| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00193/и |
| Дугаар | 663 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 663
| 2017 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 151/ШШ2017/00663 | Төв аймаг |
Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг 8-10 тоотод оршин суух, Боржигон овгийн Батцэнгэлийн Янжиндулам /НМ9091406/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг 8-10 тоотод оршин суух, Бодон овгийн Энхцэцэгийн Ганхөлөг /МЛ90100472/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Янжиндулам, хариуцагч Э.Ганхөлөг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Янжиндулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Миний бие Э.Ганхөлөгтэй 2011 онд танилцаад 2013 оны 12 сард гэр бүл болж, 2014 оны 02 сард гэрлэлтээ батлуулж, 2 хүү төрүүлсэн. Э.Ганхөлөг нь хий хардаж, архи ууж агсам тавьж хөөж тууж, зодох болсон. Мөн Э.Ганхөлөгийн ах эгч нар нь нар элдвээр доромжилж таарч тохирохоо байсан тул гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс бидэнд эвлэрэх хугацаа өгсөн бөгөөд бид энэ хугацаанд эвлэрсэн гэв.
Хариуцагч Э.Ганхөлөг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие эхнэр Б.Янжиндуламтай 2009 онд танилцаж 2013 онд гэр бүл болсон. Бид 2 хүүхэд төрүүлсэн. Эхнэр маань ажлаасаа их оройтож ирдэг болохоор хардаж маргаж байсан одоо энэ зан байдлаа би зассан, цаашид эвтэй амьдрах болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Янжиндулам нь хариуцагч Э.Ганхөлөгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Батцэнгэлийн Янжиндулам, Энхцэцэгийн Гантөмөр нар 2013 оны 12 сарын 16-ны өдөр гэр бүл болсныг Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2014 оны 02 сарын 19-ний өдөр бүртгүүлж, 2013 он ... д хүү, 2015 оны 03 сарын 13-ны өдөр хүү Г.Хасарыг төрүүлж өсгөн, гэрлэгчдийн эрх үүргийг хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн 0165087-13 тоот, хүүхдүүдийн төрсний 4149000033 тоот гэрчилгээ, болон зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Гэрлэгчдийг эвлэрэх бүх талын арга хэмжээ авсаны үр дүнд гэрлэгчид эвлэрч цаашид хамтран амьдрахаар тохиролцсон болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д зааснаар Б.Янжиндуламын нэхэмжлэлтэй, Э.Ганхөлөгт холбогдох гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН