| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0184/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/204 |
| Огноо | 2021-09-21 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0184/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч *******
Иргэдийн төлөөлөгч С.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ашбагад овогт Долгоржавын Мд холбогдох 2139000000194 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн 3 дугаар хэсгийн Ардын шүүхийн 3/06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Хэнтий аймгийн 5 дугаар хэсгийн Ардын шүүхийн 5/17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар, 1992 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хэнтий аймгийн шүүхийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар, 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 341 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь заалтад зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ашбагад овогт Долгоржавын М /РД: СЖ72030810/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.М нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, МСҮТ-н 2-4 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Л.Бын гэрт нэвтэрч 4 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч Л.Бт 720.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Өлзийсүрэнгийн байшинд "байшингийн мод заруулахгүй гэлээ" гэх шалтгаанаар маргалдан хутгыг зэвсэг болгон хэрэглэж В.Анхбаярын баруун дал орчимд нь хутгалж түүний биед цээжний хөндий нэвтэрсэн хутгалагдсан шарх, баруун уушгины доод дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун уушгины доод дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 8-12-р тал/
2. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 15-17-р тал/
3. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 25-26-р тал/
4. Хохирогч В.Анхбаярын өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 14-ний орой Хэнтий аймгийн Батширээт сумын төвд Өлзийсүрэн гэдэг хүний байшинд М гэх хүний хамт хоёулаа архи уусан юм. Гэтэл Өлзийсайхан гэдэг хүн хашаанд байсан байшингийн модыг М зарна гэсэн би уг модыг заруулахгүй гэсэнд М уурлаж ширээн дээр байсан хутгаар миний нуруу тус газарт нэг удаа хутгалсан. Миний баруун гар талын далны доод хэсгийг хутгалчихсан. Тэгээд би хутгалуулчхаад байшингаас гарч Өлзийсайхан ахын баруун талын хашаа руу орж н.Дуламсүрэнтэй уулзаад ахыг нь н.М хутгалчихлаа түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би эмнэлгийн түргэн тусламж ирэхээс өмнө цус алдаж, шоконд орж ухаан алдсан. ... 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр н.М бид хоёр үдээс өмнө 0,75 литрийн “Ерөөл” нэртэй архийг хоёулахнаа хувааж уусан. Үдээс хойш нь бид хоёр 2-3 литр нэрмэл архи хувааж уусан. Би нэлээн халамцуу байсан болохоор тухайн үйл явдлыг сайн санахгүй байна. М нэлээн согтуу байсан. Бид хоёрыг маргалдаж, муудалцах үед хэн нэгэн хүн байгаагүй, М бид хоёр л байсан. Намайг үүдээр гарах гэж байхад араас гэнэт л хутгалсан. Хутга байсан ширээ хаалгатай ойрхон байсан. Би сумын эмнэлэгт ухаан орсон. ... Миний уушгинд хутга хүрч уушгийг маань оёсон. Миний цээжний хөндий нэвтэрсэн. Би Мд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг, /хх-н 29-30-р тал/
5. Гэрч В.Алтансувдын өгсөн: “ ... би 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хөдөө гэртээ байж байсан юм. Тухайн үед ойролцоогоор 20-21 цагийн үе л байсан байх гэж бодоод байна, яг тодорхой бол цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Миний төрсөн дүү болох н.Алтантуяа нь над руу утсаар яриад н.Анхбаяр бусдад хутгалуулсан байна. н.М гэх хүнд хутгалуулсан юм шиг байна гэж хэлсэн. Ингэж л би өөрийн хүүгээ н.М гэх хүнд хутгалуулсан болохыг нь анх дуулж мэдсэн. Миний хүү Анхбаяр нь 2021 оны 06 дугаар сард яг хэдний өдрийг нь бол би сайн хэлж мэдэхгүй байна, модны ажил хийхээр Батширээт суманд түр ирээд байсан юм, гэтэл харин бусдад хутгалуулаад биеийн байдал нь одоо хүнд байна. ...Миний хүү араасаа далны орчимдоо хутгалуулсан байна. Уг хутгалуулсан шарх нь уушги руу нь нэвтрээд хүүгийн маань биеийн байдал одоо хүнд байна...” гэх мэдүүлэг, /хх-н 38-39-р тал/
6. Гэрч Г.Иваны өгсөн: “...би 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин 4 дүгээр багийн нутаг үйлдвэрийн 5-03 тоотод байх гэртээ байж байхад ойролцоогоор 18-19 цагийн үед байсан байх гэж бодоод байна, яг цагийг нь тодорхой сайн бол хэлж мэдэхгүй байна, Биндэр сумын М гэх хүн манай гэрт ирээд надад хандан би хамт байсан залуугаа хутгалчихлаа, та намайг урагшаагаа, Биндэр сум руу дөхүүлээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мд хандан “ах нь чадахгүй ээ, гэхдээ юу ч гэсэн ах нь нэг хүнтэй уулзчихаад ирье” гэж худлаа хэлээд Маас зугтаагаад яваад өгчихсөн юм. Тэгээд намайг явсны дараа М нь хэсэг манай гэрийн гадаа намайг хүлээж зогссон байсан бөгөөд намайг ирэхгүй болохоор нь хүлээж байгаад тэсэлгүй харуй бүрий болонгуут манайхаас явсан гэж охин маань хэлж байсан... ” гэх мэдүүлэг, /хх-н 42-43-р тал/
7. Гэрч В.Алтантуяагийн өгсөн: “...манай аавын маань талын хамаатны эгч Туяа нь над руу утсаар яриад надад хандан дүү чинь хутгалуулсан байна, М хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн, ингэж л би өөрийн төрсөн эгч Алтансувдынхаа хүүг Мд хутгалуулсан болохыг нь анх дуулж мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-н 46-47-р тал/
8. Гэрч Ж.Өлзийсүрэнгийн өгсөн: “...би 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын төвд байж байгаад ойролцоогоор 16-17 цагийн үед л байсан байх гэж бодоод байна, яг цагийг нь тодорхой бол сайн санахгүй байна, хөдөө гэр лүүгээ явах гээд сүүний машин хүлээгээд зам дээр зогсож байгаад сүүний машин ирэхгүй удаад байхаар нь сумын төв дээр байдаг гэртээ очиж манай байшинд түр амьдарч байгаа Биндэр сумын М, Анхбаяр гэх хүмүүсийг юу хийж байгааг нь харах гээд сумын төв дээрх гэртээ ирээд байшин руугаа орох гэтэл миний өөдөөс Анхбаяр гэх залуу гарч ирээд надад хандан ахаа би хутгалуулчихлаа, М намайг хутгалчихлаа гэж хэлсэн, тэгэхээр нь би Анхбаярыг түшиж аваад Анхбаярын биеийг нь харахад Анхбаярын далны орчмоос нь цус гарч байсан, тэгээд байж байхад Анхбаярын араас М байшингаас маань гарч ирээд надад хандан би чамайг ч гэсэн ална шүү гэж хэлсэн, тэгэхээр нь би н.Мд хандан байж байгаарай, энэ хүн чинь үхэх гээд байна, яаралтай эмнэлэг дуудчихъя гэж хэлсэн, тэгэхэд М нь надад хандан би чамайг ч гэсэн алчихна шүү гээд л байсан, тухайн үед н.Мы баруун хөлийн гутлын түрийнд нь өнгийг нь сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан хутга харагдаж байсан, тэгээд би Мыг тайвшруулах санаатай байж байгаарай гээд л гуйх маягаар хэлж яриад н.Анхбаярт хамаг анхааралдаа хандуулчхаад байж байхад нэг мэдэхэд л М хааччихсан нь мэдэхгүй, алга болчихсон байсан, тэгээд байж байхад ашгүй сумын маань эмч ирээд бид хэд Анхбаярыг аваад шууд эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-н 51-р тал/
9. Гэрч Х.Дуламсүрэнгийн өгсөн: “...18 цаг өнгөрч байх үед дэлгүүр орох гээд гэрээсээ гараад явж байхад манай хажуу талын хашаанд байдаг хоёр ахын намхан нь өөдөөс гүйж ирэн ахдаа туслаарай гэж хэлээд миний өмнө ирээд сөхрөөд суусан. Намайг харахад цамцны ар тал нь нил цус болсон байсан. Тэр ахын араас манай сумын н.Өлзийсүрэн гэх ах араас нь ирээд надад миний дүү цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлсэн юм. ... тэгээд би гэртээ амрах гээд байж байхад орой 20 цаг өнгөрч байх үед манай хажуу хашааны хоёр ахын нөгөөдөх арай өндөр, туранхай хөшгиндүү ах ирсэн. Ах нь сая юу хийчихвий арай хүн алаагүй биз дээ нөгөө хүн чинь хэр байна, цагдаа ирсэн үү ах нь сайн санахгүй байна нэг сэрсэн чинь хутга бариад байж байсан н.Өлзийсүрэнгээс бүх юм болсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 55-р тал/
10. Гэрч Э.Баярын өгсөн: “...тухайн үед ойролцоогоор 20-21 цагийн үе л байсан. Тэгээд манай найз охин бид хоёрыг алхаад сумын төв дээрх гэрийнхээ ойролцоо ирээд явж байхад манай найз Ижилмөрөн нь гэрийнхээ ойролцоогоос бид хоёрыг дуудсан. Тэгэхээр нь бид хоёр Ижилмөрөн дээр яваад очиход манай найз Ижилмөрөн нь бид хоёрт хандан энэ хашаанд хүмүүс нэгнийгээ хутгалсан гэнээ, айгаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм үү, хэрвээ чи айгаад байвал манай ирээд хонохгүй юу даа гэж хэлчхээд манай найз охин бид хоёр Ижилмөрөнгөөс салаад гэр рүүгээ очих гээд гудамжаар алхаад явж байхад дээрх нэгнийхээ хутгалсан гэх айлын хашааны ертөнцийн зүгээр зүүн талд шороон зам дээр улаан хүрэндүү өнгийн нэг ширхэг хутга байж байсан бөгөөд уг хутган дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл болчихсон байсан. Тэгэхээр нь би уг хутгыг нэгнийхээ хутгалсан хутгаа хашаагаа давуулаад шидчихсэн юм байхдаа гэж бодоод хэрэг болж магадгүй гээд уг хутганы зургийг нь дараад мөн хутганы байгаа газрыг нь харуулаад бичлэг хийж авсан...” гэх мэдүүлэг, /хх-н 58-59-р тал/
11 Гэрч Э.Зундуйжамцын өгсөн: “...2021 он 07 дугаар сарын 14-ний үдээс хойш манай эрүүл мэндийн төвд 18 цаг 40 минутад хүн хутгалуулсан ухаангүй гэх дуудлага ирсэн байсан. Тухайн үед уг дуудлагын дагуу Батширээт сумын төв Норовлин багийн булаг заалтад очиход В.Анхбаяр гэх 29 настай залуу доошоо хараад албадмал байдалтай хэвтэж байсан. Хажууд нь манай сумын зүс таних Өлзийсүрэн ах байсан. ... В.Анхбаяр гэх хүн нь хэсэг газрын үзлэгт цээжний баруун талдаа 4 буюу 5 дугаар хавирга төвшинд цээжний ар талдаа 2-3 см хэртэй хэмжээтэй нэвтэрсэн шархтай, В.Анхбаяр гэх хүний биеийн байдал хүнд арьс, салст цонхигор, цайвар, орчны харьцаа сулавтар, байрлал албадмал, зүрхний авиа тод, хэм жигд бус, хүчилтөрөгчийн хэмжээ 85%, зүрхний цохилт 145, артерийн даралт 80/50 уушги баруун талдаа цулцаны амьсгал сонсогдохгүй, зүүн талдаа цулцангийн амьсгалтай байдалтай байсан. ... Цус тогтоох өвчин намдаах, шарханд анхны цэгцлэлт хийж Эрүүл мэндийн төв рүү тээвэрлэж ирж шингэн сэлбэх зохих эмчилгээг хийсэн боловч өвчтөний биеийн байдал сайжрахгүй байсан. Тэгэхээр нь аймгийн төвийн Гэмтлийн нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч аймгийн хагалгааны багт дуудлага өгч мөн сум дундын эмнэлгийн мэс заслын эмчийг дуудаж ирүүлсэн юм. Ингээд шөнийн 04 цаг 00 минутын үед хагалгаа эхлээд 07 цаг 00 минутын хооронд хагалгаа амжилттай дууссан...” гэх мэдүүлэг, /хх-н 63-р тал/
12. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаартай: “... В.Анхбаярын биед баруун далны дунд шугамаар цээжний хөндийн нэвтэрсэн шарх, баруун уушгины доод дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 даагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг, /хх-н 72-73-р тал/
13. Хохирогч Л.Бын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10 цаг болж байхад 10 настай охиноо үлдээгээд би гэрээсээ гараад Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эвт худалдааны төв орчхоод 12 цаг өнгөрч байхад гэртээ иртэл нэг танихгүй хүн манай гэрт сууж байхаар, та юу хүн бэ гэж асуутал айл асууж явна гэж хэлээд манай гэрээс гарахгүй суугаад байхаар нь би одоо гарах гэж байна, та одоо гар гэтэл чи хаашаа явах гэж байгаа юм би эрчим ороод бууя гэхээр тэг тэг гээд бид 2 гараад явсан. Тэгээд нөгөө хүн эрчмийн тэнд буугаад үлдсэн, удалгүй би буцаад иртэл манай охин таныг явсны дараа нөгөө ах дахиж ирсэн, тэгээд намайг гадагшаа гараад ир гэж, машин хараад байж бай гэж хэлэхээр нь машин харж байгаад ороод иртэл нөгөө ах байхгүй байсан гэж хэлсэн. Тэгээд орой 20 цаг болж байхад мөнгөн аягаа үзтэл байхгүй болчихсон байсан...Миний алдсан мөнгөн аяга 1 ширхэг нь Ганболдын бүлээс дурсгав гэсэн бичигтэй байгаа, үлдсэн нь шигтгээтэй байгаа...”гэх мэдүүлэг, /хх-н 119-120-р тал/
14. Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Энхсаруулын өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн тэс” барьцаалан зээлдүүлэх өөрийн ажил дээрээ байж байтал 12 цаг өнгөрч байхад манай барьцаалан зээлдүүлэх газарт 4 ширхэг мөнгөн аяга барьсан эрэгтэй хүн орж энэ мөнгөн аягануудыг барьцаалах гэсэн юм. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэхэд авчихна гэж хэлэхээр та иргэний үнэмлэхээ өгчих гэтэл СжЖ72030810 регистрийн дугаартай Долгоржавын М гэсэн бичиг баримт өгөөд 4 ширхэг мөнгөн аяга өгсөн. Тэгэхээр нь хэдэд тавих юм гэтэл 300.000 гэхээр би хүрэхгүй юм байна 250.000 төгрөг болох юм байна гэтэл, за за гэж зөвшөөрөөд гэрээгээ байгуулаад би мөнгийг хүлээлгэн өгөөд нөгөө эрэгтэй хүн гараад явсан...”гэх мэдүүлэг, /хх-н 131-132-р тал/
15. Гэрч Г.Батжаргалын өгсөн: “...Намайг эмнэлэгт хэвтэхэд миний хажуу өрөөнд******* нь миний хажуу өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаад 02 дугаар сарын эхээр эмнэлгээс гарсан. Бид эмнэлэгт байх хугацаандаа танилцсан юм. М эмнэлгээс гараад манай гэрээр очиж 4 ширхэг мөнгөн аягыг хулгайлж авсан байсан. Энэ тухай би эхнэрээсээ сонссон. Тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан юм...Бид эмнэлэгт байх хугацаандаа очиж хоол цай идээд 2.5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво уусан. Би манай гэрээр очиж хоол цай идэж яваарай гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 134-р тал/
16. Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШД-72 дугаартай: “...тооцооллын үр дүнд хулгайд алдагдсан мөнгөн аяганы үнэлгээ 720.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-н 145-147-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлттэйгээр, бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэйгээр тус тус илрэн гардаг.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, МСҮТ-н 2-4 тоотод Л.Бын гэрээс 4 ширхэг мөнгөн аягыг хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
1. Хохирогч Л.Бын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10 цаг болж байхад 10 настай охиноо үлдээгээд би гэрээсээ гараад Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эвт худалдааны төв орчхоод 12 цаг өнгөрч байхад гэртээ иртэл нэг танихгүй хүн манай гэрт сууж байхаар, та юу хүн бэ гэж асуутал айл асууж явна гэж хэлээд манай гэрээс гарахгүй суугаад байхаар нь би одоо гарах гэж байна, та одоо гар гэтэл чи хаашаа явах гэж байгаа юм би эрчим ороод бууя гэхээр тэг тэг гээд бид 2 гараад явсан. Тэгээд нөгөө хүн эрчмийн тэнд буугаад үлдсэн, удалгүй би буцаад иртэл манай охин таныг явсны дараа нөгөө ах дахиж ирсэн, тэгээд намайг гадагшаа гараад ир, машин хараад байж бай гэж хэлэхээр нь машин харж байгаад ороод иртэл нөгөө ах байхгүй байсан гэж хэлсэн. Тэгээд орой 20 цаг болж байхад мөнгөн аягаа үзтэл байхгүй болчихсон байсан...Миний алдсан мөнгөн аяга 1 ширхэг нь Ганболдын бүлээс дурсгав гэсэн бичигтэй байгаа, үлдсэн нь шигтгээтэй байгаа...”гэх мэдүүлэг, /хх-н 119-120-р тал/
2. Гэрчээр Л.Энхсаруулын өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн тэс” барьцаалан зээлдүүлэх өөрийн ажил дээрээ байж байтал 12 цаг өнгөрч байхад манай барьцаалан зээлдүүлэх газарт 4 ширхэг мөнгөн аяга барьсан эрэгтэй хүн орж энэ мөнгөн аягануудыг барьцаалах гэсэн юм. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэхэд авчихна гэж хэлэхээр та иргэний үнэмлэхээ өгчих гэтэл СжЖ72030810 регистрийн дугаартай Долгоржавын М гэсэн бичиг баримт өгөөд 4 ширхэг мөнгөн аяга өгсөн. Тэгэхээр нь хэдэд тавих юм гэтэл 300.000 гэхээр би хүрэхгүй юм байна 250.000 төгрөг болох юм байна гэтэл, за за гэж зөвшөөрөөд гэрээгээ байгуулаад би мөнгийг хүлээлгэн өгөөд нөгөө эрэгтэй хүн гараад явсан...”гэх мэдүүлэг, /хх-н 131-132-р тал/
3. Гэрч Г.Батжаргалын өгсөн: “...Намайг эмнэлэгт хэвтэхэд миний хажуу өрөөнд******* нь миний хажуу өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаад 02 дугаар сарын эхээр эмнэлгээс гарсан. Бид эмнэлэгт байх хугацаандаа танилцсан юм. М эмнэлгээс гараад манай гэрээр очиж 4 ширхэг мөнгөн аягыг хулгайлж авсан байсан. Энэ тухай би эхнэрээсээ сонссон. Тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан юм...Бид эмнэлэгт байх хугацаандаа очиж хоол цай идээд 2.5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво уусан. Би манай гэрээр очиж хоол цай идэж яваарай гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 134-р тал/
4. Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШД-72 дугаартай: “...тооцооллын үр дүнд хулгайд алдагдсан мөнгөн аяганы үнэлгээ 720.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 145-147-р тал/ зэрэг нотлох баримтуудаар,
2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Ж.Өлзийсүрэнгийн байшинд "байшингийн мод заруулахгүй гэлээ" гэх шалтгаанаар маргалдан хутгыг зэвсэг болгон хэрэглэж В.Анхбаярын баруун дал орчимд нь хутгалж түүний биед цээжний хөндий нэвтэрсэн хутгалагдсан шарх, баруун уушгины доод дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн, нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 8-12-р тал/
2. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 15-17-р тал/
3. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 25-26-р тал/
4. Хохирогч В.Анхбаярын өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 14-ний орой Хэнтий аймгийн Батширээт сумын төвд Өлзийсүрэн гэдэг хүний байшинд М гэх хүний хамт хоёулаа архи уусан юм. Гэтэл Өлзийсайхан гэдэг хүн хашаанд байсан байшингийн модыг М зарна гэсэн би уг модыг заруулахгүй гэсэнд М уурлаж ширээн дээр байсан хутгаар миний нуруу тус газарт нэг удаа хутгалсан. Миний баруун гар талын далны доод хэсгийг хутгалчихсан. Тэгээд би хутгалуулчхаад байшингаас гарч Өлзийсайхан ахын баруун талын хашаа руу орж н.Дуламсүрэнтэй уулзаад ахыг нь н.М хутгалчихлаа түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би эмнэлгийн түргэн тусламж ирэхээс өмнө цус алдаж, шоконд орж ухаан алдсан. ... 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр н.М бид хоёр үдээс өмнө 0,75 литрийн “Ерөөл” нэртэй архийг хоёулахнаа хувааж уусан. Үдээс хойш нь бид хоёр 2-3 литр нэрмэл архи хувааж уусан. Би нэлээн халамцуу байсан болохоор тухайн үйл явдлыг сайн санахгүй байна. М нэлээн согтуу байсан. Бид хоёрыг маргалдаж, муудалцах үед хэн нэгэн хүн байгаагүй, М бид хоёр л байсан. Намайг үүдээр гарах гэж байхад араас гэнэт л хутгалсан. Хутга байсан ширээ хаалгатай ойрхон байсан. Би сумын эмнэлэгт ухаан орсон. ... Миний уушгинд хутга хүрч уушгийг маань оёсон. Миний цээжний хөндий нэвтэрсэн. Би Мд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг, /хх-н 29-30-р тал/
5. Гэрч В.Алтансувдын өгсөн: “ ... би 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хөдөө гэртээ байж байсан юм. Тухайн үед ойролцоогоор 20-21 цагийн үе л байсан байх гэж бодоод байна, яг тодорхой бол цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Миний төрсөн дүү болох н.Алтантуяа нь над руу утсаар яриад н.Анхбаяр бусдад хутгалуулсан байна. н.М гэх хүнд хутгалуулсан юм шиг байна гэж хэлсэн. Ингэж л би өөрийн хүүгээ н.М гэх хүнд хутгалуулсан болохыг нь анх дуулж мэдсэн. Миний хүү Анхбаяр нь 2021 оны 06 дугаар сард яг хэдний өдрийг нь бол би сайн хэлж мэдэхгүй байна, модны ажил хийхээр Батширээт суманд түр ирээд байсан юм, гэтэл харин бусдад хутгалуулаад биеийн байдал нь одоо хүнд байна. ...Миний хүү араасаа далны орчимдоо хутгалуулсан байна. Уг хутгалуулсан шарх нь уушги руу нь нэвтрээд хүүгийн маань биеийн байдал одоо хүнд байна...” гэх мэдүүлэг, /хх-н 38-39-р тал/
6. Гэрч Г.Иваны өгсөн: “...би 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин 4 дүгээр багийн нутаг үйлдвэрийн 5-03 тоотод байх гэртээ байж байхад ойролцоогоор 18-19 цагийн үед байсан байх гэж бодоод байна, яг цагийг нь тодорхой сайн бол хэлж мэдэхгүй байна, Биндэр сумын М гэх хүн манай гэрт ирээд надад хандан би хамт байсан залуугаа хутгалчихлаа, та намайг урагшаагаа Биндэр сум руу дөхүүлээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мд хандан “ах нь чадахгүй ээ, гэхдээ юу ч гэсэн ах нь нэг хүнтэй уулзчихаад ирье” гэж худлаа хэлээд Маас зугтаагаад яваад өгчихсөн юм. Тэгээд намайг явсны дараа М нь хэсэг манай гэрийн гадаа намайг хүлээж зогссон байсан бөгөөд намайг ирэхгүй болохоор нь хүлээж байгаад тэсэлгүй харуй бүрий болонгуут манайхаас явсан гэж охин маань хэлж байсан... ” гэх мэдүүлэг, /хх-н 42-43-р тал/
7. Гэрч В.Алтантуяагийн өгсөн: “...манай аавын маань талын хамаатны эгч Туяа нь над руу утсаар яриад надад хандан дүү чинь хутгалуулсан байна, М хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн, ингэж л би өөрийн төрсөн эгч Алтансувдынхаа хүүг Мд хутгалуулсан болохыг нь анх дуулж мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-н 46-47-р тал/
8. Гэрч Ж.Өлзийсүрэнгийн өгсөн: “...би 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын төвд байж байгаад ойролцоогоор 16-17 цагийн үед л байсан байх гэж бодоод байна, яг цагийг нь тодорхой бол сайн санахгүй байна, хөдөө гэр лүүгээ явах гээд сүүний машин хүлээгээд зам дээр зогсож байгаад сүүний машин ирэхгүй удаад байхаар нь сумын төв дээр байдаг гэртээ очиж манай байшинд түр амьдарч байгаа Биндэр сумын М, Анхбаяр гэх хүмүүсийг юу хийж байгааг нь харах гээд сумын төв дээрх гэртээ ирээд байшин руугаа орох гэтэл миний өөдөөс Анхбаяр гэх залуу гарч ирээд надад хандан ахаа би хутгалуулчихлаа, М намайг хутгалчихлаа гэж хэлсэн, тэгэхээр нь би Анхбаярыг түшиж аваад Анхбаярын биеийг нь харахад Анхбаярын далны орчмоос нь цус гарч байсан, тэгээд байж байхад Анхбаярын араас М байшингаас маань гарч ирээд надад хандан би чамайг ч гэсэн ална шүү гэж хэлсэн, тэгэхээр нь би н.Мд хандан байж байгаарай, энэ хүн чинь үхэх гээд байна, яаралтай эмнэлэг дуудчихъя гэж хэлсэн, тэгэхэд М нь надад хандан би чамайг ч гэсэн алчихна шүү гээд л байсан, тухайн үед н.Мы баруун хөлийн гутлын түрийнд нь өнгийг нь сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан хутга харагдаж байсан, тэгээд би Мыг тайвшруулах санаатай байж байгаарай гээд л гуйх маягаар хэлж яриад н.Анхбаярт хамаг анхааралдаа хандуулчхаад байж байхад нэг мэдэхэд л М хааччихсан нь мэдэхгүй, алга болчихсон байсан, тэгээд байж байхад ашгүй сумын маань эмч ирээд бид хэд Анхбаярыг аваад шууд эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-н 51-р тал/
9. Гэрч Х.Дуламсүрэнгийн өгсөн: “...18 цаг өнгөрч байх үед дэлгүүр орох гээд гэрээсээ гараад явж байхад манай хажуу талын хашаанд байдаг хоёр ахын намхан нь өөдөөс гүйж ирэн ахдаа туслаарай гэж хэлээд миний өмнө ирээд сөхрөөд суусан. Намайг харахад цамцны ар тал нь нил цус болсон байсан. Тэр ахын араас манай сумын н.Өлзийсүрэн гэх ах араас нь ирээд надад миний дүү цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлсэн юм. ... тэгээд би гэртээ амрах гээд байж байхад орой 20 цаг өнгөрч байх үед манай хажуу хашааны хоёр ахын нөгөөдөх арай өндөр, туранхай хөшгиндүү ах ирсэн. Ах нь сая юу хийчихвий арай хүн алаагүй биз дээ нөгөө хүн чинь хэр байна, цагдаа ирсэн үү ах нь сайн санахгүй байна нэг сэрсэн чинь хутга бариад байж байсан н.Өлзийсүрэнгээс бүх юм болсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 55-р тал/
10. Гэрч Э.Баярын өгсөн: “...тухайн үед ойролцоогоор 20-21 цагийн үе л байсан. Тэгээд манай найз охин бид хоёрыг алхаад сумын төв дээрх гэрийнхээ ойролцоо ирээд явж байхад манай найз Ижилмөрөн нь гэрийнхээ ойролцоогоос бид хоёрыг дуудсан. Тэгэхээр нь бид хоёр Ижилмөрөн дээр яваад очиход манай найз Ижилмөрөн нь бид хоёрт хандан энэ хашаанд хүмүүс нэгнийгээ хутгалсан гэнээ, айгаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм үү, хэрвээ чи айгаад байвал манай ирээд хонохгүй юу даа гэж хэлчхээд манай найз охин бид хоёр Ижилмөрөнгөөс салаад гэр рүүгээ очих гээд гудамжаар алхаад явж байхад дээрх нэгнийхээ хутгалсан гэх айлын хашааны ертөнцийн зүгээр зүүн талд шороон зам дээр улаан хүрэндүү өнгийн нэг ширхэг хутга байж байсан бөгөөд уг хутган дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл болчихсон байсан. Тэгэхээр нь би уг хутгыг нэгнийхээ хутгалсан хутгаа хашаагаа давуулаад шидчихсэн юм байхдаа гэж бодоод хэрэг болж магадгүй гээд уг хутганы зургийг нь дараад мөн хутганы байгаа газрыг нь харуулаад бичлэг хийж авсан...” гэх мэдүүлэг, /хх-н 58-59-р тал/
11 Гэрч Э.Зундуйжамцын өгсөн: “...2021 он 07 дугаар сарын 14-ний үдээс хойш манай эрүүл мэндийн төвд 18 цаг 40 минутад хүн хутгалуулсан ухаангүй гэх дуудлага ирсэн байсан. Тухайн үед уг дуудлагын дагуу Батширээт сумын төв Норовлин багийн булаг заалтад очиход В.Анхбаяр гэх 29 настай залуу доошоо хараад албадмал байдалтай хэвтэж байсан. Хажууд нь манай сумын зүс таних Өлзийсүрэн ах байсан. ... В.Анхбаяр гэх хүн нь хэсэг газрын үзлэгт цээжний баруун талдаа 4 буюу 5 дугаар хавирга төвшинд цээжний ар талдаа 2-3 см хэртэй хэмжээтэй нэвтэрсэн шархтай, В.Анхбаяр гэх хүний биеийн байдал хүнд арьс, салст цонхигор, цайвар, орчны харьцаа сулавтар, байрлал албадмал, зүрхний авиа тод, хэм жигд бус, хүчилтөрөгчийн хэмжээ 85%, зүрхний цохилт 145, артерийн даралт 80/50 уушги баруун талдаа цулцаны амьсгал сонсогдохгүй, зүүн талдаа цулцангийн амьсгалтай байдалтай байсан. ... Цус тогтоох өвчин намдаах, шарханд анхны цэгцлэлт хийж Эрүүл мэндийн төв рүү тээвэрлэж ирж шингэн сэлбэх зохих эмчилгээг хийсэн боловч өвчтөний биеийн байдал сайжрахгүй байсан. Тэгэхээр нь аймгийн төвийн Гэмтлийн нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч аймгийн хагалгааны багт дуудлага өгч мөн сум дундын эмнэлгийн мэс заслын эмчийг дуудаж ирүүлсэн юм. Ингээд шөнийн 04 цаг 00 минутын үед хагалгаа эхлээд 07 цаг 00 минутын хооронд хагалгаа амжилттай дууссан...” гэх мэдүүлэг, /хх-н 63-р тал/
12. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаартай: “... В.Анхбаярын биед баруун далны дунд шугамаар цээжний хөндийн нэвтэрсэн шарх, баруун уушгины доод дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 даагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 72-73-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хохирогч Л.Бын гэрээс 4 ширхэг мөнгөн аягыг хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг, хутгыг зэвсэг болгон хэрэглэж В.Анхбаярын биед хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Д.Мыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Харин Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгчийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Л.Бын гэрт нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогч Л.Бын: “...2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10 цаг болж байхад 10 настай охиноо үлдээгээд ...12 цаг өнгөрч байхад гэртээ иртэл нэг танихгүй хүн манай гэрт сууж байхаар ...нь би одоо гарах гэж байна, та одоо гар гэтэл чи хаашаа явах гэж байгаа юм би эрчим ороод бууя гэхээр тэг тэг гээд бид 2 гараад явсан. Тэгээд нөгөө хүн эрчмийн тэнд буугаад үлдсэн, удалгүй би буцаад иртэл манай охин таныг явсны дараа нөгөө ах дахиж ирсэн, тэгээд намайг гадагшаа гараад ир, машин хараад байж бай гэж хэлэхээр нь машин харж байгаад ороод иртэл нөгөө ах байхгүй байсан гэж хэлсэн...”гэх /хх-н 119-120-р тал/ мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч хохирогчийн гэрт хүүхдийг нь байхад орсон болох нь тогтоогдож байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Энэ хуулийн
тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтад “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бд 720.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч Л.Б нь “... 4 ширхэг мөнгөн аягаа буцаан авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Л.Бд төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Харин иргэний нэхэмжлэгч “Хэрлэн Тэс” ХХК-ны төлөөлөгч Л.Энхсаруул ”...250.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг өгсөн, хохирогч В.Анхбаяр нь “ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 1.478.951 төгрөг нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, шалгаж үзэхэд иргэний нэхэмжлэгч “Хэрлэн Тэс” ХХК-нд хулгайн эд хөрөнгө худалдаж 250.000 төгрөг авсан, хохирогч В.Анхбаярын эмчилгээний зардалд 1.478.951 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч*******аас гаргуулж иргэний нэхэмжлэгч “Хэрлэн Тэс” ХХК, хохирогч В.Анхбаяр нарт олгох нь зүйтэй байна.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч*******д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ...” гэж, 4.2 дахь заалтад “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад “...Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Л.Бын 4 ширхэг мөнгөн аягыг хулгайлсан гэмт хэрэг нь дээрх өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа боловч түүнд оногдуулсан ялыг өршөөн хасах, өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй ба түүний нь цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Ашбагад овогт Долгоржавын Мыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцоож нийт 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хугацааг нийт 5 жил 90 хоногийн хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 5 жил 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч*******ы цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч*******аас 1.478.951 төгрөгийг гаргуулж хохирогч В.Анхбаярт, 250.000 төгрөгийг гаргуулж “Хэрлэн Тэс” ХХК-д тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч******* нь хохирогч Л.Бт төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.