| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0378/ |
| Дугаар | 2019/ШЦТ/378 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/378
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Улсын яллагч Г.Сэндэнсүрэн, Шүүгдэг ****************өмгөөлөгч Ч.Будхүү, Шүүгдэгч ****************өмгөөлөгч Б.Ганчимэг, Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************нарт холбогдох эрүүгийн 1938006620410 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. |
| 2 |
| Шүүгдэгч ****************нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны орой Шинэ - Идэр сумын Сэвсүүл гэх газарт ****************эгчийгээ өмөөрөн маргалдаж нүүр лүү нь цохиж, чулуугаар шидэж эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, зүүн чихний дэлбээнд цус хуралт, няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн Шүүгдэгч ****************нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны орой Шинэ - Идэр сумын Сэвсүүл гэх газарт хувийн таарамжгүй харилцаанаас ****************харилцан зодолдож, эрүүл мэндэд нь баруун шуунд шарх, баруун чихэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч ****************нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны орой Шинэ - Идэр сумын Сэвсүүл гэх газарт ****************эгчийгээ өмөөрөн маргалдаж нүүр лүү нь цохиж, чулуугаар шидэж эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, зүүн чихний дэлбээнд цус хуралт, няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн Шүүгдэгч ****************нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны орой Шинэ - Идэр сумын Сэвсүүл гэх газарт хувийн таарамжгүй харилцаанаас ****************харилцан зодолдож, эрүүл мэндэд нь баруун шуунд шарх, баруун чихэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсанд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938006620410 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ****************хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... 2019 оны 09 дугаар сарын 17 ны шөнө Шинэ-Идэр сумын Сэвсүүлийн гэх нэртэй газар манайх зусаж байгаа юм манайд миний дүү Энхцэцэг нөхөр Энхбаярын хамт манайд очиж 7 хоног хонож аньс түүсэн юм. Тэгээд манай эхнэр **************** дүү Энхцэцэг нөхөр нь Энхбаяр бид 4 жимсэнд явж байгаад ууланд би эхнэр ****************тай хальт маргалдаад тэгээд явах болсон чинь манай эхнэр **************** нь модноос гарч ирэхээ байсан тэгэхээр нь би дүү Энцэцэгийг модонд үлдээгээд ****************г олоод ханиндаа цуг ирээрэй гээд үлдээгээд явсан тэгээд би харьж мал хунараа хотлуулчаад би буцаад ганцаараа мотоциклоороо |
| 3 |
| модруу очсон боловч **************** олоогүй гэцэн Энхцэцэг зогсож тэгээд буцаж гэртээ ирээд машинаа аваад буцаж модруу очоод акумлятроо аваад гэрэл тусгаад модоор хайж явтал ****************гийн ахын нь хүүхэд Эрхэмбаяр ирээд **************** эгч хайчцийн олж өгөөд зайлаараа гуйлгачин минь гэхээр би Эрхэмбаярт **************** эгч чинь үхнэ гэж айлгаад байдаг юм үхээ биз гэж хэлээд бид тэнд жоохон хэрэлдсэн. Тэгээд би гэртээ иргэж ирээд үзсэн байдаггүй. Тэгээд шөнийн 01 цагийн орчимд манаахайс хойшоо 500-600 метрийн зайтай ахийнхаа эзэнгүй хаваржааний хашаан дээр очоод ампаарт нь ороод үзсэн чинь **************** тэнд байсан. Бид нараас нуугдсан байсан намайг айлгах гээд би баяраллаа гэж орилсон. Тэгээд манайлг Энхцэцэг нь ****************г гараад ир яасан их хүнийг сэтгэл санаагаар дарамталдаг хүн бэ чи гээд хэлсэн **************** гарч ирээд Энхцэцэгийг ал чи намайг гээд тэр 2 барцалдаад авахаар нь би дунДуур ороод салгаж байтал Эрхэмбаяр ээж Цэцэгбаттайгаа ирээд намайг Эрхэмбаяр алчий гээд заандаж аваад намайг зүүн нүд рүү нэг удаа цохиод авсан тэгээд бид зууралдаад байж байтал Энхбаяр бид 2- ыг салгасан юм. Тэгээд Энхбаяр Энхцэцэг бид 3 мөрөн явах гээд гэрлүүгээ явж байсан би машин дотор бичиг баримтаа үлдээснээ санаад буцаад машин дээрээ очтол **************** намайг бэрьж аваад хувцаснаас зуураад авсан тэгэхээр би явчий танай ах дүү нар угаасаа чи бид хоёрыг салгах гээд байна зууралдаад зогсож байсан чинь Эрхэмбаяр малын хашааны шон мод барьж ирээд намайг ар нуруу толгойруу нөгөө модоороо 4-5 удаа цохьсон. Тэгэхээр нь би модыг нь арай ч юмаа салгаж аваад би Эрхэмбаярын 2 чихнээс нь бариад доош нь дараад ах нь бичиг баримтаал авъя тэгээл явлаа гээд гуйсан чинь харин зөөлрөөд намайг тавьсан тэгээд гэртээ очоод жимсээ уутлаад байж байтал Эрхэмбаяр араас ирээд гуйлгачингууд зайлах гэж байна уу гээд хэл амаар доромжпоод байхаар нь би ууттай боорцон аваад Эрхэмбаяр луу шидсэн юм тэр боорцог гэхдээ Эрхэмбаярыг оноогүй тэгсэн харин тас гээл явцан чинь Эрхэмбаяр надруу чулуу аваад шйдсэн байсан тэр чулуу нь минйй зүүн шанаа чихний урд хэсэг рүү оносон. Тэгээ л бид 3 наашаа Мөрөнлүү явсан. Миний нэг шүд хөдөлсөн байсан одоо харин хөдөлөх нь багас ч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/ Шүүгдэгч ****************хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... Энх-Амгалан манай аавын дүүг ёсолж авсан манай хүргэн залуу юм.Энх- амгалангынх 2019 оны 08 сарын сүүлээр манай тэнд буюу Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн Зэвсүүлийн ам гэх газарт ирж намаржиж байсан юм. 2019 оны 09 сарын 17-ны орой манай аавын дүү **************** эгч модонд чимсэнд явж байгаад алга болчихлоо гэж Энх-Амгалангын төрсөн дүү Энхцэцэгээс сонсоод жимсэнд явж байсан уул руу очиход Энх-амгалан, Энхбаяр гэдэг хүний хамт **************** эгчий хайж байгаа гээд аккумлиатрт залгаж асдаг улайсах гэрэл / паржууктрын гэрэл/ |
| 4 |
| асаацан архи уугаад модны хаяанд сууж байсан. Би тэр хамт байсан Энхбаяр гэдэг хүнийг танихгүй,би тэр хоёр дээр очоод за энд юу болов.манай эгч хаана байна.яав ийв гэж асуухад Энх-амгалан танай эгч үхнэ гээд байдаг. Модноос дүүжлээд үхцэн байх гэж хэлсэндэгээд намайг морин дээрээ сууж байхад Энх-амгалан босож ирээд хэл амаар доромжлон намайг заамдаж аваад мориноос татаж унагаах гэж оролдсон.Мөн намайг чулуу, мод, гишүү зэргийг шидээд байсан. Тэгэхэд нь Энхбаяр нь Энх-амгаланг барьж аваад надаас холдуулж байсан. Би тэгэхээр нь тэндээс яваад модоор **************** эгчийг хайж яваад ололгүй гэртээ харьсан. Намайг гэртээ ирээд байж байхад Энх-амгалан гэрээсээ гараад хойд модны хаянд байдаг хаваржаа руу машинаараа яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа тэр хаваржаан дээр хэрүүл маргаан болоод байхаар нь би араас мотоциклиор ээжтэйгээ хамт очиход тэр хаваржаан дотор **************** эгч байсан юм. Намайг хаваржаан дээр яваад очиход **************** эгч, Энхцэцэг, Энх-амгалан гурав хэрэлдээд Энх-амгалан, Энхцэцэг хоёр **************** эгч рүү нийлж дайран хэл амаар доромжилж байсан.Энхцэцэг нь **************** эгчийг энэ муу алцайсан жингэрийг алчихъя гээд үсдэж аваад газар луу дараад байсан. Би тэг үед салгах гээд тэр хоёр дээр очтол Энх-амгалан над руу дайрч миний толгой руу гараараа 2 удаа цохисон. Би Энх-амгалантэй барилцаж аваад газар унагаад дараад байж байтал Энхбаяр ирээд салгаж авсан.би тэгээд **************** эгч, Энхцэцэг хоёрыг салгаж авсаны дараа Энх-амгалан, Энхбаяр, Энхцэцэг гурав хэрэлдэж байгаад гэрлүүгээ яваад өгсөн. Би ч мөн адил ээжийг аваад гэрлүүгээ харьсан. **************** эгч машинтайгаа хаваржаан дээр үлдсэн. Би ээжийгээ гэрт буулгачихаад буцаад хаваржаан дээр ирэхэд **************** эгчийг Энх:амгадан дээрээс дараад хэрэлдэж байсан, тэгсэн Энх- амгалан намайг барьж аваад намайг гараараа миний толгой руу цохингуут нь би Энх-Амгаланг зөрүүлж толгойны шанаа хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгэхэд **************** эгч бид хоёрыг салгасан.Энх-амгалан шууд машинруугаа гүйхэд араас нь **************** эгч гүйж очсон.би араас явган очиход машины хажууд Энх-амгалан **************** эгчийг паспорт, машины үнэмлэхээ авъя гээд боож байгаад цохиод байсан. Би тэр хоёрыг салгах гэтэд Энх-амгалан над руу дайраад толгой руу ахиад нэг удаа цохисон. Тэр хооронд **************** эгч паспорт, жолооны үнэмлэхийг нь аваад мод руу орсон байсан. Бид хоёр барилцаж авах үедээ Энх-амгалан намайг байшин руу шахаж чихдэж аваад дарсан. Тэгэхэд нь би барьж аваад унагаасан. Тэгээд дээр нь дараад хэвтэж байтал Энх-амгалан миний баруун гарны бугуйнаас шүдээрээ хазчихаад тавихгүй байсан. Тэр үед Энхцэцэг, Энхбаяр хоёр машинаар ирээд Энхцэцэг нь хэл амаар доромжлоод намайг ганц нэг удаа цохиж авсан. Тэрний дараа би Энхцэцэгт хандан ахыгаа ав, хэн хэндээ гай болохгүй салъя. Энэ ахыгаа аваад яваарай гэж хэлсэн. Тэгээд тэндээс салаад гэрийн ар талд байдаг |
| 5 |
| пүнз рүү тэр гурав явсан. Би араас очиход бас л Энх-амгалан нь над руу чулуу, модоор хөмөөд байхаар нь би юу ч хэлэлгүй дуугай зогсож байтал **************** эгч модноос гарж ирээд пүнзэнд ирэхэд гялгар уутанд хийсэн байсан боорцог, аяга, сэрээгээ над руу шидэхээр нь гэнэт миний уур хүрээд газар байсан жижигхэн чулуугаар шидсэн чинь Энх-амгалан чи чулуугаар цохичихлоо гээд байхаар нь би шууд тэндээс яваад пүнзний ар талд очоод суусан. Тэрний дараа Энх-амгалан, Энхцэцэг, Энхбаяр гурав түүсэн аньсаа ачаад Мөрөн лүү явсан. **************** эгч манайд үлдсэн. Тухайн үед маргаан хэрүүл болж байхад Энхцэцэг манай эгч **************** руу хэл амаар их доромжилж, алцайсан жингэр гэх мэтээр их хүн рүү дайрч байсан. Намайг мөн адил маш их хэл амаар доромжилж мод, чулуугаар хөмөж байхад нь би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй тэвчиж аягатай боорцог шидэхээр нь би бултаат хамгийн сүүлд л нэг чулуу шидсэн. Тухайн үед харанхуй байсан учраас тэр чулуу оносон эсэхийг би мэдэхгүй баина. Ямар ч байсан Энх- амгалан оночихлоо гээд орилоод байсан. Ер нь Энх-Амгалан манай эгч ****************г их дарамталдаг байсан юм. Би өмнө гэрийн бүлийн хэрүүл маргаанд оролцдоггүй байсан. Хамгийн сүүлд л энэ маргаанд нь эгчийгээ өмгөөлөн оролцсоны улмаас ийм байдал үүссэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/ Гэрч Г.****************гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 9 сарын 17-ны өдөр манай нөхөрийн дүү Энхцэцэг нөхөр Энхбаярын хамтаар жимс түүхээр ирсэн. Тэр өдөр жимсэнд явж байгаад би нэг мэдсэн модон дотор ганцаараа үлдсэн байхаар нь орилсон чинь Энхцэцэг Энх-Амгалан ах дээшээ гарсан урдаас орилхоор нь би араас уул өөд өгсөөд орилж явсаар байгаад олж очоод чи яагаад хүн орилоод байхад дугардаггүй юм бэ гэж асуухад Энх-амгалан би дуугарсаншдээ гэж хэлсэн. Тэгээд би хажууд нь очоод сууж байтал манай нөхөр надад хандан манай хамаатны нэг эгч маань өөр хүнтэй явалдаад байгаа юм шиг байна. Би архи ууж очиж агсам тавинаа гэж хэлэхээр нь бид хоёрт хүний амьдрал ямар хамаатай юм. Тэр хүмүүс нь өөрсдөө учраа олно биз гэж хэлэхэд Энх- Амгалан гэнэт уурлаад чи бас намайг хөөх үү, хөөвөл залуу байхад хөөгөөрэй. Угаасаа би дүү нартайгаа явна гээд байсан. Би тэгэхээр нь тэндээс нь холдож жимсээ түүчхээд орой болох дөхөөд байхаар нь би уулнаас буутал Энх-Амгалан, Энхцэцэг, Энхбаяр гурав нийлээд сууж байхаар нь очсон. Энх-Амгалан намайг үгээр өдөөд надад хандан явах уу, танайд очиж хоол идэж болох уу, хоолоо нарийлаад байна уу гэх мэтээр намайг өдөөд доромжлоод байхаар нь би түрүүлээд яваад өгсөн. Тэгсэн чинь араас Энх-Амгалан машинаа ав гээд орилоод байхаар нь би шууд яваад гэрийнхээ дээд талын гол дээр ирээд нүүр гараа угаагаад байж байхад тэр гурав машинаараа жимс хурааж байсан амбаар дээр очхоод Энх- Амгалан мотоциклиороо буцаад яваад өгөхөөр нь би гэртээ харихаар бөөн хэрүүл |
| 6 |
| маргаан болно гэж бодоод айсандаа голын зах дээр сууж байхад машинаар буцаж ирээд чулуу ачиж байсан. Би тэрнийг нь голын захаас хараад сонсоод сууж байсан. Гэхдээ яваад очъё гэхээр айгаад очиж чадахгүй Энх-Амгалан ганцаараа муу пиздааг олж ална, надад гай болж байна гээд амандаа үглээд чулуу ачаад байсан. Энх-Амгалан машин нь хий иргээд явахгүй байхаар нь чулуу ачиж байгаа юм шиг байсан. Тэгээд би гэртээ харихаар Энх-амгалан намайг зодох байх гэж бодсон мөн дүү Энхцэцэг нь бас уурлаад загнах байх гэж бодоод айсандаа очиж чадахгүй даараад байсан болохоор хойд талын хаваржааны амбаар дээр очсон. Намайг хаваржаан дээр сууж байхад Энх-Амгалан, Энхцэцэг, Энхбаяр гурав ирээд амбаарын хаалга онгойлгоод Энх-амгалан орж ирээд энд байна гээд орилсон. Тэгсэн чинь Энхцэцэг наад алцайсан жингэрээ гаргаад ир алчихаад явъя гээд орилсон. Тэгэхээр нь би чамд алуулах ямар хэрэг хийсэн юм гэж хэлсэн чинь намайг үсдээд байшингын довжоон дээрээс унагаагаад байж байхад манай дүү Эрхэмбаяр ээжтэйгээ хамт ирсэн. Энхцэцэг нь намайг үсдчихээд газар луу толгойны ар хэсгээр мөргүүлсэн. Тэгэхэд манай дүү салгах гэхээр Энх-Амгалан манай дүүтэй барилцаж аваад зодолдоод байсан. Би тэр хоёрын зодооныг сайн хараагүй. Барилцаж аваад нижигнээд байсан. Энхцэцэг миний дээр сууцан намайг үсдэж байхад Энхцэцгийн нөхөр Энхбаяр бид хоёрыг салгаж эхнэрээ авсан. Тэндээсээ тэр гурав яваад гэрлүүгээ яваад өгсөн. Мөн Эрхэмбаяр ээжийгээ ааваад явахад нь би тэр үед машин дээрээ ганцаараа үлдсэн байж байхад Энх-амгалан буцаад ганцаараа гүйж ирэхээр нь би яах гэж байгаа юм гэж асуухад Энх-амгалан би бичиг баримтаа аваад танайхаас нэг мөсөн явна гэхээр нь би чи намайг гурван хүүхэдтэй яаа гээв явах гээд байгаа юм бол нэг мөсөн салчихаад бичиг баримтаа аваараа гэж хэлсэн чинь намайг багалзуурдаад хоолой боогоод байж байхад манай дүү Эрхэмбаяр ирж салгасан. Тэр хоёр мөн барилцаж аваад зодолдсон. Тэр хооронд нь би бичиг баримтыг нь аваад мод руу шидсэн юм.Тэгээд би тэр хоёрыг харахад Энх-амгалан Эрхэмбаяр хоёр зодолдож байхад дүү нь нөхөртэйгээ ирээд Энх-амгаланг аваад явсан.би ахиж очвол дахиад бөөн хэрүүл зодоон болох байх гэж бодоод хашааны ард зогсож байсан. Тэр үед манай дүү рүү Энх-амгалан юм авч шидээд байхаар нь Энхбаяр хориглоод байсан. Тэгсэн нэг удаа ууттай боорцог, дотор нь байсан аяга сэрээг шидэхэд нь манай дүү гэнэт уур нь хүрээд жижиг чулуу аваад шидсэн чинь Энх-Амгалан намайг чулуугаар ончихлоо, цагдаа дууд гээд орилоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/ Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 09 сарын 14, 15-ны үед өөрийн хадам ах Энх-амгалангийн гэрт очиж жимс түүхээр эхнэр Энхцэцэгийн хамт очсон. 2019 оны 09 сарын 17-ны өдөр Энх-Амгалан, эхнэр ****************, манай эхнэр Энхцэцэг бид дөрөв жимсэнд явсан. Орой 17 цаг өнгөрч |
| 7 |
| байх үед Энх-Амгалан ах жимснээсээ бууя гээд эхнэр бид хоёр дээр ганцаараа ирсэн. Тэгэхээр нь би бэр **************** эгч хаана байгаа вэ гэж асуухад дээр байгаа замаараа аваад уулнаас бууя гэж хэлсэн. Эхлээд Энх-Амгалан ах эхнэрийн хамт түрүүлж модноос гараад машин дээрээ очсон эхнэр бид хоёр араас нь очиход Энхээ ах ганцаараа машин дээрээ байсан. Энхээ ах бэргэн эгч ****************д эхлээд чи явж бай би араас чинь очно гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр түрүүлж гэрт очоод хонь малыг нь хураагаад байж байхад Эрхэмбаярын ээж намайг үхэрт яваад ир гэж хэлсэн. Би тэгээд үхэрт явчихаад иртэл манай эхнэр Энхээ ах ирээд явлаа бэр эгч олдохгүй байна. Модон дундуур хайж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Энхээ ах ирээд намайг явж бэр эгчийг хайя гээд бид хоёр портер машинаар машины нэмэлт гэрлийг аваад жимс түүсэн уулруугаа очиж машинаа модны хаяанд орхичихоод аккумлятрыг нь салгаж үүрээд гэрэлтүүлгийн гэрэл тусгаж модон дотор хайгаад олдохгүй болохоор нь модноос гарч ирэхэд Эрхэмбаяр морьтой ирээд та хоёр **************** эгчийг хайв уу гэж асуухаар нь хайж байгаад ирлээ олдохгүй байна гэж хэлсэн чинь Эрхэмбаяр Энх- Амгаланд хандан та манай эгчийг олж өгөөрэй гэж хэлээд модруу орсон.Тэгээд бид хоёрыг гэрт ирэхэд нэрийг мэдэхгүй хүмүүс бэргэн гэж дуудаад байсан настай эгч хойд хаваржааны пүнзэнд байгаа байх. Эмэгтэй хүн шөнө хаачих вэ дээ гэж хэлсэн. Тэгээд бид гурав пүнзэнд очиж үзэхэд **************** пүнзэн дотор байж байсан. Тэгсэн манай эхнэр Энхцэцэг та яахаараа манай ахаар тоглодог юм бэ? гэж хэлэхэд би яаж тоглосон юм бэ гээд манай эхнэр **************** хоёр барилцаад авсан. Би тэр хоёрыг салгах гэж байхад Эрхэмбаяр хүрч ирээд Энхээ ахтай барилцаад авсан ноцолдоод байсан. Би бас тэр хоёрыг салгасан. Тэгээд Энхээ ах, эхнэр бид гурав ахыгаа аваад явлаа гээд гэрлүүгээ явсан, хаваржаан дээр ****************, Эрхэмбаяр.Эрхэмбаярын ээж гурав үлдсэн. Энхээ ах явж байх замдаа бичиг баримтаа машинд үлдээсэн байна.очиж авъя гэж хэлээд буцаад явсан.эхнэр бид хоёр гэрт ирээд явах бэлтгэлээ хийгээд буцаад хаваржаан дээр очиход Эрхэмбаяр Энхээ ах хоёр ноцолдоод Энхээ ахыг доороо хийгээд дарсан байсан.../хх-ийн 20-21- р тал/ Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... .../хх-ийн 22-23-р тал/ Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллгааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Би нөхрийнхөө хамт Сэвсүүл гэх газарт аньс түүхээр 2019 оны 9 дүгээр сарын 10-ны үед төрсөн ах Энх-Амгалангийн гэрт очсон. 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр би ах Энхээ.бэр эгч **************** нөхөр Энхбаяр нарын хамт манай ахын гэрийн ард талын ууланд жисм түүж байгаад орой 17 цагийн үед жимнээс буугаад машин дээрээ ирэхэд бэр эгч **************** байхгүй. |
| 8 |
| Манай ах ганцаараа байж байсан. Тэгээд юу болсоныг асуухад модон үлдсэн одоо гараад ирэх байх гэж манай ах хэлсэн. Тэгээд би ганцаараа үлдээд бэр эгчийг хайж зөндөө орилсон манай ах нөхрийн хамтаар түрүүлж яваад хонь малаа хотлуулчихаад Энхээ ах ганцаараа буцаж ирсэн,би тэгээд гэрлүү нь ганцаараа алхаж харьсан. Энхээ ах хэсэг хайж байгад буцаж манай нөхрийг аваад машинаар хайхаар явсан. Би тэр үед гэрт үлсдэн.тэгээд орой 01 цаг болж байхад хойд талд байдаг хаваржааны пүнзэнд байгаа байх гэж Эрхэмбаярын ээж нь хэлээд Энхээ ах, нөхөр бид гурав хаваржаан дээр очиж пүнзэнд үзэхэд бэр эгч пүнзэн дотор байсан. Тэгсэн манай ах ээ бурхан минь таньдаа баярлалаа, амьд байна гэж хэлээд сууж байсан.би тэр үед чи миний ахыг ингэж дарамталдаг юм уу? алаад хаячихмаар гэчий юм аа гээд хэлцэн чинь бэр эгч пүнзнээс гарч ирээд чи яасан хүнийг алдаг юм бэ гээд над руу дайраад бид хоёр барилцаж авахад манай нөхөр, ах хоёр бид хоёрыг салгаад байж байхад Эрхэмбаяр ээжтэйгээ ирээд шууд манай ах руу дайраад Энхээ ахын нүүр лүү нь цохисон.тэр хоёрын манай нөхөр салгасан чинь бэр -эгч ахиад над руу дайрсан.тэгэхээр нь би доороо хийгээд дээр нь дараад суусан.тэгсэн Эрхэмбаярын ээж босго боль миний дүү гэж хэлсэн.тэгэхээр нь би бэр эгчийн гарыг нь тавьтал бэр эгч миний үснээс зулгаайсан.тэндээс Энхээ ах манай нөхөр бид гурав гэрлүү нь явсан, явж байх замдаа манай ах бичиг баримтаа машинаасаа авъя гээд буцаад хаваржаан дээр очно гээд яваад өгсөн,би гэрт нь оччихоод машинаа аваад нөхрийн хамт хаваржаан дээр буцаад очтол Эрхэмбаяр манай ахыг доороо хийчихсэн Энхээ ахын шүднээс цус гарсан байдалтай байж байсан.тэр хоёрыг бас л манай нөхөр салгаад аваад явсан, тэр үед тэр бэр эгч бичиг баримтыг нь аваад алга болсон байсан.тэгээд хаваржааны хажуу талын пүнзэнд очоод түүсэн аньсаа шуудаанд хийгээд байж байтал Эрхэмбаяр бэр эгч хоёр ирээд намайг болон Энхээ ахыг янхан гэчий гээд хэл амаар доромжилоод байхаар нь Энхээ ах ууттай боорцог шидсэн чинь зөрүүлээд Эрхэмбаяр чулуу шидсэн чинь Энхээ ахын чихээс цус гойжоод эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р тал/ Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 479 дугаартай: ****************биед зүүн хацарт шарх, зүүн чихний дэлбээнд цус хуралт няцралт бүхий гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. Д.Бат-Итгэлийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27-р тал/ |
| 9 |
| Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 500 дугаартай: ****************биед баруун шуунд шарх, баруун чихэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. Д.Бат-Итгэлийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх- ийн 31 -р тал/ Шүүгдэгч ****************хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-46-р тал/ Шүүгдэгч ****************хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Завхан аймгийн Их-Уул сумын хуягт дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-60-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч ****************нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны орой Шинэ-Идэр сумын Сэвсүүл гэх газарт ****************эгчийгээ өмөөрөн маргалдаж нүүр лүү нь цохиж, чулуугаар шидэж эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, зүүн чихний дэлбээнд цус хуралт, няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан Шүүгдэгч ****************нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны орой Шинэ-Идэр сумын Сэвсүүл гэх газарт хувийн таарамжгүй харилцаанаас ****************харилцан зодолдож, эрүүл мэндэд нь баруун шуунд шарх, баруун чихэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад |
| 10 |
| баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч ****************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нарын хоорондын хувийн таарамжгүй харилцаа, тэдний хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч нар нь нэг нэгийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч******* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р тал/ Шүүгдэгч ****************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р тал/ зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч ****************нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, |
| 11 |
| учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч ****************нарт Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Эрүүгийн 1938006620410 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
| 12 |
|
| ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ |
| М.ЭРДЭНЭ-ОЧИР |