МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням
-улсын яллагчаар П.Даваасүрэн
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал
-шүүгдэгч Ц.Лн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Лнд холбогдох эрүүгийн 2034004440494 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ц.Лн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг Уянга 3 дугаар багийн нутагт Уугийн ам гэх газарт 51-32 ТӨА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дэх хэсэгт заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна, үүнд тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй буюу түр зөвшөөрөлтэй байна, жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 1 нас 3 сартай Г.Оюун-Эрдэнийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Лны хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Ц.Лн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг Уянга 3 дугаар багийн нутагт Уугийн ам гэх газарт 51-32 ТӨА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дэх хэсэгт заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна, үүнд тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй буюу түр зөвшөөрөлтэй байна, жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 1 нас 3 сартай Г.Оюун-Эрдэнийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/
- Хэргийн газарт үзлэг хийсэн, тээрвийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд / 5-6 тал/
- Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, ослын акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 тал/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 тал/
- Цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-38 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 43 тал/
- Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай “ талийгаач Г.Оюун-Эрдэнийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой болон суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмблөгийн эдийн няцрал, цус харвалт, аалзан хальсан дорх тархмал цус харвалт, хатуу хальсны урагдал, зүүн хацар баруун зүүн чамархай дух дагз зүүн бугалганд цус хуралт, хүзүүний ар цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь авто осол гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 тал/
- 3ам тээвийн осол дээр гаргасан 2020 оны 08 дугаар сарын 24 ны өдрийн 34 дугаартай... Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалт зөрчсөн гэх дүгнэлт /хх-ийн 23-25 тал/
- Хохирогч Б.Отгонтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Тэр өдөр манай хадам ээж манай гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байгаад явсан, машин дээр тоглож байсан хүүхдүүдийг буулгаад явсан, хадам ээжийг явсны дараа гэрээс гартал манай охин Оюун-Эрдэнэ гэрийн зүүн урд талд ээжийн явсан машины мөрөн дээр толгойгоо ургаш нь харуулаад зүүн талаараа хэвтэж байхаар нь би унтаж байна гэж бодоод очиход ухаангүй байхаар нь нөхөрийгөө дуудсан. Тэгээд манай нөхөр ээжийн араас яваад ээжийг авч ирээд бид эмнэлэг яваад эмчид үзүүлтэл аль хэдийнээ зүрх нь зогссон байна гэсэн...ил харагдах гэмтэл байгаагүй, сүүлд харахад тархины зүүн тал нь бяцарчихсан юм шиг байсан...талийгаачийг хаана байсныг хараагүй, бусад хүүхдүүдийг ч хаана байсныг санахгүй байна...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/
- Шүүгдэгч Ц.Лн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...2020 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 11 цагийн орчим манай гэрээс доош гол дээр манай нэг үхэр хэвтчихээд босож чадахгүй байхаар нь хүү Ган-Эрдэний 31-52 ТӨА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг унаж хэвтэж байсан зхэр дээрээ очих замаараа хүүгийнхээ гэрээр орж бэр Одонтунгалагийг аваад үхэр дээрээ ирсэн. Араас хүү Ган-Эрдэнэ мотоцикльтой ирээд үхрээ өргөөд босгосон. Дараа нь гол дээр байх малын хашаанд нэг азарга адуу хашиж байгаад 1 адууны өт цэвэрлээд, 2 адуунд тариа хийгээд 14 цагийн орчим тэндээсээ хүү Ган-Эрдэний гэрт ирж цай уугаад жаахан хэвтэж байгаад гэр рүүгээ явхаар гарч гэрийн зүүн талд тавьсан Портер дээр Ган-Эрдэний хүү Хишигсүрэн, Гарьд-Эрдэнэ, Энх-Эрдэнэ, манай охины Номин гэх хүүхдүүд тоглож байхаар нь би бүгдийг нь булгаад машинаа тойрч хараад гэр рүүгээ хөдлөөд гэрийнхээ наад талд шороон замын хажуу талд явж байтал манай хүү Ган-Эрдэнэ мотоцикльтой араас сигналдаж ирээд надад та хүүхэл дайрчихлаа гэж хэлсэн. Түүнээс цаайш юу болсон эсэхийг санахгүй байна...намайг гэр лүүгээ явах гээд хүүгийнхээ гэрээс гарахад талийгаач охин гэртээ гэрийнхээ хойно сууж байгаа харагдсан...тухайн үед архи согтууруулах ундаанй зүйл хэрэглээгүй байсан...би жолоонд сууж байгаагүй, эрхийн үнэмлэх байхгүй...би тээврийн хэрэгслийн доогуур тонгойж хараагүй, хөдлөхдөө хоёр талынхаа толинд харсан, юм харагдаагүй, машин дээр тоглож байсан хүүхдүүд гэрийн зүүн талд байцгааж байсан, би талийгаачийг хаанаас гараад ирснийг ойлгохгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
- Шүүгдэгч Ц.Лн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 37.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Лн нь 2020 оны 8 сарын 27-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 46, 66 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 9 сарын 16-ны өдөр 144 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-72 тал/ 2020 оны 9 сарын 10-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ц.Лн нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Ц.Лнд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Лн нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ц.Лнг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Ц.Лнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Лн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Ц.Лнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Ц.Лнд үүрэг болгосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Ц.Лн нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Лны жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Лнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт /жолоочийн үнэмлэх/ ирээгүй, шүүгдэгч Ц.Лн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА