| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00542/и |
| Дугаар | 662 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 662
эрлэгчидийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Ланс дүгээр гудамж 26 тоотод оршин суух Хонгор-Улаан овгийн Пүрэвжавын Болормаа /ЙФ89021602/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Ланс дүгээр гудамж 26 тоотод оршин суух Хүйлийн Хан овгийн Даваасүрэнгийн Энх-Эхлэл /НЮ87102079/ -д холбогдох
Гэрэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, хариуцагч Д.Энх-Эхлэл, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Д.Энх-Эхлэлтэй 2008 онд танилцаж гэр бүл болсон. Бид 2012 онд Э.Энхсүлд, 2014 онд Энхмишээл нарыг төрүүлсэн. Бид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэжээ.
Хариуцагч Д.Энх-Эхлэл шүүх ирүүлсэн хариу талбартаа... Миний бие нь эхнэр П.Болормаагийн гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би П.Болормаатай 2008 онд танилцаж гэр бүл болсон бөгөөд энэ хугацаанд 2012 онд хүү Э.Энхсүлд, 2014 онд бага охин Э.Энхмишээл нар төрсөн. П.Болормаагийн гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, мөн хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ ..П.Болормаагийн нэхэмжлэлтэй Д.Энх-Эхлэлд холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн, цаашид шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Энх-Эхлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...П.Болормаатай эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Болормаа хариуцагч Д.Энх-Эхлэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Пүрэвжавын Болормаа, Даваасүрэнгийн Энх-Эхлэл нар 2010 оны 10 сарын 11-ний өдөр гэр бүл болсныг Иргэний гэрлэсний бүртгэлд 2016 оны 06 сарын 21-ний өдөр бүртгүүлж, 2012 оны 12 сарын 24-ний өдөр хүү Э.Энх-Эхлэл, 2014 оны 09 сарын 29-ний өдөр охин Э.Энхмишээл нарыг төрүүлж өсгөн гэрлэгчдийн эрх үүргийг хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн 4101000051, хүүхдүүдийн төрсний 0000844977,4101000351 тоот гэрчилгээ болон зохигчийн тайлбараар тус тус тогтоодож байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлаас нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэлгаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч, цаашид хамтран амьдрахаартохиролцсон болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул гэрлэгчдийнэвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээнэ.
Гэрлэгчид эвлэрч шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж хүчин төгөлдөр байсан ч нэхэмжлэгчнь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл дахин гаргах эрх нээлттэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлагаболгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 132 дугаар зүйлийн 132.3-д зааснаар нэхэмжлэгчП.Болормаа, хариуцагч Д.Энх-Эхлэл нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаарнэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дахин гаргах эрх нээлттэй болохыг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН