| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00551/и |
| Дугаар | 634 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 634
| 2017 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 151/ШШ2017/01084 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Алтанбулаг сумын 03 дугаар баг, Алтан-Овоо гэх газар оршин суух Тугчин овгийн Баасанжавын Пүрэв / НА58022279/ -ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “ Б.Пүрэв нь Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдлийн Алтан-Овоо бригадад 1979 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний хүртэл малчинаар ажиллаж байгаад, Хөдөлмөр нэгдэл Хөдөлмөр ХК болон өөрчлөгдөхөд 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 15-ны малчинаар ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон. Иймд Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдлийн Алтан-Овоо бригадад 1979 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Хөдөлмөр ХК-д 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эх хувиар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Пүрэв ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлээ шүүхэд гаргажээ.
Баасанжавын Пүрэв нь Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдлийн Алтан-Овоо бригадад 1979 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Хөдөлмөр ХК-д 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
-Төв аймгийн Архивын тасгийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны 886 дугаартай Б.Пүрэвийн 1979 оны 07 дугаар сараас 1985 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны сар тутамын цалин хөлсний түүвэр,
-Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол Солонгосын найрамдлын нэрэмжит Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолын 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 50 тоот шагнал урамшуулах тухай тогтоолын 33 дугаарт Б.Пүрвээ гэж,
Алтанбулаг сумын Үйлдвэрчний эвлэл, Намын үүрээс 1986 оны 02 дугаар сарын 02-ны өдөр олгосон Баярын бичиг, 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Аваргын диплом, 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Аваргын диплом, 1987 оны Аймгийн Аваргын 27 тоот диплом,
Хөдөлмөр хувьцаат компаний захирлын 1992 оны 04 сарын 15-ны өдрийн 07 тоот Ажилд томилох тушаалын 99 дүгээрт, 1994 оны 02 сарын 15-ны өдрийн 02 тоот ажлаас чөлөөлөх тушаалын 96 дүгээрт Б.Пүрэв гэж тус тус бичигдснээр, хамт ажиллаж байсан М.Сосорбарам, П.Цэвэлдорж нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тугчин овгийн Баасанжавын Пүрэв /НА58022279/-ын Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдлийн Алтан-Овоо бригадад 1979 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний хүртэл малчинаар, “Хөдөлмөр” ХК-ид 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 15-ны малчинаар тус тус малчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН