Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 635

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2017/00545

                               Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар баг Бичигт гэх газар оршин суух Нарванчин овгийн Батхүүгийн Банзрагч /НЙ59011533/-ийн нэхэмжлэлтэй.

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  ... Б.Банзрагч нь 1974 оны 06 сарын 05-ны өдөр Төв аймгийн Борнуур сангийн аж ахуйн трокторын жолоочоор орж 1980 оны 08 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйд шилжин барилга бригадад засварчинаар орж 1980 оны 11 сарын 01-ний өдрөөс 1981 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл Партизаны сангийн аж ахуйн 800 үнээний фермд слесараар орж ажилласан. 1981 оны 03 сарын 20-ны өдрөөс 1981 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Партизаны сангийн аж ахуйн худгийн моторчиноор,1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 сарын 27-ны өдөр хүртэл Партизаны сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1987 оны 11 сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл Борнуур сангийн аж ахуйд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. Миний тухай үед ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтрийн алга болсон тул дээрхи хугацаанд ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.                

 

Шүүх  хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эх хувиар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Банзрагч нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.

Батхүүгийн Банзрагч нь Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйд тракторчин, Улаанбаатар хотын Сангийн аж ахуйн барилгын баригадад засварчинаар, Улаанбаатар хотын Партизаны Сангийн аж ахуйн 800 үнээний фемд слесарь, мөнх сангийн аж ахуйд худгийн моторчиноор ажиллаж байсныг нотлох тухайн үеийн холбогдох тушаал буюу ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд мөн цалингийн баримтууд  өөрт нь болон Архивын газарт хадгалагдаагүй, олдохгүй байгаа болох нь Төв аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 386 тоот тодорхойлолтоор тогтоогдож байгаа боловч түүний ажиллаж байсан байдлыг дараах нотлох баримтуудаар тогтоох нь зүйтэй байна.

 Батхүүгийн Банзрагч нь Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйд 1975 оны 01 сарын 01-нээс 1977 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолоочоор, Улаанбаатар хотын Партизын сангийн аж ахуйн 1980 оны 08 сарын 25-наас 1980 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь Улаанбаатар хотын Амгалангийн гэр ахуйн эдлэлийн үйлдвэрээс 1972 оны 10 сарын 25-нд нээсэн Гэр ахуйн эдлэлийн үйлдвэрлэлийн даргын 1972 оны 09 сарын 15-ны өдрийн 34 тоот тушаалаар оёдолчноор авч ажиллуулсан, 1976 оны 12 сарын 15-нд өдрийн 97 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ч.Сэрээтэр, Д.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг,  нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоох нь зүйтэй байна.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овгийн Балданжамцын Төмөр /НЬ52060565/-ийн Улаанбаатар хотын Гэр ахуйн эдлэлийн үйлдвэрт 1972 оны 09 сарын 15-наас 1976 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ            ,ШҮҮГЧ                            Б.ЦОЛМОН