Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/01056

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар .... хаягт байрлах 5000 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын ... дугаар бүхий газрын өмчлөгчөөр Ч.С-г бүртгэхийг Төв аймаг дах Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Т.Ж-н Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..... дугаарын гэрчилгээгээр олгосон өмчлөх эрх дуусгавар болсныг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ж-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ОЮУНЦЭЦЭГ