Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 616

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг Б8-9-1 тоотод оршин суух, Алаг-Адуу овгийн Мягмарсүрэнгийн Ням-Осор /НИ72053131/-т холбогдох,

7 346 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ням-Осор нь Төв аймгийн Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 1544 тоот гэрээг байгуулан 7 000 000 төгрөгний 18 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрөө төлөөгүй тул хариуцагчаас 7 346 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Ням-Осор шүүхэд гаргасан хариу тайлбартаа... Миний бие нь 2015 оны 12 сард сум хөгжүүлэх сангаас 7 000 000 төгрөгийг гахай аж ахуйн зориулалтаар зээлж авсан. Нэхэмжилж буй 7 346 500төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн үнийн дүн дээр маргах зүйл байхгүй. Зээлийн 2017 оны 09 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч М.Ням-Осорт холбогдуулан 7 346 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харицагч М.Ням-Осор нь Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 7 346 500 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбараа бичгээр гаргасан байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжилсэн 7 346 500 төгрөгийг хариуцагч М.ням-Осор төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь ирэгний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгийн хураамж чөлөөлсөн болохыг дурсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.Ням-Осороос тэмдэгтийн хураамж 66 247 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод орлгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОН