| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00558/и |
| Дугаар | 703 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 703
| 2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2017/00703 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Цээл сумын Майхан 3 дугаар баг орших Хөндлөнхангай ХХК-д холбогдох
4 194 950 40 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Цээл сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг 2159198 регистрийн дугаартай Хөндлөн хангай ХХК нь 2014-2016 оны албан татвар дутуу төлөлт болох 4 194 950 төгрөг төлөгдөөгүй байна. Хөндлөн хангай ХХК-д 2015 оны 10 сарын 23-ны өдөр DNP151014001324 дугаартай мэдэгдэх хуудас, 2017 оны 01 сарын 18-ны өдөр Хаан банкны Зуунмод тооцооны төвийн DBNP170118000942 дугаартай мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээг хаасан. Иймд Хөндлөн хангай ХХК-иас татварын өр 4 194 950 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөндлөнхангай ХХК-ийн захирал Д.Энхсайхан шүүхэд гаргасан хариу тайрбартаа ... Татварын хэлтсийн нэхэмжилсэн 4 194 950 40 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 4 194 950 40 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулна гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Хөндлөнхангай ХХК-д холбогдуулан 4 194 95 40 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хөндлөнхангай ХХК нь Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 4 194 950 40 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний дотор төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбараа бичгээр гаргасан байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн 4 194 950 40 төгрөгийг хариуцагч Хөндлөнхангай ХХК төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН