Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 608

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,

 

Нэхэмжлэгч: Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв  аймгийн Борнуур сум 1 дүгээр баг Станц 02-08 тоотод оршин суух, Эрдэнэболд овгийн Төмөрийн  Өлзийбуян /НЙ79071417/ д холбогдох

 

300 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад

                           ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Өлзийбуян нь манай байгууллагатай 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр "Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах" гэрээ байгуулж 98377390 үйлчилгээний дугаар бүхий 240 000 төгрөгийн үнэтэй №-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20 000  төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 200 000 төгрөгийн хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн үнэ 200 000 төгрөг алданги 100 000 төгрөг нийт 300 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Т.Өлзийбуянд холбогдуулан 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцэцэг нь нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн нэхэмжилж буй 300 000 төгрөгийг 2017 оны 04 сарын 20-ны өдөр төлж, төлбөрийн баримт ирүүлсэн байх тул шүүх нэхэмжлэлийн шаардалагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн нэхэмжилэлийн шаардлага 300 000 төгрөгийг хариуцагч Т.Өлзийбуян нь биелүүсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Т.Өлзийбуянаас 4825 төгрөг, төрийн сангаас 4825 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Б.ЦОЛМОН