| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2022/0051/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/53 |
| Огноо | 2022-05-06 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | П.Нарантуяа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/53
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: П.Нарантуяа,
Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000270055 дугаартай, 146/2022/0051/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ******** багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД: ********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Хүүхдийн асга” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр 40 см-ийн урттай 6 ширхэг хуурай, унанги “Шинэс” төрлийн модыг бэлтгэж өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би дахиж ийм хэрэг хийхгүй байж чадна... гэв.
Иргэний нэхэмжпэгч *******н мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер шинжээч ын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/32 дугаартай албан бичиг /хх-ийн 65-66 дугаар хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч гийн эд мөрийн баримтыг буюу хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт ач холбогдол бүхий 120 см урттай, модон бариултай, төмөр их биетэй, гар хөрөө 1 ширхэгийг *******аас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-76 дугаар хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч эд хөрөнгө буюу яллагдагч *******ын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 2 метр 40 см-ийн урттай 6 ширхэг хуурай, унанги “Шинэс” төрлийн модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суудаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл саатуулах байрны жижүүр албан тушаалтай овогтой т хариуцуулж битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 108-110 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 81-83 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-20 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 32-40 дүгээр хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Хүүхдийн асга” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр 40 см-ийн урттай 6 ширхэг хуурай, унанги “Шинэс” төрлийн модыг бэлтгэж өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан
иргэний нэхэмжпэгч *******н ...*******ыг танина. Манай сумын иргэн байгаа юм. Надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Тухайн хүний хийсэн үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжпэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
гэрч *******гийн ...Би *******ыг танина, нэг айлын хүргэдүүд байгаа юм. Манай хашаан дотор *******ын мод байсан. 10 гаруй ширхэг мод байсан. Хэнтэй, хэзээ буулгасныг мэдэхгүй байна. ******* манай хашаанаас моднууд ачиж явсан талаар мэдэхгүй байна, би хөдөө байсан. ******* ******* улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл нь *******ынх байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
гэрч *******ын ...Би ******* гэдэг хүнийг танихгүй, надаас 21-074358 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Манай “Их сумт хайрхан” ХХК нь мод бэлтгэлд гарахдаа ажилуулах хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаараар бүртгэж ажилд гаргадаг. ******* гэдэг хүн манайд мод бэлтгэлд гарч байгаагүй. 21-074358 дугаартай эрхийн бичиг худалдсан модны эрхийн бичиг байна. ******* манайд нөхөрлөлд гараагүй. Надаас модны эрхийн бичиг зөвшөөрөл авч байгаагүй. ************** улсын дугаартай портерийн тэвшин дээр байгаа мод танай аж ахуй нэгж байгууллагаас авсан мод биш байна. Энэ модыг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер шинжээч ын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 2 метр 40 см урттай 6 ширхэг мод нь “Шинэс” төрлийн хуурай, унанги мод байна. Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна... Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ: нийт 268,970 төгрөг...” гэх 09 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг N46°45”52.8", Е102°02'12,2” солбилцол бүхий Хүүхдийн асга гэх газар нутаг нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна...” гэж 1/32 дугаартай албан бичиг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч гийн эд мөрийн баримтыг буюу хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт ач холбогдол бүхий 120 см урттай, модон бариултай, төмөр их биетэй, гар хөрөө 1 ширхэгийг *******аас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-76 дугаар хуудас/,
2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч эд хөрөнгө буюу яллагдагч *******ын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 2 метр 40 см-ийн урттай 6 ширхэг хуурай, унанги “Шинэс” төрлийн модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суудаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл саатуулах байрны жижүүр албан тушаалтай овогтой т хариуцуулж битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 108-110 дугаар хуудас/,
модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-20 дугаар хуудас/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 32-40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгч *******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд ...би зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдлээ зөвшөөрч байна. Би гэм буруутай. Нөхөн төлбөрийг бүрэн төлсөн гэв.
Шүүгдэгч *******ын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн мод нь 2м 40см урттай байх бөгөөд Ойн тухай хууль, Монгол улсын стандартад зааснаар түлшний модны урт нь 1м, шинж чанараараа модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй, бөөрөнхий буюу цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг түлшний мод гэж хэлнэ.
Шүүгдэгчийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэсэн мод нь түлшний мод биш, хэрэглээний зориулалтын мод болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч *******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Ойн санд учруулсан хохирол болох 6 ширхэг хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 268970 төгрөг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ байх ба улсын байцаагчийн актаар ойн санд учруулсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрт 806910 төгрөгийн ногдуулсан байна. /хх-ийн 27 дугаар хуудас/,
Шүүгдэгч байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 806910 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хохирол хир хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэв.
Шүүгдэгч торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
гэрч ын ...Би ******* гэх залууг танина. Манай сумын залуу байгаа юм. Би 2017 онд 3 сая төгрөгөөр *******т зарсан. Тухайн үедээ нэрээ шилжүүлээгүй *******т машинаа өгсөн. ******* ******* тээврийн хэрэгсэл нь *******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм аа, надаас худалдаж аваад 5 жил болж байна. Би *******аас 3 сая төгрөг бэлэн аваад машинаа өгсөн. Бид хоёрт одоо өглөг, авлага байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/, шүүгдэгчээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ...би уг машиныг худалдаж авсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчийг өөрчлүүлж, бүртгүүлж амжаагүй байгаа, энэ миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл... гэсэн тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь эзэмшлийнх байна.
******* ******* улсын дугаартай Хьюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарь 3234395 төгрөгөөр /хх-ийн 49-52 дугаар хуудас/ үнэлжээ.
6 ширхэг шинэс модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл саатуулах байрны жижүүр П.т хариуцуулж битүүмжилсэн байна. /хх-ийн 106-107 дугаар хуудас/,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 0,866 шоо метр эзэлхүүнтэй, 6 ширхэг хуурай шинэс модыг хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, “Хьюндэй Портер” маркийн 3,234,395 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хурааж, худалдан борлуулсны үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гар хөрөөг устгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 0,866 шоо метр эзэлхүүнтэй, 6 ширхэг хуурай шинэс модыг хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, “Хьюндэй Портер” маркийн 3,234,395 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хурааж, тус тус худалдан борлуулсны үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гар хөрөөг устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА