Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 716

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийнЗуунмод сумын 3 дугаар баг 27 дугаар гудамж 04 тоотод оршин суух, Чамин Доной овгийн Доржсүрэнгийн Дашзэвэг /НЮ62061578/ -ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дашзэвэг, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Дашзэвэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Миний бие нь Усны аж ахуйн удирдах газарт гүн өрмийн бригадад 1979 оны 07 сарын 18-ны өдрөөс 1980 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл 1 дүгээр зэрэгтэй ажилтанаар,

1983 оны 07 сарын 15-ны өдрөөс 1995 оны 04 сарын 19-ний өдөр хүртэл гүн өрмийн ажилчин, жолоочоор тус тус ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр бригад дотор солигдож ажиллаж байсан тушаалын бичээгүй бөгөөд зарим нэг тушаал архиваас олдохгүй байга учир дээрх хугацаанд ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эх хувиар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Дашзэвэг ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлээ шүүхэд гаргажээ.

Доржсүрэнгийн Дашзэвэг нь Төв аймгийн Усны аж ахуйг удирдах газрын худгийн засварын бригдад 1979 оны 07 сарын 18-наас 1980 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл 1 дүгээр зэргийн ажилчнаар, 1983 оны 07 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл өрмийн ажилчин, жолоочоор ажиллаж байсан болох нь Төв аймгийн Усны аж ахуйг удирдах газраас 1979 оны 07 сарын 18-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр,

Төв аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1979 оны 07 сарын 23-ны өдрийн 123 тоот ажилд томилох тухай тушаал, 1980 оны 08 сарын 27-ны өдрийн 110 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1983 оны 07 сарын 25-ны 61 тоот ажилд томилох, хослон ажиллуулах тухай тушаал, 1984 оны 01 сарын 12-ны өдрийн 01 тоот ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, 1984 оны 12 сарын 21-ний өдрийн 125 тоот нийт ба тасралгүй ажлласаны нэмэгдэл олгох тухай тушааал, 1984 оны 05 сарын 25-ны өдрийн 53 тоот үйлдвэрийн бригадуудад үйлилгээнд ажиллаж байгаа зарим ажилчин жолоочийн зэргийг тогтоох тухай тушаал, тушаалын хавсралт, 1985 оны 04 сарын 05-ны өдрийн 35 тоот ажил мэргэжил хослон ажиллуулах тухай тушаал,1987 оны 04 сарын 09-ний өдрийн 37 тоот 1986 оны 4 дүгээр улиралын болон жилийн ажлын үр дүнгээр шагнал олгох тухай тушаал, 1988 оны 04 сарын 26-ны өдрийн 40 тоот 1987 оны жилийн ажлын үр дүнгээр шагнал олгох тухай тушаал, тушаалын хавсралт 1989 оны 03 сарын 14-ний өдрийн 25 тоот 1989 онд ажиллах бригадын бүрэлдэхүүн ажиллах зэргийг батлах тухай тушаал, 1990 оны 03 сарын 03 сарын 16-ны өдрийн 20 тоот 1990 онд ажиллах бригадын бүрэлдэхүүн мэргэжлийн зэргийг батлах тухай тушаал, тушаалын хавсралт, 1991 оны 03 сарын 21-ний өдрийн 41 тоот ажил хавсран ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралт, 1993 оны 04 сарын 20-ны өдрийн 23 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу ажилд авч ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралт,

Монголын үйлдвэрчиний эвлэлийн 1979 оны 07 сарын 01-ний 27 тоот гишүүний батлах үнэмлэхний хуулбар, Д.Дашзэвэгийн 1988 оны 03 сарын 01-ний өдрийн 17 тушаалаар өрмийн 3 дугаар зэргийн үнэмлэх, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Чамин Доной овгийн Доржсүрэнгийн Дашзэвэг /НЮ62061578/-ийн Төв аймгийн Усны аж ахуйг удирдах газрын худгийн засварын бригдад 1979 оны 07 сарын 18-наас 1980 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл 1 дүгээр зэргийн ажилчнаар, 1983 оны 07 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл өрмийн ажилчин, жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН