Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 702

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2017/00702

                               Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгой 46 гудамж 198б тоотод оршин суух, Боржигон овгийн Рэнцэнноровын Эрдэнэцогт /НС75052575/ -ийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр мөн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Эрдэнэцогт шүүхэд гаргасан хүсэлтдээ...Миний бие нь 1979 оны 03 сарын 09-ны өдрөөс 1980 оны 04 сарын 30 хүртэл Төв аймгийн Материал хангамжийн удирдах газарт грушикээр ажилласан. Улмаар Ахуй үйлчилгээний комбанитад 1980 оны 05 сарын 01-нээс 1984 оны 12 сарын 20 хүртэл галчаар ажиллаж байгаад Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1985 оны 01 сарын 02-ноос 1988 оны 10 сарын 20 хүртэл няраваар, 1988 оны 10 сарын 20-ноос 1994 оны 12 сарын 30 хүртэл малчнаар ажилласан. Намайг нэгдэл болон ахуй үйлчилгээний ажилд томилсон болон чөлөөлсөн  тушаал шийдвэрүүд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Рэнцэнноровын Эрдэнэцогт нь 1979 оны 03 сарын 09-ны өдрөөс 1980 оны 04 сарын 30 хүртэл Төв аймгийн Материал хангамжийн удирдах газарт грушикээр,  Ахуй үйлчилгээний комбанитад 1980 оны 05 сарын 01-нээс 1984 оны 12 сарын 20 хүртэл галчаар,  Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1985 оны 01 сарын 02-ноос 1988 оны 10 сарын 20 хүртэл няраваар, 1988 оны 10 сарын 20-ноос 1994 оны 12 сарын 30 хүртэл малчнаар ажиллаж байсан. Сүхбаатарын зам нэгдэл, Ахуй үйлчилгээний комбинатын даргын тушаалууд архиваас гараагүй юм.

Эрдэнэцогтын эцгийн нэр Рэнцэнноровыг хөдөлмөрийн дэвтэр дээр Ринчинноров гэж буруу бичсэн байдаг тул 1991 оны 01 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоож өгнө үү.

Мөн  Р.Эрдэнэцогтын  дээрх хугацаанд ажиллаж байснгы нотлох баримтууд гараагүй тул түүний Төв аймгийн Материал хангамжийн удирдах газарт 1979 оны 03 сарын 09-ны өдрөөс 1980 оны 04 сарын 30 хүртэл грушикээр, 1984 оны 04 сарын 01-нээс 1984 оны 08 сарын 16 хүртэл манаачаар, Сүхбаатарын зам ХК-ид 1991 оны 01 сарын 02-ны 1994 оны 12 сарын 31 хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Эрдэнэцогт ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх олгосон бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор ихэсгэсэн болно.

Нэхэмжлэгч Р.Эрдэнэцогтод Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам ХК-иас 1991 оны 01 сарын 01-ний өдөр Рэнчинноровын Эрдэнэцогт нэрээр  бичиж олгосон хөдөлмөрийн дэвтэр дээрх эцгийн нэр нь түүний 2012 оны 06 сарын 08-ны өдөр олгосон иргэний цахим үнэмлэх дээр бичигдсэн Рэнцэнноров гэх эцгийн нэртэй тохирохгүй байх боловч тухайн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Рэнцэнноровын Эрдэнэцогт мөн болох нь

Эрдэнэцогтыг эцэг Ч.Рэнцэнноров,  эх Я.Цэрэндолгор нараар овоглож төрсний бүртгэлд бүртгэсэн төрсний бүртгэлийн 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 1-01/001683  тоот лавлагаа болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Р.Эрдэнэцогт нь Төв аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт 1979 оны 03 сарын 09-ний өдрөөс 1980 оны 04 сарын 29 хүртэл ачигчаар, 1984 оны 04 сарын 01-нээс 1984 оны 08 сарын 16 хүртэл манаачаар,

Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам Хувьцаат компанид 1991 оны 01 сарын 02-ны өдөөрс 1994 оны 12 сарын 31 хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Улсын материал техникийн хангамжийн хорооны харъяа, Төв аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1979 оны 03 сарын 09ний өдрийн 28 тоот “ Р.Эрдэнэцогтыг түр жилд томилох тухай”,

1980 оны 04 сарын 29-ний өдрийн 41 тоот “ Р.Эрдэнэцогтыг ажлаас чөлөөлөх тухай”,

1984 оны 04 сарын 02-ны өдрийн 35 тоот “Р.Эрдэнэцогтыг ажилд томилох тухай”,

1984 оны 08 сарын 09-ний өдрийн 93 тоот “Р.Эрдэнэцогтыг ажлаас халах тухай” тушаалууд,

Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам Хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 05 сарын 15-ны өдрийн 58 тоот Түрээсийн гэрээ батлах тухай тушаалын хавсралтын 32 дугаарт Р.Эрдэнэцогт, 1995 оны 11 сарын 13-ны өдрийн Түрээсийн гэрээ цуцлах тухай тушаалын хавсралтын 346 дугаарт Р.Эрдэнэцогт гэсэн бичилтээр,

Сүхбаатарын зам Хувьцаат компаниас 1991 оны 01 сарын 01-ний өдөр тус компаний тэмдэг дарж олгосон 1991 оны 01 сарын 02-ны өдрийн ажилд томилсон тухай бичилттэй хөдөлмөрийн дэвтэр болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн мөн  хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам ХК-иас 1991 оны 01 сарын 01-ний өдөр Рэнчинноровын Эрдэнэцогт нэрээр  бичиж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нэхэмжлэгч Боржигон овгийн Рэнцэнноровын Эрдэнэцогт /НС75052575/ мөн болохыг тогтоож,

Р.Эрдэнэцогтын Төв аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт 1979 оны 03 сарын 09-ний өдрөөс 1980 оны 04 сарын 29 хүртэл ачигчаар, 1984 оны 04 сарын 01-нээс 1984 оны 08 сарын 16 хүртэл манаачаар,

Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам Хувьцаат компанид 1991 оны 01 сарын 02-ны өдөөрс 1994 оны 12 сарын 31 хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Б.ЦОЛМОН