах М.Алтангэрэлийн утас руу хүчээр залгуулж, үстэж чирэн, баруун нүд болон дух руу нь өшиглөсөн, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамар луу нь 2 удаа, нүд болон толгой, цээжин тус газар нь хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “Би 2019 оны 9 сарын 03-нд Ө.Эрдэнэцэцэг гэдэг хүнтэй танилцаад 10 дугаар сарын 03-нд уулзсан. Тэгээд 3 удаа уулзаад 10 дугаар сарын 20-нд хоорондоо ярилцаад суух шийдвэр гаргаад, 11 дүгээр сарын 20-нд аав ээж нараа уулзуулаад ар гэрээс зөвшөөрөл аваад, энэ өвөл хамт амьдарч байсан. Тэгээд тийм их маргалдаж байгаа одоо намайг ингээд байгааг би ойлгохгүй байна... Би гэм буруугаа бол хүлээж байгаа. Ерөнхийдөө удаа дараа зодоод сүрдүүлсэн гэдгийг л хүлээн зөвшөөрөхгүй байгаа... Миний буруу ийм хэрэгт анх удаа холбогдож байгаа байдлыг минь харгалзан үзэж, энэ хийсэн хэргийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Ө.Эрдэнэцэцэгийн мэдүүлгүүд /хх-ийн 4-5 тал, хх-ийн 38-42 тал/, гэрч Энхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 46 тал/, гэрч Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 47 тал/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 07 тал/, яллагдагч М.Агийн мэдүүлэг /хх-ийн 17-20 тал/, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 619 дугаартай анхан шатны шүүхийн тэмдэглэл /хх-ийн 82-96 тал/, яллагдагч М.Агийн мэдүүлэг /хх-ийн 17-20 тал/ болон шүүгдэгч М.Агийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримт зэрэг болно.
Шүүгдэгч М.А нь Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн 1-19 тоотод хамтран амьдрагч Ө.Эрдэнэцэцэгийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоолойг нь боож, ам, хамрыг нь дарж амьсгалыг нь боогдуулсан, мөн шөнөө хувцсыг нь тайлж, шалдан 4 цагийн туршид газар хэвтүүлж, гар утсаараа бичлэг хийж, хөдлөх юм бол ална, фейсбүүкээр зургийг чинь ах дүү нарт чинь үзүүлнэ гэж айлган сүрдүүлсэн, эсэргүүцэхэд нь гуя, бөгс, хацар луу нь алгадаж зодсон, 2020 оны цагаан сарын шинийн нэгний өглөө буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үл ялих зүйлээр шалтаглан баруун талын гуя хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн, 2020 оны 03 дугаар сард архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилж, хувцсыг нь тайлуулж нүцгэн хэвтүүлж хонуулсан, мөн удалгүй хэл амаар доромжилж, ташуураар баруун талын гуя хэсэгт нь ороолгосон, 2020 оны 03 дугаар сарын 22- ны өдөр зүүн талын гуя руу нь өшиглөсөн, 2020 оны 04 дүгээр сарын дундуур хоолойг нь боомилж, ухаан алдуулсан, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гуя руу нь өшиглөж, хуванцар саваар толгойн тус газарт нь цохисон, ах М.Алтангэрэлийн утас руу хүчээр залгуулж, үстэж чирэн, баруун нүд болон дух руу нь өшиглөсөн, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамар луу нь 2 удаа, нүд болон толгой, цээжин тус газар нь хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан болох нь:
Би үхрээ саагаад саравчинд байж байтал нөхөр Амгалан гаднаас согтуу орж ирээд намайг шууд алгадаж, эхэлсэн. Тэгээд над руу үглэж, чи ажил хийвэл хийсэн шиг хий гээд үглэж байснаа намайг үхэр сааж байхад миний гуяруу өшиглөөд байсан. Тэгсэнээ миний толгой руу хуванцар сандлаар хэд хэд цохисон. Тэгээд саравчны гэрлийн ламп шатаад гэрэл авах гээд гэр лүү явтал чехес Амгалан миний бөгс рүү араас өшиглөөд гэрт ортол чи бэр эгчтэйгээ юу ярьсан гээд миний толгой руу хэд хэд гараараа чанга цохисон. Би гэрлийн ламп хийж, үхрээ сааж дуусгаад гэрт ортол нөхөр Амгалан чи Аптангэрэл ахын хүүхдийн төрсөн өдөрт чи яагаад очдоггүй юм. Тэд нар яагаад надад хэлдэггүй юм, гээд чи утсаар залга бид 2 одоо очье гэж хэл гээд утсаар хүчээр хэлүүлсэн. Тэгээд би тэднийх унтсан байна гэсэн. Ахиад залга би одоо очиж агсан тавина гэж хэл гээд миний өөдөөс харчихаад утсаар залгахгүй бол намайг цохих гээд байсан. Тэгээд би утсаар залгаад байж байтал нөхөр Амгалан намайг үсдэж, чирээд миний баруун талын нүд болон дух руу өшиглөж агсан тавьсан. Тэгэхээр нь маргааш нь ах болох Аптангэрэлд хэлсэн. Амгалан өчигдөр миний нүд дух ийм болтол цохисон гээд хэлсэн. Миний нүүр хөхөрч хавдсныг Аптангэрэл ах ирж харсан. Тэгээд хамгийн сүүлд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Амгалан архи ууж, согтуу гэртээ 18 цагийн үед ирээд үгийн зөрүүгүй миний хамар луу 2 удаа цохиж хамраас цус гаргасан. Миний нүд болон толгой руу хэд хэд цохиж зодсон. Мөн цээжин тус газар 2,3 удаа цохиж, хэл амаар доромжилж агсан тавьсан. Би тэгээд 3 хоногийн дараа Баян-Өлгий аймагруу бэр эгч рүүгээ хэлж, ах бэр эгч хоёр гэрээс очиж авсан. .. би гэр бүл болоод 6 сар болж байна. Энэ хугацаанд байнга зодож, хэл амаар доромжилж дарамталж байсан...би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Намайг 6 сар сэтгэл санааны дарамттай байлгаж, хэл амаар доромжилж, архи уух болгондоо зодож байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 39-42 тал/
Шүүгдэгч М.Агийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч М.А, хохирогч Ө.Эрдэнэцэцэг нар нь дээрхи хуульд зааснаар хамтран амьдрагч тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субьект бөгөөд М.Аг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу хамтран амьдрагч Ө.Эрдэнэцэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан байнга зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах аргаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед “баруун чамархай, хацар, баруун нүдний дээд, доод зовхийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун даланд цус хуралт, зүүн гуяанд цус хуралт, дух, зүүн даланд сорви гэмтэл” гэмтэл учруулсан М.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А нь “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр л муудалцсан, үүнийг хүлээн зөвшөөрч байна, бусад үйлдлийг би хийгээгүй...” гэж гэм буруу дээрээ маргадаг боловч хохирогч Ө.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд болон 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...01 дүгээр сарын 28-нд архи, согтууруулах ундаа хэрэглэж ирээд, намайг нүцгэлж, утсаар бичлэг хийнэ гэж айлгаж, сүрдүүлсэн. Дараа нь шинийн нэгэнд морь, малнаас бол маргалдаж, миний гуя руу өшиглөж хөхрүүлсэн. 03 дугаар сарын үед халамцуу ирж, намайг янз бүрээр хэлж хувцас тайлуулсан. Мөн 04 дүгээр сарын 10-ны өдөр согтуу ирж толгой руу хуванцар зүйлээр цохиж, ах эгч рүү маань хүчээр утсаар яриулж, нүцгэн чирсэн. 05 дугаар сарын 14-нд согтуу орж ирээд миний хамар руу 3-4 удаа цохиж, дараа нь нүд толгой руу цохиж, янз бүрээр хэлэн өшиглөсөн...Ганц, хоёр зодоход нь дандаа болж бүтэх байх гээд уучилдаг байсан. Хойшдоо ааш зан, уур нь хэрээс хэтэрсэн учраас цаашдаа ийм байх юм бол хэцүү... Гуталтайгаа хөлөөрөө өшиглөөд миний духанд сорив үлдсэн... Согтуу орж ирсэн үед нь би юу ч дуугардаггүй. Тэгээд орж ирээд л чи ингэсэн, тэгсэн гээд цохидог...” гэх мэдүүлэг, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №277 дугаартай дүгнэлт /хх-ийн 7/, Цагдаагийн албан хаагч Б.Анхбуяны 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийсэн “...Ө.Эрдэнэцэцэгээс аюулын зэргийн үнэлгээ авахад 10 оноо буюу эрсдэлийн зэрэг дунд гэж гарсан нь энэ гэр бүлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг болох нь тогтоогдсон байна...” гэх аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 34-35/ зэргээр няцаагдаж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс хохирогч Ө.Эрдэнэцэцэгт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас шүүгдэгч М.Аг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэж ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар гэмт хэрэгт 8 сарын хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар сольж, нийт 40 хоногийн хорих ялыг 8 сарын хорих ялтай нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 сар 10 хоногийн хорих ялаар тооцож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу биечлэн эдлүүлэх” гэх ялын дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан “М.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 60-70 настай аав, ээжээ хардаг, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх зүйл харагдаж байна. Иймд прокуророос өгсөн хорих ялыг торгуулийн ял болгож өгнө үү, М.А нь торгуулийн ялыг төлөх боломжтой” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч М.Агийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч М.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар , мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялыг , мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалангийн гаргасан “...шүүгдэгч М.Ад хорих ял оногдуулахгүйгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч М.А нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн хэлэлцүүлэг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, үйлдсэн үйлдэл дээрээ маргадаг, мөн Эрүүгийин хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА