Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 393/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням

Улсын яллагчаар А.Азжаргал

Хохирогч Б.Должиндэмбэрэл

Шүүгдэгч Л.Сд нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Сдад холбогдох эрүүгийн 2010015740530 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Л.Сд нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар баг Хэрлэнгийн гол гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө өөрийн эхнэр Б.Должиндэмбэрэлийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн дагзны зөөлөн эдийн няцрал, цээж доод мөчдөд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Сдын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч .Сүмбанд нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар баг Хэрлэнгийн гол гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө өөрийн эхнэр Б.Должиндэмбэрэлийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн дагзны зөөлөн эдийн няцрал, цээж доод мөчдөд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ин 02 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 44 тал/
  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 7 тал/
  • Хохирогч Б.Должиндэмбэрэлийн биед учирсан гэмтлийн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын №7 тоот тогтоол /хх-ийн 60 тал/
  • Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 05- ны өдрийн 8884 дугаартай “...Б.Должиндэмбэрэлийн биед тархи доргилт, зүүн нүдни дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн чамархай дагзны зөөлөн эдийн няцрал, цээж доод мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүссэн боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, дээрх шинэ гэмтлүүд байна” дүгнэлт, /хх-ийн 13 тал/

Хохирогч Б.Должиндэмбэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Гэр бүлийн хамт салхинд гарсан. Шөнө 23 цагийн үед машиндаа унтаж байхад нөхөр гэнэт орж ирээд толгой нүүр рүү цохиод эхэлсэн. Би нүүрээ цохиулахгүй гээд гараараа нүүрээ хамгаалаад байсан. Тухайн үед маргаан болох зүйл байгаагүй. Гэнэт цохиод эхлэхээр нь цохиод эхлэхээр нь гайхсан...Одоо биеийн байдал зүгээр байгаа. Энд тэндээ жоохон хөхрөлттэй байгаа. Эмнэлэгт үзүүлж, эм тарианы мөнгө гээд санхүүгийн хохирол үүссэн. Гэхдээ тэрийг нэхэмжлэхгүй. Хамгийн гол нь сэтгэл санааны хохирол амссан. Тухайн үед сэтгэл санааны хохирол учирч маш их гомдож шаналсан...Урьд нь гэр бүлийн маргаан гардаг байсан. Тухайн үед ямар маргаан гарсныг мэдээгүй байж байгаад зодуулсандаа их гайхсан...урьд нь биед халддаггүй байсан...Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Гэхдээ мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Сэтгэл санааны хувьд дарамтад орсон. Одоогоор уучлалт гуйж эвлэрсэн байгаа. Болсон үйлдэлд нь хуулийн дагуу хариуцлагыг нь хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

  • Хохирогч Б.Должиндэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би нөхөр 3 хүүхдийн хамт өчигдөр буюу 2020 оны 08 сарын 01-ний 06 цагийн үед Төв аймгийн нутаг дэвсгэр яг хаана мэдэхгүй, агаарт гараад майхантайгаа сайхан хоол унд хийгээд агаарт байж байхад шөнийн 00 цагийн үед би майханд унтахаар даараад байсан тул машинд унтаж байтал нөхөр Сүмбанд ямар шалтгаанаар зодсоныг мэдэхгүй, машин онгойлгоод шууд цохиод намайг зодоод эхэлсэн. Тэгээд чи намайг доромжиллоо гэр бүлээрээ хөдөө сайхан явж байхад гээд л хараагаад л толгой руу цохиод үсдээд, тэгээд би нүүрээ хамгаалаад гараараа толгойгоо дараад байсан. Тэгээд намайг зодчихоод нөхөр майхандаа ороод унтчихаар нь би хоёр том хүүгээ сэрээгээд явъя гэтэл харанхуйд зам мэдэхгүй өглөө нар мандахаар явъя гээд бид гурав машиндаа унтаж байгаад өглөө 5 цагт гарсан... Миний толгой руу гараа зангидаж байгаад цохиод бас үсдээд байсан. Одоо миний биеийн учирсан гэмтэл гэвэл зүүн нүд хөхөрч хавдсан, шанаа болон чихний ар толгой дагз орчим маш хөндүүрлэж хавдсан, зүүн мөр болон буглаг хөхөрч улайсан, баруун зүүн гарын сарвуу хөхөрч хавдсан хоёр шанаа амаа нээж хаахад хөндүүр юм хазаж чадахгүй байгаа ил харагдах далд ямар авсныг хэлж мэдэхгүй байна миний биеийн байдал зовуурьтай тааруу байна... Намайг зодож байхдаа новш, пизда гэх мэтээр орилоод л дайраад л намайг толгой руу л гараараа зангидаж байгаад л цохиод байсан, бараг 10-аас 20 минут орчим намайг зодсон, би байдаг чадлаараа л орилсон... Манай нөхөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний хувьд жоохон л хэрэглэсэн байсан би нээх их хэрэглэж чаддаггүй...” гэх мэдүүлэг,
  • түүний дахин мэдүүлсэн: “...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр Сүмбанд бид хоёр гурван хүүхдээ аваад Баянзүрх дүүргийн товчоогоор гараад Багануур дүүрэг өнгөрөөд 100 орчим километр яваад майхан бариад буудалласан бөгөөд би шөнө машин дотроо унтсан ба хүүхдүүд майханд унтсан нөхөр хүнтэй юм яриад үлдсэн тэгтэл унтаж байтал манай нөхөр машины хаалга онгойлгоод намайг учир зүггүй зодоод эхэлсэн бөгөөд намайг харааж загнаад байсан. Намайг яагаад зодсоныг нь ойлгоогүй ба намайг зодчихоод машинаас буусан тэгтэл миний зүүн нүд хавдсан байсан тэгээд Буман-Эрдэнийг сэрээгээд болсон асуудлыг хэлээд хот руу явъя гэж хэлсэн тэгээд Буман-Эрдэнэ босоод ирсэн тэгээд хүүхдүүдийн хамт явах гэтэл Буман-Эрдэнэ би зам мэдэхгүй болохоор өглөө гэгээ оруулаад хөдөлье гэж хэлсэн тэгээд гэгээ орсон тэгээд хүү Буман-Эрдэнэ, Бат-Эрдэнэ бид гурав хот руу ирсэн харин Сүмбанд бага хүүтэйгээ хамт үлдсэн тэгээд би хотод ирээд цагдаагийн байгууллагад хандсан... 2020 оны 08 дугаар сарын 01-ны шөнө Сүмбанд намайг гараараа цохисон, үснээс татаад байсан. Тухайн үед Сүмбанд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба ухаанаа алдталаа уугаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 35-36 тал/
  • Шүүгдэгч Л.Сдын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр найзуудынхаа гэр бүлтэй найзуудаараа салхинд гарсан юм. Тэгээд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэр Хэрлэнгийн гүүрнээс хойшоо 40 километр зайд майхан саваа бариад хоол ундаа хийж идээд жоохон архи дарс ууцгаасан. Тэгээд орой 00 цагийн үед хүмүүс амарцгаасан тэгээд би хүүхдүүдтэйгээ майхан ороод унтаж байтал эхнэр Должиндэмбэрэл майханд байхгүй гараад хайтал машинд унтаж байсан тэгээд би майхандаа очиж унт гээд сэрээгээд майхандаа унт гэж хэлсэн тэгсэн чинь чиний майханд унтахгүй гээд тийрсэн тэгэхээр нь миний уур хүрээд гараараа нүд рүү нь цохисон мөн гараараа гар луу нь цохисон тэгээд манай эхнэр надад уурлаад хоёр хүүхдээ дагуулаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/
  • Шүүгдэгч Л.Сдын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Сд нь 2020 оны 9 сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 46, 58 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 9 сарын 15-ны өдөр 142 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-46, 66 тал/ 2020 оны 9 сарын 15-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Л.Сд нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Л.Сдад холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Л.Сд нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Л.Сдыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Л.С холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Л.Сдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Л.Сдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Сг зургаан зуун долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Л.Сумбанд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА