Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Т.Аптантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ядмаа,
улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгч Ч.Ж-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /шүүхэд төлөөлөх
эрхийн үнэмлэхийн дугаар 1954/ нарыг оролцуулан тус шүүхийн “ Г ” танхимд нээлттэй
явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э- овогт
Ч-ын Ж-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 0484 01375
дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар
сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Э- овогт Ч-ын Ж- нь Монгол Улсын иргэн,
1990 оны 9 дүгээр сарын 22-нд Баянхонгор аймгийн Гурван булаг суманд төрсөн, 28
настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй,

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ч.Ж- нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний шөнө
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Б-ын цүнхтэй
эд зүйл, гар утас зэрэг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт
хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

2

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ж-: Мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0484 01375 дугаартай хэргээс:

1. Хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын
02-нд өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 23-наас 2018 оны 8 дугаар сарын 24-нд шилжих
шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарьд” нэртэй
караокенаас ...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ харих гээд
гарсан. Би караокенаас гараад замын хажуу талаас такси бариад суусан чинь араас нэг
танихгүй залуу миний барьсан таксинд суучихаад гарахгүй байсан. Тэр залууг
автомашинаас буу гэж хэлсэн чинь буухгүй байсан. Тэгэхээр нь би такситайгаа хамт яваад
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Дэнжийн гудамжны ойролцоо
засмал зам дагуу буусан. Тэгсэн чинь араас нөгөө танихгүй залуу буугаад дагаад байсан.
Тэр залуу араас дагаад хүрч ирээд “Чи жоохон байж байгаад явчих л даа” гэж хэлээд
намайг зуураад байсан. Би цагдаа дуудлаа гзэд гар утсаа гаргаж ирсэн чинь гар утсыг
булаагаад авсан. Миний баруун талдаа барьчихсан байсан шар өнгийн эмэгтэй хүний
цүнхийг булаагаад авсан. Би цүнх булаагаад авчихаар нь засмал зам хөндлөн гараад
бензин колонкийн хажуу талд очоод “Миний цүнхийг өг л дөө” гэж хэлсэн чинь нөгөө залуу
намайг тоохгүй миний цүнх, гар утсыг аваад явсан. Миний цүнх, гар утсыг булаасан залуу
улаан өнгийн саравчтай малгайтай, хар хөх өнгийн куртиктэй, 165-170 см орчим өндөртэй,
бор царайтай 25-30 орчим насны эрэгтэй хүн байсан. Миний гар цүнхийг үл таних эрэгтэй
эхлээд миний гарт байсан гар утсыг булаагаад авсан, дараа нь гарт байсан гар цүнхийг
булаагаад авсан. Би тэр үл таних эрэгтэйд “Чи миний гар утас, цүнхийг өг л дөө” гэж
хэлэхэд өгөхгүй байсан. Тэгэхээр нь би айсандаа зугтаад яваад өгсөн. Миний эд зүйлийг
булааж авч зугтаасан гэх үл таних эрэгтэй намайг зодож гэмтээсэн зүйл байхгүй. Би шүүх
эмнэлэгт үзүүлэхгүй. “Эл Жи” маркийн “Жи-2” нэртэй гар утас 2018 онд 150.000 төгрөгөөр
худалдаж авсан. Шар өнгийн эмэгтэй хүний цүнх 2018 онд 30.000 төгрөгөөр, монетон
ээмэг 2016 онд 200.000 төгрөгөөр гр, сорьцыг нь мэдэхгүй, гоо сайхны хэрэгсэл үнэлж
мэдэхгүй байна. Нүдний шил 2018 онд 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гомдолтой
байна хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Эд зүйлийнхээ хохирлыг барагдуулж авмаар
байна....” гэх мэдүүлэг1 ,

-2018 оны 11 дүгээр сарын 03-нд дахин өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 23-ны
орой 23 цагийн орчим Баянхошууны тойргийн баруун талд байдаг “Хан хөхий” дэлгүүр дэх
ажлаа тараад замын эсрэг талд байх “Гарьд” караоке бааранд ороод 3-4 шил пиво уусан.
Тэгж байхад нэг танихгүй залуу миний хажууд ирээд суугаад дуу дуулаад байсан. Би тэр
баарнаас 02 цагийн орчим гараад зам дээрээс такси бариад суутал нөгөө залуу араас

 

1 Хавтаст хэргийн 7-9 дүгээр тал.

 

3

 

\

 

ороод ирсэн. Тэгэхээр нь би нөгөө залууг машинаас буу гэсэн чинь буухгүй байсан. Тэгээд
такси хөдөлж яваад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, дэнжийн 6 дугаар
гудамжны орчим зам дагуу би машинаас буусан. Тэгтэл нөгөө залуу дагаж бууж ирээд
намайг явуулахгүй араас дагаад хувцаснаас зууралдаад “чи жоохон байж байгаад явчих”
гээд байхаар нь”чи намайг явуулахгүй бол цагдаа дуудлаа шүү” гээд цүнхнээсээ гар утсаа
гаргаад цагдаа руу залгах гэтэл нөгөө залуу миний гар утсыг булаагаад авсан. Би гар утас
өг гэсэн чинь шууд миний цүнхийг булаагаад авсан. Би айгаад зам хөндлөн гараад бензин
колонкийн орчим очоод “хөөе миний цүнхийг өгөөчээ” гэтэл нөгөө залуу тоохгүй зам
уруудаад яваад өгсөн. 2-3 хоногийн дараа ажил дээрээ байж байтал нөгөө миний цүнхийг
авсан залуу гаднаас орж ирээд эмийн сан руу орчихоод гараад явахаар нь би араас нь
очиж уулзаад “миний цүнхийг өг, өгөхгүй бол цагдаад өргөдөл өгнө шүү” гэсэн чинь
“цагдаад битгий өргөдөл өгөө, би тэр цүнхийг чинь тухайн үед нь хаясан, гэхдээ би
хохирлыг чинь барагдуулна” гээд надад гар утасны дугаараа өгөөд явсан. Түүнээс хойш
миний хохирлыг барагдуулахгүй байсан болохоор би цагдаад өргөдлөөр хандсан. Би тэр
залууг урьд нь огт таньдаггүй. ...2018 онд худалдаж авч байсан гоо сайхны хэрэгслүүд
буюу “Оплис" нэртэй пудрыг 22.000 төгрөгөөр, “витамин С“ гэдэг нэртэй хуурай пудрыг
13.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан. Хоёр ширхэг пудрээ хэрэглэж байсан
болохоор “Оплис”-ийг 10.000 төгрөгөөр, “витамин С” пудрыг 10.000 төгрөгөөр үнэлнэ..." гэх
мэдүүлэг2,

2.Шүүгдэгч Ч.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны
11 дүгээр сарын 13-нд өгсөн :

“...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3, 4 дүгээр хороололд найзуудтайгаа
уулзаад жоохон архи уучихаад, тэндээс ганцаараа Баянхошууны тойргийн урд талд
байдаг “Гарьд” караоке бааранд 23 цаг өнгөрөөж ороод 2-3 пиво уусан. Тэгж байтал
гаднаас нэг эмэгтэй ганцаараа орж ирсэн. Тэр бааранд ширээ байхгүй энэ эмэгтэйг хамт
суулгачих уу гэж зөөгч асуухаар нь тэг тэг гэж хэлсэн. Тэр эмэгтэй миний ширээн дээр ирж
суусан. Тэр эмэгтэйтээ пиво уусан, удалгүй тэр эмэгтэй баарнаас гараад явахаар нь би
араас нь гараад хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуутал нөгөө эмэгтэй “Баруун салаа”
орно гэхээр нь “дөхүүлээд өгье” гээд хамт таксинд суусан. “Баруун салаа”-ны колонкийн
тэнд тэр эмэгтэй машинаас үсрээд буусан. Би араас нь бууж цүнхнээс нь бариад автал
цүнхээ мултлаад цаашаа зугтаад явсан. Тэгээд булан тойроод явах гэснээ болиод ер нь
дэмий зүйл хийж байх шиг байна гэж бодоод буцаад очтол нөгөө эмэгтэй байгаагүй. Би
цүнхийг нь нөгөө газар тавьчихаад гэр рүүгээ явсан. Дараа нь тойргийн “Хан хөхий”
дэлгүүрийн эмийн сан руу ороод гарч явж байгаад нөгөө эмэгтэйтэй тааралдсан чинь
цүнхээ надаас нэхээд байхаар нь “би цүнхийг чинь үлдээсэн шүү дээ” гэж хэлэхэд цүнхээ
аваагүй гэж хэлсэн. Би хохирлыг нь барагдуулчихна гэж бодоод боломжгүй явсаар

 

2 Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

 

4

 

байсан. Тэгтэл тэр эмэгтэй цагдаад өргөдөл өгсөн байсан. Надад ямар нэг зорилго
байгаагуй. Би тэр эмэгтэйг гэрт нь дөхүүлээд өгчихье л гэж бодсон. Түүнээс биш тэр
эмэгтэйг татаж чангааж цүнхийг нь авах зорилго байгаагүй. Би тэр таксины жолоочийг
танихгүй. ...” гэх мэдүүлэг3,

  1. Хохирогч Ч.Б-ын нэхэмжилсэн эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон “Мастер
    үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 4, Хас банкны төлбөрийн баримт5,
    Хохирогч Ч.Б-ын хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт6
  2. Шүүгдэгч Ч.Ж-ы иргэний үнэмлэхийн лавлагаа 7, ял шийтгэгдсэн
    эсэхийг шалгасан хуудас 8, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт 9,
    Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын ирүүлсэн Ч.Ж-ы өмчлөлд
    бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй тухай лавлагаа10, мөн түүний нэр дээр тээврийн хэрэгсэл
    бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа 11, Худалдаа хөгжлийн банкинд
    Ч.Ж-ы эзэмшдэг дансны хуулгын хуулбар 12 зэрэг бичгийн нотлох баримтуудыг
    шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх
хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй
болно.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагчаас “...шүүгдэгч
Ч.Ж- нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар
дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн өргөдөл, мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний
тайлан, яллагдагчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг заасан гэмт хэрэгт гэм буруутайд
тооцуулах...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй
өмгөөлөгч мэтгэлцээгүй, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч
Ч.Ж-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль
ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт
тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох
баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

  1. Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.
  2. Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.
  3. Хавтаст хэргийн 52-53 дугаар тал.
  4. Хавтаст хэргийн 51 дүгээр тал.
  5. Хавтаст хэргийн 37 дугаар тал.
  6. Хавтаст хэргийн 33 дугаар тал.
  7. Хавтаст хэргийн 36 дугаар тал.
  8. Хавтаст хэргийн 38 дугаар тал.
  9. Хавтаст хэргийн 39 дүгээр тал.
  10. Хавтаст хэргийн 40-43 дугаар тал.
 

5

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ч.Ж-, хохирогч Ч.Б- нар нь урьд нь бие биенээ
танихгүй боловч 2018 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө “Гарьд” нэртэй
бааранд тааралдаж нэг ширээнд хамт суусан байх ба хохирогч Ч.Б- гэр рүүгээ
харихаар баарнаас гарч такси барихад шүүгдэгч Ч.Ж- түүнийг дагаж таксинд
суусан, улмаар хохирогч Ч.Б- Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг
дэвсгэрт, Дэнжийн гудамжны ойролцоо засмал зам дагуу таксинаас буухад шүүгдэгч
Ч.Ж- дагаж буусан байна. Хохирогч Ч.Б- нь “чи миний араас дагалаа,
цагдаа дуудна шүү” гэхэд шүүгдэгч Ч.Ж- нь хохирогчийн гар утас, цүнхтэй эд
зүйл зэрэг эд хөрөнгийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

-хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 8 дугаар
сарын 23-наас 2018 оны 8 дугаар сарын 24-нд шилжих шөнө “Гарьд” нэртэй караокенаас
...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гараад замын хажуу талаас
такси бариад суусан чинь араас нэг танихгүй залуу миний барьсан таксинд суучихаад
гарахгүй байсан. ...тэр залууг автомашинаас буу гэж хэлсэн чинь буухгүй байсан. ...би
такситайгаа хамт яваад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт,
Дэнжийн гудамжны ойролцоо засмал зам дагуу буусан. ...нөгөө танихгүй залуу буугаад
дагаад байсан. ...Би цагдаа дуудлаа гээд гар утсаа гаргаж ирсэн чинь миний гар утсыг
булаагаад авсан. Миний баруун талдаа барьчихсан байсан шар өнгийн эмэгтэй хүний
цүнхийг булаагаад авсан. ...” гэх мэдүүлэг13,

-мөн түүний дахин мэдүүлсэн “...2018 оны 8 дугаар сарын 23-ны орой 23 цагийн
орчим ...Тарьд" караоке бааранд ороод 3-4 шил пиво уусан. Тэгж байхад нэг танихгүй
залуу миний хажууд ирээд суугаад дуу дуулаад байсан. ...тэр баарнаас 02 цагийн орчим
гараад зам дээрээс такси бариад суутал нөгөө залуу араас ороод ирсэн. ...тэр залуу ...“чи
жоохон байж байгаад явчих” гээд байхаар нь чи намайг явуулахгүй бол цагдаа дуудлаа
шүү” гээд цүнхнээсээ гар утсаа гаргаж ирээд цагдаа руу залгах гэтэл нөгөө залуу миний
гар утсыг булаагаад авсан. Тэгэхээр нь би гар утас өг гэсэн чинь шууд миний цүнхийг
булаагаад авсан...." гэх мэдүүлэг14,

-шүүгдэгч Ч.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ...Баянхошууны тойргийн урд талд байдаг “Гарьд”
караоке бааранд 23 цаг өнгөрөөж ороод 2-3 пиво уусан. Тэгж байтал гаднаас нэг эмэгтэй
ганцаараа орж ирсэн. ...Тэр эмэгтэй миний ширээн дээр ирж суусан. ...удалгүй тэр эмэгтэй
баарнаас гараад явахаар нь би араас нь гараад ...“дөхүүлээд өгье” гээд хамт таксинд
суусан. Баруун салааны колонкийн тэнд тэр эмэгтэй машинаас үсрээд буусан. ...би араас
нь бууж цүнхнээс бариад автал цүнхээ мултлаад цаашаа зугтаад явсан. ...Би цүнхийг нь

 
  1. Хавтаст хэргийн 7-9 дүгээр тал.
  2. Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.
 

6

 

нөгөө газар тавьчихзад гэр рүүгээ явсан. ” гэх мэдүүлэг 15, “Мастер үнэлгээ” ХХК-ийн

үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох
баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж
бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд
зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох
баримтаар үнэлэв.

Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэдгийг
хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр, эсхүл
хэрэглэхээр заналхийлээгүй, эд хөрөнгийг нь зөвхөн илээр салган авч тэр даруй
хохирогчоос зайлсхийх үйлдлийг ойлгох бөгөөд улмаар бусдын эд хөрөнгийг шунахай
сэдэлтээр хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилүүлэн авч, хууль ёсны
өмчлөгчид хохирол учруулж байгаа үйлдлийг ойлгоно.

Тухайн хэргийн үйл баримт, нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Ч.Ж- нь
хохирогч Ч.Б-т бие махбодийн хүч хэрэглээгүй, мөн хүч хэрэглэхээр
заналхийлээгүй, хохорогчийн эд хөрөнгийг нь илээр салган авч өөртөө шилжүүлэн,
дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь гэм буруугийн
хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр үйлдэгдэж, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн
байна. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын хэн
аль нь согтууруулах у дааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Ч.Ж-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр
хууль бусаар авч дэорэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын
яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зчаснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэрзт шүүгдэгч нь хохирогчийн гар утас болон цүнхтэй эд зүйлийг
дээрэмдэн авсан ба Мастер үнэлгээ “ ХХК нь хохирогчийн гар утсыг 70.000 төгрөгөөр,
монетон ээмгийг 180 000 төгрөгөөр, арьсан цүнхийг 15.000 төгрөгөөр, нарны шилийг

  1. төгрөгөөр, “Оплис” фирмийн пудрыг 5.000 төгрөгөөр, “Витамин С”-тэй гэх пудрыг
  1. төгрөгөөр, нийт 290.000 төгрөгөөр үнийг тогтоосон байх ба 2018 оны 11 дүгээр
    сарын 13-ны өдөр шүүгдэгч Ч.Ж- нь хохирогч Ч.Б-т 280.000, 10.000
    төгрөгөөр, нийт 290.0 "0 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хас банкны төлбөрийн баримт16,
    хохирогчийн хэрэгт и[ үлсэн хүсэлт17 зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Ж-ыг хохирогч Ч.Б-т төлөх төлбөргүй гэж үзэх
үндэслэлтэй байна.

 
  1. Хавтаст хэргийн 31-32 дуга тал.
  2. Хавтаст хэргийн 52-53 дуга тал.
  3. Хавтаст хэргийн 51 дүгээр
 

7

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...шүүгдэгч
Ч.Ж-д 1 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих
байгууллагад эдлүүлэх...” тухай дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс “...шүүгдэгч Ч.Ж- нь гэм
буруугийн талаар маргаангүй, хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учруулсан хохирлыг
нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалтай архи ууж явсны улмаас анх удаа
гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзнэ үү. Шүүгдэгч
Ч.Ж- нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ялын доод хэмжээгээр тэнсэж
өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль
ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн
байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь
харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Ж- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар
Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэгдээгүй байх бөгөөд Ч.Ж-д эрүүгийн
хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт
хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг
хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд хууль заасан нөхцөлийг хангасан
тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэхийг шүүх эрх хэмжээний хүрээнд
шийдвэрлэхээр хуульчилсан.

Тус хэргийн шүүгдэгч Ч.Ж- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд
түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн
улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, түүнд хорих ял
оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа
өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан
мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох зэрэг эрх
хязгаарлах албадлагын арга хэмжээг авч, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 
 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд
мөрийн баримтгүй, гяргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

Ч.Ж-ы иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй
зэргийг тус тус тогтоопд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6,
36.7, 36.8 дугаар зүйлг йн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1,
4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Шүүгдэгч Э- овогт Ч-ын Ж-ыг бусдын эд хөрөнгийг
    илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

тооцсугай.                                                  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
    журамлан, мөн хуулий 1 тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
    Ч.Ж-д хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь
    заалтад зааснаар шүугдэгч Ч.Ж-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа
    хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн
    зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг
    хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус тэнссэн 6 сарын хугацаанд авч,
    түүнд хяналт тавихыг! Чүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  3. Эрүүгийн х пийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч Ч.Жаргалсаихан нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,
    хязгаарлалтыг зөрчсон бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг
    мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт итүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,
    шүүгдэгч Ч.Жаргалсапхан нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт
    шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ч.Б-т төлөх гөлбөргүй зэргийг дурдсугай.
 
  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
 

9

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2
    дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,
    хохирогч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж
    заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол
    гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  2. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
    тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох
    хүртэлх хугацаанд Ч.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
    хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АЛТАНТУЯА