| 2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 151/ШШ2017/00711 | Төв аймаг | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Төв аймгийн Баян сумын 3 дугаар баг, Холоот хороо 2-2 тоотод оршин суух, Хотгойд овгийн Бэлэгдэмбэрэлийн Долгормаа /ГО87071761/ нэхэмжлэлтэй, Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 27-565 тоотод оршин суух, Тажиа овгийн Улаанхүүгийн Амаржаргал /ЛЙ87011272/-д холбогдох, Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Долгормаа, Хариуцагч У.Амаржаргал, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.Долгормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Миниий бие нь У.Амаржаргалтай 2010 оноос хойш хамтран амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаанд бид 2011 оны 08 сарын 19-ний өдөр охин Д.Номинболорыг төрүүлсэн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас 2013 оны 10 сараас тусдаа амьдрах болсон. Иймд У.Амаржаргалаас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв. Нэхэмжлэгч Б.Долгормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Миниий бие нь У.Амаржаргалтай гэрлэлтийн бүртгэлгүй, 2011 онд охин Д.Номинболорыг төрүүлсэн. Д.Номинболорыг эх миний асрамжид үлдээж, эцэг У.Амаржаргалаас тэтгэлэг тогтоож өгнө үү. У.Амаржаргал охинтойгоо уулзаж байхаар хүсэлт гаргасан. Иймд Д.Номинболорыг тэмдэглэлт баярын өдрүүд мөн хичээлийн 1 дүгээр улирлын амралтын эхний 7 хоног, 2 дугаар улирлын амралтын 2 долоо хоног, 3 дугаар улирлын амралтын эхний 7 хоног, хичээл амарсаны дараа 1 сарын хугацаанд У.Амаржаргалын авахыг зөвшөөрч байна гэв. Хариуцагч У.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа... Миний бие нь Б.Долгормаатай 2010 оны 06 сараас 2013 оны 10 сар хүртэл хамтран амьдарч байсан төдийгүй бид 2011 оны 08 сарын 19-ний өдөр охин Д.Номинболорыг төрүүлсэн. Бид албан ёсны гэрлэлтээ батлуулаагүй ба охин Д.Номинболор эх Б.Долгормаагаар овоглодог. 2012 оноос бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байсан ба энэ хугацаанд охин бид хоёрын дунд ирж очдог байсан. Охин Д.Номинболор эх Б.Долгормаагийн асрамжид байх хугацаанд цэцэрлэг болон сургуулийн өмнө бэлтгэлд хамрагдаагүй ба эх Б.Долгормаа болон түүний эцэг эхтэй удаа дараа охины боловсролын талаар холбогдож байсан бөгөөд надад нэг ч удаа тодорхой хариу өгч байгаагүй. Би охинтойгоо уулзаж ярилцах нь багасч уулахгүй охин бид хоёрыг хөндийрүүлэх нэг шалтгаан болдог. Миний бие цаашид өөрийн төрсөн охин Д.Номинболорыг өөрийн нэр дээр авч, хүмүүжүүлэх хүсэлттэй байна гэжээ. Хариуцагч У.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Охин Д.Номинболорыг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Харин би охинтойгоо хүссэн үедээ уулзаж, ойр дотно байх хүсэлтэй байгаа бөгөөд Б.Долгормаатай ярилцаад дараах хугацаанд охин Д.Номинболорыг би өөрөө авч байхаар тохиролцлоо. Д.Номинболор нь тэмдэглэлт баярын өдрүүд мөн хичээлийн 1 дүгээр улирлын амралтын эхний 7 хоног, 2 дугаар улирлын амралтын 2 долоо хоног, 3 дугаар улирлын амралтын эхний 7 хоног, хичээл амарсаны дараа 1 сарын хугацаанд аавынхаа гэрт ирж, эмээ өвөөтэй уулзаж байхаар тохиролцсон юм. Иймд энэ тухай шийдвэртээ тусгаж өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.Долгормаа, хариуцагч У.Амаржаргалд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд нь бага насны хүүхэд болох Д.Номинболорын асрамжийн талаар маргаж, нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр хүүхдийн асрамж тогтоолгохоор шаардлагаа ихэсгэсэн болно. Бэлэгдэмбэрэлийн Долгормаа, Ухаанхүүгийн Амаржаргал нар нь гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр 2010 оноос хойш гэр бүлийн харьцаатай байснаар 2011 оны 08 сарын 19-ний өдөр охин Д.Номинболорыг төрүүлж, эх Б.Долгормаагаар овоглон төрсний бүртгэлд 2011 оны 09 сарын 23-ны өдөр бүртгүүлсэн болох нь хүүхдийн төрсний 0000746012 тоот гэрчилгээгээр, Д.Номинболор нь эсэн мэнд бойжиж байгаа болох нь өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд эрх ашиг сонирхолыг хангахад анхаарлаа хандуулах нь зүйтэй байна. Зохигч нь цаашид хамтран амьдрах хүсэл сонирхолгүй байгаа тухай шүүхэд илэрхийлсэн бөгөөд хариуцагч У.Амаржаргал нь 2011 онд төрсөн охин Д.Номинболорыг эхийн асрамжид үлдээхийг мөн тэтгэлэг төлөхийг зөвшөөрснөөр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлд зааснаар эцгээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар 2011 онд төрсөн Д.Номинболорыг хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх юм. Нөгөө талаар хүүхэд эхийн асрамжид үлдэж байгаа хэдий ч эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Д.Болормаа, У.Амаржаргал нар нь охин Д.Номинболорыг тэмдэглэлт баярын өдрүүд мөн хичээлийн 1 дүгээр улирлын амралтын эхний 7 хоног, 2 дугаар улирлын амралтын 2 долоо хоног, 3 дугаар улирлын амралтын эхний 7 хоног, хичээл амарсаны дараа 1 сарын хугацаанд эцэг У.Амаржаргал авч байхаар тохиролцсон болохыг дурьдах нь зүйтэй. Тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч Б.Долгормаагийн төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч У.Амаржаргалаас нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164300 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д д зааснаар 2011 оны 08 сарын 19-ний өдөр төрсөн Д.Номинболорыг эх Д.Болормаагийн асрамжид үлдээсүгэй. 2. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 08 сарын 19-ний өдөр төрсөн охин Д.Номинболорыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг У.Амаржаргалаар тэтгүүлсүгэй. 3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Д.Болормаа, У.Амаржаргал нар нь охин Д.Номинболорыг тэмдэглэлт баярын өдрүүд мөн хичээлийн 1 дүгээр улирлын амралтын эхний 7 хоног, 2 дугаар улирлын амралтын 2 долоо хоног, 3 дугаар улирлын амралтын эхний 7 хоног, хичээл амарсаны дараа 1 сарын хугацаанд эцэг У.Амаржаргал авч байхаар тохиролцсон болохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч У.Амаржаргалаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Долгормаад, тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгосугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН |