Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/507

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

          улсын яллагч Ш.Насанжаргал,                                                                  

          шүүгдэгч Б.А,

          шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ......................... нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809014300563 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1.Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр  төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 16 дугаар гудамжны 60 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ...........................

          2.Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр  төрсөн, 20 настай, эрэгтэй, халх,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5,эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, зүүн Нарангийн 16 дугаар гудамж 60 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, .......................

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.А нь 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Өгөөж чихэр боов” ХХК-ны урд талын засмал зам дээр машин шахлаа гэсэн шалтгаанаар маргалдан хохирогч Б.Мөнхтулгыг өөрийн хүү А.Ттэй бүлэглэн нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “хацрын зүүн төвгөр болон зүүн эрүүний булан хэсэг болон хүзүүний урд хэсэгт төвөнхийн орчим цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

          Яллагдагч А.Тнь 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Өгөөж чихэр боов”ХХК-ны урд талын засмал зам дээр машин шахлаа гэсэн шалтгаанаар маргалдан хохирогч Б.Мөнхтулгыг өөрийн эцэг Б.Атой бүлэглэн нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хацрын зүүн төвгөр болон зүүн эрүүний булан хэсэг болон хүзүүний урд хэсэгт төвөнхийн орчим цус хуралт хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдоцгоожээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А, А.Тнарыг бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Өгөөж чихэр боов” ХХК-ны урд талын засмал зам дээр “машин шахлаа” гэсэн шалтгаанаар маргалдан хохирогч Б.Мөнхтулгын нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь “хацрын зүүн төвгөр болон зүүн эрүүний булан хэсэг болон хүзүүний урд хэсэгт төвөнхийн орчим цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

          Шүүх шүүгдэгч Б.А, А.Тнарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.А, А.Тнь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Өгөөж чихэр боов” ХХК-ны урд талын засмал зам дээр машин шахлаа гэсэн шалтгаанаар маргалдан хохирогч Б.Мөнхтулгын нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “…хацрын зүүн төвгөр болон зүүн эрүүний булан хэсэг болон хүзүүний урд хэсэгт төвөнхийн орчим цус хуралт…” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Б.Мөнхтулгын “...Би 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед өөрийн королло маркийн машинтай “Өгөөж чихэр боов” үйлдвэрийн урд зам дээр явж байтал хажуунаас 51-04 УБЗ улсын дугаартай автомашинтай шахцалдсан. ...тэр машин миний машины урдуур орж ирээд зам хаагаад зогссон. Тэгснээ машины жолооны ард сууж явсан 20 орчим настай өндөр залуу машинаасаа ...бууж ирээд үгийн зөрүүгүй миний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би тэр залуутай зууралдаад зогсож байхад нөгөө машины жолоочийн хажуу талд сууж явсан 50 орчим настай ах машинаасаа бууж ирээд миний дээд талын уруул хэсэгт нэг удаа гараараа цохисон. Би тэр хоёртой

маргалдаад зогсож байхад машины хойно сууж явсан 40-50 орчим насны эмэгтэй

хүн бууж ирээд салгаад нөгөө машины жолооч залуу, хажууд сууж явсан ах хоёрыг

загнаад машинд суулгасан. Машины жолооч залуу миний зүүн талын хацар хэсэгт

цохисон. Харин жолоочийн хажууд сууж явсан эрэгтэй хүн миний дээд уруул хэсэгт

цохисон. Мөн миний хүзүүний урд хэсэгт хөхөрчихсөн хөндүүр байсан. Би тэрийг

хэн нь цохьсныг мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹3253 тоот актын “…Б.Мөнхтулгын биед хацрын зүүн төвгөр болон зүүн эрүүний булан хэсэг болон хүзүүний урд хэсэгт төвөнхийн орчим цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,

          шүүгдэгч Б.А, А.Тнарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.А, А.Тнарын бүлэглэж, хохирогч Б.Мөнхтулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу  бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулсан, прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

                                                                                                                                  Шүүгдэгч Б.А, А.Тнар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.А, А.Тнар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.А, А.Тнар зөвшөөрсөн нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

          шүүгдэгч А.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, А.Тнар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

          Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Бн А, С овогт Аын Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч А.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А, А.Тнар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тэдгээрт тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Б.А, А.Тнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А, А.Тнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                                                                                                                          

                                                                                                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                                                                                     З.БОЛДБААТАР