| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/00693/и |
| Дугаар | 715 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 715
| 2017 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 151/ШШ2017/00715 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Баянбүрд гэх газар оршин суух Боржигин овгийн Рэнцэнгийн Ганхуяг /НС57042276/ нэхэмжлэлтэй.
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Ганхуяг, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Ганхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Миний бие нь Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын Зам нэгдэлд 1971 оны 01 сарын 01-нээс, 1975 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл, 1981 оны 01 сарын 01-нээс 1990 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл адуучнаар, 1991 оны 01 сарын 01 өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт, гарын үсэг шаардлага хангахгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эх хувиар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Ганхуяг нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Рэнцэнгийн Ганхуяг нь Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1971 оны 01 сарын 01-нээс 1975 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл, 1981 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлээс 1973 оны 05 сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн 14 дэх талаас 18 дахь талд 1971 оны 01 сарын 01-нээс 1975 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан цалин хөлсний бичилтээр,
Төв аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 570 дугаартай лавлагаанд Р.Ганхуягийн 1981 оны 01 дүгээр сараас 1987 оны 12 сар хүртэл хугацааны сар тутамын цалингийн түүвэр,
-Төв аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 570 дугаар дугаартай лавлаганаад 1988 оны 01 дүгээр сараас 1995 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны сар тутамын цалингийн түүвэр,
-Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн 1981 оны 04 сарын 10-ны өдрийн 34 тоот ажилд томилох тухай тушаал,
Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам ХК-ийн захирлын 1992 оны 05 сарын 15-ны 58 дугаартай түрээсийн гэрээгээр ажиллуулах тухай тушаал,1995 оны 11 сарын 13-ны өдрийн 77 тоот түрээсийн гэрээг цуцлах тухай тушаал, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоодож байна.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигин овгийн Рэнцэнгийн Ганхуяг /НС57042276/-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1971 оны 01 сарын 01-нээс 1975 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл, 1981 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН