| | 2017 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2017/01119 | Төв аймаг | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Х, Хариуцагч: Э, Л нарт холбогдох Зээлийн төлбөрт 7 327 218,92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 09 сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч П.”““““““““““““““““““, Л.”““““““““““““““““““, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч П.”““““““““““““““““““, Л.”““““““““““““““““““ нар нь Хаан банкны Төв салбарын Баян тооцооны төвөөс 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/587 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 13.900.000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд зээлдэгч П.”““““““““““““““““““, Л.”““““““““““““““““““ нарын эзэмшлийн Төв аймаг, Баян сумын 3 дугаар баг, Цавчир цагаан гол гудамж, 20 байр, 3 тоот хаягт байрлах, 5 ханатай гэр 1 ширхэг, зурагт 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг, ирээдүйд орж ирэх цалингийн болон түүнтэй адилтгах орлогыг тус тус барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7.264.622,86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.148.145,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12.556,63 төгрөг, нийт 10.425.324,65 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн гэрээний эргэн төлөх хугацааг 173 хоног хэтрүүлсэн. Тиймээс зээлдэгч нараас 7.327.218,92 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Мөн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг битүүмжлүүлэх хүсэлтэй байна гэв. Хариуцагч П.”““““““““““““““““““ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. 2015 оны 08 сараас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Тэгээд боломж бололцоогоороо зээлээ төлж байгаад 2017 оны 04 дүгээр сард ар гэрийн гачигдал гарч түүнээс хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй. Зээлийн төлбөрийн хуримтлалыг 2017 он дуустал тодорхой хэмжээгээр төлж барагдуулж, үлдэх 3 сая төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээний хугацаанд багтаан төлөх боломжтой гэв. ҮНДЭСЛЭХ НЬ: Нэхэмжлэгч Хаан банк төв салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн хариуцагч П.”““““““““““““““““““, Л.”““““““““““““““““““ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7 327 218,92 төгрөг гаргуулах, гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хаан банк ХХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 04 дугээр сарын 01-ны өдрийн 06 тоот тогтоолоор компаний төлөөлөх эрхийг гүйцэтгэх захирал Жон Бэллд олгосон байна. Эрх бүхий этгээд 2016 оны 10 дугаар сарын 04-ны нд №01/8811 тоот итгэмжлэлээр Орон нутгийн Иргэдийн банкны Төв салбарын захирал Б.Золбаярт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26-д заасан эрх үүргийг олгосон ба түүнд дээрх хуулийн эрх үүргийг бусдаар төлөөлүүлж гүйцэтгүүлэх эрхийг олгосон байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэнд олгосон 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар 17/288 тоот итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхолын үүднээс зайлшгүй шаардлагатай бол итгэмжлэлийг шилжүүлж болно гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна. Зохигчид нь 2015 оны 06 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Хаан банк нь хэрэглээний зээлийн зориулалттай, барьцаат зээлийн гэрээгээр 13 900 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч П.”““““““““““““““““““, Л.”““““““““““““““““““ нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг 36 сарын хугацаанд, жилийн 16.8 хувийн хүүтэй төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-8/ Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан эрхийн хүрээнд байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд хариуцагч П.”““““““““““““““““““, Л.”““““““““““““““““““ нар нь зээлийн гэрээний үүргийн талаар болон зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, алдангийн талаар зохигчид маргаагүй бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны үүрэг, гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй. Иймд шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч П.”““““““““““““““““““, Л.”““““““““““““““““““ нараас 7 327 218,92 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк төв салбарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь барьцааны зүйлээс төлбөр гаргуулах эрхийг хангаж өгөхийг хүссэн шаардлага гаргасан ба зохигчид барьцааны гэрээний хувьд маргаагүй, барьцааны гэрээг хүчин төгөлдөр хэлцэл тул гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулах замаар шийдвэрийн биелэлтийг хангах болохыг дурдах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч П.”““““““““““““““““““, Л.”““““““““““““““““““ нараас 7 327 218,92 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х төв салбарт олгосугай. 2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч П.”““““““““““““““““““, Л.”““““““““““““““““““ нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар баг, цагаан гол гудамж 20 байр, 3 тоот хаягт байрлах 5-н ханатай гэр 1ш, Зурагт /SHARP/ 32 инч 1ш, Хөргөгч /SHARP/ 1ш, Зөөврийн компьютер /DELL/ 1ширхэгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангасугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 185 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.”““““““““““““““““““, Л.”““““““““““““““““““ нараас 132 185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк төв салбарт олгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 5. Энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ |