Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/219

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх

Гэрч ....

Шүүгдэгч ....Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....Б овогт ....Э-д холбогдох эрүүгийн 1721001860099 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч, төрийн удирдлага менежер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, гавъяа шагнал: Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан, ял шийтгэлгүй, ....Б овогт ....Э.   /РД:  ..../

Шүүгдэгч ....Энь 2017 оны 7 сараас 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 84 шуудай 2279.85 кг ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг бэлтгэж, худалдан авч, хадгалж, тээвэрлэсний улмаас 113992500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ....Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Би Буйрт амарч байхдаа  буюу 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зөвшөөрөлгүйгээр 100 кг Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг бусдаас худалдан авснаа хүлээн зөвшөөрч байна. Харин 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зөвшөөрлийн дагуу 2179.85 кг өвсийг худалдан авсан.  Д бол 9 сарын 10-ны өдөр хүртэл надтай хамт ажиллаж явсан хүн. Гэрчээр оролцуулах гэсэн боловч ирсэнгүй. Миний авсан үндсийг боломжоор нь өмнөх хойдохыг нь ялгаж салгаж шийдвэрлэж  өгнө гэдэгт итгэж байна гэв.

Гэрч  Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын сүүл 8 сарын эхээр байсан. Сар, өдрийг нь сайн санахгүй байна. Э манайд ирээд эхнэр бид хоёртой уулзаад нэг өдрийн 20000 төгрөг өгье, дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсний сахалыг цэвэрлээд өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд би 2-3 удаа очиж  цэвэрлэсэн.  Миний хийж чадах ажил биш байсан. Би чадах хэмжээгээрээ цэвэрлээд явдаг байсан. Миний хуруу гэмтсэн болохоор 2-3 хоног яваад больсон. Өдрийн 20 000 төгрөгөөр бодоод 60 000 төгрөг авсан гэв.

Гэрч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2007 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ******* ХХК-д сахиулаар нүүж ирж ажиллаж байна. Надад складны түлхүүр нь байдаггүй. Би орж үзэж байгаагүй. Э манайд 9 сард 2-3 удаа хоол унд идэхээр ирж байсан. Д гэдэг хүнтэй хамт ирдэг байсан. Ирэхдээ шуудайтай юм авчирч складанд хийдэг байсан. Юу хийдэг байсныг нь мэдэхгүй. Надад тэр скаладны түлхүүр байдаггүй болохоор Э надтай харьцдаггүй байсан. Өөрөө онгойлгоод хийж тавьчихаад явдаг байсан гэв.

Гэрч Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 8 дугаар сарын 24-ний шөнө яваад 25-ны өдөр Халхгол сумын засаг даргатай гэрээ байгуулах талаар ярилцаад  28-ны өдөр аймагт ирсэн. Гэрээ байгуулах хүн нь байхгүй байна гээд 1 өдөр буюу 8 дугаар сарын 28-ны өдөр гэрээгээ байгуулж үндэс худалдан авах ажлыг эхлүүлэхээр болсон. Эхний 20 сая төгрөгийг компаниас гаргаж өгсөн. Тэр мөнгөөрөө 36 ширхэг зөвшөөрлийн бичиг авсан. Би компанийг төлөөлж сумтай гэрээ хийсэн. Миний доор 20-оод хүн надтай гэрээ хийж ажилладаг байсан. Би санамж бичгээ удирдаж байгаа хорин хүндээ тарааж өгдөг. Хэн хэн авч байгаа талаар ерөнхий ойлголт өгдөг байсан.  Би Эд холбогдох зөвшөөрлийн бичгийг хүлээлгэж өгөхдөө галын аюулгүй байдлыг сайн хангаж ажиллана шүү гэдгийг хэлж байсан. Зөвшөөрлийн бичгийг хүлээлгэж өгөхийн өмнө Э өөр үндэс худалдаж авахуулсан зүйл байхгүй. Э бол манай компанийн ажилчин биш. Би үндэс худалдаж авахад итгэл дааж чадах хүн гэж бодож цалинжуулж үндэс худалдаж ав гэж компанийн мөнгийг өгсөн. Бид хоёрын дунд байгуулсан гэрээ байхгүй гэв.

 Бичгийн нотлох баримт:

-Анхан шатны үзлэг хийсэн тэмдэглэл /1-р  хавтаст хэргийн  8/

-Зөрчил шалган шийдвэрлэсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн  9-11/

-Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг жигнэсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн  12/

-Орон байранд нэвтрэн орсон тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 27/

-Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /1-р хавтаст хэргийн 65/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / 1-р хавтаст хэргийн 67/

-Иргэний нэхэмжлэгч Г мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 71-73/

-Гэрч .... мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 74-75/

-Гэрч .... мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 76-77/

-Гэрч .... мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 78-79/

-Гэрч .... мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 80-81/

-Гэрч Г мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 86-87/

-Гэрч .... мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 92/

-Гэрч .... мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 94/

-Гэрч .... мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 98-100/

-Гэрч .... мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 101/

-Гэрч .... мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 102-103/

-..... мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 105/

-Гэрч ..... мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 107-108/

-Гэрч ..... мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 109-110/

-Гэрч ..... мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 114/

-Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч .... дүгнэлт /1-р хавтаст хэргийн 117-118/

-Шүүгдэгч Т.Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 125-126/

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 135/

-Мөрдөн байцаах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тухай тогтоол /1-р хавтаст хэргийн 136/

-Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын захирамж А/90 /1-р хавтаст хэргийн 155/

-Э мийн үйлдвэр ХХК-ийн тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 157-158/

-Э мийн ургамал нийлүүлэх, худалдах гэрээ /1-р хавтаст хэргийн 159/

-Байгалийн ургамал ашиглах гэрээ, гэрээний хуулбарууд /1-р хавтаст хэргийн 166-167/

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хавтаст хэргийн 172/

-Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинээр гаргаж өгсөн 36 хуудас задгай баримтууд зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ....Э нь 2017 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 84 шуудай 2279.85 кг ховор ургамал болох Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг худалдан авч хадгалж 113992500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч ... ... нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчээр ажилласан Дорнод хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль орчны хяналтын улсын байцаагч .... “шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын эрхтэн болох үндэс байна. Байгалийн ургамлын тухай хуулийн дагуу 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан Дэрэвгэр жиргэрүү нь ховор ургамлын жагсаалтад орсон болно. Уг ургамлын үндсийг эмийн түүхий эдийн зориулалтаар ихэвчлэн хятад улс руу гаргаж ашигладаг. БОАЖЯ-ны сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээ 1кг Дэрэвгэр жиргэрүү үндэс нь 50.00 мянган төгрөг байдаг” гэх дүгнэлт /хх-ийн 118/ болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ....Э нь шүүхийн хэлэлцүүлэгт  “Би Буйрт амарч байхдаа  буюу 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зөвшөөрөлгүйгээр 100 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг бусдаас худалдан авснаа хүлээн зөвшөөрч байна. Харин 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зөвшөөрөлтэйгээр 2179.85 кг өвсийг худалдан авсан тул миний авсан үндсийг ялгаж салгаж шийдвэрлэнэ өгнө? үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд тухайлбал,

Иргэний нэхэмжлэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн иргэнд өөрийн албан тушаал болон шалгалтын зорилгоо танилцуулж уг складанд шуудайлж хураасан Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг бэлтгэх зөшөөрөл байна уу байвал зөвшөөрлүүдээ үзүүлэх талаар шаардлага тавьсан. Гэтэл ....Эгэгч нь эдгээр үндсүүдийг түүж бэлтгэх зөвшөөрөл байгаа бид нар 3 жилийн гэрээтэй Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс түүж бэлтгэх зөвшөөрөл авч гэрээ хийсэн байгаа гэж хэлсэн бөгөөд тухайн үедээ яиар нэгэн аж ахуйн нэгжийн нэр хэлээгүй ...ингээд зөвшөөрөл нь ирэхгүй байсан тул тухайн өдрийн орой 23 цагаас эхлэн складанд шуудайлж хураасан Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсүүдийг нэг бүрчлэн тоолж шалгахад нийт 84 шуудай буюу 2279.85 кг үндэс байсныг тэмдэглэл үйлдэн хураан авсан. ...Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг манай сумаас түүж бэлтгэх зөвшөөрлийг ....Э гэгч нь биднийг шалгаж аваагүй байсан. ....ЭХалхгол сумын нутаг дэвсгэрээс Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс бэлтгэхээр гэрээ байгуулж төлбөр төлөөгүй байсан ...”*******” ХХК-ийн төлөөлөгч 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай суманд ирж гэрээ байгуулж дөнгөж үндэс түүж бэлтгэхээр бэлтгэж байсан. .......Э гэх иргэнээс хураан авсан 2279.85 кг Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг бүрэн хатааж шуудайлсан үндэс байсан. ...учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/

Гэрч Х-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай суманд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс түүж бэлтгэхээр зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдийн төлөөлөгч нар ирж гэрээ байгуулан тухайн зөвшөөрөлд заагдсаны дагуу үндэс бэлтгэж эхэлсэн ... “*******” ХХК-ний үндэс бэлтгэх гэрээг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш гэх хүн анх манай суманд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ирж гэрээ байгуулсан ... “Эмийн Үйлдвэр” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Халхгол сумын 2 дугаар багийн Индүүт гэх газраас нийт 8 тонн Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс бэлтгэх зөвшөөрөл авсан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “” ХХК-ний сахиулаар нүүж ирэн ажиллаж байгаа юм. Намайг энд нүүж ирсэнээс хойш ямар нэгэн хүн тус агуулахад үндэс авчирч хураагаагүй. ...Захирал ******* скаладны хаалга цонхыг өдөр бүр сайн шалгаж байгаарай гэж хэлээд явсан ...манайхыг нүүж ирснээс хойш ....Э манайхаар ирж тухайн агуулахыг эргэж үзэж тойрч байгаагүй...Миний бодлоор ******* ахыг л амралтын баазаа ажиллуулж байх тэр үед үндсийг скаладанд хураасан байх гэж бодож байна ”гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/

Гэрч П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тухайн объектыг  сахиулаар хүлээн авснаас хойш 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ямар ч хүн ирж тухайн агуулахад  эд зүйл хий болон дотроос нь юм авч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 94/

Гэрч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн зуны улсын баяр наадмын дараа буюу 2017 оны 07 дугаар сарын сүүлээр байсан уу? 08 дугаар сарын эхээр байсан уу? сар өдрийг нь санахгүй байна. Э гэдэг залуу манайд ирээд эхнэр бид хоёртой уулзаад нэг өдрийг 20.000 төгрөг өгөе Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэсний сахалыг цэвэрлээд өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд Э эхнэр бид хоёрыг манай багийн Т-ээ, Э-маа,******* /албаны нэрийг нь мэдэхгүй/ гэх хүмүүстэй хамт яваад Буйр нуурын зүүн урд захад байдаг ******* гэдэг хүний ажиллуулдаг амралтын баазын зүүн талд нуурын эрэг дээр авж очоод газар дэлгэж хатааж байсан Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэснийхээ сахалыг түүлгэсэн. Би уг газарт 2-3 удаа очиж үндэсний сахал цэвэрлэж өгсөн бөгөөд эхнэр маань нэлээд хэдэн өдөр Э-тэй явж үндэсний сахал цэвэрлэсэн. ....Э нь өглөөдөө манайд ирээд биднийг авч яваад оройдоо буцааж хүргэж өгдөг байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 101/

Гэрч Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сард байсан өдрийг нь санахгүй байна, манай багийн иргэн Д-ийн Д гэх залуу аймгийн төвөөс ирсэн Э гэдэг залуутай хамтран иргэдээс Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс худалдан авч байсан юм. 2017 оны 07 дугаар сард Д манайд ирээд та хоёр хэд хоног үндэсний сахал цэвэрлээд өгөөч ээ хүн тус бүрд нэг өдрийн 20.000 төгрөг өгье гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр зөвшөөрөөд түүнтэй хамт Буйр нуурын зүүн талд байдаг чулуун байшингийн гадна Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс дэлгэж хатааж байхад нь сахалыг нь цэвэрлэж өгсөн. Нөхөр бид хоёртой хамт манай багийн Т-ээ, Э-аа, ******* гэдэг хүмүүс үндэсний сахал цэвэрлэж байсан юм. Бид нар нилээд хоног ажилласан бөгөөд Э, Д хоёр ээлжлээд ******* дугаартай жижиг суудлын машинаар биднийг өглөөдөө ирж аваад оройдоо хүргэж өгдөг байсан ...2017 оны 07 дугаар сард байсан өдрийг нь санахгүй байна ямар ч байсан зуны халуун цагт байсан юм ...2017 оны 07 дугаар сарын сүүлээр манай ******* багийн хойд талаар зүүн тийшээ БНХАУ-ын ******* хотыг чиглээд хүчтэй мөндөр байсан юм. Тэгэхээр орохоос хэд хоногийн өмнө би тэдгээр хүмүүсийн авсан үндэсний сахалыг цэвэрлэж өгч байсан болохоор цаг хугацааг нь санаж байна ...миний санаж байгаагаар 10 гаруй хоног цэвэрлэсэн ...би 2017 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд гэртээ байсан болохоор уг хугацаанд үндэсний сахал цэвэрлэж байхад *******ийн амралтын бааз ажиллаж байсан бөгөөд амрагч нартай байсан. Харин 8 сарын сүүлээр *******ийн амралтын бааз буугаад явчихдаг юм  ... “ гэх мэдүүлэг /хх-ний 102-103/

Гэрч П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д нь манай багийн иргэн болохоор танина, харин ....Э гэдэг залуу нь өнгөрсөн зун надаар үндэсний сахал цэвэрлүүлж байсан учраас танина ...2017 оны 07 дугаар сарын эхээр байсан.  Д, Э нар манай ******* багийн төвд Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс аваад явж байна гэж сонсогдож байсан. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын эхээр буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин сонгуулийн үеэр Э надтай уулзаад үндэсний сахал цэвэрлээд өгөөч нэг өдрийн 20.000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрөөд ******* багийн иргэд болох Т-ээ, Э-маа, Б, Г нарын хамт яваад Буйр нуурын зүүн урд хэсэгт байдаг ******* гэх хүний амралтын бааз дээр очиход зүүн талд нь байдаг чулуун байшингийн гадна үндэс цэвэрлэж хатааж байхад нь сахалыг  нь цэвэрлэж өгсөн ...Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин сонгууль 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болсон. Тэр үед Э намайг гуйгаад үндэс цэвэрлүүлж байсан юм. Бид нар сонгууль болохоос 2-3 хоногийн өмнө Эийн үндэсний сахалыг эхэлсэн бөгөөд сонгууль болдог өдөр амраад маргаашнаас нь дахин цэвэрлэсэн. Бид нар үндэсний сахалыг 10 гаруй хоног цэвэрлэж өгсөн  ...манай нутгийн хүмүүс намайг ******* гэж дууддаг юм ...гэх мэдүүлэг /хх-ийн 104-105/

Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг Халхгол сумын 2 дугаар баг буюу ******* багийн төвд байдаг гэртээ байж байхад урьд өмнө зүс харж байсан Хэрлэн сумын харьяат Э гэдэг залуу ирж уулзаад би танай сумаас Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс авч явж байгаа юм. Чи миний ажилд туслаад өгөөч чамд худалдаж авсан нэг кг үндэс тутмаас 1000 төгрөг өгье гэж гуйхаар нь зөвшөөрсөн ...миний хувьд Эийн худалдаж авсан үндэснийг нь шороог сэгсэрч цэвэрлэх шуудайлах ачиж буулгах дэлгэх ажилд нь тусалдаг байсан. Надад өөрийн гэсэн бэлэн мөнгө төгрөн байхгүй болохоор Э-ийн үндэс худалдаж авах ажилд нь хөрөнгө оруулж хамт бэлтгэсэн асуудал байхгүй. Намайг ажиллах хугацаанд Э 1 тонн гаруй Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс худалдаж авсан бөгөөд өдөр бүр авсан хэмжээгээрээ тооцоод миний цалинг өгдөг байсан ...намайг үндэсний сахалыг нэг өдрийн 20.000 төгрөгөөр цэвэрлэх хүн олоод өгөөч гэхээр нь би ******* багийн ажил хийдэггүй иргэд болох Т, Э-аа, П, Б, Г нартай уулзаж санал тавихад зөвшөөрсөн ...Б ажил гэдэг хүний амралтын баазын агуулахад хадгалдаг байсан. Тэгэхдээ нойтон үндсээ нуурын эрэг дээр дэлгэж хатаагаад дээрх иргэдээс сахалыг нь цэвэрлүүлээд хатсаныг нь агуулах руу хийдэг байсан ...надтай анх уулзахдаа зөвшөөрөлтэй гэж ярьж байсан гэхдээ надад үзүүлж харуулсан зөвшөөрөл байхгүй ...намайг ажиллаж байх хугацаанд 1 тонн гаруй нойтон үндэс худалдаж авсан. Би 2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэс 10 гаруй хоног ажиллааад 8 дугаар сарын 04, 05-ны өдрийн орчим хувийн ажилтай болсон тул ажиллахгүй байж байгаад 8 дугаар сарын 13, 14-ний орчим очиход Э нэлээд их хэмжээний үндэс авчихсан байсан. Тэрнээс хойш би үндэсний сахал цэвэрлэх ажил хийсэн бөгөөд 8 сарын 20-д гаргаад ажиллахаа больсон ...” гэх мэдүүлэг /хх-ний 109-110/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э-ийн “Би 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зөвшөөрөлтэйгээр 2179.85 кг өвсийг худалдан авсан” гэх үйлдэл нь үгүйсгэн няцаагдаж байх тул түүнийг зохих зөвшөөрөл авахаас өмнө өөрөөр хэлбэл, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг худалдан авч хадгалсан байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Хэрэгт “*******” ХХК-д зөвшөөрөл олгосон шийдвэр болон эмийн үйлдвэр шүүгдэгч ....Энарын хооронд холбоотой холбогдох баримтууд байгаа хэдий боловч эдгээр баримтууд нь шүүгдэгч Т.Э-ийн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү бэлтгэсэн, худалдан авсан, хадгалсан гэмт үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна гэж үзсэн тул дээрх  баримт сэлтүүдийг шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Иймд шүүгдэгч Т.Э-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Т.Э-ийг  зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг бэлтгэсэн, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ....Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Иргэний нэхэмжлэгч Г нь “шүүгдэгч ....Э нь Халхгол суманд нийт 113992500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнийг 5 дахин нэмж тооцоход 596962500 төгрөгийн хохирол учруулсан байгаа тул энэ хохирлыг нөхөн төлүүлмээр байна” гэж байх боловч Байгаль орчныг  хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно”, мөн зүйлийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-д “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр... нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан байх тул  шүүгдэгч Т.Э-өөс гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 596962500 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.

Мөн Байгаль орчныг  хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлого болон гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”  гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.Эийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6.500.000 төгрөгийн үнэлгээтэй “” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ******* ХХК-ний өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул энэ тээврийн хэрэгслийн үнэ 6500000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж нөхөн төлбөрийг төлүүлэх, мөн шүүгдэгчээс хураан авсан дэрэвгэр жиргэрүү өвсний 227985 кг /шүүхэд ирээгүй/ үндсийг худалдан борлуулсны орлогоос шүүгдэгчид оногдуулсан нөхөн төлбөрийг төлүүлэхэд зарцуулах, илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор тогтоох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч эд мөрийн баримтаар хураагдсан эрээн бүтээлэг 2 ширхэг, ногоон өнгийн шуудай 38 ширхэгийг /шүүхэд ирээгүй/ устгуулах санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрээн бүтээлэг 2 ширхэг, ногоон өнгийн шуудай 38 ширхэгийг /шүүхэд ирээгүй/ устгаж, шүүгдэгч Т.Э-ийн эзэмшлээс 6.500.000  төгрөгийн үнэлгээтэй “” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг “*******” ХХК-д олгож, бичиг баримтаар ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ....Б овогт ....Э-ийг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг бэлтгэсэн, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....Э-ийг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ....Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт, 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар шүүгдэгч Т.Э-өөс гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохиролд 569.962.500 /таван зуун жаран есөн сая есөн зуун жаран хоёр мянга таван зуу/  төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  “” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан нөхөн төлбөрийг төлүүлэх болон мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 38 ширхэг, 2239.82 кг Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг /шүүхэд ирээгүй/ худалдан борлуулсан орлогоос шүүгдэгч Т.Э-д оногдуулсан нөхөн төлбөрийг төлөхөд зарцуулах, илүү гаргасан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор тогтоосугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэг, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хураагдсан /шүүхэд ирээгүй/ эрээн бүтээлэг 2 ширхэг, ногоон өнгийн шуудайг устгаж,  шүүгдэгч Т.Э-ийн эзэмшлээс 6.500.000  төгрөгийн үнэлгээтэй “” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг “*******” ХХК-д олгож, бичиг баримтаар ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.    

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч түүний өмгөөлөгч, иргэний нэхэмлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЭНХБААТАР