Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/342

 

 

 

 

 

 

 

2020         02          04                                  2021/ШЦТ/342

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга П.Тулга,                                    

Улсын яллагч Б.Долгион,

Шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч  Д.Даваадорж,

Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч С.Жамъяандорж,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Аззаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-, С, Б нарт холбогдох эрүүгийн 1802004510019 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Г.Г-, 

 

2. Шүүгдэгч: С.С, 

 

3. Шүүгдэгч: С.Б нар нь:

 

- Г.Г- нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 19-20 цагийн хооронд *** эмнэлгийн гадна Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг А.А-с 50.000 төгрөгөөр худалдан олж авч,

2018 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 00 цаг хүртэл хугацаанд *** нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр С.Бий

унаж явсан 0***улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлд болон биедээ 0,0893 граммыг хууль бусаар хадгалсан,

-С.С нь С.Бтэй хамтран 2018 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө *** орчим Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Д.П-с 800.000 төгрөгөөр,

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19-20 цагийн үед *** нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Д.П-с 400.000 төгрөгөөр тус тус худалдан авч,

2018 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 00 цаг хүртэл хугацаанд *** нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр С.Бий унаж явсан *** улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлд 0,2927 граммыг хууль бусаар хадгалсан,

С.Б нь С.Стай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө *** орчим Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Д.П-с 800.000 төгрөгөөр,

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19-20 цагийн үед ** Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг П-с 400.000 төгрөгөөр тус тус худалдан авч,

2018 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 00 цаг хүртэл хугацаанд **  нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр унаж явсан ** улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлд 0,2927 граммыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: ...С.Бээр заалгахад тэрээр авто машины голын хайрцаг дээр байсан, зибиок ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй зүйлийг заасны дагуу уг зүйлийг хураан авав. ...голын толин дээр наалдаж тогтсон бор өнгийн баримлын шавар мэт зүйлийг заасны дагуу хураан авав. Автомашины зүүн урд талын шалан дээр байх толгой нь хагарсан, дотор хэсэг нь бохирлогдсон тарианы усны шил мэт болон дэргэд нь байх улбар шар өнгийн соруул мэт зүйлс зэргийг заасны дагуу хураан авав..” гэжээ. / 1 дүгээр хавтас 45-56/

С.Сын биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт
бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас 73-80 /

С.Бий биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис
хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас 97-105 /

Г.Г-ийн биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт
бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас 120 /

Мөрдөгчийн тэмдэглэлд: ...Системд нэвтрэн орж *** гэж гарч ирэх бөгөөд түүний зургыг С.Бд харуулан танд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000, 400.000 төгрөгөөр тус тус хоёр удаа мөс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдсан хүн мөн үү гэхэд “Мөн байна” гэснийг тэмдэглэл болгон бичив гэжээ. / 1 дүгээр хавтас 118-119 /

Мөрдөгчийн тэмдэглэлд: …Системд нэвтрэн орж “...*** гэж гарч ирэх бөгөөд түүний зургыг Г.Г-т харуулан танд шавар гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдсан хүн энэ мөн үү” гэж асуухад “Мөн байна” гэснийг тэмдэглэл болгон бичив гэжээ. / 1 дүгээр хавтас 135-136 /

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 191-192 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12031 дугаар дүгнэлтэнд: ...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь тэнцэнэ. 2018.11.09  Г.Г- гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/, Метамфетамин /МАМР/ илэрсэн. Илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/, Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэжээ. / 3 дугаар хавтас 89-90  /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12029 дугаар дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь тэнцэнэ. “2018.11.09 С Б” гэж хаягласан шээсний дээжнээс Метамфетамин /МАМР/ илэрсэн. Илэрсэн Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэжээ. / 3 дугаар хавтас 101-102 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12837 дугаар дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн үс нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “С.С 23 н/эр 2018.11.30 1600 үс дээж” гэсэн хаягтай үсний дээжнээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэжээ.

/ 3 дугаар хавтас 127-128 /

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын
эмч Г, Б, Б нарын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны
өдрийн 17 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101, 102 дугаартай,
дүгнэлтүүд / 3 дугаар хавтас 150-151, 154-155, 158-159 /

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 3 дугаар хавтас 7-11 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12036 дугаар дүгнэлтэнд: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “74” гэж
дугаарласан түгжээ бүхий ууттай шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9tetrahydrocannabinol/, “75” гэж дугаарласан түгжээ
бүхий гялгар ууттай мөс мэт зүйл, “77” гэж дугаарласан улбар шар өнгийн гуурс мэт зүйл, “78” гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил мэт зүйл тус бүрээс Метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Дельта-9
тетрагидроканнабинол /delta-9tetrahydrocannabinol/, Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэжээ. / 3 дугаар хавтас 79-81 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12041 дугаар дүгнэлтэнд: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “76” гэж
дугаарласан ногоон өнгийн асаагуурт наалдсан шавар мэт зүйл, “84” гэж
дугаарласан AQ2993349 серийн дугаар бүхий хуйлсан 100-н төгрөгийн мөнгөн
дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. “85” гэж дугаарласан хуйлсан 1000-н төгрөгийн мөнгөн
дэвсгэрт Метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Дельта-9
тетрагидроканнабинол     /delta-9tetrahydrocannabinol/, Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн “79” гэж дугаарласан ууттай тугалган цаас 2 ширхэг, “82” гэж дугаарласан уутанд “Анданте” гэсэн бичиглэл бүхий хайрцагтай, задраагүй 7 ширхэг капсултай эм мэт зүйл, хөх цэнхэр өнгийн капсултай эм мэт зүйл, ямар нэгэн хайрцаг савлагаагүй 6 ширхэг, “83” гэж дугаарласан шар өнгийн гуурс мэт зүйл зэрэг эд зүйлсээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэжээ. / 3 дугаар хавтас 66-71 /

Шүүгдэгч Г.Г-ийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 4 дүгээр хавтас 125-132, 5 дугаар хавтас 237- 238,  6 дугаар хавтас 42-43, 106-107 /

 

Шүүгдэгч С.Сыг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /  4 дүгээр хавтас 141-146, 6 дугаар хавтас 101-102 /

 

Шүүгдэгч С.Бийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /  4 дүгээр хавтас 153-161, 5 дугаар хавтас 235-236,  6 дугаар хавтас 111-112 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 4 дүгээр хавтас 192, 212, 242   / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгалтын явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгалтын явцад үнэн зөв мэдүүлсэн. Хэрэгт холбогдоод хор холбогдлыг ойлгосон. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгалтын явцад үнэн зөв мэдүүлсэн. Тухайн өдөр буруу зүйл хийснээ ойлгож мэдсэн. Маш их гэмшиж байна. Нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

 

Шүүгдэгч

Г.Г- нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 19-20 цагийн хооронд *** эмнэлгийн гадна Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг А.А-с 50.000 төгрөгөөр худалдан олж авч,

2018 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 00 цаг хүртэл хугацаанд *** нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр С.Бий

унаж явсан 0***улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлд болон биедээ 0,0893 граммыг хууль бусаар хадгалсан,

-С.С нь С.Бтэй хамтран 2018 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө *** орчим Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Д.П-с 800.000 төгрөгөөр,

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19-20 цагийн үед *** нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Д.П-с 400.000 төгрөгөөр тус тус худалдан авч,

2018 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 00 цаг хүртэл хугацаанд *** нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр С.Бий унаж явсан *** улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлд 0,2927 граммыг хууль бусаар хадгалсан,

С.Б нь С.Стай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө *** орчим Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Д.П-с 800.000 төгрөгөөр,

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19-20 цагийн үед ** Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг П-с 400.000 төгрөгөөр тус тус худалдан авч,

2018 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 00 цаг хүртэл хугацаанд **  нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр унаж явсан ** улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлд 0,2927 граммыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... С.Бээр заалгахад тэрээр авто машины голын хайрцаг дээр байсан, зибиок ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй зүйлийг заасны дагуу уг зүйлийг хураан авав. ...голын толин дээр наалдаж тогтсон бор өнгийн баримлын шавар мэт зүйлийг заасны дагуу хураан авав. Автомашины зүүн урд талын шалан дээр байх толгой нь хагарсан, дотор хэсэг нь бохирлогдсон тарианы усны шил мэт болон дэргэд нь байх улбар шар өнгийн соруул мэт зүйлс зэргийг заасны дагуу хураан авав...” гэсэн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 45-56/, ...С.Сын биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас 73-80 /, ...С.Бий биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас 97-105 /, ...Г.Г-ийн биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас 120 /, ...Системд нэвтрэн орж Д.П-н /***/ гэж гарч ирэх бөгөөд түүний зургыг С.Бд харуулан танд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000, 400.000 төгрөгөөр тус тус хоёр удаа мөс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдсан хүн мөн үү гэхэд “Мөн байна” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 118-119 /, …Системд нэвтрэн орж “...***гэж гарч ирэх бөгөөд түүний зургыг Г.Г-т харуулан танд шавар гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдсан хүн энэ мөн үү” гэж асуухад “Мөн байна” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 135-136 /, ...Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 191-192 /, ...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь тэнцэнэ. 2018.11.09 Ганболдын Г.Г- гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/, Метамфетамин /МАМР/ илэрсэн. Илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/, Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12031 дугаар дүгнэлт / 3 дугаар хавтас 89-90  /, “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь тэнцэнэ. “2018.11.09 Самданхүү Б” гэж хаягласан шээсний дээжнээс Метамфетамин /МАМР/ илэрсэн. Илэрсэн Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12029 дугаар дүгнэлт / 3 дугаар хавтас 101-102 /, “...Шинжилгээнд ирүүлсэн үс нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “С.С 23 н/эр 2018.11.30 1600 үс дээж” гэсэн хаягтай үсний дээжнээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12837 дугаар дүгнэлт / 3 дугаар хавтас 127-128 /, ...Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмч Г, Б, Б нарын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101, 102 дугаартай дүгнэлтүүд / 3 дугаар хавтас 150-151, 154-155, 158-159 /, ...Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 3 дугаар хавтас 7-11 /, ... “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “74” гэж дугаарласан түгжээ бүхий ууттай шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9tetrahydrocannabinol/, “75” гэж дугаарласан түгжээ бүхий гялгар ууттай мөс мэт зүйл, “77” гэж дугаарласан улбар шар өнгийн гуурс мэт зүйл, “78” гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил мэт зүйл тус бүрээс Метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9tetrahydrocannabinol/, Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12036 дугаар дүгнэлт / 3 дугаар хавтас 79-81 /, “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “76” гэж дугаарласан ногоон өнгийн асаагуурт наалдсан шавар мэт зүйл, “84” гэж дугаарласан AQ2993349 серийн дугаар бүхий хуйлсан 100-н төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. “85” гэж дугаарласан хуйлсан 1000-нтөгрөгийнмөнгөндэвсгэрт Метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол     /delta-9tetrahydrocannabinol/,Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн “79” гэж дугаарласан ууттай тугалган цаас 2 ширхэг, “82” гэж дугаарласан уутанд “Анданте” гэсэн бичиглэл бүхий хайрцагтай, задраагүй 7 ширхэг капсултай эм мэт зүйл, хөх цэнхэр өнгийн капсултай эм мэт зүйл, ямар нэгэн хайрцаг савлагаагүй 6 ширхэг, “83” гэж дугаарласан шар өнгийн гуурс мэт зүйл зэрэг эд зүйлсээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12041 дугаар дүгнэлт / 3 дугаар хавтас 66-71 / зэрэг болно.

            Шүүхээс шүүгдэгч Г.Г-, С.С, С.Б нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г-, С.С, С.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Г-, С.С, С.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тэдгээр нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт  бодисонд хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, дээрх хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн “74” гэж
дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай шавар мэт зүйл, “75” гэж дугаарласан түгжээ бүхий гялгар ууттай мөс мэт зүйл, “77” гэж дугаарласан улбар шар өнгийн гуурс мэт зүйл, “78” гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил мэт зүйл,“76”гэж дугаарласан ногоон өнгийн асаагуурт наалдсан шавар мэт зүйл, “84” гэж дугаарласан AQ29933** серийн дугаар бүхий хуйлсан 100-н төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “85” гэж дугаарласан хуйлсан 1000-н төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “79” гэж дугаарласан ууттай тугалган цаас 2 ширхэг, “82” гэж дугаарласан уутанд “Анданте” гэсэн бичиглэл бүхий хайрцагтай, задраагүй 7 ширхэг капсултай эм мэт зүйл, хөх цэнхэр өнгийн капсултай эм мэт зүйл, ямар нэгэн хайрцаг савлагаагүй 6 ширхэг, “83” гэж дугаарласан 10 см урттай шар өнгийн гуурс мэт зүйлүүдийг / Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст хадгалагдаж байгаа / тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нууц ажиллагааны магадлагааг хэрэгт хавсаргаж, Г.Г-, С.С, С.Б нар нь төлөх төлбөргүй, Г.Г- 31 хоног, С.Б 31 хоног, С.С 22 хоног тус тус цагдан хоригдсоныг дурьдах нь зүйтэй байна.

Яллагдагч Б.Э / 6 дугаар хавтас 115 /,  А.А /  6 дугаар хавтас 81 /,  Д.П / 6 дугаар хавтас 67 / нарт холбогдох хэргийг мөрдөн шалгалтын шатанд тусгаарласан байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Г-, С, Б нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3-г журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, С, Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, дээрх хугацаанд тэдгээрийг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг тус тус хориглосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “74” гэж
дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай шавар мэт зүйл, “75” гэж дугаарласан түгжээ бүхий гялгар ууттай мөс мэт зүйл, “77” гэж дугаарласан улбар шар өнгийн гуурс мэт зүйл, “78” гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил мэт зүйл,“76”гэж дугаарласан ногоон өнгийн асаагуурт наалдсан шавар мэт зүйл, “84” гэж дугаарласан AQ2993349 серийн дугаар бүхий хуйлсан 100-н төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “85” гэж дугаарласан хуйлсан 1000-н төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “79” гэж дугаарласан ууттай тугалган цаас 2 ширхэг, “82” гэж дугаарласан уутанд “Анданте” гэсэн бичиглэл бүхий хайрцагтай, задраагүй 7 ширхэг капсултай эм мэт зүйл, хөх цэнхэр өнгийн капсултай эм мэт зүйл, ямар нэгэн хайрцаг савлагаагүй 6 ширхэг, “83” гэж дугаарласан 10 см урттай шар өнгийн гуурс мэт зүйлүүдийг / Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст хадгалагдаж байгаа / тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нууц ажиллагааны магадлагаа, Сидиг хэрэгт хавсаргаж, Г.Г-, С.С, С.Б нар нь төлөх төлбөргүй, Г.Г- 31 хоног, С.Сын 22 хоног, С.Б 31 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

4. Г.Г-, С.С, С.Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч 20.7 нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ