| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0162/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/240 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Л.МАЖИГСҮРЭН |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,
Улсын яллагч Л.Мажигсүрэн,
Хохирогч З.Чинзориг,
Гэрч Э.Цэнд-Аюуш
Шүүгдэгч .................., түүний өмгөөлөгч Т.Золбоо,
Шүүгдэгч .............түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Багш нар овогт Амгалангийн Зансайт, Харгал нуур овогт ................ нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625023052 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 15-нд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 28-430 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Х.............. /регистрийн дугаар............
2.Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 22-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын техникч мэргэжилтэй, “Моннис Констракшин Экюпмент” ХХК-д автын механикч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 74-1010а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Багш нар овогт Амгалангийн ................../регистрийн дугаар ...................
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч .................., А.Зан-Сайт нар нь 2016 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6-н буудлын ойролцоох төв замын зүүн талд явж байсан З.Чинзоригийн хажуугаар нь дуут дохио өгч зөрөхөд “машин руу цохилоо, шүргэлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, бүлэглэн зодож бие махбодид нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, баруун хөмсөгний дотор талд шарх, хамар, дух, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, баруун хацарт зулгаралт, үүдэн доод баруун зүүн 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогдоцгоожээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч .................. шүүхийн хэлэлцүүлэгт “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.”гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүргэн дүү ..................түүний эхнэр нярай хүүхдийнх нь хамт бас манай эхнэр хүүхэд бид нар Зансайтын хар өнгийн Х-Тгаil маркийн машинтай нь Хэнтий аймгийн Биндэр сум руу өвлийн идшэндээ явсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 04-ний үдээс хойш 15 цаг өнгөрч байхад Биндэр сумаас машинтайгаа хот руу шөнө нь 00 цаг өнгөрч байхад орж ирсэн. Тэгээд ..................намайг эхнэр хүүхдийн хамт гэрт хүргэж өгөхөөр явж байтал 6-н буудлын замын зүүн талд эмийн сангийн харалдаа нэг согтуу залуу 1 дүгээр эгнээнд байсан машиндаа суух гэж байхад нь бид нар сигнал дараад хажуугаар нь зөрөх гэсэн чинь Зансайтын машины баруун хойд хаалга руу өшиглөж байгаа юм шиг дуу гарсан. Тэгээд машинаа зогсоогоод “би машины арын хаалгаар түрүүлж буугаад яаж байгаа юм, юу болов гээд тэр залууд хэлсэн чинь учиргүй урдаас асаж дайраад хэл амаар доромжлоод, пизда нохойгоор нь дуудсан. Тэгээд тэр залуугийн эхнэр нь гээд нэг эмэгтэй нөхрийнхөө хажууд ирчихээд “манай нөхөр согтуу байгаа юм аа, та хэд ингээд явчихаач” гэхээр нь буцаад машиндаа суух гэтэл Чинзориг гэх нөхөр нь араас хүрч ирээд цамцан дээрээс зуурч аваад заамдаад миний футболканы энгэр хэсэг урагдсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм” энэ тэр гээд баруун гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан. Тэгээд ..................бууж ирээд би машин тойрч зугтаасан. Тэгээд Чинзоригийн эхнэр нь хүрч ирээд нөхрийгөө татаад явъя энэ тэр гээд байсан. Би машиндаа ороод суусан чинь Чинзориг гадаа Зансайтыг доороо хийгээд нухаад байсан, тэгэхээр нь машинаасаа бууж очоод Чинзоригийн хувцаснаас нь татаж салгасан тэр үед Чинзоригийн нүүрийг харсан ч нүүр нь цус нөж болчихсон байсан. Тэр Чинзориг гэдэг залуу анх барьцалдаж байхдаа “...2-уулаа эр хүн шиг булан тойроод зодолдчихъё…” гээд байсан. Тэр Зансайтын эхнэр Цэндмаа машинаас бууж ирээд болиоч ээ, явъя, цагдаа дуудлаа гээд тэрүүгээр явж байгаад Цэндмаа 102 руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд бид нар бүгд цагдаагийн хэлтэс дээр очицгоосон...” гэсэн мэдүүлэг /хх-58-59/,
Шүүгдэгч..................шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй…” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн эхнэр хүүхдээ аваад өөрийн машинтай, мөн хадам ах Сод-Эрдэнэ түүний гэр бүлийнх нь хамт Хэнтий аймгийн Биндэр суманд очиж өвлийн идшээ бэлтгэж 2-3 хоносон, ингээд 2016 оны 12 дугаар сарын 04-ны орой 16 цагийн алдад Биндэр сумаас хот руу гарсан. Тэгээд 00 цагийн орчимд л хот руу орж ирсэн. Тухайн үед миний 29-62 УНП дугаартай хар өнгийн Ниссан Х-Тгаil маркийн машинтай явцгааж байсан. Тэгээд хадам ах Сод-Эрдэнийг гэр бүлийнх нь хамт Чингэлтэйд байдаг гэрт нь буулгаж өгөхөөр явж байтал 6-н буудлын хурд сааруулагчийн цаад талд эхнэр, нөхөр хоёр машиндаа суух гээд нөхөр нь хаалгаа дэлгэчхээд машиндаа суухгүй урд хөндөлсөөд байсан. Тэр хоёрын машин төв замын 1-р эгнээд хойшоо харуулаад тавьчихсан саарал өнгийн Приүс-20 маркийн машин байсан. Тэр нөхөр нь согтуу юм шиг машиныхаа зүүн урд талын хаалгаа онгойлгочхоод хөндөлсөөд зогсоод байсан. Тэгээд би анхааруулах сигнал өгөөд 1-р эгнээнээс 2-р эгнээ рүү дохио өгч даялсхийгээд тойроод гарах гэсэн боловч яг зөрөөд өнгөрөхийн даваан дээр нөхөр нь миний машины баруун хойд талын хаалга руу өшиглөсөн. Тэгэхэд нь би баруун гар тал руугаа дохио өгч тэдний машиныг зөрж өнгөрөөд 1-р эгнээнд машинаа зогсоосон. Сод-Эрдэнэ ах ард сууж явсан тул түрүүлж буусан, араас нь би буусан. Тэгээд би бууж очоод нөхөрт нь хандаж “яаж байна аа чи” гэсэн чинь улаан галзуу юм салаавч гаргаад хүрч ирсэн. Тэгээд хадам ах Сод-Эрдэнэ тэр залуутай барьцалдаад, тэгэхэд нь би араас нь салгах гээд очсон чинь юу юугүй Сод-Эрдэнийг цохиод авсан, тэр шанаа руу нь л цохисон байх. Сод-Эрдэнэ ах зөрүүлээд шанаа руу нь цохих шиг болсон. Тэгэхэд нь Сод-Эрдэнийн эхнэр Сийлэгмаа бууж ирээд хохирогч гэх Чинзориг, Сод-Эрдэнэ хоёрыг салгах гэж дундуур нь орсон. Би Сод-Эрдэнийг араас нь тэвэрч аваад салгах гэсэн чинь Чинзоригийн эхнэр нь бас салгах гээд гүйж ирсэн. Тэгээд нөгөө хоёрыг чинь салгасан чинь Чинзориг нь эхнэр рүүгээ дайраад чи байж бай гээд хашгичаад байсан. Тэгээд байж байтал Чинзориг эхнэрээ цааш нь түлхээд гүйж ирээд Сод-Эрдэнийн араас нь хөөгөөд Сод-Эрдэнэ болохоор машин тойроод зугтаасан. Би яг өөрийнхөө машиныхаа баруун урд хаалганы хажууд зогсож байсан чинь Чинзориг нь Сод-Эрдэнийг гүйцэхээ болиод машин руу гүйж ирээд баруун хойд хаалга онгойлгоод дайраад байсан. Тэгэхээр нь би Чинзоригийг араас нь татаад машиныхаа хаалгаа хаасан, тэгсэн чинь Чинзориг намайг барьж заамдаж аваад түлхээд аптекын хажуу талын дэлгүүрийн үүдэнд түлхэж унагаад миний баруун талын шанаа руу ганц хоёр цохисон. Тэр үед Чинзоригийн нүүрнээс цус гарчихсан, миний нүүрэн дээр цус нь дусаад байсан. Тэгээд би өөрийгөө хамгаалаад доор нь пижигнэж байтал Сод-Эрдэнэ ирээд Чинзоригийг салгасан. Тэгээд би босонгуутаа машин руугаа гүйж очоод машин дотроо сууж байгаад 9904-5346 дугаарын утаснаас 102 руу залгаж “зодоон болоод салж өгөхгүй байна, 6-н буудлын орчимд” гэж хэлсэн. Тэр үед Сод-Эрдэнэ, Чинзориг хоёр салчихсан байсан, Чинзориг согтуу агсраад байсан, тэгээд цагдаа нар ирээд бичиг баримтыг маань аваад араас дагаад яв гэсэн, бүгд цагдаагийн хэлтэс дээр очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/
Хохирогч З.Чинзориг шүүх хуралдаанд “…2016 оны 12 дугаар сарын 04-нээс 05-нд шилжих шөнө хүүхдэдээ эм авах гээд эхнэртэйгээ 6 буудлын эмийн сан орсон. Тухайн үед би машинаасаа бууж эмийн сан орчихоод машиндаа суух гэж байхад нэг машин над руу шахаад дуут дохио өгөхөөр нь ёдорсон. Гэтэл шүүгдэгч нар манай машиныг өнгөрөөд зогсохоор нь би урдаас нь очсон. Машины хойд талаас .................. бууж ирсний дараа..................бууж ирсэн. Тэгээд хоёулаа буугаад ирэхээр нь би ..................д “хоёулаа эр хүн шиг гудамжинд гараад зодолдчихъё” гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэр машинаасаа буугаад ирсэн байсан. Би эхнэрээ янз бүрээр хэлээгүй. Манай эхнэр “чи яагаад намайг өшиглөөд байгаа юм бэ” гэхээр нь эхнэр рүүгээ харчхаад дээшээ болох үед миний нүүр рүү цохичхоод машин руугаа явахаар нь араас нь очиход .................. байхгүй харин А.Зансайттай машины хажууд таарсан...................бид хоёр зууралдаад би дээр нь гарахад .................. миний хоолойноос боосон. Харин..................намайг өшиглөсөн. Шүүгдэгч нартай явж байсан нэг эмэгтэй миний малгайг авчихаад ..................д “чи наад хүнээ аллаа ш дээ” гэж хэлчихээд явсан. Тэгээд ..................нар машин руугаа явахаар нь араас нь очтол намайг нилээн зодсон. Би босоод куртикаа өмсчихөөд малгайгаа хайтал байхгүй байхаар нь машин дээр нь очтол миний малгайг өгсөн. Удалгүй цагдаа ирсэн…” гэв,
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө гэртээ 2 хүүхдээ үлдээчхээд эхнэр Цэнд-Аюушийн хамт 6-н буудлын 24 цагийн эмийн сан орсон. Тухайн үед бид хоёр 53-93 УБД дугаартай саарал өнгийн Приүс-20 маркийн машинтайгаа явсан, манай эхнэр жолоо барьсан. Ингээд бид хоёр 6-н буудлын замынхаа зүүн талд зам руу харж байрладаг 24 цагийн эмийн сангийн харалдаа замын 1 дүгээр эгнээн дээр урдаас хойш харуулаад машинаа байрлуулчхаад би машинаасаа бууж эмийн сан руу ганцаараа алхаж яваад хүүхдэдээ ханиадны эм, 2 ширхэг хамрын дусаалга аваад буцаад машиндаа суух гэж байтал урдаас хойш чиглэлтэй хар өнгийн Х-Тгаil маркийн машин их сигнал дарж над руу шахсан. Тэгэхээр нь би баруун талын гарынхаа тохойгоор бараг өнгөрч явсан уг машины хойд хэсэг рүү тохойлдчихсон тэгсэн чинь тэр машин манай машиныг өнгөрөөд л зогссон. Хамгийн эхэнд хойд талын хаалганаас Сод-Эрдэнэ гэдэг том биетэй залуу нь бууж ирээд би урдаас нь алхаад 2 талаасаа уулзалдсан. Тэгээд Сод-Эрдэнэ түрүүлээд намайг “чи муу машин тэрэг өшиглөж цохиод юу вэ” гэсэн тэгээд л тэрнээс болоод маргаан үүсээд Сод-Эрдэнэ намайг ална тална болоод бөөн юм болсон. ...Тэгээд эхнэр тэнд зогсоод байхаар нь би буцаад тэдний машины хажууд очсон. Тэгээд очоод Сод-Эрдэнэтэй хэл амаараа маргалдаж байтал Сод-Эрдэнэ миний 2 хөмсөгний дунд хэсэг рүү дух руу гараараа нэг удаа цохиж авсан тэр үед хамар, дух аль алинаас нь цус гарч эхэлсэн. Эхнэр намайг түлхээд дундуур орж бужигнаад намайг салгах гээд Сод-Эрдэнэ цаашаа машинаа тойроод яваад өгсөн. Тэгээд би араас нь машиныг нь тойрч очтол Зансайттай машиных нь хажууд таарсан. Тэгээд Зансайттай зууралдаад 2-уулаа эмийн сангийн чанх хойд талын гражийн хаалганы хажууд зууралдаад унасан. Тэгээд ..................болохоор миний доор байсан, тэгээд зууралдаад байж байтал араас Сод-Эрдэнэ гарынхаа шуугаар миний хоолойг боосон, тэр үед би нүүрээ гараараа дараад хаачихсан байж байтал ..................миний хамар ам хэсэг рүү өшиглөсөн тэр үед миний үүдэн доод шүд хөдөлгөөнтэй болсон...Тэгээд сүүлд нь Сод-Эрдэнийг машин руугаа явж байхад нь би араас нь очоод машиных нь хаалга руу дөхөж очсон чинь араас нэг нь үсдээд хажууд байсан нэг нь миний нүүр рүү өшиглөсөн. Тэр үед яг хэн нь хаашаа нь цохиод байгаа нь мэдээгүй. Миний бодлоор миний араас ..................намайг үсдэж авсан байх гэж бодож байна, би нилээд зодуулсан. Тэгээд удаагүй Сод-Эрдэнэ, ..................хоёр машиндаа сууцгаасан. Би энэ хоёр залууг огт танихгүй, тэр өдөр л анх тааралдаж хэрүүл маргаан хийж эхэлсэн. Миний доод үүдэн 1 шүд хөдөлгөөнтэй болсон үүнийг Сод-Эрдэнэ араас боочихсон байхад ..................нь нүүр рүү өшиглөхдөө учруулсан. Мөн тухайн үед миний уруулын дотор талын салстууд бүгд язарсан байсан. Дээрх хөнгөн гэмтлийг Сод-Эрдэнэ, ..................нар бүлэглэж учруулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхэд 3.000 төгрөг зарцуулсан. Мөн 2016.12.05-ны өдөр Шүүх эмнэлэг дээр Толгойн КТГ зураг авахуулахад 80.000 төгрөг зарцуулсан. Тэр өдрөө ГССҮТ эмнэлэгт үзүүлж хөмсөгний доод талдаа косметик оёдол гадна дотроо 40.000 төгрөгөөр тавиулсан /үүний баримт байхгүй/. Ингээд 2016.12.07-ны өдрөө Шүд эрүү нүүрний эмнэлэгт очиж эрүүний зураг авахуулахад 20.000 төгрөг болсон, үзлэгийн мөнгө гэж 15.000 төгрөг төлсөн. Ингээд нийтдээ 158.000 төгрөгийн зардлыг өнөөдрийн байдлаар гаргачихсан байна. Гаргасан эмчилгээний зардлаа нэмж нэхэмжилнэ, үүнээс гадна хөдөлгөөнтэй болчихсон үүдэн шүдээ янзлуулмаар байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч Цэнд-Аюушийн “...2016 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цаг 15 минутын орчимд Дамбадаржаад байдаг гэртээ 2 хүүхдээ унтуулчхаад гялс эмийн сан орж өөрсдөдөө хамрын дусаагуур, хүүхдүүддээ эм авахаар 5393 УБГ дугаартай саарал өнгийн Приүс-20 маркийн машинтайгаа явж 6-н буудлын замын хажууд байдаг эмийн сан орсон. Манай нөхрийг яг хаалгаа онгойлгох гээд зогсож байхад хурд сааруулагчийн дээгүүр маш хурдтай хар өнгийн Х-Тгаil маркийн машин зөрсөн, тухайн үед хажуугаар нь зөрөхөд манай нөхөр Чинзоригийн тохой нь тэр машинд хүрчихсэн, тэгсэн чинь тэр машин зөрж өнгөрөөд манай машины яг урдхан талд машинаа байрлуулаад эхлээд арын суудлаас нь өндөр залуу нь бууж ирсэн. Араас нь жолооч болох намхан залуу нь бууж ирсэн. Тэгээд 2-уулаа л аймар омогтой залуучууд байсан, манай нөхрийг пизда минь гээд л аймаар дайраад байсан. Тэгээд өндөр залуу нь манай нөхрийг заамдаад авахаар нь зодолдчих юм болов уу гээд дундуур нь ортол тэр өндөр залуу манай нөхрийг өшиглөх гэж байгаад миний гэдэс рүү өшиглөчихсөн, тэгээд би эвхэрсэн, манай нөхрийг дээгүүр нь цохисон яах ийхийн зуургүй бөөн зодоон болоод тэр 2 залуутай цуг манай нөхөр барьцалдаад гражийн тийшээ явсан. Тэгээд манай нөхрийг хэвтүүлээд араас нь өндөр залуу нь тохойгоороо боогоод үснээс нь зулгаасан тэр үед намхан залуу нь нүүр рүү нь өшиглөсөн. Чинзориг уг хар машины хаалга руу өшиглөснийг нь би хараагүй. Ямар ч байсан тохойлдчихсон юм шиг байсан, манай нөхөр Чинзоригийн куртикнийх нь тохой нь шороо болчихсон байсан, харин нөгөө хар машинаас бууж ирсэн өндөр залуу нь машин цохичихлоо, чи яахаараа машин цохидог юм гээд л хоорондоо муудалцаад эхэлсэн. Сод-Эрдэнэ манай нөхрийг өшиглөх гэж байгаад намайг өшиглөчихсөн. Тэгээд намайг доошоо тонгойнгуут Сод-Эрдэнэ нь манай нөхөр Чинзоригийн духных нь гол хэсэг рүү гараараа цохиод авсан тэр үед дух нь ясандаа тултал задарч цус гарсан. Тэр үед манай нөхрийн хамар, дух зэрэг газруудаас цус гарчихсан байсан....Сод-Эрдэнэ манай нөхөр Чинзоригийн үснээс нь зулгаагаад хойш нь татсан тэр үед ..................нь босож ирээд манай нөхөр Чинзоригийн нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн…” гэсэн мэдүүлэг \хх-ийн 20 \,
Гэрч А.Сийлэгмаагийн “...Уг хэрэг явдал гарахаас 3-аас 4 хоногийн өмнө...бид 6-уулаа Зансайтын машинаар Хэнтий аймгийн Биндэр сум руу идшээ бэлдэхээр явсан. Ингээд 2016 оны 12 сарын 04-ны орой 00 цаг өнгөрч байхад хот руу орж ирсэн, тэгээд Зансайтын машинаар Сод-Эрдэнэ бид хоёрыг гэрт хүргэж өгнө Чингэлтэй тал руу явж байгаад 6-н буудлын замын зүүн талд нэг приүс автомашины замын 1-р эгнээнд машинаа зогсоочихсон байсан. Тэгээд хажуугаар нь ..................сигнал дараад зөрсөн ...Зансайт, манай нөхөр Сод-Эрдэнэ хоёр бараг цуг л машинаасаа буусан...Цагдаагийн хэлтэс дээр тэр орой нь очиход машины баруун хаалга зүгээр л нэг жаахан машин хонхойдог шиг хонхойсон байсан. Тэгээд орой нь дулаан гражид хонуулсан чинь тэр нь гарчихсан гэсэн...би яг өшиглөж байхыг нь бол огт хараагүй, ямар ч байсан машины арын хэсэгт түс хийгээд дуу гарсан гараараа цохисон юм уу яасан юм гэдгийг мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг \хх-ийн 21\,
Гэрч Э.Цэндмаагийн “...2016 оны 12 дугаар сарын 04-ны орой 00 цагийн орчимд хот руу орж ирээд Сод-Эрдэнэ, Сийлэгмаа тэр хэдийг буулгах гээд Чингэлтэй рүү явж байсан юм. Тэгсэн чинь 6-н буудлын тэнд төв замын зүүн талд 1-р эгнээнд нэг приүс машинаа тавьчихсан эхнэр, нөхөр хоёр байсан. Тэгээд манай нөхөр ..................машинаа жолоодож явсан болохоор тэр приусны хажуугаар сигнал дараад өнгөрсөн, тэр нөхөр нь гээд Чинзориг гэдэг залуу манай машины урдуур орох гээд байхаар нь сигнал өгөөд өнгөрөх гэсэн чинь тэр залуу манай машин руу цохисон уу, өшиглөсөн үү түс хийгээд дуу гарсан. Тэгэнгүүт нь манай нөхөр машинаа зогсоогоод Зансайт, Сод-Эрдэнэ хоёр буусан. Тэгсэн чинь л Сод-Эрдэнэ ах тэр Чинзоригийг цохиж авсан юм уу яасан юм, нэг мэдсэн чинь зодолдоцгоочихсон байж байсан. Би тэр үед машин дотроо 7 сартай нялх хүүхдээ тэвэрчихсэн сууж байсан болохоор сайн харж чадаагүй юм. Тэгээд би салга салга …” гэсэн мэдүүлэг \хх-ийн 22, 23\,
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹16423 тоот актын “…Чинзоригийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчын муруйлт, баруун хөмсөгний дотор талд шарх, хамар, дух, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар баруун хацарт зулгаралт, үүдэн доод баруун, зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо… Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ШЭГЗТЖурмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-38/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-18/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-19/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20-21/, шинжээчийн дүгнэлт /хх-38/, шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-58-67/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-77, 83/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-78, 84/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-81-82, 87-88/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-79, 85/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-89-90/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-91-93/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч .................., ...............нар нь 2016 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6-н буудлын ойролцоох төв замын зүүн талд явж байсан З.Чинзоригийн хажуугаар нь дуут дохио өгч зөрөхөд “машин руу цохилоо, шүргэлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, бүлэглэн хохирогч З.Чинзоригийг зодож, түүний бие махбодид нь “…тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, баруун хөмсөгний дотор талд шарх, хамар, дух, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, баруун хацарт зулгаралт, үүдэн доод баруун зүүн 1 дүгээр шүдний сулрал…” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан хохирогч З.Чинзориг, гэрч Цэнд-Аюуш, А.Сийлэгмаа, Э.Цэндмаа нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шүүгдэгч ..................нарын сэжигтэн, яллагдагч болон шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч .................., .........................................................................................................нарын бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа иргэн З.Чинзоригийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, хэргийн зүйчлэл тохирсон байх тул энэ зүйл хэсгээр .................., А.Зан-Сайт на....................рт ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүр..................................................эн хийгд..........................сэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан байна.
.........................................................................................................
Хохирогч З.Чинзориг нь эмчилгээний зардалд баримтаар 200.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч .................., А.Зан-Сайт нар нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, мөн шүд хийлгэх зардал гэж 2.500.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нарын зүгээс шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч ..................нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ..................нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг СД-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ...............................н ..................нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч ..................нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дүгээр зүйлийн 52.5-д зааснаар ялтан ..................нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
5.Ялтан ..................нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч З.Чинзориг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ..................нарт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ..................нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР