| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00185/и |
| Дугаар | 668 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 668
| 2017 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 151/ШШ2017/00668 | Төв аймаг |
Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Заамар сумын 1 дүгээр багт оршин суух, Жинсар овгийн Батдэлгэрийн Буянхишиг /ОЖ83011305/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Заамар сумын 1 дүгээр багт оршин суух, Эрдэнэ Хамба овгийн Дагвадэмбэрэлийн Гончигсүрэн /НН84033075/-нд холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Буянхишиг, хариуцагч Д.Гончигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Буянхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Миний бие нь Д.Гончигсүрэнтэй 2008 онд гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Энэ хугацаанд 2008 оны 09 сарын 07-ны өдөр хүү Г.Гүнтэнгис, 2009 оны 12 сарын 31-ний өдөр охин Г.Гүнцэлмэг, 2012 оны 11 сарын 18-ны өдөр хүү Г.Гүнтэлмэн, 2015 оны 02 сарын 03-ны өдөр хүү Г.Одтүшиг нар төрж 4 хүүхэдтэй болсон. Д.Гончинсүрэн нь архи ууж агсам согтуу тавьж, үр хүүхдээ хайхрахгүй болсон. Бид гэрлэлтээ цуцлуулахаар тохирч, эд хөрөнгө, үр хүүхдээ хувааж, гэрээ байгуулсан. Энэ хугацаанд би 2 хүүхдэдтэйгээ Булган аймагт аав, ээжийнхээ хажууд, Д.Гончигсүрэн 2 хүүхэдтэйгээ Заамар суманд тус тусдаа амьдарч үзлээ. Шүүхээс бидэнд эвлэрэх хугацаа өгсөн бөгөөд бид энэ хугацаанд эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Гончигсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Бид 2016 оны 12 сараас хойш тусдаа амьдарч байна. Би архи уудаг нь үнэн одоо архинаас гарах бодолтой байгаа. Бидэнд эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Буянхишиг нь хариуцагч Д.Гончигсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Батдэлгэрийн Буянхишиг, Дагвадэмбэрэлийн Гончигсүрэн нар 2008 оны 01 сарын 01-ний өдөр гэр бүл болсныг Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2008 оны 11 сарын 03-ны өдөр бүртгүүлж, 2008 оны 09 сарын 07-ны өдөр хүү Г.Гүнтэнгис, 2009 оны 12 сарын 31-ний өдөр охин Г.Гүнцэлмэг, 2012 оны 11 сарын 18-ны өдөр хүү Г.Гүнтэлмэн, 2015 оны 02 сарын 03-ны өдөр хүү Г.Одтүшиг нарыг төрүүлж өсгөн гэрлэгчдийн эрх үүргийг хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн 0073752-41 тоот, хүүхдүүдийн төрсний 0113332-83, 0000787932 Г-148, 4152000023 тоот гэрчилгээнүүд болон зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Гэрлэгчдийг эвлэрэх бүх талын арга хэмжээ авсаны үр дүнд гэрлэгчид эвлэрч цаашид хамтран амьдрахаар тохиролцсон болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д зааснаар Б.Буянхишигийн нэхэмжлэлтэй, Д.Гончигсүрэнд холбогдох гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН