| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00510/и |
| Дугаар | 606 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 606
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймгийн Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг Зүүндэлгэр А7-07 тоотод оршин суух Баярцэнгэлийн Бадамжав /МЮ86072762/-д холбогдох
330 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б.Бадамжав нь манай байгууллагатай 2015 оны 12 сарын 05-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж 93472143 үйлчилгээний дугаатай 240 000 төгрөгний үнэтэй NP10 төхөөрөмж худалдан авч сар бүр 20 000 төгрөг төлж байхаар тохиролцсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 220 000 төгрөгийн төлбартэй байна. Иймээс үлдэх төлбөр 220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг нийт 330 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэндулам шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ ... Жи мобайл ХХК нь З.Бадамжавд холбогдуулан 330 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч З.Бадамжав нь нэхэмжлэлийн шаардалага 330 000 төгрөнөөс 230 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 100 000 төгрөгнөөс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл нь хариуцагч З.Бадамжавд холбогдуулан 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Бадамжав нь нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн нэхэмжилж буй 330 000 төгрөгийн 220 000 төгрөгийг 2017 оны 05 сарын 21-ний өдөр, 10 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 08-ны өдөр төлж, төлбөрийн баримт ирүүлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үлдэх 100 000 төгрөгнөөс татгалзсан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардалагыг хариуцагч биелүүсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Жи мобайл ХХК хариуцагч Б.Бадамжавд холбогддох 330 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгийг татгалзаж, хариуцагч З.Бадамжав 230 000 төгрөгийг төлж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 10 550 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч З.Бадамжаваас 3775 төгрөг, төрийн сангаас 3775 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН