Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 710

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00710

                          Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 50 мянгат гудамж 56 тоотод оршин суух, Боржигон овгийн Махбалын Удаа /УС57042000/ -ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Удаа, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Удаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Төв аймгийн Баянбараат сумын Баян-Амьдрал нэгдэлд 1971 оны 07 сарын 30-наас 1973 оны 09 сарын 01 хүртэл, Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд 1973 оны 09 сарын 01-нээс 1974 оны 06 сарын 30 хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Хайрхан нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул тухайн үеийн нэгдлийн боловсон хүчний эрхлэгч Цэгмэд хуулбарлаж өгсөн байдаг. Мөн 1971 оноос 1974 оны цалингийн дансны бичилтийг Баян-Өнжүүл сумын засаг даргын тамгын газраас шүүж гаргасан баримтуудыг нотлох баримтуудыг үндэслэн миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Удаа ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

М.Удааг Баянбараат сумын Баян-Амьдрал нэгдэлд 1971 онд малчнаар, мөн Хайрхан нэгдэлд 1974 онд малчнаар томилсон, чөлөөлсөн тушаалууд өөрт нь болон Архивын газарт хадгалагдаагүй, олдохгүй байгаа болох нь

тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 2156 дугаартай  захирамжаар бүрдүүлсэн Төв аймгийн Архивын тасгийн 2017 оны 07 сарын 04-ний  өдрийн 6396  тоот лавлагаа, 2017 оны 06 сарын 14-ний өдрийн 590 тоот лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч М.Удаагийн Төв аймгийн Баянбараат сумын Баян-Амьдрал нэгдэлд 1971 оны 07 сарын 30-наас 1973 оны 09 сарын 01 хүртэл, Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд 1973 оны 09 сарын 01-нээс 1974 оны 06 сарын 30 хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэлээ.

 

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 02/68 дугаар бүхий тодорхойлолтод ...”М.Удаагийн Хайрхан нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтыг Засаг даргын тамгын газрын архивын сан хөмрөгийн ХН1-6 дугаар баримтаас 1971 оныг  42, 1972 оныг 43 дугаар, 1973 оныг 43 дугаар, 1974 оныг 42 дугаар хуудаснаас хуулбарлаж хүргүүлэв” үүнд Чүлтэмийн Махбалын өрхөд Удаа гэж бичигдэж цалин хөлс тооцсон тухай баримтуудаар,

Төв аймгийн Баянбараат сумын Баян-Амьдрал нэгдлийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлын 1972 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот “ Амжилт гарган ажилласан зарим хүмүүсийг шагнах тухай” тогтоолын хавсралтын 22 дугаарт “М.Удаа-мал маллагаагаар 75 төгрөг” гэсэн бичилтээр,

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Их хайрхан нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1974 оны 02 сарын 20-ны өдрийн 13 тоот тогтоолын хавсралтын 12 дугаарт М.Удаа Бараатын хоньчин, илгээлтийн эзэн” гэсэн бичилтээр,

Гэрч Р.Батмөнхийн ...М.Удаа нь 1971 оны 08 сараас 1974 оны 06 сараас ажиллаж байсан, би өөрөө Хайрхан нэгдэлд 1966 оноос 1979 он хүртэл ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх мэдүүлэг,

Гэрч Л.Бадамхандын ...би Баян-Амьдрал нэгдлийн боловсон хүчнээр ажиллаж байсан, М.Удаа нь 1971 оноос 1974 онд малчнаар ажиллаж байса” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэрч Р.Батмөнх нь Баян-Амьдрал нэгдэлд 1968 оноос 1973 онд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь, гэрч Л.Бадамханд нь Хайрхан нэгдэлд бичээчээр тус тус ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн мөн  хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар нэхэмжлэгч Махбалын Удаагийн Төв аймгийн Баянбараат сумын Баян-Амьдрал нэгдэлд 1971 оны 07 сарын 30-наас 1973 оны 09 сарын 01 хүртэл, Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд 1973 оны 09 сарын 01-нээс 1974 оны 06 сарын 30 хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОН